ТРАМПЫН АВРАЛ
Трамп бол задгай яриатай, зан характерийн хувьд тогтворгүй, санаанд нь орж ирсэн болгоноо шүүж тунгаалгүй шууд цацдаг нэгэн. Энэ нь түүнд олон дайсан төрүүлсээр ирсэн, АНУ-ын улс төрийн дотоод тэмцэлд амархан ашиглагдсан. Гэхдээ тэрээр АНУ-ын Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчсөн тохиолдол үгүй. 1920 оны эцсээр сонгуулийн маргааны асуудлаар Вашингтонд бөөн үймээн дэгдсэнд түүнийг буруутгадаг ч шүүх үүнийг нотолж чадаагүй. Америкийн төрийн тогтолцоо нэг хүнээс, тэр дундаа хэн Ерөнхийлөгч болсноос хамаардаггүй. Трампыг Оростой холбоотой тухай шуугиан гараад эхэлмэгц түүнийг Оросын талаар шийдвэр гаргахыг нь Конгрессоос шууд хориглож байсан. Ерөнхийлөгч парламентаас маш олон талаар хамааралтай. Ерөнхийлөгч хувь хүний хувьд фашизмыг ч, коммунизмыг талархдаг байлаа гээд түүнээ Америкийн нийгэмд хэрэгжүүлэх бололцоогүй. Америкийн Ерөнхийлөгч америкийн ард түмнээс маш х хамааралтай, учир нь тэднээс сонгогддог.
ТРАМПЫН АВРАЛ
Өнөөгий дэлхий маш эмзэг болоод байна. Дэлхийн II дайнаас хойш харьцангуй амгалан байсан хорвоо одоо хуугаараа дэнжигнэж эхлэв. Үүнтэй харьцуулахад хүйтэн дайны үе диваажин байжээ. Ядахнаа л бүх юм тодорхой, Америкийн империалистууд хариугүй дайн хийчих гээд л, Зөвлөлтийн ухаалаг ард түмэн энх тайвны талд хатуу зогсон хүн төрлөхтнийг хамгаалж байв. Маргааш нөгөөдрийн асуудал ч тодорхой, хүчирхэг ЗХУ болон социалист хамтийн нөхөрлөл, Ази Африкийн шударга ард түмэн юутай ч түрэмгийлэгч империализмын хазаарыг баттай татаж чадна.
Харин одоо Гитлерээс хойш байгаагүй аймшигт мангас Оросын толгойд гарч ирлээ. Тусгаар тогтносон хөрш орноо эзлэн түрэмгийлэхээр гурван жил байлдаж байгаа Путин өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тэсэн ядан хүлээж байна. Хэрэв Трамп сонгуульд ялах юм бол Путин өөрийнх нь хүсээд байгаа дэлхийн шинэ геополитикийг түүнтэй тохиролцон бүтээж, дэлхийн газрын зургийг үндсээр нь өөрчилж болно гэж найдаад байгаа бололтой. Энэ маягийн ойлголт болон сурталчилгаа ч нэлээд газар авч зарим нь түгшүүртэйгээр, зарим нь горьдлоготойгоор харж буй. Америкийн улс төрийн тогтолцоо, үндсэн зарчим, төрийн ажиллах механизмыг ойлгодоггүй, мэддэггүй хүмүүст зориулсан пропаганд, сонгуулийн халуурлаас үүдсэн дэмийрэл.
Трамп 2016-2020 онд АНУ-ын Енхийлөгчийн алба хаасан богино хугацаанд урьд нь аль ч ерөнхийлөгчийн зориглон барьж байгаагүй олон асуудлыг шийдсэн.
1.АНУ бараг байгуулагдсан цагаасаа, ялангуяа ХХ зуунаас хууль бус цагаачдын давалгаанд маш их дарагдсан. Одоо энэ оронд 20 сая гаруй хууль бус цагаачид амьдарч буй нь нийгэмд асар их дарамт болж байна. АНУ бол бүр эхнээсээ цагаачдын орон, иймээс нэмж цагаачилж ирж буй хүмүүст хатуу ширүүн хандаж болохгүй гэсэн хэт хуучирсан томъёолол үүний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаас зайлсхийлгэсээр ирсэн. Тэгээд ч цагаачдын үр удам сонгуульд нөлөөлөхөөр хүч болсон учир улс төрчид айдаг. Тэгээд ч уг сурвалжаар нь үзэх юм бол манай дэлхий хүний нийгэм бүгд цагаачлалаас гаралтай. 40 мянган жилийн өмнө бид бүгдээрэ Африкас ирсэн. Америк тивийн уугуул иргэд гэгчид нь 20 мянган жилийн өмнө Азиас цагаачилж очсон. Өнөөгийн европчуудын өвөг дээдэс 10-15 мянган жилийн өмнө Химлайн нуруу орчмоос цагаачлэн Европ тивд суурьшсан. Энд цаг хугацааны л ялгаа бий. Трамп хууль бус цагаачлалын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн.
2.Трамп Ерөнхийлөгч болсноор “America First” уриа дэвшүүллээ. Эхлээд сонсоход их дээрэлхүү, бусдыг үгүйсгэсэн, этгээд хэллэг шиг. Гэвч жолоо алдагдсан, үлгэрт гардаг олон толгойтой мангас шиг болж зэвсэг хангинуулсан өнөөгийн ертөнцийг нягталбаас үгүйсгэх аргагүй томъёолол.
АНУ ХХ зуун хүртэл тун хувиа хичээсэн улс байсан. Элдэв хямралдаа баригдсан Европ, Азийг тоодоггүй, тэднээс аль болох зай барих сонирхолтой. Ерөнхийлөгч Монрогийн номлолыг дагаж европчууд АНУ-ын хэрэгт оролцохгүй байхыг сануулж, АНУ нь зөвхөн Америк тивийг л хариуцах болохоос Европоос хөндий байх бодлого баримталдаг байлаа. Дэлхий нэгдүгээр дайн эхлэхэд АНУ зэвсэглэлээр Румыны дараа 16-р байр эзэлдэг байсан гэх. Дайнд орохгүй явсаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Вилсоны шийдвэрээр дайн дуусах гэж байсан 1917 онд тэд дайтсан. Гэвч дайны шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм. Хэрэв япончууд унтаж байсан арсланг сэрээж Пөөрл Харбарт довтлоогүй бол америкчууд дэлхийн хоёрдугаар дайнд ч оролцохгүй байсан юм билүү? Харин Германы нацизм, Японы милитаризмыг нугасалж хүн төрлөхтнийг аврахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Дайны дараа ч Солонгос, Вьетнамд тусалснаар коммунизмын халдварыг хазааралсан юм. Цэрэг, шинжлэх ухаан, соёл урлагаар тэргүүлж эхэлсэн АНУ дэлхийн соёл иргэншлийг хамгаалах хамгийн хүчирхэг найдвартай хүчин болсон. Хүйтэн дайны хүнд жилүүд чухам америкчуудын хүчээр тайван төгссөн.
1950 он гэхэд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 50%-ийг дангаараа дааж байсан АНУ өдгөө 25% болж буурчээ. Хүйтэн дайны дараагаас шүдээ хүртэл зэвсэглэсэн Орос, Эдийн засгийн хүчирхэг Хятад, Энэтхэг, Япон, Европын нэгдсэн холбоо бий болсноор дэлхийн дэг журмыг сахих АНУ-ын үүрэг роль багасаж эхэлсэн юм. АНУ-ЗХУ гэсэн хүйтэн дайны үеийн тэнцвэржүүлэгч хүчин үгүй болж хүчний баланс алдагдсанаар дэлхий улам аюултай нөхцөлд оров. НҮБ-ийн үүрэг роль ч эрчимтэй унан, үгийг нь тоодог улс орон үгүй болж байна. Шинээр тодорсон хүчирхэг орнууд байтугай Иран мэтийн дунд ангиллын орнууд, Хойд Солонгос мэтийн ядуу орнууд толгойгоо өндийлгөн хүн төрлөхтөнд аюул учруулах хэмжээнд хүрчээ. Терроризм ховор зүйл биш болж дэлхийг бужигнуулах болов.
Юутай ч өнөөдөртөө зэрэг зэвсэглэл, соёл иргэншил, шинжлэх ухаанаар тэргүүлж байгаа, ардчилал, хүмүүнлэг ёсны баримтлалтай АНУ тэргүүлж байх нь энэ ээдрээтэй үед хүн төрлөхтний соёл иргэншлийг хамгаалах хамгийн чухал хүчин зүйл юм. Хэдийнээ цөмийн гүрэн болсон Энэтхэг, Пакистан хоёр дайтаж эхэлбэл үүнийг зогсоох нөлөөлөл зөвхөн АНУ-д бий, жишээ татахад шүү.
3. Хүйтэн дайн дууссанаар дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалагч хамгийн том цэргийн эвсэл НАТО дүлийрсэн. Цэргийн зардлаа эрс багасгасан төдийгүй, ялангуяа европчууд НАТО-ын өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж эхэллээ. Тэд Путины Оросыг өөрсдийн үнэнч хамтрагч гэж үзэх болсон. Түүхийн үүднээс Орос нь үргэлж империалист гүрэн байсан, тэд гагцхүү коммунист үзэлд л хордсон юм биш, Зөвлөлт улс нь Царийн Оросын нүүрээ хувиргасан империалистууд байсан. Европ энэ түүхийн сургамжийн мартжээ. Гол нь Евродын аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай НАТО-ын бүх санхүүжилтыг алсын америкчууд 70%-ыг нь хангадаг байлаа. Өөрслийнхөө төлөө ядахнаа авсан үүргээ биелүүлж гэрээний дагуу мөнгөө төл гэж сануулсан анхны америк нь Трамп байлаа. Крымыг эзлэн түрэмгийлсэн хойно Ерөнхийлөгч Обама Украинд хувцас хунар, дуулга малгай төдийгөөр тусалж байсан бол, муу нэртэй Трамп тийш нь Жавэлин өгсөн нь 2022 онд Киев хотыг аварсан. Оросоос Герман руу байгалийн хий нийлүүлэх шинэ хоолой татахыг Трамп л хориг тавин зогсоож байсан. Зүүн Германаас гаралтай, санваартны охин Мэркэл хоолой татуулахыг дэмжин Трамптай хэрэлдэж байсныг бүгд санаж байгаа байх.
4.Дэлхийн II дайнаас хойш хамгийн аюултай цэг Ойрхи Дорнод байсаар 80 орчим жил өнгөрлөө. Жүүдүүд өөрийн уугуул нутагтаа төр улсаа дахин сэргээн байгуулсан, лал шашинтны суннит ба шиит урсгалын мөргөлдөөн, шинээр үүссэн бусад урсгалын хөдөлгөөн зэрэг нь энэ бүс нутгийг байнгын дайн мөргөлдөөн, терроризм дагуулсаар. Мэдээж лал шашинтан болгон террорист биш, гэвч энэ дэлхийд буй олон террорист байгууллагын ихэнх нь лалын тулгуур үзэлтнүүд. Энэ бүс нутагт тулгар үзэлтнүүдийг тогтоон барих ганц хүч нь Израил. АНУ Израилийг дэмждэг ч тэр болгон тууштай байж чадаагүй. Асуудлыг энхийн замаар шийдэх гэж маш олон удаа янз бүрийн гэрээ хэлэлцээр уулзалт санаачлан үүнд сүүлийн 70-80 жилд 7 ихнаяд доллар зарцуулжээ. Энэхүү гэнэн, эргэж буцсан, хууртагдсан олон арга хэмжээ нь Ойрхи Дорнодын хямралыг улам гааруулж, террористуудад шинэ шинэ бололцоо олгож байсан. Ерөнхийлөгч Трамп шиг тууштай, шийдэмгий арга хэмжээ авч байсан урьдын амеик Ерөнхийлөгч нэг ч байгаагүй. Тэрээр Обамагийн санаачлан байгуулсан Ирантай хийсэн тохиролцсоог хүчингүй болгож, Израилын нийслэлийг Ерусалэм руу шилжүүлсэн зоригийг өөр Ерөнхийлөгч хийж чадах байсан уу?
5. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын гаргасан олон шийдвэрийг Ардчилсан нам тууштай эсэргүүцэж байсан боловч өөрснөө 2020 оноос төрийн эрх авсан мөртөө нэгээс бусад ямар ч шийдвэрийг нь цуцалсангүй, харин ч цааш үргэлжлүүллээ. Трампын шийдвэрийг өөрчилсөн ганц тохиолдол нь цаг уурын дулаарлын эсрэг Парисын гэрээнээс АНУ гарсныг эргүүлж нэгдүүлсэн. Дэлхийн цаг уурын дулаарлын цаад шалтгаан хүний үйл ажиллагаатай аль зэрэг хамаатай эсэх нь нэлээд маргаан дагуулдаг. Гол нь цаг уурын дулаарлыг далимдуулж асар их авилга хээл хахуул дагалдаж байгаа асуудал юм. Насан хүрээгүй хэвийн биш охин дэлхий даяар шуугиан тарьж хэдэн тэрбум доллар олж авсан нь ч эргэлзээ төрүүлэх олон тохиолдлын нэг.
6. Трамп бол задгай яриатай, зан характерийн хувьд тогтворгүй, санаанд нь орж ирсэн болгоноо шүүж тунгаалгүй шууд цацдаг нэгэн. Энэ нь түүнд олон дайсан төрүүлсээр ирсэн, АНУ-ын улс төрийн дотоод тэмцэлд амархан ашиглагдсан. Гэхдээ тэрээр АНУ-ын Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчсөн тохиолдол үгүй. 1920 оны эцсээр сонгуулийн маргааны асуудлаар Вашингтонд бөөн үймээн дэгдсэнд түүнийг буруутгадаг ч шүүх үүнийг нотолж чадаагүй. Америкийн төрийн тогтолцоо нэг хүнээс, тэр дундаа хэн Ерөнхийлөгч болсноос хамаардаггүй. Трампыг Оростой холбоотой тухай шуугиан гараад эхэлмэгц түүнийг Оросын талаар шийдвэр гаргахыг нь Конгрессоос шууд хориглож байсан. Ерөнхийлөгч парламентаас маш олон талаар хамааралтай. Ерөнхийлөгч хувь хүний хувьд фашизмыг ч, коммунизмыг талархдаг байлаа гээд түүнээ Америкийн нийгэмд хэрэгжүүлэх бололцоогүй. Америкийн Ерөнхийлөгч америкийн ард түмнээс маш х хамааралтай, учир нь тэднээс сонгогддог.
2024.10.28.