Тоншоо
Тонших гэмт үйлдэлтэй тогшоо засаг төр ногоон автобусаар ногоорч, хорооноогоор хармай хотоо дүүргэж, төрийн гэх нэртэй өмчид онц байдал тогтоож, онцгой ихээр тогшиж байгаагаасаа болж өөрсдөө өөрсдийгөө ТОНШИЖ эхэлсэн ТОНШОО хаа хүрэх юм болдоо?!!?
....Тоншоо…
Сайн түнш бол хэлсэн ярьсандаа эзэн гэрээ хэлэлцээрийн соёлыг бүрэн дүүрэн эзэмшсэн, зарчимтай,
зөв ёс зүйтэй, сэтгэгч, бүтээгч үйлстэн байдаг.
Үзэгдэл юмсыг олон талаас нь үнэлэн дүгнэж саруул, эрүүл ухаанаар ханддаг өөрийн гэсэн өвөрмөц нээлттэй харилцаа хандлагатай бие даасан хараат бус эрх чөлөөт, өмчийн эзэн хүн ашигтай ажиллаж ажлын байрыг буй болгодог увидастан бөлгөө.
Муу түнш гэдэг нь зальтай, урвагч хайшаа л бол хаашаа гуливалзаж байдаг бусдыг өөрийнхөө төлөө зольдог
худалч хударгагүй, тал тохой татуулах донтой, эрх чөлөөнд атаархагч бүдүүлэг харгис нэгэн бөлгөө.
Сайн муу түнш нэг иймэрхүү.
Төр хувийн хэвшлийн түншлэл гэж хаа сайгүй донгодоод удаж байна.
Энэ ужиграх аваас улам л дампуурна.
Төртэй түншилэх хувийнхан ч авилгачин дээрэмчиний замруу орно.
Хувийнхныг түншээ болгогч төр бол увайгүй цагаандаа гарсан тонуулчин.
Жинхэнэ золиос төлөөс гэж энэдээ.
Золионы ямаа болж буй хувийнханд чадах чинээгээрээ ухаарахыг хүсмой.
Тонших, тогших, тоншоо гэдэг үг санаанд ороод ирэв.
Тоншоо гэж төр хувийнхны дундах хуйвалдаанаас хаа хаанаа унагадаг хонжоо юм шүү дээ.
Хувийнхныг тогшиж байгаа төрийнхний дампууралд амжилт хүсэе.
Тонших гэмт үйлдэлтэй тогшоо засаг төр ногоон автобусаар ногоорч, хорооноогоор хармай хотоо дүүргэж, төрийн гэх нэртэй өмчид онц байдал тогтоож, онцгой ихээр тогшиж байгаагаасаа болж өөрсдөө өөрсдийгөө ТОНШИЖ эхэлсэн ТОНШОО хаа хүрэх юм болдоо?!!?
Хов зөөж хоолоо ологсод
Үг зөөж өс зузаалагсад л их зоолох шинжтэйдэг.