Урлаг судлалын ухааны доктор Лувсангийн Сономцэрэн агсан тэртээ 1988 онд “Ойрад оршихуйн судар” бүтээлээ бичиж дуусгаад, хэвлэлтэд бэлэн болгосон байсан ч хэвлүүлж амжилгүй халин оджээ.
#нийгэм
#нийтлэл
Нэмж хэлэхэд Крис Норман бас их мэдрэмжтэй, Парис дахь амрагийн түүхийг дуулахдаа Rendezvous, University гэх мэт үгийг зүгээр Британийн англи дуудлагаараа хэлэхгүй, ялангуяа Р-ийг нь хэлээ нугалан тагнайн ар этгээдэд хүргэж, франц авиагаар Га-лан “юнивэгасити” маягаар дуулж буй нь бүр ч донжтой.
Ер нь нийт хүнд цэ, сод, шийрав гэж гурван чухал юм байдаг гэдэг. Цэ нь Цэрэн гэдгийн цэ, "нас" гэсэн үг. Сод бол Содном гэдгийн сод,"буян" гэсэн үг. Шийрав бол Шарав буюу "Билиг ухаан" гэсэн үг. Энэ гурав л тэгширч байх ёстой юм. Жишээ нь их ухаантай хүн байлаа гэхэд нас богинотой бол яах вэ, нас урт, ухаантай ч гэлээ буян хураахгүй бол ямар хэрэг байх сан билээ. Тэгэхээр энэ гурваа сайн бодож, өөрсдөө хичээхээс гадна эднийг хариуцсан бурхан шүтээнээ тахиж явах хэрэгтэй юм.
1867 онд Монголоор аялсан тэмдэглэлээ Жон Шийпшанкс бүр хожим, 1903 онд “Монгол Сибирь дэх миний амьдрал” нэрээр ном болгон хэвлүүлжээ.
Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ.
Дилова хутагт Балтиморт, Жон Хопкинсын их сургуульд байхдаа Японы монгол судлаач Широ Хатторид нэн сонирхолтой гурван түүхийг ярьж, дуу хураагуурт бичүүлсэн байна. Эдгээр нь сүүлийн үед “болсон явдал” гэж нэрийдэх болсон, буг чөтгөр, сүнс сүгтэй биеэр учирсан улсын ярьсан хууч буюу нэг ёсондоо “аймшгийн” төрөлд хамаарах үүх түүх, яриа хөөрөө юм.