Төрийн дээр МАН, МАН-ын дээр У.Хүрэлсүх гэнэ дээ
Ер нь энд тэндгүй дэлбэрчих гээд байна. Хэдхэн хоногийн өмнөТЭЦ-IV золтой л дэлбэрчихээгүй аж.
Ер нь энд тэндгүй дэлбэрчих гээд байна. Хэдхэн хоногийн өмнөТЭЦ-IV золтой л дэлбэрчихээгүй аж. Цахилгаан станцын зуух руу уул уурхайн маш хүчтэй тэсэлгээний бодис бараг орон алдаж. Салбар хариуцсан “Арван хувь” хэмээх алдартай сайд нь энэ үед шударга ёсыг парламентэд сануулсан улсын ерөнхий прокурорыг загнан, занаж сүрдүүлээд сууж байлаа. Тэр сайд өмнө нь тэг зогсолт хийж чадсан “тэнэг” гар байлаа шүү дээ, угаасаа. Түүнийг ерөнхий сайд нь хамгаалаад байдаг болохоор лшавар бурхан царай гаргачихаад телевизийн камер болгонд хайр зарлаад явдаг болсон юм. Хэрэв тэсрэх бодис зууханд орж ТЭЦ-IV дэлбэрсэн болУлаанбаатар сүйрэх байв. Онцгойнхон очиж аюулыг зайлуулснаар аврагджээ бид. Иймэрхүү оодорсон гарууд энэ Засгийн газрын өнгөн дээр савнаасаа сагах нь арай л хэтэрлээ. Тэдний эрх мэдэл, албан тушаалын төлөөх шунал хүсэл бүр ил цагаандаа гарч нэг нэгнийхээ амь насанд хүрч байна. Энэ мэт гэмт хэрэг зүгээр л Төрийн яаман дотор гардаг болсон шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ болгонд хариуцлага тооцохоо ярьсаар суутал хариуцлагагүй явдал улам л замаа алдаад байгаа нь гайхмаар. Тэр уг нь амь насаараадэнчин тавьж хариуцлагатай, шударга байдлыг монголчуудад амласан хүн. Амлалт, ажил хоёр нь амьдрал дээр муухай хол зөрж байна. Тэр хулгайчгүй засаглал тогтоохоо амласан. Тэгсэн атлаа түүний хүрээлэлд хулгайчбиш хүн бараг алга боллоо. Уг нь монголчууд Ухнаагийн Хүрэлсүхэдмаш ихээр итгэсэн билээ. Өдгөө түүнийг Засгийн газрыг байтугай намаа аваад явж чадахгүй байгааг нь журмын нөхдөөс нь эхлээд ил тод ярьцгааж байна.У.ХүрэлсүхМАН-аа даргалж чадаж байгаа эсэх нь маньд огт падлийгүй ч, Монгол Улсын Засгийн газрын хэр тэргүүн байж чадаж байгаа эсэх монгол хүн бүртүнэхээр хамаатай. Түүний Засгийн газар анх бүрдэхэд л хүмүүсийн итгэл алдарч эхэлсэн. Цүнхэн дэх бичиг баримтныхаа ч учрыг олж мэдэхгүй сайдууд томилогдож, салбар удирдан тоглож эхэлсэн. Тиймээс ч түүний Засгийн газрын 100 хоногманцуйдаа өтөлсөн билээ. Өнгөрсөн аравдугаар сардЕрөнхий сайдад томилогдсоныхоо нэг жилийн ойтойгоо золголоо. Түүний тэргүүлсэн Засгийн газар энэ хугацаанд магтуулахаар юу хийснийг мэдэхгүй юм байна. У.Хүрэлсүхээр овоглогдон он жилээр бахархан дурсагдах, монголчуудын нурууг тэнийлгэсэн ямар ажлыг нэрлэж чадах вэ?Түүнд маш их итгэсэн болохоор гомдол дүүрэн байна. Тэр үнэхээр хэлсэндээ хүрээд шударга ёс, хариуцлагатай байдлыг эмхлэн тогтоохын төлөө зүтгэсэн бол ард түмэн дэмжихэд бэлэн байлаа. Түүнийг бараг л “хувьсгал” хийнэ гэж монголчууд ярьж итгэж байсан нь үнэн. Гэвч түүнээс нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн зоримог алхам огт гарсангүй ээ. Мань хүн зүгээр л тун сүртэй эр байж.Үнэнийг хэлэхэдзасаг тэргүүлэхэд тэрбээр арай л чульдаж байгаа нь энэ нэг жилийн хугацаанд олон зүйлээр танигдлаа. Түүний сэдэж, санасан ажилшоу төдийгөөр л өндөрлөх юм. Мань хүн толгойдоо алчуур зангидаад, гар зангидан хашгирч байсан шигээ байгаа юм байна. Өөрөөр хэлбэл олны сэтгэлийг хөдөлгөн хошгируулах хэмжээнээс хэтэрдэггүй тэр “поп” залуу ягтэр хэвээрээ үлджээ. Хашир сууж, бодлого тогтож, зангараг суугаагүй юм байна. Үнэндээ нийгмийг хариуцлагатай болгох түүний тэмцэл нь хэдэн яаманд архины нэгжлэг хийсэн төдийгөөр дууссан. Инээдэмтэй л байсан даа. Алчуур зангидаж, жагсаал хийн намынхандаа таалагдах хөөргөн цагийн Хүрэлсүх, амласан үгнийхээ төлөөард түмний өмнө хариуцлага хүлээж чадах Ерөнхий сайд Хүрэлсүх хоёрын хооронд асар их ялгаа байдгийг тэр эрхбиш ухаарч байгаа байх аа! Бие махбодийн хүч чадлаас оюуны бяд чадал маш чухал байсан байх аа, Ерөнхий сайдад гэж бодогдох юм. Магадгүй энэ хүртлэх хугацаанд мань хүн бүхнийг шууд туушиндаад явчихна гэж тооцоолж байсан байх. Тэрбээр “МАН бол би. Төр бол МАН” гэж үзэж байна. Монгол Улсын парламент бол жинхэнэ хогийн тантан болсон газар. Засгийн газар өнөөдөр түүнээс ялгарч байгаа юм огт алга. Муу ч, сайн ч төрийн дээр аль нэг улс төрийн нам гарч азаргалж болохгүй шүү дээ! Гэтэл У. Хүрэлсүх МАН-ыг төрөөс дээгүүр тавьж эхэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд шиг харагдахгүй байна.Энэ намуудаар дүүрэн дарцаглаж байдаг нөхдүүдээс огтхон ч ялгарахгүй байна.
Нам даргалах, засаг даргалахыг адил гэж бодсноороо тэр богино зайн улстөрч гэдгээ харууллаа. У. Хүрэлсүхэд уг нь итгэж найдсан , мянган монголын нэг би мөн байлаа. Одоо бол түүнийг Монголыг тоногч улс төрчдөөс ялгарах юмгүй нөхөр гэж харах болсон. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээгээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хоосолсон гишүүд, дарга нарын хулгай, тонуулын хэргийн цаад шалтгааныг түүнийг Ерөнхий сайд болгосны шан харамж гэж үзэж байгаагаа олон хүн илэрхийлж байна. Үүнд итгэх үндэслэл надад байна. Үнэхээр л Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах хуйвалдаанд идэвхийлсэн нөхөд бүгдээрээ ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар зээл авсан байдгийн учир нээрээ юү юм бол. Тэрч бүү хэл, тэрхүү хуйвалдааны сценарийн авторуудын нэг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь хүртэл нийтийн сангаас хулгай хийсэн байдгийг юу гэхэв! Хамгийн гол нь”бахархалт” Ерөнхий сайд маань шударга ёс, хариуцлага тооцох амлалтаа энэ тохиолдолд яагаад мартчихаад байна вэ? Эндээс л түүний шударга ёс, хариуцлага эхлэх байлаа даа. Түүний багийнхан хулгайч, тонуулч, авлигач байхыг Ерөнхий сайд зөвшөөрдөг гэсэн үг мөн үү! Гэтэл харин шал өөр өнцгөөр Ерөнхий сайд алхан, харин ч энэ хүмүүстэйгээ нийлээд өөр нэгнээс хариуцлага, шударга ёс нэхээдэхэлсэн. Ингэснээр эрх баригч намын дотоод зөрчил гаарч, эцэстээ бие биенээ барьж идээд эхэллээ. Одоо бол төр, засаг тэр чигээрээ “хулгайч” нарын гарт орчихоод байгаад эргэлзэх хүн үлдсэнгүй. Монголын төр, засаг ард түмэнд ингэж нэр хүндгүй болж, арчаагаа алдан, хулгай хийж, авлигадидэгдэж, нүдний булай болж байсныг мэдэхгүй юм байна. Монголчууд өөдлөн дэвжихгүй байдгийн шалтгаан энд байсан байна шүү дээ.Монгол хүний амьдралд асар дэм өгөх байсан мөнгийг эрх мэдэлд хүрсэн нөхдүүд хуйвалдаж, хулгайлдаг байсан байна. Хулгайлаад зогсохгүй манийхаа мөнгөөр манийгаа хайр, найргүй хүүлж, хоосруулж байсан байна. Ухнаагийн Хүрэлсүхэд нээрээ ямар ихээр итгэж байлаа даа. Мань эр ерөнхий сайд болсноос хойш Монгол ер өөдөлсөнгүй. Түүний засаглалын нэг жилийн дотор бензин шатахууны үнэ гэхэд л дараалан зургаан удаа нэмэгдлээ шүү дээ. Энэ нь бидэнд ямар их дарамт болж буусныг тэр мэдэхгүй ээ! Одоо болнэгэнт амласан ёсоороо ядаж эрийн хуйхтай аваас өөрөө өөртөө хариуцлага тооцон, нийгмийг аль болох бужигнуулахгүйгээр яваад өгвөл өөрт нь ашигтай баймаар санагдана. Түүнд ингэх ухаан үлдсэн байх гэж сүүлчийн удаа найдахаас даа!