Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

Л.Оюун-Эрдэнэд өгөх улс төрийн “сануулга”

Л.Оюун-Эрдэнийг гаднаас харахад зөрчилд дуртай хүн мөн үү. “Үзэлцэнэ ээ” гээд дайраад байх дүр мөн үү. Хэн нэгэнтэй түрүүлж муудалцаан үүсгэж байсан удаа түүнд байхгүй байх. Нөхөр бол өөрийнхөө яаж харагдаж байгааг анзаарах ч сөхөөгүй цаг хугацааг туулж байх шиг байна. Залуу зүрх, зориг ч гэмээр юм уу. Энэ дотор нь нийгэмд буруу зөрүү ойлгогдсон зүйлс байдаг биз. Ойлголт бол нэг хэрэг. Он жилүүдийн дараах эерэг дүнгүүд түүний ажлаас харагдах ёстой. Лав л тэр үр дүнгээс Монголын ард түмэн өнөөдөр хүртэж байх шиг байна.

Дулаан арал байгуулж, эсвэл дулаан арал худалдан авч бөөнөөрөө өвөлждөг болцгооё оо

Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм.

Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү...

Сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...

Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь...

Монголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...

Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.

ДЭЛХИЙГ ДЭЛДИЙЛГЭХ ГАНЦ “ОД”-ТОЙ БОЛМООР БАЙНА

Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах, Монгол руу ирэх сэдлийг дэлхийн жуулчдад төрүүлэх бүх л боломж бололцоог эрж олон, хийж хэрэгжүүье.