Такси барихаар зам дээр зогслоо. Намалзсан жижиг тэрэгнүүд давхиж ирээд, жолооч нь хаалганыхаа шилийг доош нь буулгаад “Хаа хүрэх юм бэ” гэж асууна. Хаа хүрэхээ хэлэхээр толгой сэгсрээд давхиад явчихна. Тэгэхээр нь хаачих гэж байгаагаа нуухаар шийдлээ.
#нийгэм
#нийтлэл
Тэр үхчихлээ... Үзэн ядав. Унаж тусан дурламаар санагдав. Дотоод зөрчилдөө шатаж тэсэрлээ. Хөшиг хаагдлаа. Гүйцээ. Шаналал дууслаа... Улсын драмын эрдмийн театрийн тайзан дээр бүтэн дөрвөн цаг шахуу жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамт дотоод сэтгэлдээ шатаж шаналж, үзэн ядаж гэхдээ түүнийгээ тэвчиж бүүр солиорч... эцэстээ эмтэрсэн зүрх сэтгэлтэйгээ хамт “үхэж” дууслаа.
#чөлөөт цаг
#нийтлэл