Guest

@Guest
12
нийтлэл
193,265
уншигдсан
15
сэтгэгдэл

80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр байна уу?

Фредрик Хайек 1944 онд эдийн засгийн эрх чөлөөгөө алдах бусад эрх чөлөөгөө алдах замд хөтөлдөг гэдгийг олж харсан.

ХЯТАДЫН УДИРДАГЧДЫН ОРШУУЛАХ ЁСЛОЛ БА ХХ ЗУУНЫ ХЯТАДЫН ТҮҮХ

Хятадууд Күнзийн сургаалийн түлхүүр ойлголт болох “ёслол”, “ачлал” хоёрыг дэлхийн бусад “зэрлэг бүдүүлэг” улс үндэстнээс ялгаруулах соёл иргэншил гэж үздэг байв. Тиймээс хаадын оршуулга нь асар нарийн төлөвлөсөн “ёслол” болон хааны араас гашуудах “ачлал” хоёрт төвлөрнө. Хааныг хойд насанд нь үйлчлэг гэж татвар эмс, зарц шивэгчдийг нь хамт оршуулна.

Хойд Солонгосын их бууны сумны хэмжээ, чанарын талаар Oрос цэргүүд гомдоллож байна.

БНАСАУ-аас Орост нийлүүлсэн сумыг түүвэрчлэн шалгахад Хойд Солонгосын үйлдвэрүүдэд хулгай нүүрлэсэн байх гэмээр зүйл буюу сумны гол бүрэлдэхүүн хар тугалгатай утас дутагдсан нь мэдэгдэхүйц ноцтой асуудал гарчээ. Украин дахь Оросын байлдаж буй цэргийн хүчнийхэн сүүлийн үед Хойд Солонгосоос хүлээж авсан их бууны сумны тоо хэмжээ, чанарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Xарвах суурь төхөөрөмж ч үгүй яаралтай нийлүүлсэн их бууны сум дайны талбарт тархсаар байна гэж фронтоос Оросын их буучид мэдээлэв. Чанарын доголдлыг шалгасан Оросын цэргүүд Телеграм хуудсандаа Хойд Солонгосын 152-mm хэмжээ бүхий NDT-3 их бууны сумны гол орцын оронд нэр нь үл мэдэгдэх нунтаг хийсэн талаар нийтэлснийг Гүржийн блогчин The Dead District-ээр дамжуулж нийтэд цацав.

НҮБ-ЫН ТАЙЛАН, ОЮУТНУУДЫН ЖАГСААЛ, G7-ИЙН ТОХИРОЛЦОО ХИЙГДСЭН ДОЛОО ХОНОГ

УКРАИН РУУ ХАРВАСАН ПУУЖИНТАЙ ХОЛБООТОЙ ТАЙЛАНГ АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛД ТАНИЦУУЛЖЭЭ.

НҮҮРС

Монголын нийгэм энэ сард зөвхөн “нүүрс”-ээр амьсгалж байна. Монголын эдийн засаг “нүүрсний экспорт” дээр тогтож, Сүхбаатарын талбайд “Нүүрсний хулгай” гэдэг сэдвээр иргэд жагсаж, улс төржилт, хууль хяналтын байгууллагуудын гол сэдэв нь “нүүрс” болж, Улаанбаатар хотын гэр хороолол нүүрсний хүчээр өвлийг давж, нийслэлийн агаарын бохирдол ч бас л нүүрс. Тиймээс “нүүрсний” талаар хятад судлалын өнцгөөс тайлбарлахаар хуруугаа хөдөлгөж, хошуугаа нэмэрлэхгүй бол хятадыг судлахын хэрэг юун. Мөнөөх нүүрсээ 100 хувь Хятадад экспортолдог мөрmлөө Хятад болон Хятадад нүүрс экспортлогч орнуудын нүүрсний тухай сэдвийг судлалгүй орхигдуулах нь наанадаж ойлгомжгүй, цаанадаж том зургаар төсөөлөх боломжгүй бус уу? Хятад яагаад нүүрс импортлох болсон болон Хятадын дотоодын нүүрсний “халуурал”, Хятадын зах зээлд нүүрс экспортлох өрсөлдөөн, нүүрс ба геополитик, нүүрсний хулгай, нүүрсний зах зээлийн ирээдүйн чиглэлээр 6 цуврал нийтлэлийг уншигч Танд хүргэж байна.

НҮҮРС (II)

Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.