Шинэ нэгдсэн эвсэл буюу уламжлал, шинэчлэлийн хоршил
Их засаг Үндсэн хуульд тусгагдсан 18 хувьсгалын зөвхөн баялгийн хувьсгалыг хийхэд л Монголын иргэн бүрийг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжтой нь харагдаж байгаа юм. Тэгэхээр шинэ Үндсэн хуулийн 18 хувьсгалыг цогцоор хэрэгжүүлбэл манай улс дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрэх нь.
Зуны халуун өдрүүд ирэхтэй зэрэгцэн сонгуулийн халуурал идөрнөж байна. Энэ хооронд намуудын мөрийн хөтөлбөрийг төнхөж үзлээ. Ардчилсантогтолцоог сонгосон өнгөрсөн 34 жил алдаа, оноотой өнгөрчээ. Хүнээр яривал эрийн цээнд хэдийнэ хүрчих хугацаанд улс орны хөгжил чамлалттай хэмжээнд байна. Өнгөрсөн хугацаанд бид юун дээр алдав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөхөөс аргагүй болчихлоо. Хүндээ биш, намдаа биш,тогтолцоондоо асуудал байна гэж олон жил ярьсаар хамгийн сүүлд эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулав. Энэ удаагийн сонгууль ч үүнд хамаарна.
Шинэ нам мөн л тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөөс л үүнийгээ ярьж, судалж, боловсруулж эхэлжээ. Уг сууриар нь засч өөрчлөхийн тулд одоогийн байгаа Үндсэн хуулийг цоо шинээр өөрчлөн шинэчлэхээс эхэлнэ гэж ШИНЭ намаас зарласан. Иймд Монголын 60 гаруй эрдэмтэн, судлаачдын баг ажиллуулж, “Их Засаг” Үндсэн хуулийн төслийг олон нийтэд танилцуулав. Ингэхдээ батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүйн таван салбарт голлон тулгуурласан хөгжлийн шинэ бодлогыг багтаажээ.
ШИНЭ намын шинэ хувьсгал гэж нэрлэгдсэн Их засаг хуулийн төсөл нь зургаан бүлэг, 233 зүйлтэй юм байна. Учир нь одоогийн байгаа Үндсэн хуулийн оронд цоо шинэ хуулиар улс төр, эдийн засгийн, тогтолцооны шинэчлэлтээр улс орны өнөөгийн нөхцөл байдлыг засч залруулах бодлогын шийдлийг гаргасан гэнэ.
Энэ сонгуульд ШИНЭ нам МУНН /Монголын уламжлалын нэгдсэн нам/-тай нэгдэж эвсэн “Шинэ нэгдсэн эвсэл” нэрээр орохоор бүртгүүлээд байгаа. Ард түмний санаачилгаар байгуулагдаж байсан ШИНЭ нам, 1993 онд үүсгэн байгуулсан МУНН-тай эвссэн нь уламжлал, шинэчлэлийн хоршил гэлтэй.
МУНН нь тусгаар тогтнол, газар шороо, үндэсний үзлийг эрхэмлэх, монгол уламжлалыг хадгалах уламжлалт үзэл санааг тээж байгуулагдсан нам. Парламентад суудалтай байсан тус намтухайн цаг үедээ иргэдээ төлөөлж чадвал ганц хүн ч сонгогдсон дуу хоолойгоо хүргэж, чухал хуулиуд санаачилж, сөрөг хүчнээсээ хүчтэй байж болдгийг харуулсан билээ.
/Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл/ нам ньИргэний хөдөлгөөнөөс үүсэлтэйгээр 2019 онд байгуулагдахдаа шинэчлэлийг эх орондоо авчрах төр, нийгэм, эдийн засгийн тулгуур гурван шинэ бодлого дор эдийн засгийн реформ, баялгийн дахин хуваарилалт хийх, иргэдээ ядуурлаас гаргах шинэ Үндсэн хуулиар дамжуулан тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж гарч ирсэн. Эвсэж нэгдсэн энэ хоёр намын үзэл баримтлал язгуур эрх ашиг, үндэсний ардчилсан үзэл санаан дор улс орноо гэсэн хэн болгоныг нэгтгэхэд тулгуурлажээ.
ШИНЭ нам улстөрийн хүчний хувьд хэдийнэ туршлагажсан, танигдсан, тодорхой хэмжээнддэмжигчтэй. Эдүгээ өөрийн гэсэн үзэл санаа, тунхаг бичиг, шинэ “Үндсэн хууль”-тай,төлөвшсөн бодлогын нам болжээ. Улс төрийн намууд дотроос өөрийн гэсэн үзэл баримтлалын “тунхаг” бичиг гаргаж, иргэдээ тогтмол соён гэгээрүүлж байгаа цор ганц нам бол ШИНЭ нам.
ШИНЭ нам албан ёсоор байгуулагдахаас өмнө МАНАН-г нураах, хөгжил дэвшил бүхий шинэ цагийг авчрах зорилготой хэмээн “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг санаачлан Сүхбаатарын талбайд жагсаж, тэмцэж явсан үе бий. Тэсгим өвлийн хүйтнээр энэхүү санаачилгыг олон түмэн уухайлан дэмжиж үр дүнд нь тухайн үеийн олон булхай, луйврыг зогсоож чадсан. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хөндөж, жагсаж байлаа. Монгол Улсад асар их хохиролтой Дубайн гэрээг цуцлуулахад нөлөөлсөн. Салхитын мөнгөний орд, Монгол росцветметийг дагасан олон орд, Багануурын уурхай дээрх булхай луйвруудыг зогсооход тэдний тэмцэл нөлөөлж чадсан. Ингэж МАНАН бүлэглэлийнхний гэж овоглогдсон 10 гаруй томоохон гэмт хэргийг шүүхийн шат руу шилжихэд иргэдтэйгээ нэг талдзогсон тэмцсэний үр дүн ч гарсан билээ.
ШИНЭ намаас шинэ Үндсэн хуулийн төслийг яагаад гаргах болов. Үндсэн хууль бол төр байгуулдаг цор ганц хууль. Төр нь муу хэрнээ Үндсэн хууль нь маш сайн байх бололцоо байхгүй гэж үзсэн учраас шинэ Үндсэн хууль бичжээ. Монгол Улсын ирээдүйн50, 100 жилийн хөгжлийг тодорхойлох “Их Монгол Улсын Их Засаг Үндсэн Хууль” хэрэгжсэнээр манай улсын хөгжлийн гацаа тогтолцоогоороо шинэчлэгдэнэ гэж үзэж буй юм байна. Тэгээд ч энэ бүх хямралын эх үндэс нь хүндээ биш улс төрийн системдээ байна гэдгийг судлаачид хэлсээр байгаа.
“Шинэ хувьсгал” хийх үзэл санаан дор улс төрийн 9 хувьсгал, эдийн засгийн 9 хувьсгал, эрх зүйн системийн 9 хувьсгалыг цогцоор нь хийх хэрэгтэй гэж үзэж байна.
Ийнхүү системийн шинэчлэл, оюун санааны хувьсгалыг ШИНЭ нам хийх ёстойг сануулж байна. Системийн шинэчлэл хийгдэх учраас “хувьсгал” гэж үзэж байгаа хэрэг. Эрхзүйн тогтолцооны системийн цогц шинэчлэлийг тайван замаар хийх бололцоотой гэж үзэж байна.
Баялгийн хувьсгалаар монголчууд хөрөнгөжих үү
Манай улс газрын хэвлийн асар их баялагтай орон. Тэгсэн хэрнээ 3 сая гаруйхан хүнтэй. Тэгээд бас олонх нь ядуу. Цөөн хэдэн олигархи гэж нэрлэгдсэн хэдхэн гэр бүл төрийн эрх мэдлийн дор хулгайн аргаар хэмжээгүй баяжиж хөлжсөөр байх уу? Үүнд цэг тавих нь шинэ хувьсгал, шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх юм.
Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-г зөв зохистой ашиглахад л Монголын нийт ард түмэн тэрбумтан болох боломж байгаа талаар ШИНЭ нам судалгаатайгаар танилцуулжээ. Их засаг хуулийн зөвхөн нэг жишээг дурдахад монгол хүн баялагтаа эзэн болох баялгийн хувьсгалыг хийснээр сүүлийн 34 жил төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн хоёр намын хийгээгүйг хийх боломжтой гэж тэд тооцоолон гаргасан байна. Төрийн нэрийн дор өрмийг нь хуу хамж, үртсийг нь долоолгож бэлэн мөнгө нэрээр хоногийн хоолны мөнгө тараах биш иргэддээ хувьцааг өмчлүүлэх, насан туршийн амьдралынх нь баталгаа болгох менежментийг хийх ёстой гэж ШИНЭ нам үзэж, сүүлийн дөрвөн жил төрийн өндөрлөгүүдээс шаардаж ирсэн байдаг. Энэ тэмцэл, шаардлагын үр дүнд 893000 хүүхэд байгалийн баялгийн эзэн болж сүүлийн 2 жилийн баялгийн өгөөжийг хүртэж чаджээ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2011-2016 оны хооронд оюутан байсан 500000 гаруй иргэн энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа байдлыг сэргээхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа аж.
Сүүлийн 34 жил төр сайн менежер байж чадаагүй. Төрд данстай ихэнх үйлдвэр алдагдалтай ажилладаг. Тиймээс ядаж эхний ээлжинд ганцхан ордыг ард түмэндээ өмчлүүлэн өгөх шийдвэрийг яагаад гаргаж болохгүй гэж хэмээн тэд байр сууриа илэрхийлж ирж.
Их засаг Үндсэн хуульд тусгагдсан 18 хувьсгалын зөвхөн баялгийн хувьсгалыг хийхэд л Монголын иргэн бүрийг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжтой нь харагдаж байгаа юм. Тэгэхээр шинэ Үндсэн хуулийн 18 хувьсгалыг цогцоор хэрэгжүүлбэл манай улс дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрэх нь.
Цаана нь бүх газар нутагтаа нарийвчилсан хайгуул хийвэл 30 ихнаяд долларын байгалийн баялаг бий. Нүүрсний сонсголоор газрын хэвлийн баялаг хичнээн их наядаар хулгайн замаар хэдхэн хүнд очсоныг Монголын ард түмэн мартаагүй. Ийм их капитал, баялагтай хэрнээ ард түмэн, Монгол эх орон хөгжихгүй байгаагийн шалтгаан нь хулгайн систем байгааг харуулна.
Манай улсын асуудал хүндээ биш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хичнээн сайн хүнээр солиод ч үр дүн гарахгүй. УИХ-ын гишүүдийг хичнээн ч удаа өөрчлөн шинэчлээд өнөө бахь байдгаараа байна. Одоо ард түмэн төрдөө итгэх итгэл алдарч байна. Тиймээс л ард түмэн шинэ сонголтыг хүсч байгаа. Улс орноо хөгжлийн шинэ замаар алхана гэдэгт сүүлчийн горьдлогоор итгэл тавин хүлээж байгаа. Энэ цаг үед явах зүг чигээ тодорхойлсон “Шинэ”-ийнхэн Уламжлалын нэгдсэн намтай энэ удаагийн сонгуульд эвсэж орж байгаа нь тун сонирхолтой хоршил.
Энэ эвслийнхний зорилго болулс төрд гарах гэсэн хэдэн хүмүүсийн эрх ашгийн нэгдэл бус асуудлыг сууриар нь засаж өөрчлөх тухай бодлого гаргаж тавьж байгаа гэнэ.