(ЭРТНИЙ ТҮҮХИЙН МӨРӨӨР)


Ерөнхий сайд Бурхан халдунд саатжээ.
News.mn

Бурхан халдун уул ер нь эвгүй шдээ. Дээр үед яалаа, “...тэгж байтал Добу
 мэргэн үгүй болов...” гэж уншаа биз дээ. Ийм л эвгүй уул.
Олны яриа

Тийшээ ер нь дэмий явсын.
Артгаа

Сураг тавих нь ээ, дал мал гэсэн тоо дуулдаад байхаар нь би ухвар мөчид хүн тул манай ерөнхий сайд оюутны далыг өгүүлж хайрла гэж мөргөхөөр явсан гэж бодов. Гэтэл нэг балай коонтрын донтон юу гэсэн гээ, “манай ерөнхий сайд дайснаа далаар нь шархдуулаад ууланд хориглолт хийгээд тулалдаж байгаа за” гэж омогдсийшд.

 Гэтэл аль нь ч биш, харин дагалдагсад нь далуулаа байсан юм байж. Далын далан хүн төөрөөд алга болчихыг бодоход энэ энгийн үйл явдал биш, ид шид гэж дүгнэх хүн гарлаа. Би ч санал нэг байна. Халдун уулын дагинас таараад тэдэнд баг идээ идүүлэн барьж хорьсноос зайлахгүй л дээ. Арай ч алмаст баригдаагүй нь лав. Алмас тэгж дал наяараа явна ч гэж юу байхав. Ганц нэг юмыг бол манайхан бүсэлж пойлдоод далимд нь алмас бариад дэлхийгээр нэг шуугиулах байсын.

Эсвэл Ерөнхий сайдад маань гадны биш дотны хүчин зүйлс нөлөөлсийн байж болзошгүй. Эхний өдөр Халдун уулнаас бууж явтал том цагаан чулуу замыг нь хаасанд тэнгэр намайг ятгав хэмээн буцаж гарсан байх. Өчигдөр бууж явтал өрөөсөн гутал нь тайлагдсанд тэнгэр намайг хоёронтоо ятгав гээд бас л үлдчихэж. Харин өнөө өглөө гараад явж байтал машиных нь номер өөрөө тайлагдан унасан байх магадтай.

Уг нь Дува сохорыгоо дагуулж явсан бол ингэж төөрч балрахгүй байсан юм гэтэл хөршийн маань хүн, “хүүе дагуулаа л явсан шд, цаадах нь л цасан шуурганаар гурван нүүдлийн цаадхыг харж чадаагүй болохоос. Тэгсэн хэрнээ тэрний цаана байгаа 570 дотор нэгэн үзэсгэлэнт хүүхэн явахыг хараад, та авна уу гэтэл Сайд өөрөө “юм хэмжээтэй нь сайхан” гээд аваагүй юм” гэж бурдаг байгаа. Муу бураач.

Маргаашнаас нэг бууж ирэх байх. Бууж ирээд дагуулуудаа тогоонд чанана. Тэгэх ч гэж далан хүн дагуулж явсан юм. Далан тогоонд хүн чанаж нэрээ мөнхөлнө, тэхгүй бол Портуун түрүүлчих гээд байна гээд адгаад байгаа гэж ярихыг нь дуулсан хүн байна гээд бод доо. Цуурч л байгаа биз ажилгүй юмнууд.

Гүй ингэсэн байж болно шд эсвэл. Ерөнхий маань уул руу авирч байтал нэг хамгаалагч нь ирээд, “хүн ахтай дээл захтай нь сайн”  гэж хэлтэл Сайд тоохгүй авирсаар байж. Гэтэл хамгаалагч дахин нөгөө үгээ давттал Сайд: “чи ер нь юу л гээд нохойтоод байна даа айн” гээд бүгдээр тайгын гүн рүү орж нэгэн алтны бэсрэг компанийг эзлэн суусан ч юм билүү. Тэгэх ч гэж тэр олон хүнийг авч явсан байхыг хэн байг гэхийм бэ.

Харин би бодохдоо ерөнхий сайдыгаа Бурхан халдун уулын үйл ажиллагаатай танилцаж явсан болуу гэж таамаглаж байгаа. Өдөр бүр л сонины эхний нүүрэнд “ерөнхий сайд ноосны үйлдвэрт, ерөнхий сайд сүүний үйлдвэрт, ерөнхий сайд цэцэрлэгт, ерөнхий сайд орондоо... “ за тэр ор нь ч юу юм бэ зүгээр гэхдээ хаа сайгүй ажил шалгаж, танилцаж явдаг Ерөнхийгөө мөн тэгж яваа болуу л гэж бодсон маань л энэ. Гэнэн байвал уучилна биз дээ.

Өнөө өглөөний сонин шинэ мэдээгээр дүүрэн байна. “Баярцогт Герман явлаа” гэнэ. Улсууд, энэ нөхөр ерөнхий сайдаар гал хамгаалалт хийгээд гараад явчлаа даа гэж шуугиад байна. Гэтэл зарим нь, “үгүй тийм биш. Харин ч мань хүн Баярцогтын ууцыг хугалуулахаар дүү Сайханбилэгээ дагуулж явсныг мэдээд цаадах нь дутааж байгаа нь тэр” гэцгээж байна.

Мөнхүү, “хоёр оргодол өөрснөө ирэв” гэсэн мэдээ бас байна. Зүрх нь үхсэн л дээ. Далын далан хүн ерөнхий сайдын хамтаар сураггүй болж байхад хоюулаа ч болих уу даа гээ биз. Эсвэл оргож яваад тэдэнтэй нийлэх санаатай байтал олдохгүй болохоор нь даарахын эрхэнд эргээд очсон байж болно.

Бас “ерөнхий сайдын байрлалыг ирүүлэв” гэсэн мэдээ харагдлаа. Ойрд ч мөн олон юм илрүүлж байнаа. Тэр Баярцогтын нууц данс, Ерөнхий сайдын байрлал хоёрыг нэг газраас илрүүлээд байгаан биш байгаа ч гэх хүн аван саван байх нь байна. 

Хамгийн сүүлийн мэдээ “ууланд авирсан 69 хүнийг олжээ” гэж гарлаа. Үүнийг сонссон хүүхнүүд “юун ч эротик тоо вэ дэ” гэж амаа дарсан гэнүү. Бас аврагчдаас яаж олсныг асуутал, “салхиар шувууны өд сөд хийсч ирээд байхад нь баримжаалж явсаар байгаад нэг олж авсан даа” гэж хэлсэн гэнэ.

Эцэст нь тэгээд тэр нисдэг тэрэгний зардал энтэд горойгоод байгаа  хүмүүст хандаж хэлэхэд, “хэдүүлээ зөндөө удаа 21 мянган төгрөг авсы шдээ, яахав дээ хөөрхий” гэмээр байнаа.