Түүвэр онигоо-50
Тагнуулын Ерөнхий Газарт хүсэлт гаргах нь: Миний гар утас вирустаж бүх зураг устсан тул хуулбаруудыг нь илгээж тусална уу?
***
Ажил дээрээ уйдаад байвал ноднин авсан нийт цалингийнхаа нийлбэрийг ол. Тэгвэл танд уйтгартай биш харин гунигтай байх болно
***
Инстаграм гэдгийг манай аав "гялс 100 грам татах" гэж ойлгоод л яваад байсан юм байна лээ.
***
Бүсгүй кафед найз хүүхнүүд дээрээ ирээд:
-Хүүе ээ, охидуудаа сайн боов, өө бишээ, том байна уу, ээ хэл ээрээд, за тэр яахав, урд шөнө юу болсон гэж санана!
***
Жаалхүүг “ээжид чинь хэлнэ шүү” гэж айлгаж болно. Эр хүнийг ч бас ялгаагүй “эхнэрт чинь хэлнэ” гэж сүрдүүлж болно.
***
Хүүхнүүд бид бэлгэнд машин, гар утас гэх мэт зүйл авахдаа дуугүй л байхад эрчүүд бэлгэнд авсан оймсныхооөнгө нь онцгүй байна гээд л нэг их маяглах юм.
***
-Түүнийг яагаад Фломастер гэж хочилдын?
-Ходоод руу нь архи хийж байж л ажилладаг болхоор нь...
***
-Цагдаа, манай эхнэр намайг алахаар шийдсэн бололтой!
-Яасан?
-"Элдэв шимэгчээс ангижрах аргууд" гэсэн ном авсан байна
***
Буруу юм хийснийг нь эхнэр нь зөнгөөрөө мэдрээд аашилна гэж нөхрүүд совингоороо мэдэрдэг.
***
Эмнэлгийн өглөөний шуурхай дээр дарга нь:
-Мэс заслын шинэ ор их үнэтэй авсан тул зүсэлт хийхдээ хутгаа чанга дарж болохгүйшүү, нөхөд минь!
***
-Манай эхнэрийн санах ой гэж намайг ёстой нэг галзууруулах нь ээ!
-Яасан, бүр юу ч санадаггүй юм уу?
-Эсрэгээрээ, бүх юмыг санана!
***
-Аав, яагаад энэ киног хүүхэд үзэж болохгүй юм?
-Дуугүй үз, яагаад гэдэг нь удахгүй гарна
***
Энгэртээ "Хаяг: Сөүл хот, Ганнам дүүрэг" гэсэн цаас наасан архичнаас:
-Юу тэнэг юм наачихсан юм?
-Хн, ямар ч байсан 2 удаа хүргэгдчихсэн л байсан юм даа
***
Залуугийн гар нь даарч бүсгүйн гуянд хавчуулж дулаацуулан нилээн удав. Цаг шахам боллоо. Бүсгүй:
-Хүүe ээ, уруул чинь даарах болоогүй юу?
***
-Чамайг ажлаас халлаа!
-Халах аа? Боолуудыг зардаг юм биш үү?!
***
Хүүхдийн дүн: математик - F, монгол хэл - F, физик - F, дуу хөгжим - А.
Аав нь:
-Энэ нэг тэнэг удахгүй бас хамтлаг энэ тэр гээд гай болох нь дээ!
***
Ойд төөрвөл өмнө хойд зүгээ тогтоохын тулд мод руу харах хэрэгтэй: дал мод байвал та өмнө зүгт ирчихжээ гэсэн үг.
***
Энэ еврейчүүд их өөдрөг хүмүүс шүү: хэр урт ургахыг нь мэдэхгүй байж тайраад
***
Архи эхэндээ л жаахан үнэтэй санагддаг дараа нь үнэ хамаагүй болдог.
***
Русская рулетка гэж байдагдаа. Тэрний энэтхэг хувилбар гэж байдаг юм байна: танд 1 бишгүүр өгнө, эргэн тойрон 6 кобра, 1 нь таг дүлий.
***
-Аав чинь юу хийдэг вэ?
-Их л өмхий ажил хийдэг дээ
-Сантөхникч үү?
-Үгүй, улстөрч
***
Покерын ширээний ард хэрүүл болж байна:
-Булхайцагчдад би дургүй, яахаараа чамд миний тараагаагүй карт байж байдаг юм?
***
Хүү нь ааваасаа:
-Ааваа, энэ Фейсбүүк, Твиттерээс болж хүмүүс доройтолд орж байна гэлцэх юм
-Kkk, LOL.
***
21-р зууны 19 дахь он гарч байдаг. Гэтэл утсаа цэнэглээд, утасныхаа гэрийг цэнэглээд, цэнэглэгчийг нь бас цэнэглэж байж гэрээсээ гарч байна. Арай ч дээ!
***
Гадны жуулчдын үүргэвчийг гэнэт тайлаад авбал тэд шууд хамраараа газар хатгана
***
-Хямрал манайд нөлөөлөхгүй
-Яагаад?
-Хямралаас өмнө ч манайд ажил хийдэг хүн байгаагүй
***
Говьд хилийн цэргийн нохойнуудын хүсэлтээр нэмэлт хилийн шонгууд босгохоор боллоо
***
Эмнэлэгт эм тариа хүрэлцэхгүй, сургуулиуд халаалтгүй, багш нарын дундаж нас 60, залуус архинд орлоо. Гэтэл сайхан бурхан бүтээе гэнэ үү? Ойлгосонгүй...
***
-Бүсгүй минь, ах нь чамд чиний мэдэхгүй их ч зүйлийг зааж өгнө дөө
-Та тэгээд миний боловсролд хичнээнийг зарцуулах юм?
***
Цагдаа ба гэмт хэрэг: эмчилгээ нь өвчнөөсөө илүү аймшигтай.
***
Эхнэртэйгээ хэрүүл хийхээс өмнө санагтун:
15 минутын дараа та хэрүүлээс залхана, харин эхнэр чинь бол зогсохгүй шүү дээ.
***
Эхнэр:
-Гоо сайхан, маникюр, педикюр, косметик гээд надад мөнгөний хэрэг их гардаг
Нөхөр:
-Харин би азтай, угаасаа сайхан төрчихсөн
***
“Энэ Чимгээг эрчүүд бүчээд салахгүй юм, “тэндээ” зөгийн бал түрхчихдэг юм уу гэлтэй” гэсэн хүүхнүүдийн яриаг сэм сонсоод Туяа зөгийн бал авахаар явлаа.