Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл


ҮЗЭЛ САНААНЫ УЛС ТӨР БА Ч.ӨНӨРБАЯР

Өнөөдөр Ч.Өнөрбаяр Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. “АН жижгэрэх юм бол Монгол дэлхийд жижгэрэх болчихоод байна” гэж тэр ярьж байгаа. Сөрөг хүчний залуу сэхээтний энэ үг хүмүүст нэгийг бодогдуулж байна. Тэр эмх цэгцгүй шүүмжлэлээр сонгуулийг дуусгахгүй. Монголчууд яаж ч биенээ мэрлээ гэсэн улс дотроо учраа олцгооно. Ганцхан бидний дотроо байгаа маргаанд гадны хүчин зүйлийн нөлөө орчих вий гэж Ч.Өнөрбаяр болгоомжилж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх

Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна...

Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматажсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засч сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан.

Хотын даргыг давхар дээлтэй болгоё

Нийслэлийн өнөөдрийн удирдлагууд аль ч талаараа бидний 30 жил ярьж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байгаа учраас энэ удаагийн ҮХНӨ-өөр Нийслэлийн Засаг дарга нь УИХ-ын гишүүн байх эрх зүйн чадамжийг бүрдүүлж өгөөд түүнээс ажлын үр дүн нэхэж сууя. Энэ бол Монголын нийслэлд том реформ болно.

Улс төрийн 35 намын дугуй ширээний уулзалт содон үзэгдэл болох нь

Туршлагатай улс төрчийн хувьд ИЗНН-ын дарга Батын Батбаатар салхийг хагалж “Одоо МАН, АН-аас бусад бүх нам нэгдэж сонгуульд орох цаг нэгэнт болжээ” гэж зоригтой зарласан. Тэр эхлээд гуйсан, тэгээд урьсан, харин энэ удаагийн 35 намын удирдлагуудын дугуй ширээний уулзалтаар цаг ирж нөхцөл бүрдсэнийг албан ёсоор танилцуулах байх. Ийм л улс төрийн том акц, нийгмийн хүлээлт, сонгуулийн халалт өнөөдрөөс эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг ийнхүү албан ёсоор улс төрийн 35 нам албан бусаар эхлүүллээ гэж судлаачид харж байна.