Юрий Андропов (Григорий Либерман) хийгээд Барууны соёл иргэншлийн өгөгдөхүүн
“А Наш этот значит говорит” хэмээн хэлээд царайгаа минчийлгэн их чухал болгoод, шатрын хөлгийг ширээн дээрээс гараараа хуу хаман унагаж буй мэт хөдөлгөөн огцом үзүүлээд,
-Убрать значит Цэцэбала и поставить значить Жабыбына ! (Манай хүн/дарга хэлж байна. Цэцэбалыг хуу авч, Жабыбынг оронд нь тавь! гэснээ
-Ну значить так Жабыбын! (За, Жабыбын минь!) гээд орос тариачны том зангидсан нударга Барак Обама Элбэгдоржийн нүүрны өмнө гараа халхлан тавьж байсантай яг ижил сүртэйгээр үзүүлэн байгаа мэт болгоод
-Ну Правь!!! (Удирдана шүү!) хэмээн хэлээд богинохон биедээ ихэдсэн бүдүүн гүзээгээ урагш түрэн зогсоод Оросын (размах широта души русских) Орос хүний сэтгэлийн агуу далайц гэдэг шиг их л далайцтайгаар гараа алдлан савaaд донжтой кепка малгайгаа циркийн алиалагч сүртэйгээр ёслон буй мэт аван хэллээ...
(Москвагийн ГИТИС-ийн Оюутны сургалтын театрын тайзны ажилчин өвгөн Дядя Вася Москвагийн Радиогоор 1984 онд Ю.Цэдэнбалыг өөрчилсөн мэдээг анх түрүүн ярьж өгсөн нь)
ЗХУ-ын КГБ-ын дарга, ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Юрий Владимирович Андропов нь еврей гэр бүлд төржээ. Түүний аавын нэр нь Вэлв (Владимир) Либерман, ээж Геня буюу Евгения Фелькенштейн /Файнштейн.
Андроповын намтар судлаачид КГБ-ын хамгийн маш нууцыг өдгөө ил болгосон. Харин социалист үед энэ тухай ЗХУ-ын Краснодар мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Федорович Медунов нэгэнтээ “Миний эцэг Медунов төмөр замын буудал дээр Андроповын аавтай хамт ажиллаж байсан бөгөөд Вэлв Либерман хэмээх хүн байсан. Польшийн еврей хүн. Файна Евгения нь түүний эхнэр, мөн еврей хүн байв” гэж ЗХУКН дээр хов живийн шинжтэй хэл ам яриа тараасан.
Мэдээжийн хэрэг энэ дэмий шахуу хов живийн ярианаасаа болж Медунов өөрийн карьерт цэг тавьж, хээл хахууль, Краснодар мужид ил тод шахуу цэцэглэж байсан худалдааны мафийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт холбогдон, мөн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зэрэг ноцтой асуудалд ороогдож, мужийн намын даргын ажлаасаа бууж, шүүхийн хаалга татсан.
Юрий Владимирович Андропов буюу Григорий (түүний жинхэнэ нэр нь) Либерман (түүний жинхэнэ овог нь) Москвад төрсөн гэх нь бий. Түүний ээж Евгения Файнштейн /Фелькенштейн нь Москвагийн үйлдвэрийн эзэн, баян еврейн гэр бүлд төрж өссөн, өндөр боловсролтой мэргэжлийн төгөлдөр хуурч. Тэд ямар шалтганаар Нагутское Төмөр замын өртөөнд ирж амьдрах болсон нь тодорхой бус. Ямар ч л байсан нөхөр Либерман нь нас барсны дараа зургаан настай хүүгээ дагуулан Геня/Евгения Файнштейн Москва руу нүүж, удалгүй Грек үндэстэн Андропулатай гэрлэв. Гэсэн хэдий ч удалгүй хойд эцэг мөн л нас барсан бөгөөд ЗХУКН-ын ирээдүйн ерөнхий нарийн бичгийн даргад тэрбээр өөрийн Андропов овог нэрээ түүнд болон түүний дуу охин Валентинад үлдээжээ.
Түүний албан ёсны намтар бол арай өөр л дөө. Тэнд бичсэнээр ЗХУ-ын нам, төрийн удирдагч, Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга (1982-1984) Юрий Владимирович Андропов нь 1914 оны 6-р сарын 15-нд Төмөр замын ажилчны гэр бүлд Нагутская өртөөнд (одоогийн Ставрополь мужид) төрсөн. Хар багадаа өнчрөн эцэг, эхгүй болсон тэрээр хойд эцгийн гэрт хүмүүжиж, Моздок хотын долоон жилийн сургуулийг төгссөн. Тэрээр 16 настайгаасаа эхлэн телеграфын /цахилгаан холбооны оператораар ажиллаж эхэлсэн. 18 насандаа тэрээр Ижил мөрөний тээврийн компанийн усан цэргээр олон төрлийн тээврийн усан онгоцонд ажиллажээ. 1936 онд Андропов Ярославль мужийн Рыбинск хотын усан замын техникум төгссөн. 1946-1951 онд Кареле-Финляндын Улсын их сургуулийн Түүхийн факультетийг болон Коммунист намын Төв хорооны дээд сургуулийг төгссөн.
1936 оноос хойш Юрий Андропов нь Техникийн сургуулийн Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга бөгөөд Рыбинскийн усан онгоцны буудал мөн Володарски хотын Комсомолын нарийн бичгийн даргаар сонгогдож, 1938 онд Ярославлийн бүс нутгийн Комсомолын нэгдүгээр нарийн бичгийн дарга байв. 1939 онд Коммунист намын гишүүн болсон. 1940 оны 6-р сард тэрээр Карел- Финийн ЗБНУ-д ажиллахаар томилогдсон.
Аугаа их эх орны дайны эхэн үеэс хойш Юрий Андропов Карели дахь партизаны хөдөлгөөнийг зохион байгуулахад оролцож, 1944 онд фашистуудаас Карелийг чөлөөлсний дараа тэрээр намын ажилд шилжсэн. 1944 оны 9-р сарын 3-нд Андроповыг Карелигийн Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, Петрозаводск хотын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар баталсан.
1951 оноос эхлэн Коммунист намын Төв хорооны аппаратад ажиллаж байв. 1951 оны 6-р сараас 1953 оны 3-р сар хүртэл Коммунист намын төв хорооны хянагч, 1953 онд Коммунист намын төв хорооны хэлтэсийн эрхлэгч.
1953 онд Юрий Андропов Гадаад харилцааны яаманд ажиллахаар болов. Эхлээд тэрээр Польш, Чехословактай харилцах асуудлыг хариуцсан 4-р Европын газар удирджээ. 1953 оны 10-р сараас 1954 оны 7-р сар хүртэл тэрээр Унгар улсад ЗХУ-ын сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 1954 оны 7-р сараас 1957 оны 3-р сард ЗХУ-ын Онцгой бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
1957-1967 онд Андропов нь Коммунист болон социалист орнуудын коммунистууд, ажилчдын намуудтай харилцах Коммунист намын төв хорооны тэргүүн байв. 1962 оны 11-р сараас 1967 оны 6-р сар хүртэлх хугацаанд Коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1967-1982 онд ЗХУ-ын сайд нарын зөвлөл (1978 оноос ЗХУ-ын КГБ)-ын Аюулгүй байдлын хорооны дарга.
1967 оны 6-р сард Андропов Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр нэр дэвшин сонгогдсон. 1982 оны 5, 11 дүгээр сард Коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга.
1982 оны 11-р сарын 12-нд Коммунист намын төв хорооны бугд хурлаар Юрий Андроповыг Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. 1983 оны 6 сараас эхлэн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Юрий Андропов Армийн генерал (1976), Социалист хөдөлмөрийн баатар (1974), Лениний 4 одон, Аравдугаар таван жилийн гавшгайч, Октябрийн хувьсгалын одон, Улаан тугийн одон, Хөдөлмөрийн улаан тугийн гурван одон, олон медаль хүртсэн.
2004 онд Холбооны аюулгүй байдлын албаны удирдлагууд Юрий Андроповын нэрэмжит тэтгэлгийг ОХУ-ын СБХ-ийн боловсролын институтын сурган хүмүүжүүлэгчид, оюутнуудад зориулж тэтгэлгээ бий болгожээ.
Владимир Путин саяхан Никита Хрущевын хэлж байсан үгтэй ижил утгатай үг хэлсэн байдаг. Хрущев нэгэнтээ түүний тухай “Манай сумандаа л Маркс” гэдэг шиг «Юрий Андропов бидний дунд хамгийн авьяаслаг, ур чадвартай удирдагч» гэж онцлон тэмдэглэж байжээ. Манай зарим нь гайхаж магадгүй. Гэвч яг үнэндээ анхны социалист улсыг үндэслэн байгуулагчид, ЗХУ-ын анхны удирдагчдын олонх нь еврей хүмүүс байсан юм.
Троцкий (Бронштейн) Бүх цэргийн Зөвлөлийн дарга,
Ленин (Ульянов-Бланк) Ардын Комиссаруудын дарга,
Зиновьев (Апфельбаум) Коминтерны удирдагч,
Лурье (Ихи́л-Михл За́лманович) Лурье Улс ардын аж ахуйн зөвлөл/Улсын Төлөвлөгөөний Комиссийг үндэслэн байгуулагч,
Крыленко (Абрам) ЗХУ-ын анхны Хууль зүйн сайд, ЗХУ-ын шатрын холбооны анхны дарга)
Луначарский (Баилих- Мандельштам) Гэгээрлийн сайд,
Урицкий (Моисей Соломонович) Петрогра́д хотын намын хорооны дарга,
Володарский (Моисе́й Ма́ркович Гольдште́йн) Большевик намын удирдагчдын нэг,
Каменев (Лев Бори́сович Розенфельд) Ардын Комиссарудын орлогч дарга,
Смидович (Смидович Петр Гермогенович) Оросын Холбооны улсын шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн тэргүүлэгч,
Свердлов (Я́ков Миха́йлович/Ешуа-Соломон Мовшевич-Янкель Мираимович) Бүх Холбоотын гүйцэтгэх зөвлөлийн дарга,
Чичерин Гео́ргий (Ю́рий) Васи́льевич Чиче́рин ( жинхэнэ овог нь Мейндорф, намын нууц нэр нь Орнатский, Баталин, Михаил Шаронов) Гадаад харилцааны ардын комиссар,
Каганович Лазарь Мойсеевич ЗХУ-ын Хүнд үйлдвэрлэлийн сайд гэх мэтээр олон зуун хүнийг нэрлэж болох юм.
Юрий Андропов (Григорий Либерман) улс төрийн шинжлэх ухааны томъёологдсоноор Баруунтан гэж нэрлэж болох нам, улс төрийн зүтгэлтэн байсан. Түүний үйл ажиллагаа ЗХУ-ыг АНУ болон өндөр хөгжилтэй барууны гүрнүүдтэй хэвийн харилцаанд оруулах, хүйтэн дайныг цэглэх, их гүрнүүдийн консенсус буюу зөвшилцлөөр дэлхийн хөгжил, улс хоорондын харилцааг зохицуулахад оршжээ. Гэвч Юрий Андроповын улс төрийн үйл ажиллагаа дандаа сайн сайхан, энхийг сахиулагч байсангүй.
- 1957 онд Унгарт гарсан бослогыг дарахад тэрбээр идэвхийлэн оролцсон
- 1979 онд Афганистанд ЗХУ-ын цэрэг дайран ороход голлох үүрэг гүйцэтгэсэн
- 1982 онд Өмнөд Солонгосын Боинг онгоцыг галлан унагах тушаалыг Зөвлөлтийн байлдааны онгоцуудад өгсөн
- 1983 онд Узбекистанд өрнөсөн зохиомол ч байж болох хээл хахуулийн хэрэг гэгчийг мөн Юрий Владимирович Андроповын шууд тушаалаар тус улс даяар өрнүүлсэн.
Энд анзаарахад, түүний золиос болсон улсууд нь дандаа Азийн орнууд байдаг нь сонирхол татдаг. (Унгар хүртэл Азиас нүүн очсон Хүннү, Уралын нурууны башкир, удмурт, үндэстнүүдийн хойчис байдаг).
Хатуу чанга тууштай коммунист, авилгыг тэвчдэггүй гэх алдар нэртэй Андропов нь сэтгүүлч Виктор Луи, академич Арбатов, сэтгүүлч /тагнуулч, академич эрдэмтэн хожмоо Ерөнхий сайд болсон) Евгений Примаков нараар дамжуулан Израйлд АНУ-ын гол стратегич Төрийн нарийн бичгийн дарга, АНУ -ын Ерөнхийлөгчийн аюулгуй байдалын зөвлөх Хенри Киссинджертэй санал солилцох, хоёр орны стратегийн асуудлаар дээрх хүмүүсээр дамжуулан эчнээ уулздаг байжээ.
Ю.Андропов чекистуудын дунд хамгийн нэр хүндтэй удирдагч байсан. Түүн шиг КГБ-г дэлхийн хамгийн хүчирхэг, нууц тусгай алба болгосон чадварлаг удирдагч КГБ-ын түүхэнд байхгүй. Түүн шиг нууц албаны даргаас төрийн тэргүүн болсон хүн ЗХУ-ын түүхэнд ч, хаант Оросын түүхэнд ч үгүй (В.В. Путиныг эс тооцвол).
Тэрээр том зургаар нь харвал улс төрийн үйл ажиллагандаа барууны үзэл баримталж байлаа. Тэр нь юу вэ гэвэл, барууны соёл иргэншил, философи нь хэзээд нийгмийн хэрэгцээ шаардлагад хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ цаг үеийн өнгөтэй таарахуйц философи юм.
Сэргэн мандалтын үеэс барууны соёл иргэншлийн түүхэн дэх философи хөгжлийг бий болгосноор бүтээлч философичид хөгжлийн үе шат бүрийн өвөрмөц сорилтуудад хариу өгсөн, улс төр, нийгмийн хөгжлийн үйл явцыг заавал тусгасан тийм үзэл баримтлал.
Барууны прагматик реалист философийн үндсэн суурь, түүний чиг үүрэг, чиг үүргийг хэрхэн үздэг, өөрийгөө хэрхэн тодорхойлдог нь хамгийн чухал. Барууны философийн мэдлэгийг олж авахад зориулсан тусгай арга, түүний хэрэглэж, ашиглах утга зохиолын хэлбэрүүд, түүний сэдвийн хамрах хүрээ, түүний утга, үнэний шалгуурыг өөрчилдөг. Энэ нь үүсч буй нийгмийн бүтцэд тулгарч буй сорилтуудын дарааллын хариу арга хэмжээний хэлбэрт хамаарна.
Ийнхүү Дундад зууны үеийн барууны философи нь голчлон Христэч философи байсан бөгөөд бурханлиг сургаал, зонч гэх сурталчдын илгээлт/илчлэлтийг дэмжиж, феодалын дэглэмийн амьдрах ёс суртахуун, феодалын дэглэмийг тусган, Ромын католик сүмийн институтын үүрэг даалгаварт бүх хэмжээгээр зориулдаг суртал билээ.
13, 14-р зууны гол философийн ололтууд нь Оксфорд, Парисын их сургуулиудын теологийн профессоруудын ажил байв.
15 ба 16-р зууны сүүлчээр Европд гарсан Сэргэн мандалт нь өөр өөр олон асуудлыг хөндөж, улмаар философийн хүчин чармайлтын үр дүнд буй болсон шинэ хэв маягийн амьдрахуйг санал болгов.
20-21-р зуунд Билдербергийн уулзалт, Давосын эдийн засагийн чуулган болон Harvard, Stanford тэргүүтэй барууны олон судалгааны think tank-ууд хөгжлийн гаргалгаа зүг чиг, дэлхийн санхүү, эдийн засаг, улс төрийн хөгжлийн хувилбаруудын шинэ концепци зохион бүтээж байгаа.
Европын сэргэн мандалт гэж нэрлэдэг түүхэн уе Ази буюу Их Дорнод хавьгүй илүүрхэн олон төрлийн механик бүтээлүүдийг танилцуулсан бөгөөд үүнд нь үл хөдлөх хөрөнгө, хуримтлал зоорь, мөнгөн тэмдэгт хэвлэх, галт зэвсэгт хэрэглэх болсон дарь, луужин олон зүйлсийг жишээлж болно.
Эхнийх нь, феодалын дэглэмийг нэн даруй буулгаж, улмаар сүм хийдийн эрхшээлд заналхийлж буй сөрөг үзлийн шинэ узэл суртлын төлөөлөгч болсон бөгөөд чухамдаа чуулганыг (парламентаризмийг) бүх нийтийн эрх ашгийн үүднээс онцолж үзсэн.
Хоёрдугаарт, хэвлэн нийтлэх, өргөн тархсан мэдлэгийг шашны сурган хүмүүжүүлэгч, элитүүдийн монополийг багасгаж, Грек, Ромын уран зохиол, гүн ухааны сонгодог бүтээлүүдийг сэргээсэн.
Гуравдугаарт, нийгмийн хөгжлийн луужин нь аюулгүй байдал, дэлхийд нөлөөгөө тэлэх хүрээг өргөжүүлж, Америк тивийг буюу New World/Шинэ ертөнц нээж дахин нэг дэлхийн бөмбөрцгийг нээсэнтэй дүйхүйц үйл явдлын үр дүн хаант засаглалын философийг халсан Ардчилал гэх системийн буюу тогтолцооны соёл, үзэл суртал, гүн ухааны олон талт үйл ажиллагаа юм.
Энэ бүхэн дээр технологи, шинэ багаж зэвсэг, үйлдвэржилт, шинжлэх ухааны ололтууд нэмэгдэж, атомын физикийн асар их хүч дэлхийн явдлын шинэ тодорхойлогч болж, байгаль ертөнцийн бүтцэд шинжлэх ухааны шинэ эрин үе эхэлсэн. Анхдагч эзэгнэгч нь барууны буюу Европ-Америкийн соёл иргэншилт нийгэмт улс гүрнүүд. Барууны соёл иргэншлийн илт тасархай давуу тал анх ингэж үүссэн юм.
Барууны ертөнц 1492 онд Христофор Колумб шинэ АМЕРИК тив нээсний дараа яг нэг жилийн дараа нуран унасан Чингис хааны анх 1189 онд буюу 12-р зуунд тунхаглан байгуулан 250-300 жил оршсон Pax Moncolica-гийн уналт.
Монголчуудын дэлхийг хамарсан эзэнт гүрэн чухам яг энэ эдийн засгийн шалтгаанаар эзлэгдсэн орнуудын хөрөнгөтөн, худалдаачид, эрх баригчид шинэ тив, шинэ зах зээлийн нөхцөл үүссэн учир эзэнт гүрний их монголчуудад татвар төлөхөө больж, эртний алдарт Торгон зам актуаль чанараа алдаж, барууны орнууд буюу европчууд бүрэн хяналтдаа авсан далай тэнгис хэрсэн шинэ усан замууд хөгжил дэвшилд дуудах үе нэгэнтээ эхэлсэнтэй шууд холбоотой.
White man burdens хэмээн Английн нэрт яруу найрагч, шовинист Редьярд Киплингийн томъёолон ончоор бичсэнээрцагаан арьстан хүний үүрэг, ноёрхол, давамгайлал даруй 500 жил үргэлжилж байна. Дэлхийн дайнууд нь ердөө Европ/АНУ орнуудын өөр хоорондоо дэлхийн бусад орнуудыг (угтаа ил далд колониудаа) булаацалдсан шалтгаантай бөгөөд одоо ч энэ байдал хэвээрээ. Өрнөдийн соёл иргэншил нь энэ бүх нөхцөл байдал дээр тулгуурлан оршиж, энэ хэт давуу тал бодит ноёрхлоо, түүхэн бахархлаа хэт ёсорхуу жаяг, өндөр соёл боловсрол, хүмүүжлээрээ нууж ядан байдаг билээ. Энэ бүхнийг төгөлдөр эзэмшин улс төр, нам засгийн уйл ажиллагандаа хэрэгжүүлсэн улс төрийн зутгэлтэн бол Юрий Владимирович Андропов.
Тэрээр Социалист лагерийн улсуудын (магадгүй өөрийн олж тавьсан Унгарын удирдагч Янош Кадараас бусад) удирдагчдыг толгой дараалан сольж, хатуу коммунист чиг хандлагыг халах шинэ улс төрийн бодлогыг эхлүүлсэн хүн. Гэхдээ түүний улс төрийн кредо нь Юмжаагийн Цэдэнбалыг авч хаях үйл ажиллагаанд томъёолсон ЗХУКН-ын УТТ гишүүдийн үгэнд оршжээ. Тэр нь «С Нашим решающим участием но Незаметно» «Манай шийдвэрлэх оролцоотой, гэхдээ үл мэдэгдэхээр» гэснээс харж болно.
Түүнийг ЗХУ-ын удирдагч болох жилд Таганка театрын ерөнхий найруулагч Ю.Любимов «Борис Годунов» жүжгийг найруулан тавьсан бөгөөд тус жужигт Григорий Самозванец гэгч хаан ширээ булаацалдан Оросын засгийн эрхийг авсан түүхэн баримтаас сэдэвлэсэн түүх өгүүлдэг.
Урлагийн суу билэгтэн зөн ёр билигийн нүдээр Ю.Андропоос эхтэй Орос Их гүрний задрал өөрчлөлтыг урдьчилан харж чаджээ. Мөн тэрээр КГБ-ын бүх нууц мэдээлэл, олон улсын байдал, нийгмийн санаа бодол, жинхэнэ бодит байдлыг сайтар мэдэж байсан бөгөөд эрс шинэчлэл эдийн засгийн интенсификаци буюу хурдасгахыг шуурхайлахыг эхлүүлсэн.
Харамсалтай нь, түүнд төр, нам засгийн эрх барих хугацаа даанч богинохон байсан бөгөөд тэрээр 1984 оны 2-сарын 9-нд 69 настайдаа таалал төгссөн. Нэгэнтээ Андроповын (Либерманы) шинэчилж амжаагүй хуарангийн ЗХУ нь жам ёсоороо задрал бутрал руугаа нийгмийн хөгжлийн зүй тогтолын дагуу хүссэн хүсээгүй шуудран орсон билээ.