В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Хөгжлийн амин дэм

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Сүүлийн өдөр

Багабаянд өнгөрүүлсэн 15 хоногийн өдрийн тэмдэглэлийн сүүлчийн бичвэр. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин #ковид #ковид19 #коронавирус

Дархан мэх

Синдикат ярилцлагын тав дахь тусгай дугаар энэ удаа Япон Улсын нийслэл Токио хотоос та бүхэнд хүрч байна. Зочин маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал байлаа. Ажил, амьдрал дээрээ тултал хийж чаддаг зүйлтэй, түүгээрээ бусдаас ялгарч чаддаг "дархан мэх"-тэй болох ёстойг дөнгөж 22 настайдаа Сүмогийн их аварга болсон тэрбээр хэлж байв.
#сүмо #бөх #зорилго #тэмүүлэл #дархан мэх #ёс суртахуун #хүмүүжил #сахилга бат #аварга #их аварга

Хувьцаатай иргэн, Хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна. Нэвтрүүлгийн зочдоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БиДиСЕК үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Бодь Даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#эдийн засаг #1072 хувьцаа #хөрөнгийн зах зээл #ногдол ашиг #ipo #хуримтлал

Монгол бахархал

Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно.
#чингис хаан #монгол бахархал #эзэн гүрэн

CU дэлгүүр биш Нийгмийн дэд бүтэц

CU конвиниенс дэлгүүр буюу Солонгосын франчайз системийн номер нэг тоглогч BGF компанийн худалдаа, олон улсын бизнес эрхэлсэн захирал ​Жанг Ёонг Чол Монгол дахь СU дэлгүүрийнхээ 300 дахь салбарыг нээхээр хүрэлцэн ирэх үед нь уулзан ярилцах завшаан тохиов.
#cu #франчайз