Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Одоо шинээр байгуулагдах тухай ид яригдаж байна. Ёс юм шиг нэг элий балай яриа гарах нь гарцаагүй.
#улстөр
#нийтлэл
Гуч шүргэж яваа, олон нийтэд төдий л танигдаагүй залуу МАН-ын тухайн үеийн лидерүүдийн нэг Ж.Бямбадоржийг 2004 оны сонгуульд “далаар нь цэвэр тавьж”, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь содон үзэгдэл байв. Гэхдээ тэр зөвхөн “үзэгдэл” байгаад зогссонгүй, ард түмний амьдралд, улс орны хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн суурь асуудлаар хууль санаачлан батлуулсан нь нүдээ олсон сонголт болсныг гэрчилнэ.
Сөнөх нь ээ, сөнөх нь мухар сүсэгт хэт автсан Монголын нийгэм. Гэхдээ зарим газартаа санаа зовнил, мухар сүсгээс болгоомжилсон хандлага байна. Жишээ нь хамгийн их шашинжсан, мухар сүсэгжсэн байж болох Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос шинжлэх ухааны энэ хандлага мэдрэгдэж байх юм.
#улстөр
#нийтлэл
Оросын ард түмэнтэйгээ бид олон жил найз явсаан. “Орос ах нар” гэж нэрлэтлээ л явж ирсэн. Оросоос бидний монголчууд их зүйлийг сурсан, мэдсэн, авсан. Үнэндээ Орос орон саяхан болтол бидэндээ барууны соёлт ертөнц байв. Тийм болохоор Оросын соёл Монголд онцгой нэвт шингэжээ.
#дэлхий дахинд
#нийтлэл
Гадныхан тэрбум, тэрбумаар нь туслаад, дэмжээд, хөнгөлөлт үзүүлээд байдаг. Тэр бүгд дээр нь Хү-к давхиж очиж тууз хайчлаад явдаг. Эцэстээ эмнэлэг нээгээд ч эмчилж байгаа юм алга. Нисэх буудал бариад ч нисч байгаа юм алга. Нефтийн үйлдвэр барих нэг тэрбум доллартай байгаад ч боссон шовойсон юм алга.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-7-ны өдрүүдэд ОХУ-ын Приморын хязгаар Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
#улстөр
#нийтлэл