Үндэсний бөх ба дэлхийн допингийн асуудал
Товчоор бол тэмцээнд түрүүлсний дараах нэр хүнд нь шагнал урамшуулал өндөр байгаа ч, тэмцээний зохион байгуулалтын систем хоцрогдсон, шүүлт асуудалтай, засаглал тогтворгүй, допингийн асуудал ихтэй. Нэгдсэн зохион байгуулалт, шагнал өндөр учраас бөхчүүд тэр шагналыг авахын тулд допинг хэрэглэж байгаа юм.
Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал 1970 оны үеийн дэлхийн спортын дүр зурагтай тун адилхан нөхцөлд байна. Энэ үеийг хүртэл спортоор мөнгө олох, сайхан амьдрахад тун хэцүү байсан үе. Яахав мэргэжлийн бокс гэх мэт ганц хоёрхон спорт л гайгүй байсан бөгөөд телевиз бий болж спорт гардаг болсноор спортоор мөнгө олох боломж нэмэгдэж эхэлсэн юм. Тамирчид алдартай болж Японд гэхэд мэргэжлийн бөх эрчээ авч, сүмо бөх хуучны хоцрогдсон уламжлалт спортоос өндөр цалинтай мэргэжлийн спорт болох үүд хаалга дөнгөж онгойж байв. Мэргэжлийн бөх буюу рингэн дээр зодолдох бол тухайн үед зар сурталчилгааны маш том хэлбэр, үзэгчдийг хуйлруулдаг спорт байв. Мэдээж баруунд хөлбөмбөг, сагс гэх мэт багийн спортууд мэргэжлийн болох замналаа эхлүүлж, олимпын шууд дамжуулалт спортыг улам алдартай болгож бүр улс төрийн хэрэгсэл ч болж байсныг 1980 болон 1984 оны Лос Анжелесийн олимпоос харж болно. Манайх 1984 онд улс төрийн асуудлаас болоод ороогүй.
Үндсэн асуудалдаа орьё. Спорт зурагтаар гарч тамирчид алдартай болох тусам цалин урамшуулал нэмэгдэж, зар сурталчилгаанаас мөнгө олж, алдар хүнд нь улс орондоо биш дэлхий нийтээр тархах болжээ. Ийм нөхцөлд том тэмцээнд түрүүлэх нь шагнал бага ч, алдар нэртэй болох боломж олдож байсан учраас түрүүлэхийн тулд тамирчид юу ч хамаагүй хийдэг байсны нэг нь допинг байв. Яахав том тулаан, спортын тоглолтын өмнө улс орон бүрт өөрсдийн гэсэн сэргээшийн төрлийн зүйл байсан ч энэ спортын нэгдсэн системд хянаж шалгах боломж байхгүй байлаа. Хуучин социалист орнууд үүнийг ашиглаж ШУ-ы үндсэн дээр олон амжилт гаргаж байсан тохиолдол байдаг.
Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал үүнтэй тун төстэй нөхцөлд бий. Бөхчүүд алдартай, наадамд түрүүлэх нь шагнал бага ч дагалдах урамшуулал тэмцээнээсээ том. Тиймээс түрүүлж, цол авахын тулд юу ч хамаагүй хийж болно. Тийм ч учраас допинг эрчээ авсан. 1970-аад оноос хойш дэлхийн спортын салбарт болдог шиг допингийн хэрэглээ манайд тун өндөр байна. Удахгүй учраас олоод энэ асуудал цэгцрэх байх гэхдээ хэзээ вэ?
Товчоор бол тэмцээнд түрүүлсний дараах нэр хүнд нь шагнал урамшуулал өндөр байгаа ч, тэмцээний зохион байгуулалтын систем хоцрогдсон, шүүлт асуудалтай, засаглал тогтворгүй, допингийн асуудал ихтэй. Нэгдсэн зохион байгуулалт, шагнал өндөр учраас бөхчүүд тэр шагналыг авахын тулд допинг хэрэглэж байгаа юм.
Дэлхийн спорт энэ замыг туулаад гарсан. WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Холбоо дөнгөж 1999 онд байгуулагдаж энэ асуудалд нэгдсэн байр суурьтай болж эхэлсэн ч, одоог хүртэл допинг асуудал гарсаар л байна. Маш бага хугацаагаар хэмжигддэг усанд сэлэлт, хөнгөн атлетик, дугуй бол үргэлж допингийн асуудалтай. Бүх цаг үеийн алдарт дугуйчин Лэнс Армстронг системтэйгээр баригдахгүй допинг хэрэглэдэг байгаад зодог тайлсныхаа дараа баригдаж хамаг мөнгө, ивээн тэтгэгчээ алдсан бол усанд сэлэлтийн олимп, дэлхийн аварга Хятадын Сун Ян, Шотландын Данкан Скотт нарын медалийн тавцан дээрх маргаан олон хүнийг гайхшруулсан. Олимпын мөнгөтэй манай ангийн Робэрт Рэнвик допингтой тамирчдыг дийлэхгүй учраас зодог тайлсан гэж надад хэлж билээ.
Сүүлд ОХУ-ын ЗГ-ийн ажилчид тамирчдын шээсийг сольсон, WADA-гийн ажилчидтай зүй бус харьцсан, тогтсон цаг үед мэдээлэл өгдөгдөггүй, тамирчдынхаа мэдээллийг хоцроодог гээд олон асуудал үүсгэж улмаар зохион байгуулалттай допинг хэрэглэж байсан учраас олон улсын тэмцээнд орох эрхээ хасуулсан юм. Гээд бичвэл допингийн асуудалд ярих бичих жишээ дэндүү олон.
Төгсгөлд нь хэлэхэд манай үндэсний бөх нэр хүнд шагнал урамшуулалт өндөр учраас допингийг яаж ч хязгаарлаад хүмүүс хэрэглэсээр байх болно гэсэнтэй эвлэрэх хэрэгтэй. Сүмо ч тэр, дэлхийн спорт ч тэр энийг болиулж чадахгүй байгаа. Тиймээс допингийн асуудалд системтэй, шилэн, алагчлалгүй, шударга, чанга хатуу байх ёстой. МҮБХ болон хамтрагч байгууллагууд мэргэжлийн болох хэрэгтэй. Уг нь миний Шотландад мастер хамгаалсан сэдэв "Монголын Үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу? гэдэг сэдэв. Цаг нь болохоор энэ тал дээр юм хийнээ.
МОНГОЛ
Жэнко
Зочин