Тогтолцооны эмгэг
Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.
Манай үндэстэн төр хувийн хэвшлийн түншлэл буюу түүгээр улбаалж бусдын боломжийг булаагч зарим нэгэн тусгай, давуу, онцгой эрх эдлэгч арын хаалганы ба ногоон гэрлийн компануудын дээрэнгүй буруу үйлдлээс болж доройтож байна.
Төрд өмч төвлөрүүлэхээр авилгал цэцэглэж, аллага таллагын нүгэл хөврөнө.
Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.
Данхар төр худал хуурмагийн туйл болоод зогсохгүй бизнест хөндлөнгөөс оролцож айлгах, сүрдүүлэх тактик хэрэглээд үндэстнийг сүйрэлрүү түлхэчихдэг нь гэм биш социалист авир.
Үндэсний үзэл нь коммунизм, социализм, фашизм, нацизмыг турхирч түүнд өртөгч мухар сүсэгтнүүд сэтгэцийн эмгэг тусч бүр солиорол болж даамжран нийгмээрээ галзуурч хүн бие биенээн матах, муулах, алж хядахаас ч буцахгүй болно.
Цэвэр цус, хөх толбо ярьдаг эмгэг согогтой пролетарууд дэмийрэх нь эмгэнэл.
Энэ бол зүүний үзэлт тогтолцооны солиорол болой.
ЗХУ Ленин, Сталин хоёрыг,Герман Гитлерийг, Камбож Пол Потыг, БНХАУ Маог, БНМАУлс Чойбалсан,Цэдэнпил нарыг тахин шүтэж хариуд нь дарлуулан тамлагдаж үйлээ үзсэний хар цус үнэртсээр л…
Эдүгээ Путлер гэдэг галзуу алуурчин дэлхийг түгшээж байна.
Орос орон бол шорон гэж Александр Сольженицн энэлж байсан.
Амьтны ферм гэж Жорж Оруэл тэднийг шоолсон.
Манай Р Чойном гахайн хороо шиг орос орон гэж ёгтолсон.
Эмгэггүй байх боломж гаргалгаа байна уу?
Байгаа шүү !
Яаж?
Авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй, хүнээ хүчирхийлэлээс, өмчийг нь дээрэм тонуулаас, үндэстнээ аюулт үзэгдэл, элдэв дайралтаас хамгаалдаг
хараат бус, зөв ёс зүйтэй сэргийлэх, шүүх, батлан хамгаалах байгуулагатай
байх үйлс нь эрх чөлөөт нийгмийн үндсэн зорилго ба сайн засаглалын суурь юм.
Төрд төвлөрүүлсөн өмчийг нээлттэй ил тод зүй зохистой эрэмбэ дараатайгаар бодитой үнэлэн хувьчлах явдал бол авилгал устахад том дөхөм болно.
Төв банкийг татан буулгаж цэвэр чөлөөт банкны системийг буй болгон мөнгө хэвлэн цутгахыг зогсоож үнэ чөлөөлөх үйл хэрэг нь тунчиг зөв галбир болой.
Өмчгүйгээр ямарч эрх яриад нэмэргүй.
Өмчтэй хүн түүнийгээ өсгөн үржүүлэх, худалдах, солилцоо хийх,гадаад дотоодод гэрээ хэлцэл хийх, эрсдэлээ үүрэх, хариуцлагатай байх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технолгийг нээх, нэвтрүүлэх, ашиглах гэх мэт эрхүүдийг эдлэнэ.
Энэ чинь л жинхэнэ эрх чөлөө, үнэ цэнэ.
Эндээс үүдээд хүн өөрийгөө үнэлэх, хийж бүтээх, сэтгэн бодох, туурвих эрхүүд углуургаараа аяндаа угсрагдана.
Өмчийг тойроод бүх эрхүүд хуульчлагдана.
Хууль хүнийг хамгаалахаар хүн хуулиа биелүүлэн хамгаална.
Хүн өөрийнхөө төлөө ямарч саад тотгоргүй ажиллах, амьдрах, аз жаргалаа цогцлоох болсон нөхцөлд сэтгэцийн эмгэг илээршина.
Эмгэг согог хамгийн бага байх бололцоо бол эрх чөлөөт тогтолцоо мөн болой.
Хүн бие биенээн хохироохгүй байна гэдэг бол жихэнэ ёс зүйт зөв зүй тогтол.
Харилцан баялгаа өгөлцөж авалцан найрсаг амьдрах, бүтээсэн бүхнээрээ хүн хүндээ үнэлэгдэх нь чухал.
Өнөөдөр зуун хорь гаруй сая хүнтэй Япон улс 12, найман сая хүнтэй Швецари улс 7 яамтай дэлхийн хамгийн хамгийн хөгжингүй оронууд.
Гурав гаруйхан сая хүнтэй Монгол 22 яамтай, 22 сайд, 23 дэд сайд, 22 төрийн нарийн 22…22…22..23…..явж өгнө.
Манай улсын төсөв 27 их наяд
9 яамтай болгоод 21 санг татан буулгавал 16 их наяд хэмнэгдэх нь байна шүүдээ ! Боддоо сайн тунгаа !
Юу бодогдож байна ?! Танд ?!
2024.03.14