Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Долоо дахь өдөр
Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
За ямартаа ч хугацааныхаа талыг нь авчихлаа. Одоо долоохон хоног юу байх вэ дээ. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Мартын 8! Ажлынхантайгаа, гэр бүлтэйгээ бужигнаад өнгөрүүлдэг байсан сан энэ өдрийг. Өглөө боссон чинь Мобикомын 4G бүтэн антеннаараа утсан дээр гозойж байна. Манай өрөөнийхөн бөөн баяр. Удалгүй Мобикомын инженер холбогдож мэдээлэл өглөө. Тэд маань явуулын станцаа авч ирээд төв байрны хажууд байрлуулжээ. Цагаан Ланд 76 машин байна. Инженер залуу нь өчигдөр нэлээд орой яриад бид ажиллаж байна, та сүлжээгээ шалгаад өгөөч гээд байсан юм. Тэр үед сүлжээ ороогүй, болохгүй байсан. Тэрийг нь хэлсэн, за болгоно оо гээд харанхуй шөнө утсаа тасалсан. Хөөрхий залуус шөнөжингөө ажилласан бололтой. Амралтын дотроос гуйж байгаад цахилгааны эх үүсвэр авсан байна. Бид гарч харж чадахгүй учраас зургийг нь явуулаач гэхэд энэ гайхалтай зургуудыг явуулсан байна. Энд байгаа та хэдийг харилцаа холбоотой болгохын тулд бүхнээ хийж байна, энэ бидний нийгмийн хариуцлага, сайн каринтийлаад эрүүл мэндээ сайн бодоорой гээд инженер залуу утсаа таслав. Энэ хоёр минутын яриа бидэнд бүтэн жилийн эрч хүчийг өгөх шиг боллоо. Баярлалаа Mobicom! ❤️
Синдикат экслюсив шинэ дугаарын шторк ТВ-ээр гарч эхэлсэн байна. Тэрийг хараад манай өрөөнийхөн энэ чи яг мөн юм уу гэж наадийн. Ус цасанд ороогүй, сахал үсээ аваагүй хэд хоноод дэлбэрцэн байгаа гэдгээ тэгэхэд мэдрэв. Нээрэнгээсээ шанааны үсээ бараг сүлжиж болохоор л болсон байна. Карантинаас гарахад чи ийм болсон байна гээд нэг качин зураг нэг найз явуулсан байна билээ. За яах вэ, нар гарна аа Золбоо!
Карантинд анх ирэхэд зарим хүмүүс их цоглог байсан бол хугацааны дунд болоход жаахан миарч эхлэх шинж ажиглагдаж байхад, сэтгэл санаа нь тааруу орж ирсэн хүмүүс хугацаа өнгөрөх тусам улам сэмбийх тийм нэг сонин хандлага байна. Орой нь войс үзэж жаахан кайф авлаа. Үүний дараа гэнэт өрөө нэлээд хүйтэн болсныг анзаарав. Паараа очоод үзтэл бараг зогссон байв. Хүүе хаая болоод залгаж асуухад уурын зууханд асуудал гарсан, засаж байна гэдэг хариу өгөв. Пал гээд л явлаа бүгдээрээ. Учир нь өнөө шөнө хамгийн хүйтэн буюу -27 хэмтэй хонох шөнө байлаа. Хамаг байдаг хувцсаа давхарлаж өмсөөд л бэлтгэлээ чадлаараа базаагаад орондоо орсон. Ашгүй шөнө дунд паар дахин ирж, өглөө гэхэд тун аятайхан болсон байв. Монголын маань амьдрал өдөр бүр адал явдал шүү!
Манайхан нөгөө ах хүүг комментоор нэлээд асуусан байна лээ. За ахын чинь тухай мэдээлэл өгье ээ. Ах хүү чинь давгүй байгаа. Өрөөний баруун урд буланг эзэгнэсэн хэвээр. Чемодан, жижиг сандлуудаар хана өрөөд тэр нэг 2 метр квадрат газар 7 хоночихлоо ш дээ тэр ах чинь. Хоол, ундаа бид нартай цуг нэг ширээнд сууж идэхгүй. Чемоданан хананы модон жижиг сандлан хаалгаа онгойлгож гараад хоолоо аваад эзэнт гүрэн рүүгээ буцаж ороод сууна. Тэндээ орохдоо сэтгэл нь өег болно гэж. 00 орохдоо мэдээж гарна. Бусдаар бол тэр булангаас баргийн цухуйхгүй шүү. Жаахан байхад охидууд айл гэр болж тоглодог байсан санагдаад. Бүр хайр хүрээд байдаг юм аа ахад.
Мань эр ойрд чумдаанаа уудлаагүй. Чумдаанаа оролдохоо болихын хэрээр 00-д нэлээд их цаг өнгөрөөдөг болоод байгаа. Утсаар чанга чанга яриад л. Ямар ч их ярьдаг юм. Ядаж байхад Мобигийн сүлжээ сайн болсон чинь 17 наст шиг утаснаасаа тувт зүүгдээстэй. Миний мэдэхийн эхнэртэйгээ хоёрхон удаа л ярьсан. Ккк. За худлаа худлаа. 00 руу байн байн гүйдэг шалтгааныг нь бид нарийн нандин чихэр, жимсээ тэндээ нууцаар иддэг боллоо гэж хардсан. Өдөр гэнэт 00-ийн зөөлөн цагаан цаас ямар ямар хурдан дуусаад байна аа гэж наадийн. За бид нэг их хэрэглэхгүй байгаа даа, яасан юм бол оо гээд дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Ахын 00-ын өрөөнд ороод гардаг ажлын зураг авалтыг нь яриулсан чинь 00-ийн цаасаа хаалга онгойлгохоос эхлүүлээд хэрэглээд эхэлдэг юм байна. Угаалтуур нээх, хаах, 00-ийн ус татах товчийг дарахдаа хүрдэг дор хаяж нэг нэг цаас хэрэглэдэг гэдгээ өчив. Тэгж тэгж бүтэн 00-ийн цаасаа өөрөө өдөртөө хэрэглээд дуусгадаг гэмээ хүчээр хүлээх шиг болно лээ.
Оройхон ах дуудаж байна. Дүү дотуур хувцсаа яаж сольж байна гээд. Яаж юу байдаг юм хуучнаа тайлаад л, шинээ гаргаад л өмсөнө ш д гэсэн чинь тэр нь ч тийм л дээ гэнэ. Гэтэл 00-д орж солихоосоо сэжиглээд, бидний хажууд солихоосоо ичээд байгаа аж. Өрөөний хурал хийж, хэдэн секүүнд ах руу ерөөсөө харахгүй шүү гэж амлалт өчиг өгч байж бандаашийг нь арай гэж нэг юм солиуллаа. Тэгэхгүй бол орондоо солиод хуучнаа гудсан доороо хураагаад байхаар нөхөр байна. Хөгжилтэй ах шүү бүр нэг ккк. Цоо шинэ оймсоо зориглож зориглож, бодож бодож задлаад өнөөдөр бас өмсөнө лээ. Уг нь шинэ оймсоо энэ карантинаас гараад өмсөн гэж бодож байсан нь духан дээр нь бичээстэй байсан. Даанч хамаг бандааш, оймс нь яах аргагүй долоо дахь өдөр дээрээ дуусч байх шиг байна.
Шинэ бандааш, оймс өмссөн болоод тэр үү орой унтахын алдад ах чумдаанаа ухлаа шүү бидний нүдэн дээр. Ойрд ёстой ухаагүй байсан юм. Бид ч юу ч мэдээгүй мэт ажин түжин царайлаад л суугаад байлаа. Бүгдийнх нь зүрх түг түг гээд л муухай түгшүүртэй. Ухаж ухаж, үзэж үзэж уутай хушга гаргаж ирлээ. Пүү паа ямар гоё юм, та гэрийнхэндээ авсан юм биш үү, битгий задла аа, хэрэггүй ээ гээд ах руу харж инээгээд, тоглоом ойлгохгүй хушгаа буцаагаад чумдаандаа хийчих вий дээ гэж эргэж харж сандралдаад л. Тэгсэн та нар чинь л өдөрт жаахан жаахан юм гаргаж бай гээ биз дээ, энийг одоо идэх гэж л авсан юм чинь хэн ч идсэн яах вэ дээ гээд хушганы хувь заяаг харинтийний өрөөнд шийдлээ.
Ингэж сайхан инээлдэж авсан бидэн хэд пааргүй өрөөний хүйтэн жаврыг инээдээрээ хөөн үргээж, тус тусын ор руугаа халуун сэтгэл, дулаан энергитэй шумбан орлоо. Нээрэнгээсээ ёстой даарахгүй унтсан шүү энэ шөнө.
Үргэлжлэл бий...
Зураачё
Иргэн
Zochin
Зочин
ZOCHIN