Түүвэр онигоо-38
-Нүд чинь яагаад хөхөрчихөө вэ?
-Найз маань бал сараасаа ирээд...
-Тэгээд? Тэр чиний нүдтэй ямар хамаатай юм?
-Би л анх эхнэр ав гэж ятгасан юм...
***
Нөхөр нь өөр хүүхэн дагаад алга болсон эмэгтэй бөө дээр очиж нөхрөө буцааж ирүүлэх хүчтэй шившлэг хийлгэжээ. Хэдэн хоногийн дараа аль дээр талийгч болсон анхны нөхөр нь хүрээд ирж...
***
Тракторт шүргүүлсэн Лексусын эзэн тарктор руу эрэмгийгээр гүйн очтол жолооч нь аварга эр байв. Лексусын эзэн бантсандаа:
-Хөгшөөн, 17-ийн түлхүүр байхгүй биз?
-Байхгүй. 42 хүртэл би гараараа л чангалчихдаг юм.
***
Шинэхэн компьютерийн үнэр бүхий үнэртэй ус байдаг уу? Нөхрийнхөө анхаарлыг жаахан ч гэсэн татах гэсэн юм.
***
Монголчууд "Би чамд хайртай" гэдэг.
Америкчууд "I Love You" гэнэ.
Харин хятадууд дуугүй л үүргээ биелүүлсээр байна.
***
Төр засаг ард түмнээ мартаж зөнд нь хаялаа гээд л гомдоллоцгоох юм. Мартаагүй шүү дээ. Юмны үнийг өсгөөд л байгаа биз дээ?
***
Нисэгчийг найз бүсгүй нь нисэх дээр тосно.
Вагон даргыг найз бүсгүй нь вокзал дээр тосно.
Алсын тээвэрчинг найз бүсгүй нь Драгон дээр тосно.
Хөөрхий бүсгүй гурван тийш ээлжилж гүйсээр ихэд ядардаг гэсэн.
***
Зар:
“Энэ сарын 29-ний шөнө улаан даашинзтай бүсгүйг амгалангаас толгойт хүргэж өгсөн таксины жолоочид: Тооцоогоо хийхдээ илүүг өгчээ. Арьс өнгөний эмчид хандана уу”.
***
Хүүхнүүдэд шууд буудал орох санал тавьбал тэнэг мангараараа дуудуулна. Харин шууд Сингапур нисээд тэнд Сентоза арал дээр байрладаг буудал оръё гэвэл хосгүй эр болно биз?
***
Замын цагдаа нар дандаа салхин дороос сөрж ирдгийг анзаарсан уу? Жинхэнэ махчин араатны шинж шүү дээ.
***
Цагийг сая доллараар авах нээх хэцүү биш. Харин сая доллараар зарж чадна гэдэг бол авъяас.
***
-Өөрсдөд нь гай тохиолдсон үед бус, харин танд хэцүү үед тань дээр ирдэг хүнийг үнэлэх хэрэгтэй!
-Шүүхийн шийдвэрийнхнийг үү?
***
Жинхэнэ монгол хүн энэ товчлолыг ойлгоно: ХЦПЗД...
***
Ажил тарсны дараахан троллейбусанд суух яг л Мафи-д элсэх мэт: орох хэцүү, гарах нь бүр хэцүү.
***
Модон дээр Б+Ц=Lovе гэж бичсэн байхыг хараад би “Ямар романтик юм бэ” гэж боддоггүй. Харин “Ямар гарууд нь болзоондоо хутгатай явдаг байна аа?” гэж боддог.
***
Гомо нар үржих чадваргүй мөртлөө яаж тоо нь өсөөд байна аа?
***
Прокурортой төстэй хүн байдаг. Харин хүнтэй төстэй прокурор байдаг болов уу?
***
Онигоо их мэддэг байх дэмий. Хэрэгтэй үед санахгүй мөртлөө хүн ярихаар инээхгүй.
***
Ногоон ихтэй хүн л улаан гэрлээр гардаг.
***
-Аав аа, энэ Сүхбаатарын талбай дээр байгаа том ордон юу вэ?
-Элбэгдоржийн нэрэмжит театр.
***
Бүсгүй:
-Эмч ээ, миний гуян дээр дандаа марк наалдсан байх юм. Юун марк хаанаас гараад ирдэг юм бол?
-Марк биш ээ, "Дэвшил" гэсэн наалт байна.
***
Найз охиныхоо аавд хандаж залуу:
-Чимгээ бид хоёр гэрлэх болсон
-Одоо яаая гэхэв, өөрийн чинь л буруу шүү дээ, яах гэж байн байн уулзсан юм.
***
-Балдан гуайд яагаад гомдсон юм?
-Манай хүүхдүүдийг царайлаг гэсэн
-Харин ч баярлах ёстой юм биш үү?
-Үгүй ээ, их гайхсан байдалтай хэлсэн юм.
***
Чамайг журамтай охин юм байх гэсэн чинь харин ч давгүй охин байна шүү.
***
-Та 2018 оныхоо орлогыг 950 сая гэж мэдүүлсэн ч 1,5 тэрбумыг зарцуулсан гэсэн мэдээ бидэнд бий
-Харин тийм ээ, хүрэлцээ муутай хэцүүхэн л амьдарч байна.
***
МАН: 50 жилийн дараа Монгол асар хөгжсөн байх болно!
АН: Харамсалтай нь бид тэр үед байхгүй
МАХН: "Харамсалтай нь" биш "Учир нь" гээч!
***
Тамхины дэлгүүрт:
-Энд тaмхи татахгүй шүү
-Зарж байгаа юм бол татахад яагаад болохгүй гэж?
-Та аптект бэлгэвч авчихаад тэндээ шууд хэрэглэдэг үү бас?
***
Шинэ дарга их зальтай хүн байж:
Компьютөрын гар дээрх үсэгнүүд нь баларсан ажилтнуудыг үлдээж, зөвхөн сумнууд нь арилсан ажилтнуудыг ажлаас нь халчихсан.
DR. ADITYA
Зочин
Хахаха
Зочин