Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр АН-д хэрэггүй. Залуу үеэ урагшаа гаргая

Махны асуудал өөрөө маш олон дамжлагатай. Малчнаас Улаанбаатарын Толгойтод байгаа хэрэглэгчид хүрэхийн тулд 7-8 дамжлага байгаад байна. Ойрхонд нь ойролцоогоор тав. Дамжлага болгонд нэмэгддэг. Хэрвээ дамжлагыг багасгавал тэр хэрээрээ буурна. Гол нь хэрхэн бууруулж, Улаанбаатарын хэрэглэгчид хүргэх вэ? гэдэг нь эрх баригчдын санаа зовох асуудал.

Ц.Нямдорж: Т.Бадамжунайгаар дамжсан бүлэглэл тав, арван жилээр нь тооцож, төлөвлөдөг

Хууль хяналтынхан 2012 онд намайг явснаас хойш хүнээ байсан байна. Хүнээ алдсан байна. Т.Бадамжунай гэдэг хүн Ө.Энхтөрийг сар дагуулж, явж байж Цагдаагийн дарга болгосон. Мөрийтэй тоглодог. Энэ их хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглодог бүлэглэл бий.

Хөгжлийн шинэ гарц ХАНГИ: ХАРЛАА, ҮЗЛЭЭ, БАЯРЛАЛАА!

Улсын төсөвт нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч центийн баталгаагүйгээр, тн нүүрсний ч тохироогүйгээр хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр, богино хугацаанд барьж, бүтээсэн нь Хангийн төмөр замын түүхэнд үлдэх үнэлэмж, бас харьцуулалт нь. Магадгүй бусдадаа өгөх үлгэрлэл нь.

Хотын мээр шиг муу хүн алга!

Хотыг хөгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Түүнийг хөрсөн дээр буулгах бодлого хэрэгтэй. Мөн баг хэрэгтэй. Өнөөдөр Д.Сумъяабазарт энэ бүхэн байна уу? гэвэл байна. Харин түүнд ганц л юм алга.

Х.Баттулгын “зам”-ыг засах хүн нь Ж.Энхбаяр гэв үү?

Үндсэндээ Х.Баттулгыг салбарын сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа авторлож ирсэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох санхүүжилтийн гэрээг ил болгох эсэхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр шийдэх нь. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тэр гэж Хуулийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үнэн л юм бол шүү дээ.

Т.Бадамжунайгаар дамжуулж "60 тэрбум"-ын схемийг хэрэгжүүлсэн баталгаа нь Б.Ганхуяг гэв үү...?

Төрийн албыг наймаалцах алдарт “60 тэрбум”-ын схем гэх хэрэг бодитоор хэрэгжсэн байж болох фактыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Ганхуягаар төлөөлүүлж шүүх танхимаас мэдэгдсэн нь бас нэгэн шуугиан тарьж мэдэх нь.