Нэг нам нь нөгөө намынхаа хэн нэгийгээ хийгээд байгаа гэхээсээ илүүтэй авлигад өртөх, өртүүлэх нөхцөлийг бий болгоод байгаа учир, шалтгааныг нь тухайлбал, улс төрийн эрх мэдэл, мөнгөний эрх мэдлийг эн тэргүүн тусгаарлах нь шударга ёсонд нийцнэ. Өнөөгийн нийгмийн хамгийн хурц зөрчлийн энэ шалтгааныг арилгаж, жинхэнэ шударга ёсны үндэс болгохуйц эрх зүйн шинэчлэлтийг хийж, улс төрийн эрүүл хандлага бий болгох нь чухал.
Эдийн засгийн ядуурал, нийгмийн тэгш бус байдал, авилга, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдснаар олон нийтийн дургүйцэл өрнөдөг нь Казахстанд ч тэр, манайд ч тэр адилхан илэрч буй үзэгдэл ажээ.
Орон сууцжуулах хөтөлбөр нь боловсролын салбарын нэгэн адил эрх тэгш нийгмийн байгууллыг дэмжих Финландын төр, засгийн бодлогын чухал үндэс болж иржээ.
Эрт дээр үеэс монголчууд “Суоми” гэж нэрлэж ирсэн Хойт туйлын иргэдийн өлгий нутаг-Финланд улсын боловсролын тогтолцоог өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг боловсролын тогтолцооны нэг хэмээн магтаж байна.
Дарангуйлалыг хүсэмжлэгчийн эсрэг монголчууд бид эвсэж, хүчээ нэгтгэн тэмцэж чадваас цэл залуухан ардчилал, парламентат ёсоо дарангуйллын сүүдрээс аварсан бас нэг түүхэн хуудас Монголчууд биднийх болж үлдэх буйзаа.