МАН цус шинжлэгч үү
Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм.
НЭГ. Бодвол бөх барилдахад хориотой хийж болохгүй мэх гэж байдаг байлгүй
Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм. Тэгвэл улс төрд ч гэсэн хориотой мэх байдаг. Ерөхийлөгчид нэр дэвшсэн аварга Б.Бат-Эрдэнэ “Төрийн тэргүүн болоход миний удам угсаа таарна” гэж мэдэгдсэн нь улс төрийн хориотой мэх . Монгол Улсын иргэн 45 нас хүрсэн хэн ч гэсэн удам угсаа шашин, шүтлэг, гарал үүсэл хамаарахгүй бүх шатны сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулиар зөвшөөрсөн байдаг юм. Дараа нь бөх Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн МАН, Бат-Эрдэнэ бол цэвэр цусны монгол хүн гэж бүх хэвлэлээр пиар хийлээ. Нэр дэвшигч маань “цэвэр” гэж нэг хайку шүлэг шиг юм уншаад яваа юм. МАН-ын хэвлэлийн мэдээгээр бол “цэвэр цусны” монгол хүнийг олж тогтооход ганц Бат-Эрдэнэ тэнцсэн бусад мэргэжлийн улстөрчид нь, лидерүүд нь тэнцэлгүй унасан юм дагуу даа. Ингээд МАН-аас нэр дэвшигч цус цэвэр, гар цэвэр ,бие цэвэр болж таарч байна. Бас л улс төрийн хувьд хориотой энэ мэхийг анх 1990 онд Ардчилсан хувьсгал гарч байхад МАХН хүчтэй хийсэн юм. Тэгэхэд С.Зориг Оросын эрлийз, Ц.Элбэгдорж Хятадын эрлийз, Э.Бат-Үүл Буриадын эрлийз хүүхдүүд гээд сурталдаж байсан. Ардчиллынхныг тэр үед эрлийз, хурлийз хулигаанаар нь дуудаж яг өнөөдрийх шигээ гутааж байсан ч даанч дийлээгүй дээ. Түрүүчийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гурав дахь Ерөнхийлөгч ч гэсэн Ц.Элбэгдоржид наад хоиотой мэхийг чинь хийгээд хийсэн мэхэндээ өөрөө унасан юм.
ХОЁР. Том, бага ястнаар нь ялгасан нь бас хориотой мэх
Ерөнхийлөгчийн сонгууль болохоор зэрэг л өрсөлдөгчөө Хятадын эрлийз өөрсдийгөө Чингэсийн нутаг усны цэвэр цусны хүн гэдэг пиар одоо явах цаг нь өнгөрсөн шүү дээ. МАН аварга бөхөө ялгаруулах гэж “том яс, бага яс” биеийн өндөр нам, жинг харьцуулсан зураг судлал эвлүүлэг гаргаж ирэв. Монгол Улсын аварга бөхтөй дүйхүйц том ястай том биетэй хүн тийм олон биш шүү дээ. Гэхдээ том биетэй нь Ерөнхийлөгч болно гэсэн хууль бас байхгүй. Энэ нь сонгогчдыг том, бага биеэр нь биш , санал өгөх сонгогчдыг их ястан, бага ястнаар нь хуваах адгийн ухуулга явуулга бас л хориотой мэх болоод байна. Жишээ нь, Зүүн аймгууд Халх бол, том ястан. Дөрвөд баяд, захчин гэдэг бага ястнууд баруун аймаг гэсэн мессеж тархаад байна. Энэ бол бөхөөр бол бас л хориглосон мэх юм. Үндсэн хууль зөрчих нь яахав гэхэд, ийм бодлоготой нам төрд гарч эрх тушаалд хүрэх юм бол Гитлер, Мао хоёр амилсантай адил биз дээ. Баруун монголчууд, Зүүн монголчууд, Өндөр гэгээн, Галдан бошигт гэж хуваагдсан, дайтсан, хагарсан, бутарсан шарх арай хийж аниад зуун жил болж байна. Өнөөгийн XXI зууныханд баруун, зүүн монголчууд их, бага ястан ямар ч хамаа байхгүй. Удам угсааны цусны цэвэр нь, Чингэсийн нутагт төрсөн байна уу, төрөх газар төрсөн байна уу, Америкт төрсөн байна уу хамаа алга. Монгол Улсын эрх чөлөөт иргэн сүүлийн таван жил Монголд амьдарсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуульд ингэж зөвшөөрсөн байдаг юм. Бас хүчирхэг Монгол Улс хүчтэй ерөнхийлөгчөө дэмж гэж надад ухуулах юм. Монгол Улс ардчилсан л байвал “хүчирхэг Монгол” байснаас хамаагүй дээр. Бас хүч чадалтай Ерөнхийлөгчтэй хүчирхэг Чингэсийн монгол гээд морио унаад нум сумаа агсаад дэлхийг эзэлнэ гэвэл худлаа. Бас хүчтэй Ерөнхийлөгч гэж хууль сахиулдаг Ерөнхийлөгчийг хүчтэй Ерөнхийлөгч гэдэг болохоос булчиндаа хүчтэй Ерөнхийлөгчтэй улс орныг хүчтэй Ерөнхийлөгчтэй улс орон гэдэггүй юм. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хүн Путинтэй барилдах, Обоматай заамдалцах, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй ноцолдох хэрэг даанч гарахгүй учраас булчин шөрмөс хүч чадал, улсын наадамд арав түрүүлсэн гэдэг үзүүлэлт Ерөнхийлөгчийн хийх ажилд даанч хамаагүй дээ. Харин коммунист Монголыг энэ 25 жилийн дотор Ардчилсан Монгол Улс болгоход нэр дэвшигчдийн хэн нь ямар гавьяа байгуулсан юм гэдгийг харах үзүүлэлт. Тэгэхдээ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржид өстэй, хонзонтой хүмүүс улс төрийн хүчин бий. Коммунист дэглэмийг цус урсгалгүй Монголын улс төрийн өндөрлөгөөс зайлуулсан ардчилсан хувьсгалын удирдагч болохоор тэр байхгүй юу. Дараа нь авлигачдыг ч гэсэн чичрүүлсэн дээ. Одоо тэд харааж зүхэж дайрч давшлах нь хэрээс хэтэрлээ. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганц ч сэтгүүлчийг цагдаа шүүхэд өгч тамлаагүй байдаг юм. МАН аргаа барахдаа аваргаас зуурч сууна. Нэр дэвшигчээ цэвэр цусных гэж сурталчилсан нь бүүр цус шинжлэгч шиг муухай харагдах юм. Бат-Эрдэнэ аварга мэргэжлийн улстөрч биш болохоор аль нь болох, аль нь болохгүйг сайн мэдэхгүй байж болох. Бөхөд хориотой мэх гэж байдаг шиг улс төрд ч бас хориотой үйлдэл байдаг юм.

zochin
Bat
Обо
Huhu
Зочин
шинжээч
zochin
ganaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
Хатуу үнэн
АСАР ТОМ ЖИЖИГХЭЭН МОНГОЛЧУУДАД
пурэв
gerel
Эх оронч
munkhuu
Зочин
neelt
Зүйтэй.
Хуц
нано
Зочин
Хог
Зочин
567567
mkg
Зочин
Зочин
Тулгаа
пурев
Bj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen
ZOCHIN
zochin
Зочин
Пүрэвб МоАХ
bata
SHINE NEELT
Зочин
Зочин
Зочин
amna
BEK
Zov
56
Зочин
Baatar
222
mn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
turuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Боксчин залуу
Зочин
Зочин
Иргэн
sanal
Зочин
Зочин
SANAA
çî÷èí
бар
zov
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Me
дэмжигч
zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
usa
Бат
Зочин
zochin
би
Гөлгөө яалаа МАН-ынхаан
Зочин
Зочин
......
Зочин