Мөнгөндалай

@mungundalai
153
нийтлэл
5,648,304
уншигдсан
4,130
сэтгэгдэл

У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.

Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа сонголттой сонголт хийх үү

Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь.

Үндсэн хуулийн ажлын хэсгийн хуралдаанд З.Энхболд орж ирээд....

​Итгэж явсан нөхөр нь иймэрхүү үйлдэл гаргахыг чинь “Түгжилдэнэ” гэдэг болсон билүү. Нэг тиймэрхүү л юм болсон юм даг уу даа. ​Жилийн дараа өөрийнх нь итгэж нөхөрлөсөн ​Тамгын газрын дарга нь ​Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хассан заалт хүзүү толгойд нь хутга тулгахын чинээ хэн санахав дээ. ​

А.Гансүх: Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэх хэрэггүй

ҮАБЗ-ийн гишүүд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар эвтэй байсан учраас Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалсан чухал шийдвэрүүд гаргасан.Төрийн нууцыг хамгаалах хуулийн дагуу нууцлах 10-30 жилийн хугацаа нь дуусч тэдгээр шийдвэрүүд ил болох цагт ард түмэн харж үнэлэх болно.

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу

Анх Ерөнхийлөгчийн Тамгын газар хавиас сураг чимээ нь дуулдсан энэхүү захидлыг тэгвэл хэн “задруулав” гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Явж явж хамгийн том дайсан хажууд л байдаг гэгчээр ЭСЯ-ныхан сайдынхаа бичиг баримт, компьютер төхөөрөмжийг онгичсон байх магадлал тун өндөр.

Би ч бас Ерөнхийлөгчөө ​захиалъя

Клабхаус хэмээх шинэхэн платформд бидний захиалах Ерөнхийлөгч хэн байвал дээр вэ гэдгийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцэв. Өрөө дүүрэн хүн. Зарим нь өөрийгөө санал болгож байна. Урьд өмнө нэр сонсож байгаагүй ч салбартаа тэргүүлсэн шинэ үеийн шижигнэсэн залуусыг санал болгож байна. Яагаад болохгүй гэж. Монголчуудын олонхи нь “эв нэгдэл хангах, боловсролтой, олон улсын тавцанд тоглолт хийж чадах,эрч хүчтэй, парламентын засаглалаа дэмждэг, эрх баригч намтай ойлголцож чадах, шуналгүй, зарчимтай, ёс суртахуунтай, хүний эрхийг дээдэлдэг” Ерөнхийлөгчийг хүсэж байгаа ажээ. Зарим нь бүр гадаад байдал, имижийг нь ч санал болгож байлаа.