У.Хүрэлсүхийн бөгсөн дээр халуун гурилаар жин тавина
Энэ жил нийт 60 мянган тоннын квот өгсөн ч хэрэгцээ дор хаяж 100 мянган тонноор дутах нь гарцаагүй болоод байна. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ТЭДС-ийн нөөцийн буудайг ганц компанид ямар нь үл мэдэгдэх давуу эрх олгон зарсан, бас яагаад импортын квотыг нэмэхгүй байгаагаа тайлбарлахгүй юм.
Корона вирусын сургаар монголчууд гурил будаа нөөцөлж эхэллээ гэдэг шуугиан дэгдэв. Төдөлгүй “Улаанбаатар гурил” ХХК-аас “Гурилын зохиомол хомсдол үүсч, үнэ нь өсөхвий. Бид үнээ нэмээгүй. Манайх буудайн нөөцтэй учраас үйлдвэрлэлээ таслахгүй. Санаа бүү зов” гэдэг утгатай мэдэгдэл дорхноо хийлээ. Он гармагц гурилынхаа үнийг 30 төгрөгөөр нэмсэн “Улаанбаатар гурил” ХХК бусдаасаа түрүүлж “мэдэгдэл” хийх ямар шалтгаан байв?
ТЭДС-ийн нэг үүрэг
Өнгөрөгч долоо хоногт ХХААХҮЯ-д гурил үйлдвэрлэгч нар хуралджээ. ТЭДС-ийн буудайн нөөцтэй холбоотой асуудал боссон байна. 2005 онд байгуулагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн нэг үүрэг нь стратегийн бүтээгдэхүүн буудайг намарт нь нөөцөлж хавар гурил үйлдвэрлэгчдэд зарах. Намар гурилын үйлдвэрүүд боломжоороо буудай нөөцөлдөг ч эргэлтийн хөрөнгө, хадгалах сав хангалтгүй учир хүссэн зоргоороо авч чаддаггүй. Харин төр буюу ТЭДС татвар төлөгчдийн мөнгөөр буудай нөөцөлж хавар үйлдвэрлэгч нар нийлүүлснээр гурилын үнэд зохицуулалт хийж татвар төлөгчдөд буян үйлдэх учиртай. Гэтэл ТЭДС кг буудайгүй болчихжээ.
“Улаанбаатар гурил”
ТЭДС 2018 онд 50 мянган тонн буудай зарсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 25 тонныг борлуулсан. Гэхдээ 2018 онд 40 мянган тонныг, 2019 оны буудайн бүх нөөцийг “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа авсан байна. Хавар үйлдвэрүүдийн буудайн нөөц барагдахаар зарах ёстой буудайг яагаад өвөл зарсан, яахаараа “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа худалдан авсныг дээрх хурлаар тайлбарласан байх. Чухам юу гэж амыг нь тагласан нь тодорхой бус байна. Гурил үйлдвэрлэгчдийн ноднин намар авсан буудай хоёр, гурав, дөрөвдүгээр сард шил шилээ дараад дуусна.
Нутгийнхан
“Улаанбаатар гурил” ХХК давуу эрх эдлэн ТЭДС-ийн буудайг ганцаараа авсан ч тэр нөөцөөрөө зургаадугаар сар хүртэл л ажиллах аж. Нөөц дуусаж байгаа учир гурилын үйлдвэрүүдэд улаан буудай импортлох квот өгдөг. Гэтэл нөөцийн буудайг бүгдийг нь хамаад авчихсан “Улаанбаатар гурил”-д бусадтай нь адилхан квот өгчээ. “Улаанбаатар гурил” ХХК бусдаас яагаад ийм давуу эрх эдэлдгийг ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуунтай холбосон тайлбар явдаг. “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхан түүнтэй нэг нутгийн улс юм гэнэ.
Гурилын үнэ өснө
Квот авсан үйлдвэрүүд нэг тонн буудайг 670 мянган төгрөгөөр оруулж ирэх тооцоотой сууж байна. Энэ намар дотоодоосоо тонныг нь 560-570 мянгаар худалдаж авсан гэнэ. Тэгэхээр тонн буудайг 100 мянган төгрөгөөр илүү үнээр худалдан авах нь. Гурилын үнэ дор хаяж 15 хувиар өсөх нь тодорхой. Гэтэл мууд муухай, муухайд улцангийн үлгэр болох төлөвтэй. Намрын чуулган улстөржсөөр суугаад импортоор авах буудайн гаалийн татвар, НӨАТ-ыг тэглэх шийдвэр гаргаагүй. Энэ чигээрээ явбал импортын буудайн үнэ дахин 15 хувиар нэмэгдэх магадлалтай. Гэхдээ гурилын импортод квот тавихаа больсон. Үүнд Ч.Улаан найдаж суугаа бололтой. Харамсалтай нь өдгөө зах зээл дээр байгаа импортын гурил дотоодынхоос 20 орчим хувь илүү үнэтэй байгаа. Хавар дотоодын үйлдвэрлэгчид үнээ нэмэхэд импортлогчид ч нэмж таарна. Тэгэхээр гурилын үнэ өсдгөөрөө л өснө.
Лайг нь У.Хүрэлсүх үүрнэ
Монголчуудын хүнсний хэрэглээнд мах, гурил хоёр 1:1 харьцаатай байсаар ч байгаа. Бид цуйван, гурилтай шөлөөр л хооллодог болоод тэр. Энэ жил нийт 60 мянган тоннын квот өгсөн ч хэрэгцээ дор хаяж 100 мянган тонноор дутах нь гарцаагүй болоод байна. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ТЭДС-ийн нөөцийн буудайг ганц компанид ямар нь үл мэдэгдэх давуу эрх олгон зарсан, бас яагаад импортын квотыг нэмэхгүй байгаагаа тайлбарлахгүй юм. Гурилын үнэ 30 хувиар нэмэгдчихвэл У.Хүрэлсүх нэгэнт улс төрөөс явах Ч.Улааны “толгойг аваад” ч яалаа. Нэмэрт нь У.Хүрэлсүхийн сайжруулсан түлшийг барьцуулахад хоёрдугаар гурил хэрэглэж эхэлснээр нөөц нь хомсдож байгаа сураг гарах боллоо. Нэгдүгээр гурилын үнийг Ч.Улаан өсгөж, хоёрдугаар гурилаараа сайжруулсан түлш зуурчихвал У.Хүрэлсүх сонгуулиар бөгсөн дээрээ халуун гурилаар жин тавиулах нь гарцаагүй.
Зочин
Зочин
Зочин
би
Ubguril
Зочин
Tebs
Зочин
Татвар төлөгч
Баатар
Зочин
Хулгайч монгол