Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Таван сонгууль дараалан ялагдсан нам тардаг юм

Үйл нь ирсэн МАН улс төрийн томоохон сонгуульд тав дараалан ялагдлаа. 2009 оны Ерөнхийлөг­чийн сонгуульд АН 50 мянган сана­лаар илүүрхэж яллаа. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуульд мөн л ялагдав.
#улстөр #нийтлэл

Сонголтгүй сонголтын өмнөхөн

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад ердөө гурав, дөрөвхөн хоног үлдлээ. Эн тэнцүү өрсөлдөгчидтэй сонгууль бол үнэхээр сайхан байдаг юмсан.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч, түрүү бөхийн бай биш

Цахиагийн Элбэгдорж яаж ч болохгүй 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. Коммунист дэглэмтэй Монгол оронд ардчилсан хувьсгалын удирдагчдыг улс төрийн хайр энэрэл тосоогүй юм. Түүнийг дүүжлүүрийн олс, автомат бууны сумнаас бусад нь тоссон. Ардчилсан хувьсгалын удирдагч нарыг хэлэх хэлэхгүй үгсээр 1989 оноос эхлээд гутаасаар байгаад одоо бүүр ижил дасал болчихсон юм.
#улстөр #нийтлэл

МАН, эрдэм боловсролыг “хорлох” мэргэн арга олжээ

МАН, Монголын боловсролыг хорлох нэгэн мэргэн арга бодож олсон гэлтэй. Энэ нь ямар арга вэ. Хүний сурсан эрдэм мэдлэг, боловсролыг үнэгүйдүүлэх буюу боловсролгүй харанхуй бүдүүлэг байлгах гэж болох юм. Нүүдэлчдийн удам малчид хэдий бүдүүлэг ч гэсэн үр хүүхдээ “мал дагуулж мал болгож байхаар” эрдэм номын мөр хөөлгөе гэж боддог юм л даа.
#улстөр #нийтлэл

МАН цус шинжлэгч үү

Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм.
#улстөр #нийтлэл

Аварга маань авлигачдын бамбай биш баймаар

Өглөөний 06.00 цагийн үед төв цэцэрлэгээр явж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвшээд сурталчилгаандаа гарч байгаа Д.Бат-Эрдэнэ аваргын баг хөдлөх гэж байгаатай тааралдав. Багтаж ядсан баян намаас нэр дэвшсэн хүн сайхан юм. Тусгаар тогтнолын ордны үүдэнд гялалзсан хар Ланд 200 автомашинаар ижилсэн гоёж, машины цуваа татаж дугаарлажээ.
#улстөр #нийтлэл