Мандалын зүрхэн анир, сүр сүлд, өршөөл, өнгө, үнэрийн ивгээлд наадуулж, цэнгэг агаар, амьд рашаан, зэрлэг тошлой, үхрийн нүд, чацарганы дээжээр тэтгэж өсгөсөн аав, ээжийнхээ ач буянд залбирч баршгүй.
Манайхан бол аль ч шонхорт, тэр тусмаа Амарын шонхорт гар хүрдэггүй эртний сайхан уламжлалтай. Гэтэл Идлэг шонхор маань араб наймаачид, төр болоод хүмүүний шуналын хайчинд өртсөөр буйг дашрамд тэмдэглэхгүй өнгөрөөж эс чадав.
Харуулын ээлж солигдсонгүй. “Унтамхай” нь усан дээрх модон тайз дээр жүжиглэх хооронд харуулын "цэрэг" нь үүргээ гүйцэтгэсэн хэвээр байлаа. Гэхдээ тэр ясны эрхэмсэг төрх, ихэмсэг донжоо хадгална.
Үүлс зүмбэрлэж сэмэрсэн Их Тетоны цэнхэр уулсын сав газарт зэрлэг сарлагийн сүрэг бараадан идээшлэх өвөрмөц нэгэн гөрөөсөнд нүдний хараа өөрийн эрхгүй татагдана. Энэ болбоос Америкийн Вайомин мужийн уулархаг нутгийн нуга, гол мөрний сав хөндийг чимэглэсэн сэрээ эвэрт гөрөөс.
Галбын говийн хулан, Хустайн тахь, Танзани нутгийн алаг тахийн зовлон, жаргалын тухай товчхон өгүүлэхийг зорив. Гэрэл зураг сонирхогч өчүүхэн миний бие бээр эдгээр зургийн төлөө цөөнгүй сар жил бэдрэхдээ нар сар, цас бороо, салхи шуурга, ялаа шумуул мэтийн ааш авирыг олох гэж багагүй зүдэрсэн болой.
Нар зугуухан жаргаж, үдшийн сүүдэр буух харгуй горхины ус залгилж сэрэмж алдсан гэнэн импалаг отож өнгийх энэ гинс бол нөгөө зүйрмэглэж хэвтсэн гэндээс баруунш таарч дуранд минь өртсөн юм.