В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Амжилтгүй стратеги анхнаасаа стратеги биш байдаг

Harvard Business Review сэтгүүл дээр Freek Vermeulen-ийнэ сонирхолтой нийтлэл гарсныг тоймлон орчуулж хүргэж байна. Компани гэлтгүй том зургаараа яг л манай нийгмийн өнөөгийн соёл ба төлөвшлийн тухай бичжээ. Аливаа өөрчлөлт хийснээр одоо байгаагаасаа дээрдэх юм уу гэж хүмүүс эхэлж асуудаг. Тэгвэл эсрэгээс одоо байгаа систем илүү сайн гэдгийг баталж чадахгүй байгаа бол үг дуугүй өөрчлөлт хий гэдэг юм байна. Нийгмийн өөрчлөлт хийхийн тулд иргэн хүний хувийн сахилга бат, зохион байгуулалт, стресс менежмент зайлшгүй ажээ.
#стратеги #төлөвшил #нийгмийн хөгжил #хувийн сахилга бат #менежмент

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал

Синдикат ярилцлагын баг 42 дахь удаагийн дугаарын зочноор АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.
#боловсрол #технологи #цахиурын хөндий #аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал #хиймэл оюун ухаан #математик #блокчэйн

Залуу хүн орчноо сольж, өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй!

Монгол экспат болж Мобиком корпорациас KDDI компанид ажиллаж байгаа Ц.Төгөлдөрийг та бүхэнд танилцуулж байна. Тэрээр IoT, Connected Vehicle бизнес хөгжүүлэлт, Стратеги хамтын ажиллагааны хэлтсийн ахлах инженер бөгөөд KDDI корпорацийн Австрали дахь төслийг нь хариуцдаг.
#залуу хүн #мэдээллийн технологи #харилцаа холбоо #мобиком #монгол экспат

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Долоо дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин

Ерөнхий боловсролын цонхтой цаг

Боловсролын байгууллага, ажил олгогчид хүний мэдлэг, хандлагыг бус ур чадвар, төлөвшлийг илүү үнэлдэг болсон нь зөв үү, багшийн мэргэжил ирээдүйд байх уу, альфа цахим эриний хүүхдүүдэд мэдлэг, мэдээллийг хэрхэн хүргэх вэ, мөн дэлхийн том зөвлөх компаниуд боловсролын үнэлгээн дээр зөвлөж чадахаа байсан тодорхойгүй эрин зуунд ямар сургалтын хөтөлбөрөөр чанартай боловсролыг олгох вэ?
#боловсрол #сургалтын хөтөлбөр #ерөнхий боловсрол

Мэдэх тусам алдана

Сошиал медиагийн энэ их галзуурал ба үнэн, худал нь мэдэгдэхгүй хэт их мэдээ, сөрөг муухай мэдээллийн улмаас зарим хүмүүс, бүр философичид мэдээ, мэдээлэл бараг хэрэггүй гээд мэтгэлцээд эхэлжээ.
#сошиал медиа