Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй эрхмүүдийг урин нэвтрүүлгийнхээ 61 дэх дугаарыг хийлээ. Зочдоор “Эдүкэйтэд Энтерпрайз” компанийн захирал О.Энхзул, МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нарыг урьлаа.
#залуучууд
#оролцоо
#улс төр
#эмэгтэйчүүд