Яаж хурдан баяжих вэ
Хамтын сан гэдэг юмруу мөнгөө өгөөд тийм сангыхан таны мөнгийг аваад хувьцаа болгоод мэргэжлийн хүмүүс таны өмнөөс энэ бүгдийг анзаараад эхлэнэ гэсэн үг юм байна. Мөн ганцаараа сая төгрөгөнд хувьцаа авж апу тай хэрэлдэж ч чадкуу сууж байхаар хамтын сангаар олуулаа болоод том хувьцаа эзэмшээд авбал ядаж миний мөнгө хаа байнаа төлж өгөөчээ гэхэд дуу хоолойг нь сонсдог болхын байна. Одоо банкууд хувьцаа гарна тэднээс ингэж л авбал зүгээр санагдаад байгаа.
ЯГ ингэж биччээд суужээсэн ажлын хүн харчаад чи бүткүү ээ яаж ядуурах вэ гэж бичүүл чи арай үнэмшилтэй бишүү гэж гуцжээн. Гүү эээ би яаж мөнгө олж чадахгүй байгаагаа хэлээд хүмүүс тэрийг нь яг эсрэгээр хийхээр мөнгөтэй болдын бишүү гэж хэлээд амыг тагаллаа.
Гэхдээ юутүбээр пээсээр дүүрэн монгол гадаад хэрхэн баяжих, гэрээсээ мөнгө олох, сүлжээний бизнэсээр мөнгө олох гээд аргууд заагаастай инфлүүнсэрүүд дүүрэн байхад би бас тийм юм бичүүл түмэн амьтан адлах биз. Тэгсэн ч би юм бичмээр санагдаад бусдад заамаар санагдаад байгаа минь орчин үеийн сошл донтолтын хэлбэр шүү дээ. Би ч гэсэн шуналтай. Аль болох амар хялбар аргаар хурдан баяжихыг л боддог. Ер нь ил хэлдэггүй болхоос бүгд л тэгэж боддог байх. Бүүр би амар аргаар баяжихыг бододгүй гэж хэлдэг хүн ч хүслээ нууцан болхоос тийм аргаар баяжих боломж гарвал бөөн баяр л баяжих байх.
Хүмүүс сүлжээний бизнэст ороод хурдан баяжаад байгаа тухай насаараа л сонслоо. Бүүр нүдэн дээр орфиплээм энээ тэрээ гэсэн машин тэрэг унаж яваад хорхой хүргэсэнг яана. Гэсэн ч би заавал сүлжээнд оролгүйгээр сүлжээнд орсон мэт идвэхтэй юуг ч зарсан баяжиж болно гэж итгэдэг болхоор анханаасаа сүлжээг дэмий гэж боддог. Хэрэв сүлжээний бизнэсийг дэмждэг хүмүүс байвал битгий уурлаарай. Би угаасаа бүткүүдүү хүн болхоор иймэрхүү юмнууд тэгэж л бодно гэж бодоод өнгөрөөгөөрэй.
Амар хялбар аргаар хурдан баяжих миний анхны сонгож авсан зам спорт хонжвор байлаа. Хоёр ч апп нээж зодоглолоо. Бэт365, 1ХБЭТ хоёрыг бол одоо монголчууд бараг бүгд мэдэх байлгүй дээ. Эхлээд хүн би хөмбөг үздэг юм чинь хөмбөг дээрээ баталгаатай хожхын байна гэж хөөрч хэд том тавиад шатдын. Би ч тэгсэн. Тэгээд хянамгай судалгаатай тавий гээд хонжвор тавих тоглолтоо судлаад хэсэг үзнэ. Гэхдээ тэр бол хэсэг хугацаанд нэмэх гарнаа. Тэгээл цаашдаа дотор байгаа асар шуналтаа өөр нэгэн Гаамп сэрж тэр одд-ыг нь хараачэээ лайтай өсхийн бишүү гээд орилсоор байгаад алдаж эхлэнэ дээ сайхан. Эргээд бас аз таарч ёндоорч хэсэг хожноо. Тэгээл алдаж эхлэнэ. Ер нь хонжворын аппууд дээр бүхий л орсон гарсан мөнгөө нэгтгэж хардаг тийм хэсэг байдаг. Түүн дээр бол нийлбэрээ алдагдалтай буюу хасахтай л байна. Тэр тэгэж хожиж гэнэ, энэ ингэж хожиж гэнэ түүх домог шиг яриа бэтчид дунд битүү тэнийшдээ. Гэхдээ энийг би зуучлагчид, эсүүл тэр аппыхан тараагаад байна гэж хардды шүү. Ямар сайн бэтчин алдагдалтай л байдын. Тэхгүй бүгд хожоод байвал тэр бэтийн компани дампуурна биздээ.
Зиа бэт болкуу бол гээд покэрийн аппууд татаж спорт покэр тоглож үзлээ. Ер нь худлаан билээ дэээ мөнгө нэмэгдэхгүй хожихгүй алалцаал байна ядхад их цаг орно. Тэгээд рулэт, слот гээд элдэв казино ширээрүү нь ороодэхэлдэг нь жам шүү. Яагаад гэвэл тэдгээр дээр эхлээд заавал хождын тэр нь покероос ч амар санагдаж эхэлдийн. Тэгээд эцэстэээ тийм саят аппуулруу мөнгө хийж л сурхаас хожиж мөнгө авж үзэлгүй маш их хугацааг өнгөрүүлсэн байдаг билээ.
Дараа нь олонхио дагаад коинлуу орлоо. Бусадтай адил чихэлдаж амжихгүй дээ шаралхаж, өссөндөө баярлаад явж өглөө хөөрхийн Бэлтэс коин бол худ шүү хөдөөнийхөөн. Хэзээ ч тэгэж дор нь өсгөж өгөөд байдаг юм байхгүй. Би энд хотод гарсан коинуудыг ярьжээн. Нээх ялгаагүй юм л болсышдээ. Цахилгаан станц байгуулна, и спортын том арена барьна, хуулийг блокчэйнжүүлнэ, дунд сургуулийг блокчэйнжүүлнэ, алтны уурхайг, нүүрс тээвэрлэлтийг, эмнэлгийг гээд өчнөөн гоё гадаад дотоодод төгссөн гоонж өмссөн инфлүүнсэр залуус бөөн бөөнөөр реклампаал гараад ирсэн. Нийт70 гариу койн гарсан гэхээр нэг коины ард 5 залуу гэхээр манайхан ч нэг 350-иад гоё хувцастай ганган бусдын мөнгөөр гангарсан залуустай болжээ гэсэн үг. Манай гоё гоё юм амлаад юу ч хийгээгүй байгаа коинуудад хэдэн зуугаар тоологдох тэрбум төгрөгөө алдсан залуус л үлдлээ дээ. Хүмүүс өөрснөө алдсан хохино л гэдийн. Гэхдээ бусдын мөнгийг худлаа ярьж авхыг бол залилан л гэдэг. Ядаж ваятпэпэр дээрх амлалтуудаа хийгээд яваачээ. 70-ийн 70 коиноос ганцаас бусад нь олон улсын биржийн үнэр ч алга байна шүү дээ нөхөд минь.
Ер нь тэхдээ номонд нэвчирсэн хүмүүсийн ярих нь хамгийн амар байж болхоор мөнгө олох нь хувьцааа шүү. Манайхан банкны хадгаламж гээд байдаг гэвчиг манайх шиг юмны үнэ байнга өсөж байдаг газар тэр нь худ. Нөгөө талаар банкууд бидний хадагаламжийн мөнгөөр цааш нь бизнэсүүдэд өндөр хүүтэй зээлж мөнгө олдог. Тэрнийг нь бизнэсүүд аваад тэрнээс өндөр ашиг хийж буцааж төлдөг. Ийм үед тэр банканд биш тэр бизнэсүүдийх нь хувьцааг авбал ногдол ашиг нь ядаж хамаагүй өндөр биш гэжүү гэж ярьдын билээ.
Гэхдээ хувьцаа бол бас тийм ч найдвартай биш. Жишээ нь би Талх чихэрийн хувьцааг монголчуудын талханд дуртай занд найдаад авчлаа гэж боды. Тэгсэн хавь ойрын хүмүүс талх биш торт идээд байвал за юу билээ нөгөө Талх чихэр маань гайгүй байгаа гээд анхаарал тавьж хувьцаага зархуу байхуу гэдгээ бодож эхлэнэ гэсэн үг. Тэхээр хувьцаа авсан бол хянамгай бай дээрх жишээн дээрээс бол монголчууд юу идэж байгааг байнга анхаарч бай гэсэн үг юм. Мөнгөө хамгаалж. Тэхгүй л бол хвьцаа авсан компани нэг өдөр дампуурвал мөнгө салхинд хийснэ гэсэн үг.
Тэгүүл бүүр амар нь ч байна. Хамтын сан гэдэг юмруу мөнгөө өгөөд тийм сангыхан таны мөнгийг аваад хувьцаа болгоод мэргэжлийн хүмүүс таны өмнөөс энэ бүгдийг анзаараад эхлэнэ гэсэн үг юм байна. Мөн ганц сая төгрөгөөр том банкны хувьцаа аваад дуу хоолойгоо ч хүргэж чадахгүй сууж байхаар хамтын сангаар олуулаа болоод том хувьцаа эзэмшээд авбал ядаж миний мөнгө хаа байнаа төлж өгөөчээ гэхэд дуу хоолойг нь сонсдог болхын байна. Одоо банкууд хувьцаа гарна тэднээс ингэж л авбал зүгээр санагдаад байгаа.
За тэгээд тэр нь хаана байгаан гэвэл монголд 3 ч байна. Та нар гүүгэл дээрээ бичээд үз. Хамгийн сүүлийх нь гэхэд л ийм байна. Энэ нь ч манай андуудых рекламдаж өгж байгаан шүү.