-За, та сайхан зусч байна уу. Улсын наадам дөхлөө. Таны хувьд онцлогтой наадам болох нь. Бөхийн барилдааныг28 жилийн дараа төв асраас биш, өөр газраас үзэх гэж байх шиг байна, тийм үү?

-Зуслан сайхаан. Хүн, малын зоо тэнийгээд сайхан зун болж байна. Наадам хаана үзэх тухайд бяцхан түүх яръя. Би Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрж өссөн хөдөөний хүн. Аравдугаар ангиа онц төгстөл элсэлтийн шалгалтанд оруулалгүй дуртай хуваариа сонгож авах эрх өгдөг юм байна. Тэр үеийн журам нь тийм байсан юм. Тэгээд би ахынхаа зөвлөснөөр Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг сонголоо. Монгол Улс тэгэхэд ганцхан их сургуультай байсан болохоор Анагаахын дээдийн 3 дугаар курст сурдаг ах маань дүүгээ улсын нэр хүндтэй сургуульдсургая гэж бодсон биз. Өвөл нь аав минь нас барсан байсан тул өөр зөвлөх хүн байсангүй. Нямдорж гэдэг хүн ингэж хотын хүн болж, Төв цэнгэлдэхийн 9 дүгээр секцэнд сууж анх удаа улсын наадам үзсэн түүхтэй. Энэ бол 1970 оны эхэн үе. Үүнээс хойш 28 жилийн дараа Р.Нямдорж нь наадмын бөхийг зохион байгуулахад оролцдог ажил эрхэлдэг, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ бөхчүүдтэйгээ хамталхаж явдаг эрхтэн дархтан болсон. Түүнээс хойш дахиад 28 жил өнгөрч, Бөхийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэж өглөө. Тэгэхээр энэ жилийн тухайд бага залуу байхаасаа сууж дассан 9 дүгээр секцэндээ юм уу, эсвэл өөрөө барилдаж ноцолдож өссөн сумынхаа наадмын дэвжээнд очиж магадгүй. Гэхдээ миний хүү, ач зээ нар, хүргэчүүл гээд 10-аад бөх улсын наадамд барилдана, ургийн толгойлогчийн хувьд тэдэндээ харагдах нэг ажил бий.

-Ажлаа өгөх нь таны санаачилга байв уу, олон нийтийн шахалт уу?

-Нэгдүгээрт, бид олон жил ажиллаад тавьсан зорилгоо хэрэгжүүлсэн гэж үзсэн. Хоёрдугаарт, хүмүүсийн зүгээс “энэ хоёр хүн удаж байна, одоо шинэ хүмүүсийн хийхийг үзье” гэсэн хүлээлт байсан. Гуравдугаарт, Данзан бид хоёр язгуурын эрдэм номын улсууд учраас энэ чиглэлээрээ дагнаж ажиллая гэж шийдсэн. Одоо бид нийгмийн гэгээрлийн ажил хийнэ. Нийгмийн гэгээрлийн Монголын холбоо байгуулсан. Монголоо дээдлэх үзлийг төлөвшүүлэх, эх орондоо туслах сэтгэлгээг хүн бүрт бий болгох, хүн хүндээ туслах сэтгэлийн боловсролыг түгээн дэлгэрүүлнэ. Хүүхэд залуучуудыг зөв, сайн үйлсээр үлгэрлэх, зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг бие хүн бүрт бий болгох, монголчуудын зөв амьдрах ухааныг хойч үедээ уламжлуулан өвлүүлэхийг үндсэн зорилтоо болгоэ ажиллана. 

-Та МҮБХ-г санаачиллаа, 28 жил удирдлаа. Олон жил хийж, дасал болсон ажлаа өгөхөд ямар сэтгэгдэл төрж байх юм. Баярлах нь ч юу юм бэ, харин харамсал байв уу?

-Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г би биш, миний дүү улсын заан Давааням санаачилж1990 онд байгуулсан. Харин Нямдорж, Давааням заан, Даваасамбуу, Мягмар заан, Данзан бид тус бүр нэг зуун төгрөг гаргаж, анхны санхүүжилтийг бүрдүүлж, МҮБХ-ны үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ таван хүнийг МҮБХ-г үүсгэн байгуулагч гэж тооцдог. Гэрчилгээн дээр энэ хүмүүсийн нэр бий. Одоо хоёр нь бурханы орондоо явсан байна. Бидний нийлүүлсэн 500 төгрөгөөр Бөхийн холбоо тамга тэмдэгээ хийлгэж,үлдсэнээр нь “Тамганы баярын барилдаан” гэж хийж, шөвгийн дөрвөн бөхийг байлсан юм. Энэ барилдаанаар МҮБХ-г байгуулснаа зарлан тунхагласан хэрэг. 

Энэ байгууллагыг би 28 жил удирдаж ажиллалаа. Хорин найман жил гэдэг хэр хугацаа вэ гэж бас бодож үзлээ. Миний аав ээжтэй минь 21 жил л амьдраад хорвоогоос буцсан юм. 1936 онд цэрэгт татагдаж, хоёр дайнд оролцсон аав минь тэндээ улирч цэргийн дарга болоод Баянтүмэнд амьдарч байтал ар гэрийн гачигдал гарч 12 жилийн дараа нутагтаа буриад эхнэр дагуулж ирсэн юм билээ. Тэр эгч төв суурин газрын хүн болохоор хөдөө орон нутагт дасахгүй буцсан гэдэг. Аав үүнээс хоёр жилийн дараа өөрөөсөө 17 дүү охиныг 17 настайд нь авч суусан нь бидний ээж Янжмаа байж.Аав ээж хоёр минь21 жил амьдрахдаа есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. “Аавын чинь нөмөрт жаргаж, есөн үр төрүүлж, хорвоог өтгөллөө” гэж ээж минь ярьдагсан. Ээж биднийг төрүүлж өсгөсөндөө сэтгэл хангалуун, аавын минь нөмөрт жаргалтай явсан нь энэ ярианаас нь мэдэгддэг. Би энэ түүхийг яагаад ярьж байна вэ гэвэл хүний амьдралд 20 жил гэдэг хэр үнэ цэнэтэй хугацаа вэ гэдгийг ойлгох гэснийх юм. Бид МҮБХ-нд 20 биш, 28 жил ажиллажээ. Энэ хугацаанд Монгол бөхөд урьд өмнө байгаагүй 60 шинэ зүйлийг бий болгосон. Ингэж хийж бүтээснээ хүүхэд төрүүлж өсгөхтэй зүйрлэвэл жилдээ 2 хүүхэд бойжуулжбайжээ гэж зүйрлэж бодлоо. Ингэхээр би есөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээж шигээ сэтгэл хангалуун, жаргалтай яваа хүнбайна гэж ойлгон, өөртөө баярласан. Ажлаа өгөх тухайд огт хоргодож харамссан зүйлгүй ээ.Харин бойжуулсан “хүүхдүүд”-ийг маань өөд нь татаж, өөдтэй өнгөтэй авч яваарай л гэж хүссэн, цаашдаач тэгжхүснэ. Тэгээд ч амжилтаараа өнөөдрийн үндэсний бөхийн оройн дээд болсон, энэ цагийн бүх бөхчүүдийнхээ манлайд яваа, алдарт их бөх Бат-Эрдэнэд ажлаа өгсөндөө сэтгэл тэнүүн байгаа.

-Гэтэл одоо бодит байдал дээр хэрүүл уруул сэдэрч, тасрахгүй, ойлголцохгүй шинжтэй болоод явчихлаа?

-Хэрүүл уруулыг миний ажлыг авсан хүмүүс буюу МҮБХ-ны албан ёсны удирдлагууд гаргаагүй. Бөхийн өргөө ашиглалтанд орсон 1998 оноос хойш түүнд эзэн сууж эрх мэдлээ тогтоох санаархалдаа хөтлөгдөн надтай 16 жил тэмцэл гэх үү, хэрүүл гэх үү хийж яваа Баянмөнх гуай хэрүүл өдөөж, хүргэн байсан А.Сүхбатттайгаа манлайлж, түүнд нь цөөн хэдхэн хүн оролцож яваа юм. Гэхдээ тэдний санаархал хэрэгждэггүй юм. 28 жил хэрэгжээгүй, цаашид ч хэрэгжихгүй. Яагаад гэвэл тэдний тэмцэл худал хуурмаг дээр үндэслэдэг. Амжилтын томъёонд ”худал хуурмаг дээр л үндэслэсэн бол амжилт ба нэр хүнд ямагт тогтворгүй байдаг” гээд тогтоочихсон байдаг юм. Чи уншсан л байлгүй. 

-Цөөн хэдэн хүн гэж яг хэн хэн бэ. Та нэг ярилцлагадаа “Энэ цагийн монгол бөхөд миний үзэж байгаагаар увайгүй найман л хүн байна” гэж хэлсэн байсан. Та одоо ажлаа өгсөн болохоор тэднийг нэрлэж болох уу, сунжирсан хэрүүл болчихдог юм болов уу?

-Надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэддэг болсонбайна лээ. Би өмнө нь ганц нэг ярилцлагадаа заримыг нь нэрлэж л байсан. Одоо нэгэнт олон түмэн мэддэг болсон байхад би нэмэрлээд яах вэ. Бас “Энэ Нямдоржнамайг хэлж байна даа, би тэдний нэг мөн шүү дээ” гэдгээ тэр хүмүүс өөрсдөө ч мэдэж байгаа.

-Уг нь Данзан гуай та хоёрыг л ажлаа өгчих юм бол маргаан нь цэгцэрчих юм гэж бодсон болсонгүй. Юуных вэ?

- Цэгцрэхгүй ээ. Яагаад гэвэл энэ маргааны шалтаг нь Данзан бид хоёрыг удлаа гэдэгт байсан болохоос, цаад гол шалтгаан нь Бөхийн өргөө, Бөхийн холбоог авах санаархалд байгаа юм. Намайг ажлаа өгсний маргаашаас, их аварга Ж.Мөнхбат гуайн оршуулгын ёслол дуусаагүй байхад шахуу л гэнэт идэвхжүүлсэн Х.Баянмөнх, А.Сүхбат нарын ажиллагаа нь тэдний жудаггүй, увайгүй ааш авир, санаархлыг нь яг баримтат кино үзүүлж байгаа юм шиг олон түмэнд ил тод болгож байна. Нийгмийн сүлжээнд бичиж байгаагаас үзэхэд тэдний үнэн бодит дүр төрхийгард түмэн одоо л бүрэн таньжбайх шиг байна. Аварга гэдэг хүндэтгэл дорямар муу муухайг нууж явдаг нь ил болж байна. Энэ их сайн хэрэг. Яагаад гэвэл хүмүүс бөх хүний барилдахыг нь харж гаднаас нь хүндэтгээд, харин цаад хүн нь хэн бэ гэдгийг огт мэддэггүй учраас ямар ч буруу юман дээр өмөөрөх гээд байдаг юм. Тэгвэл одоо тухайн бөх ямар цолтой, яаж уран гоё барилддаг байлаа ч буруу зөрүү авиртай, мөс жудаггүй нь илэрмэгц, түүнийг нь ил тод хэлж, дургүйцлээ илэрхийлдэг, шүүмжилдэг болж байна. Энэ маш сайн. Яагаад гэвэл ингэж ил болсноор тухайн бөх хүмүүжихгүй, жудаг чанараа сайжруулдаггүй юмаа гэхэд бусаддаа сургамж, муугийн жишээболно, тэр нь монгол бөхийн нэр хүндийг өсгөхөд тус болно.

-Гэхдээ Данзан гуай та хоёрын нэр энэ маргааны хүрээнд одоо ч байнга дурьдагдаж байгаа. Цаана нь та хоёрын оролцоо зөвөлгөө үнэхээр байхгүй юу?

-Бид хоёр ажлаа өгөөд гурван сар гаруй болж байна. Хардах хэрэггүй, одоо бид хоёрт МҮБХ огт хамаагүй, үйл ажиллагаанд нь ч оролцохгүй. Харин 28 жил Монгол бөхөд цоо шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлж, 60 шинэ зүйлийг хийсэн бөх судлаач, бөхийн зүтгэлтэн хүмүүсийн хувьд монгол бөхийн хөгжлийн онол сэтгэлгээ, шинжлэх ухааны түвшний болон үзэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал хандуулна, дуугарна. Бид хоёрын нэрийг маргаандаа оруулаад байгаа нь Х.Баянмөнх гуайн 50 гаруй жилийн өмнөөс хэрэглэсэн бохирын бохир аргынх нь л үргэлжлэл.

-50 жил гэж юу гэсэн үг вэ. Та нарын маргаан Бөхийн өргөө, Бөхийн холбоо байгуулагдснаас эхэлсэн гэж тооцвол 28 жил л болж байгаа биз дээ?

-Би Баянмөнх гуайн 50 гаруй жилийн өмнө Ю.Цэдэнбал даргад бичсэн олон хуудас мэдээллийг уншсан юм. Тэр мэдээлэлд өрсөлдөгч бөхийнхөө тухай болон биеийн тамирын байгууллагын удирдлагуудынхаа тухайбичиж байсан матаас нь өнөөдөр биднийг гүтгэж байгаатай нь тун төстэй. Ялгаа нь, 50 гаруй жилийн өмнөх тэр бичигтээ өөрийнхөө хийсэн хууль бус ажлын тухайгэмшин бичсэн байдаг бол, энэ удаад тийм гэмшил нь огт алга болсон байна.

-Өнгөрсөн явдлын тухай асуухгүй ээ. Харин одоогийн маргааны тухайд Бөхийн өргөөний эзэмшил тодорхойгүй нь маргааны шалтгаан болоод байгаа юм биш үү. Гэрчилгээ ч байхгүй юм шиг ярьсан?

-Баянмөнх гуайн ярьдаг юмны нэг нь энэ. Би хоёр зүйл дээр тайлбар өгъе. Нэгдүгээрт, Монгол бөхийн өргөө үндсэн хөрөнгийн бүртгэлгүй, гэрчилгээ нь байхгүй, Бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэж Баянмөнх гуайтелевизээр хэд хэдэн удаа ярилаа. Цаад утгаараа Нямдорж Бөхийн өргөөг хувьдаа авах гэж байсан мэтээр олон түмэнд ойлгуулах гэсэн уламжлалт гүтгэлэг нь, нэг талаасаа. Нөгөө талаасаа Бөхийн өргөө эзэнгүй байна гэж нийгэмд ингэж дуулиан үүсгэж байгаад одоо энэ өргөөг эзэнтэй болгоё гээд өөрсдөө авах нь л дээ. Бид Монгол бөхийн өргөөг барих ажлыг 1993 оны 10 сард эхэлж, бүтэн 6 жил зүтгэж босгоод 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтанд оруулсан юм. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн татвар төлж эхэлсэн. Татварын гэрчилгээнь ч бий. Би зурагтаар үзүүлсэн. Одоо жилд 23 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар улсад төлдөг. Ийм төрийн бус байгууллага Монголд Бөхийн холбооноос өөр байхгүй байх. Хэрэв би Бөхийн өргөөг хувьдаа авах байсан бол боссоноос нь хойшхи 28 жилд бүрэн эрх мэдэл нь миний гарт байхад авчихаж болноо доо. Би аваагүй. Чи бид хоёрын 2009 онд ярилцаж байсан нэг ярилцлага байна. “Бөхийн өргөөг зүгээр өгсөн ч би авахгүй” гэсэн гарчигтай. Би энэ үгэндээ өнөөдөр ч, маргааш ч үнэнч. Би тэгж эд мөнгөний төлөө амьдралын үнэ цэнэтэй бүхнээ шороотой хутгаж явахгүй л дээ. Ний нуугүй хэлэхэд, бидний ажиллаж байсан энэ 28 жилийн хугацаанд Бөхийн өргөөг хувьчилъя, та тодорхой хувийг нь давуу эрхээр ав, үлдсэнийг нь дуудалгаар худалдъя” гэдэг санал Төрийн өмчийн хорооноос нэг бус удаа тавьж байсан. ТӨХ чинь Ерөнхий сайдын мэдлийн агентлаг учраас Засгийн газраас тийм санал тавьж байсан гэсэн үг. Тэгэхэд би “Монгол бөх өөрөө Монголын ард түмний өв соёл байгаа цагт Бөхийн өргөө нь бөхийн холбоондоо байг” гэж хэлж татгалзаад өдий хүрсэн. Цаашдаа ч монгол бөх Монголын ард түмний уламжлалт үндэсний спорт, монголчуудынхаа өв соёл байгаа цагт Бөхийн өргөө нь ард түмнийхээ өмчид, Бөхийн холбоондоо байх ёстой. Миний энэ байр суурь л Баянмөнх гуайн эгдүүг хүргэсэн юм. Тэр хүн Бөхийн өргөөг хувьчлуулах гэж дээгүүр доогуур их ч гүйсэн дээ, бүтээгүй.Тэр бүгдийг би сайн мэддэг. Гэхдээ би Баянмөнх аваргын хийх гээдбүтээгүй энэ хуйвалдааны тухай өмнө нь нэг ч удаа ярьж байгаагүй, цаашид ч ярихгүй. Би Баянмөнх аваргыг хувь хүн талаас нь үнэлэхгүй ч, төрийнхөө наадамд 10 түрүүлсэн нөр их хөдөлмөрийг нь, монгол бөхийн оройн дээд дархан аварга цолыг нь хүндэтгэнэ ээ. Энэ бол бид хоёрын ялгаа.Баянмөнх аварга, А.Сүхбат хоёрын намайг шүүмжилдэг, надтай зөрчилдөг юм нь ердөө Бөхийн өргөө л байсан. Түүнээс бус, монгол бөхийн хөгжлийн төлөө огт байгаагүй. Одоо та нар хар, намайг ажлаа өгснөөс хойш эхлүүлсэн тэдний хэрүүл дунд нь “монгол бөхийг ингэж хөгжүүлье, энийг нь ингэж сайжруулъя” гэсэн ажил хэрэгч санаа оноо байна уу, үзээрэй. Нэг ч байхгүй.Баянмөнх гуайн бас нэг гүтгэлэгбайна. Аудитын шалгалт оруулах гэхээр Нямдоржшалгалт оруулдаггүй, өргөөний мөнгө төгрөгийг яаж зарж байгааг хэн ч мэддэггүй, хаана ч тайлагнадаггүй, өөрийнхөө дураар зардаг гэж. Манай байгууллага Монголд шилэн дансны хууль гаргахаас 10-аад жилийн өмнө санхүүгийн үйл ажиллагаандаа шилэн дансны зарчмыг нэвтрүүлсэн юм шүү дээ. Тухайн сарынхаа орлогын тайланг хэвлээд, бөхчүүд үзэгчдэд тараадаг байсан. Үүнийг манай тэргүүлэгчид у.а Ганхуяг, у.г Доржсамбуу, у.з Д.Мягмар, у.х Д.Сэрээтэр, Г.Элбэг, У.н Г.Пүрэв-Очир болон бусдыг гүтгэж чадахааргүй хүмүүжилтэй бөхчүүд бүгд гэрчилнэ. Тэр ч байтугай манай тэргүүлэгчээр ажиллаж байгаад хасагдсандаа бухимдан одоо Баянмөнх гуайтай нийлээд явж байгаа Ү.Хүрэлбаатар ч сайн мэднэ. Нөгөө талаас МҮБХ нь төрийн бус байгууллагын хуулиар жилд нэг л удаа тайлан гаргаж дүүргийн санхүүгийн байгууллагад хянуулах үүрэгтэй. Бид жилдээ 4 удаа буюу улирал бүр тайлан гаргаж дүүрэгт тайлагнан, жилд 2 удаа хөндлөнгийн аудит хийлгэдэг дотоод журам гарган мөрдөж ажиллаж ирсэн. Ийм байгууллага өөр байна уу. Үүнээс гадна санхүүгийн бүх байгууллага өөрийн санаачлагаар болон хүмүүсийн мэдээллээрманайхыг олон удаа шалгаж байсан. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Алтанхуягийн зөвлөхөөр ажиллажбайсан Хүдэрбаатар гэх хүний санаачилгаар 2014 онд манай байгууллагад санхүүгийн ижбүрэн шалгалторсон. Угаасаа Бөхийн өргөөг нээгдэх үеэс эхлээд жил дараалан шалгадаг болохоор ямар ч зөрчил гараагүй. Ийм байтал Х.Баянмөнх гуай “Аудитын шалгалт оруулах гэхээр Нямдоржшалгалт оруулдаггүй, өргөөний мөнгө төгрөгийг яаж зарж байгааг нь хэн ч мэддэггүй, хаана ч тайлагнадаггүй, өөрийнхөө дураар зардаг” гэж ярьж байгааг яаж эрүүл ухаан гэж үзэх вэ. Би нэг л зүйл хэлье. Өнөөдөр Бөхийн холбоо шиг анхны зорилгодоо үнэнчээр 28 жил ажиллаж байгаа төрийн бус байгууллага Монголд хэд байдгийг би мэдэхгүй.Бас хэрвээ бид шударга ёс, зарчим, монгол бөхийн төлөө элдвээрээ хэлүүлэн, гүтгүүлэн ингэж хатуу зогсоогүй бол өнөөдөр Бөхийн өргөө маань Баянзүрхийн хүнсний ч юмуу ямар нэг зах болчихсон, эсвэл нураагаад газар дээр нь оффисын өндөр шилэн байшин барьчихсан, бөхчүүд маань өргөөгүй явж байхыг ч бас үгүйсгэхгүй. Энийг би бидний гавьяа гэхээсээ, үнэн бидний талд байсан учраас өдий хүрсэн юм гэдэг утгаар нь хэлж байна.

-Бөхийн өргөөнөөс гадна бас допинг тойрсон яриа шинээр гарч байх шиг байна. Допингоор мөнгө хийдэг л гэнэ, төвийнхөнтэй хуйвалддаг гээд АТГ-д нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар хандаж байгаа харагдсан.

-“Монгол HD” телевизийн “Нүүдэл, шийдэл” нэвтрүүлгт Х.Баянмөнх гуай сая оролцохдоо “энэ Нямдорж 75 бөхийн шээс аваад дарчихсан, мөнгө өгсөн бөхийг допинггүй гаргана,мөнгө төгрөг өгөхгүй бол допингтой гэж гаргана хэмээн залуучуудыг дарамтлаад сууж байна” гэсэн. Дараа нь зарим нэг цахим сайтад захиалгаар бичүүлэхдээ “Допинг илэрсэн, илрээгүйгээр нь хамаагүй хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна.Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэгбайна” гэсэн байгаа юм. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна”, “Дургүйг нь хүргэсэн хэнийг ч болов допинг хэрэглэсэн болгож чаддаг гэх яриа бөхчүүдийн дунд байна. Солонгосын лабораторид арын хаалга байдаг,эхлээд Бат-Эрдэнэ, араас нь Нямдорж яваад мөнгөө тохироод ирдэг” гэх маягаар намайг тэрбум төгрөгтэй болсон, хамгийн сүүлд гэхэд өөрийг ньэсэргүүцсэн учраас Бат-Орших, Даш гэж хоёр бөхийг допингтой болгосон гэх мэтээр бичүүлээд түүнийгээ энд тэнд ярьж хэсэг яваа харагдсан. Энэбол хэн ч итгэмээргүй, яав ч эрүүл биш хүний яриа гэмээр сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байна л даа. Тэгснээ сая Шадар сайдтай долоон аварга уулзахад Баянмөнх аварга өөрөө “Би допингийн тухайд буруу ойлгож байжээ” гэж хэлсэн тухай Бат-Эрдэнэ аварга саяхны ярилцлагадаа хэлсэн байна лээ. Ийм л орон гаран ярьдаг, нэг өдрийн өмнө ярьснаа маргааш нь үгүйсгэдэг, тэрнээсээ ичиж айна гэдгийг мэдэхээ байчихсан л хүнюм билээ.Бодит байдал дээр допингийн шинжилгээг би авдаггүй, мэргэжлийн байгууллага авдаг. Тэгж авсан дээжийг Олон улсын олимпийн хорооны итгэмжлэгдсэн лабораторид явуулж шинжлүүлдэг. Хариу нь надад биш, Допингийн эсрэг үндэсний төвд ирдэг гэдгийгхүмүүс мэддэг байж таарна. Допингийн үндэсний төв бол жилд нэг удаа наадмаар хэдэн бөхөөс лшээс авдаг газар биш шүү дээ. Бүх спортынхноос авдаг, олон улсад Монголоо төлөөлдөг мэргэжлийн байгууллага. Малгай доторхи хэрүүлээ дэлхийд гаргах гэж байгаа юм шиг Монголоо дэлхийд төлөөлдөг байгууллагаа, манай улстай хамтарч ажилладаг Солонгосын итгэмжлэгдсэн лабориторийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж, гутааж байгааг яаж эрүүл хандлага гэх вэ. Нөгөөтэйгүүр надад дарамтлуулах гээд шээсээ өгөөд зогсож байдаг70 бөх гэж байх уу. Энэ мэт хүүхэд хуурч байгаа юмшиг инээдтэй ааш авираа Баянмөнх гуай одоо татах хэрэгтэй, нас намбандаа, бас монгол бөхийн оройн дээд-аварга гэсэн сайхан цолныхоо эрэмбэ зиндаанд зөв өтлөх хэрэгтэй. Өдийн насны хөгшид буян, нүглийн алийг илүү хийж, ямар үйлээр үр хүүхэддээ үлгэрлэж амьдрах ёстойг Баянмөнх гуай мэддэг л баймаар юм.

-Таныг бас хүүгээ заан болгох гээд бууж өгөхгүй болохоор Мөнхбаатарыгдопингтой гаргаж идэр сайхан залуу хүнийг хохироож байсан гэж яриад байгаа?

-Мөнхбаатараас тэр жил допинг илэрсэн. Өөрийг нь допингтой гэж зарлахын өмнөх өдөр зүв зүгээр яриад л зөвөлгөө аваад л, ер нь зарлахгүй бол болохгүй нь, гудамжинд хүмүүс явуулахгүй байна гэж байсан хүн. Гэтэл маргааш нь гэнэт хэвлэлийн бага хурал дээр орж ирээд “намайг 70 сая төгрөгөөр хүү Ганбаатартаа бууж өг гэсэн, би үгэнд нь ороогүй болохоор намайг допингтой гаргаж байна” гэж хачин сонин санаанд оромгүй юм ярьсан. Би цочирдлоо. Гэвч биеэ барьж асуулаа “тэр мөнгийг тэгээд чамд би хаана өгөх гэж байх юм” гэж. “Та талбай дээр бариад гарч ирсэн” гэж байна. Шөвгийн наймд үлдсэн найман бөх барилдаж байхад би 70 сая төгрөг цүнхлээд л тэнд явж байх юм гэнэ дээ. Би уурлалаа. Тэгээд “Чи ямар боловсролгүй юм ярина вэ. Би гуйхдаа хүрвэл чамаас арай дээгүүр хүмүүсээс гуйна аа даа. За яах вэ, энэ чиний үг биш байх аа л” гэсэн. Сүүлд мэдэхнээ энэ хурлын өмнөх орой Мөнхбаатар өөдгүй зарим хүмүүстэй хамт бэлтгэл хийсэн, тэд нар нь зааж өгсөн юм байна лээ.

-Та тэгээд энэ бүхнийг гүтгэлэг гэж үздэг юм бол шүүхэд хандаад нэр төрөө сэргээлгэж болдоггүй юм уу?

-Шүүхэд өгье гэж бодсон үе бий л дээ.Жишээ нь, Мөнхбаатарын70 сая төгрөгийн асуудлыг шүүхэд өгье гэхээр Бөхийн холбооны тэргүүн хүн байж, амьдралаа бүрэн ухаараагүй, бусдын үгээр яваахүүхэдтэй шүүхдэлцээд явах нь Нямдорж гэж хувь хүнд биш, Монголын үндэсний бөхийн холбооны нэр хүндэд харш юм болох байсан. Тиймээс би шүүхэд өгөөгүй. Харин одоо энэ ярилцлагаар дамжуулаад Ганбаатарын аавын хувьд бус, ахмад хүний хувьд Мөнхбаатарт нэг зүйл хэлье. “Чи миний хүүг гүтгэснээ, намайг гүтгэснээ цагаатгаж, адилхан бөх хүний хувьд миний хүүгээс уучлал гуйгаарай” гэж зөвлөе. Энэ нь чамд л хэрэгтэй. Баянмөнх гуай надаас нэг бүтэн үе буюу 12 ах хүн.Намайг гүтгэлээ, чадлаа гэж баярлаж болохгүй ээ гэдгийг Танд бас хэлье. Үнэнийг хэлэхэд, би намайг ор үндэсгүй гүтгэж байгаа эдгээр хүмүүсийн үр хүүхдэд л их санаа зовж байна. Би бол буддын гүн ухааны сургаалийг дээдэлж түүнийг хэрэгжүүлж амьдардаг хүн. Буддын гүн ухаан юу гэж сургадаг вэ гэвэл сэтгэлээариусга, зөв үг хэлж, зөв санаж сэтгэж, зөв үйл хийж, зөв тэмүүл, тэр цагт аяндаа бусад бүх юм чинь цэгцэрнэ ээ гэж сургадаг. Үйлийн үр гэж юу вэ гэхээр муу юм хийвэл муу үр дагавар, сайн юм хийвэл сайн үр дагавар гарна гэсэн үг. Би энэ ярилцлагаар дамжуулаад “та нар намайг элдвээр хэлээд муу муухай болгох гэж гүтгэж ярьж байгаа ч, үнэндээ муу үйл хийж, үр хүүхэддээмуу үр дагавар дуудаж байна шүү.Буддын гүн ухааны энэ сургаалийг ухаарч, хойч үе үр хүүхдээ бодооч” гэж хэлье. Монгол бөх, монгол бөхийн аварга цолны нэр хүнд, ард түмний хайр хүндэтгэл,давуу эрхийн дор өчнөөн л өмч хөрөнгөтэй боллоо, одоо болоо юм биш үү. Яасан ханаж цаддаагүй шунал вэ. Гүтгүүлж яваа би хүртэл сүүлдээ та нарыг өрөвдөж, та нарын үйлдлээс ичиж байна. Та нар увайгүй үйлдлээрээ бусдыг дарамталж байгаад биднийг хуулийн өмнө хүчээр буруутан болгодог юмаа гэхэд хувь заяаны өмнө буруутан болгож чадахгүй ээ. Бид хувь заяа, хойч үеийнхээ өмнө буруугүй амьдарч яваа улс. Бидний үнэнийг ямарч гүтгэлэг дийлэхгүй. Харин аав, хүргэн хоёр аваргаас нэг зүйл хүсье. “Та нар яриад байгаа зүйлээрээ биднийг шалгуулааад өгөөч, хуулийн байгууллагад нь чимээгүй өгчих, бид шалгуулъя, тэгээд юу гарахыг нь үзье” гэж чин үнэнээсээ хүсье. Та нар бас “нас намба, цол хэргэм, УИХ-ын гишүүний нэр хүндийг хайрлаач, наашаа онгойдог хаалгыг цааш нь өшиглөж, хойч үедээ муухай юм үзүүлэхээ зогсоогооч” гэж учирлан гуйя. Одоо эд нартай холбоотой сэдвээ больё, Отгоо. Өөр асуулт байвал хариулъя. 

-За ойлголоо, тэгвэл тэд нартай бус, тантай холбоотой ганц нэг зүйл тодруулъя. Таныг МҮБХ-ны тэргүүнийг 16 жил хууль бусаар хийсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-МҮБХ-ны дүрмээр холбооны их эе буюу их хурал дөрвөн жил тутам хуралдах ёстой юм. Анхдугаар их эе 1990 оны 12-р сарын 4-нд Шинжлэх ухаан мэдээллийн төвд хуралдлаа. Тэр хурал дээр Баянмөнх гуай “Өнөөдөр монгол бөхийн барилдааны олон мянган жилийн түүхэнд алтан үсгээр бичигдэх сайхан үйл явдал болж байна. Юуны урьд Монголын үндэсний бөхийн холбоог санаачлан байгуулсан манай залуучууд, тухайлбал Нямдорж, Данзан нартаа хувийнхаа зүгээс баяр талархлаа илэрхийлж байгаагаа энэ энэ хурлын индэр дээрээс илэрхийлэхийг хүсч байна” гэж хэлсэн байдаг. Тэр үед Баянмөнх гуай биеийн тамир спортын байгууллагатай тэмцэж эхэлсэн болохоор биднийг өөртэйгөө нийлж, тэдэнтэй тэмцэнэ гэж бодож байсан юм билээ, тийм үг ч надад хэлж байсан. Бид тэр замаар яваагүй.

-Тэгээд?

-Хоёрдугаар их эе 1994 оны 6-р сарын 8-нд мөн Шинжлэх ухаан мэдээллийн төвийн “Б” зааланд хуралдлаа. Тэр хурал дээр Баянмөнх гуай“Бөхийн өргөө барих их үйлс нь эдийн засгийн ээдрээтэй үед бэрхшээл тулгарч байгаа ч энэ ажлыг эр зориг гарган эхлүүлсэн нь зүй ёсоор дэмжих сайн ажил юмаа. Миний бие “Монгол бөхийн мэхийн гайхамшиг” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалахаар мэрийж байна” гэж хэлсэн. Өөрийнхөө ажлыг ярих явцдаа бидний ажлыг үнэлсэн үг хавчуулсан нь сайхан л санагдаж байсан. Бид бөхийн өргөө барьж байсан болохоор тэр хурлаас үг хэлгүй өрсөлдөгчгүй дахиад сонгогдлоо, дахиад 4 жил ажиллалаа. 1998 онд 3 дугаар ихих эе хуралдах боллоо.Энэ үеэр, 1998 оны 12 дугаар сарын 26 нд бид Бөхийн өргөөг ашиглалтанд оруулсан юм. Тэр өдөр манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад албан тушаалтай хүмүүс, Бөхийн өргөөний хандивлагчид, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, барилгачид, ард түмний төлөөллийг урилгаар оролцуулан нижгэр барилдаан хийж баяраа тэмдэглэлээ. Намайг хүн болгон магтаж баяр хүргээд л, сайхан байлгүй яах вэ. Ингээд хоёр хоногийн дараа их эеийн товыг тогтоохоор Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан юм. Гэтэл тэр хурал дээр Баянмөнх гуай гайхмаар сонирхолтой санал гаргалаа. Юу гэвэл,“Хөөрхий Нямдорж эд нар маань энэ байшинг барих гэж их ядарлаа, эднийгээ жаахан амрааж байгаад зургаан сарын дараа хуралдъя” гэв. Бөхийн өргөөг барих гэж өдөр шөнөгүй зүтгэж байхад өрөвдөж хайрлаагүй хүн маань гэнэт хайр энэрэлээ ингэж илэрхийлсэний учир нь намайг зургаан сар амрах хугацаанд дээгүүр доогуур гүйжБөхийн өргөөнд эзэн суух санаатай байсан юм байна лээ. Ингэж л Баянмөнх гуайн Бөхийн өргөөг авах гэсэн сэрүүн зүүд эхэлж, тэр нь одоо хүртэл амь бөхтэй үргэлжилж байна. Монгол ухаанаар бол их л нүгэл хийж яваа хүн шиг санагддаг. Дараа нь 4 дүгээр 2002 оны 12-р сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Энх тайван найрамдлын ордонд хуралдуулсан юм. Холбооны тэргүүнийг сонгуульд 8 хүний нэр дэвшүүлснээс 6 нь нэрээ татан, тус холбоог үүсгэн байгуулж, 12 жил удирдан ажиллаж монгол бөхөд 25 шинэ зүйл хийгээд байсан Р.Нямдорж би, нөгөө нь тухайн үед НИК компанид ажиллаж байсан Б.Сүхбаатар нар үлдэн өрсөлдсөн.

-Нөгөө зургаа нь хэн хэн байв?

Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс байсан. Б.Сүхбаатарыг Ж.Ганболд, Х.Баянмөнх нарын зүгээс нэрийг нь дэвшүүлсэн. Тооллогын комиссын даргаар Ж.Ганболд өөрөө, тоологчоор Г.Бор нар, тооллогын хянагчаарХ.Баянмөнх, А.Сүхбат нар өөрсдөө ажиллаж Б.Сүхбаатарт санал өгүүлэх бүхий л бохир аргыг хэрэглэсэн. Гэвч саналын хуудсыг нийт төлөөлөгчдийн нүдний өмнө ил тоолоход Б.Сүхбаатар 82, би 90 хүний санал авч ялсан юм. Тэгсэн хурлын тэргүүлэгчээр ажиллан индэрт сууж байсан Х.Баянмөнх аварга энэ дүнг сонсонгуутаа маш бүдүүлгээр омогдон ширээ шааж, “энэ үхээрүүдээс амьддаа салахыг хэзээ үзэх вэ” гэж орилж хашгиран, элдэв хараалын бохир үг хэлж, хурал хаяхыг уриалан гарч явахад ийм байдалд орж үзээгүй бөхчүүд, төлөөлөгчид яах учраа олохгүй нэг хэсэг алмайрч, нэг хэсэг таг чиг болсон. Гэтэл Х.Баянмөнх гуай буцаж орж ирээд “Гантогтох бос, гар, явъя” гэж омогдон хүүгээ дагуулан гарахад улсын заан П.Сүхбат “Аваргыгаа ганцааранг нь явуулж болохгүй, гарцгаая” гэж уриалснаар нутаг усны хамааралтай хэдэн бөхчүүд, мөн тухайн үедМонгол бөхөд хийж эхлээд байсан шинэчлэл болох 4-ийн давааг оноолттой болгох, амжилтаар эрэмбэлж ам авхуулах, 6 ба 8 ын давааг шинэ цолтой болгохыг эсэргүүцэж байсан тодорхой бөхчүүд танхимаас гарч яван хурал эмх замбараагүй байдалд орсон. Яг энэ үеэр тооллогын комиссын даргаар ажиллаж байсан Ж.Ганболд “Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосонтогтоол”-ыг хурлын төлөөлөгчдөөр батлуулалгүй аваад явчихсан. 

-Ингээд хурал тарсан уу?

-Үгүй ээ. Цөөн хором өнгөрсөний дараа Ганболд буцаж орж ирээд “Та нар ингээд бөхийн холбоотойгоо үлд, бид нар бөхчүүдийн холбоо байгуулна” гэснээ, зарим төлөөлөгч, бөхчүүдийн нэрийг заан “Та нар ярьснаараа бай л даа, гар л даа” гэж шаардаж байснаас үзэхэд тэд МҮБХ, Бөхийн өргөөг авах хуйвалдаанаа урьдаас төлөвлөн хийж, хэрэв авч чадахгүй бол хурлыг хаяж үймүүлэх зохион байгуулалт хийсэн байсан нь тодорхой болсон юм. Ж.Ганболдын үгэнд орж заалыг орхин гарсан хүн байхгүй л дээ. Тэгэхэд улсын заан Ө.Тулгаа нутгийнхнаасаа ганцаараа сууж үлдэхэд түүнийг ноён нуруутай, шударга хүн юм гэж хүмүүс магтаж байсныг санаж байна. Би Ганболдод тооллогын комиссын тогтоолыг батлуул гэж шаардахад тэр өгөлгүй зугтан гарсан. Ингэж тэд хурлыг тараан, тэр үеэс өнөөдрийг хүртэл амны уншлага, гүтгэлгийн зэвсэг болгон ашиглаж байгаа 16 жилийн домогт түүхээ эхлүүлсэн юм. Одоо хө, намайг тэргүүнээр сонгосныг нотлох баримтууднь хадгалагдаж байдаг юм шүү дээ. Тухайлбал, надад санал өгсөн 90 хуудас, Сүхбаатарт санал өгсөн 82 хуудас нь төлөөлөгч тус бүрийнсанал өгсөн хуудсууд тооллогын комиссын дарга Ж.Ганболдын гарын үсгээр баталгаажсан байдаг, тэр хурлын бүрэн видео бичлэгүүд архивт хадгалагдаж, амьд гэрчүүд нь байжбайна. Ийм барин тавин нотлох баримтууд байсаар байхад шүүх“Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосныг тогтоох боломжгүй байна, тиймээс тэргүүн сонгох асуудлаар ээлжит бус их эеээ дахиж хуралдуул” гэсэн шийдвэр гаргасан. Монгол улс ийм л шүүхтэй байсан юм. Одоо ч шүүхийн тухай таагүй мэдээ дуулдсаар л байна.

-Тэгээд яагаад гурван шатны шүүхээр Таныг тэргүүн биш гэж тогтоосон гээд байгаа юм бэ?

Нямдорж тэргүүн биш гэсэн тийм шүүхийн шийдвэрхаана ч байхгүй. Энэ мэтээрхудлаа хэлж олон түмний толгой эргүүлжсурсанулс л даа. Одоо ч худлаа ярьсаар л явцгааж байна. “Чинбатыг гурван шатны шүүхээр МҮБХ-ны тэргүүнээр тогтоосон” гэж байгаа биз. Огт тийм юм байхгүй, огт худлаа шүү дээ. Ер нь худлаа ярих, гүтгэх, муу юм хийх, муухай юм сэдэхийг нүгэл гэж ойлгоогүй хүмүүс чинь санаанд орсон юмааямар ч хяналтгүй яриад гүтгээд гүжирдээд явдаг юм байна. Тэд намайг ч юм уу биднийг гүтгээд бидний нэр хүндийг олон түмний дунд унагаад ялаад дийлээд байна гэж хар үйлэндээ баясаж цадаад яваа боловч үнэн хэрэгтээ үр хүүхэд, хань бүл, удам угсаа, өөрийнхөө цаашдын зам мөрийг баллаж харанхуйлаад яваа хэрэг. Үүнийгээ тэд ойлгохгүй байна. Хүзүүгээ өөрөө шидмэсээр хөрөөдөн улаан мөр гаргачихаад “намайг энэ боочихлоо” гэж зүлэг ногоон дэвжээний бөхнөхрөө ялд унагах гэж хөөцөлдөж яваа хүний үйлс яаж бүтэх юм бэ.

-Ер нь энэ хүмүүс тусдаа холбоо байгуулаад ажиллаж болдоггүй юм уу?

-Бололгүй яах вэ. Харамсалтай нь эд нархолбоо байгуулаад авч явж чадахгүй, чадаа ч үгүй юм. Ж.Ганболд “Хасуу бөхийн холбоо” гэж байгуулсан,Х.Баянмөнх гуай хүү Б.Гантогтох хүргэн А.Сүхбат нартайгаа нийлж “Мэргэжлийн монгол бөхийн холбоо”гэдгийг байгуулсан. Аль алийг ньамилуулж, авч явж чадаагүй. Тэгэхээр шинэ юм санаачилжтүүнийгээ хөгжүүлээд , өөд нь гаргаадирнэ гэдэг хүссэн бүхэн хийчихдэг,амар хялбар ажил биш гэдгийгэнэ нөхөдамьдралаараа амсчихсанулс.Тиймээс өөрсдөө хийж чадахгүй учраас хүний хийгээдөөд ньгаргаад ирсэн бэлэн юмыгямар ч аргаар хамаагүй авнагэсэн хатуу сэтгэлгээтэй болчихсон юм байна лээ. Социализмын үед барьсан биеийн тамир спортын хоёр байгууламж байсныг Х.Баянмөнх гуай, Ж.Ганболд нар нэг нэгээр нь авчихсан,одоо Бөхийн өргөөг авах ньүлдээд,улайраад яваа юм. Маргааны гол шалтгаан ньэнэ.

-Тэгвэл энээнэ маргаан, талцлыг яаж зогсоох вэ, яаж шийдэх вэ, таны бодлоор?

-Ганцхан гарц байгаа нь Шүүх шударга шийдвэр гаргах. Энд тэндхийн шүүх дээр бие биеэ өгсөн зөндөө юм байгаа. Тэр бүгдийг шүүх шударга шийдвэрлэх шаардлагатай. Хамгийн гол нь шударга шүү дээ. Тэгэхгүйгээрэд нар хоорондоо эвээ олно гэж байхгүй. Яагаад гэвэл энэ чиньогт өөр санаа зорилготой хүмүүс. Хуульд шууд санаа, шунахайн зорилго гэж байдаг юм. Шунахайг нь хасчихъя, зүгээр шууд зорилготой үйл ажиллагаа явжбайгаа учраас эд нарт эвлэрэл байхгүй. Нэг гарц нь байгаа шударга тал нь бууж өгвөл маргаан зогсоно. Тэгэхээр худлын өмнө үнэн нь үнэгүйдэх болно. Иймээс шүүх шударга, зөвхөн шударга шийдвэр гаргах учиртай. Би энэ тухай Ерөнхийлөгчид ил захидлаар тодорхой бичсэн

-Та бол ажлаа өгөх ёстой хүнээ олж өгсөн, өөрөөр хэлбэл, Бөхийн холбоо очих ёстой эзэндээ очсон гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-Би монгол төрийн наадамд 12 түрүүлсэн, ард түмнийхээ итгэлээр төрийн эрхийг барих дээд байгууллага-УИХ-д таван удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, бизнес хийхдээ архи зарахгүй, амьтан алахгүй, алт ухахгүй гэсэн ийм ёс суртахуунтай, монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн, монгол бөхийн босоо аваргад ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ хүнийг би үнэнээс цуцахгүй,урвахгүй, худлын өмнө бууж өгөхгүй хүн гэж боддог, түүндээ бас итгэдэг, Монголын ард түмэн ч итгэдэг байх. Тэгэхээр Монголын үндэсний бөхийн холбоо зөв хүнийхээ гарт очсон. Нөгөө талаас Магалжав хүүг бөхийн холбоог аваад явчих хүн байна гэж бодож байгаа. Хүлээцтэй зан, хүнтэй зөв харьцаж байгаа нь, шаардлагатай үед хатуурхаж чадаж байгаа чанар нь таалагдаж байна. Бөхчүүд энэ хоёр хүнээ дэмжиж, монгол бөхийн үйл хэргийг мандан бадруулж явах байхаа гэж найдаж байна. Манай холбоонд он удаан жил ажиллачихсан, мэргэшиж, туршлагажсан олон сайн хүмүүс бий. Тэд ямарч булхай, луйваргүйгээр үндсэн ажлаа хийнэ.

-Гэтэл одоо Б.Бат-Эрдэнэ аварга энэ маргаанаас залхах гэх юмуу, өөрийгөө татаад тэргүүнээс татгалзчихсан юм биш үү. Нөгөө талд байгаа гэх “Гачуурт”-ын захирал Чинбат гуай, бас Бат-Эрдэнэ аварга хоёр хоёулаа л энэ маргаанаас гарлаа, тэргүүнд өрсөлдөхгүй гэж нийгмийн сүлжээнд зарласан харагдсан. Тэгэхээр таныхаар худлын өмнө үнэн бууж өгөх гэх ч юмуу, магадгүй Бат-Эрдэнэ аваргыг цуцааж буулт хийлгэсний дараа Бөхийн холбоо буруу хүндээ очвол яах вэ, тийм боломжтой юу?

Бат-Эрдэнэ аварга тэргүүнээс татгалзаж болохгүй. Худлын өмнө үнэнийг үнэгүйдүүлэх эрх түүнд байх ёсгүй. Яагаад гэвэл бөхчүүд түүнийг Бөхийн холбооны тэргүүн байгаасай гэж хүсч байна, олон түмэн түүнд итгэж байна. Нийгмийн сүлжээнд бичиж байгаагаас үзэхэд түүнийг бөхийн холбооны тэргүүн байх хүн гэж нийтээрээ хүлээн зөвшөөрчбайна. Иймээс тэр хүн цаашид сонгуульт хугацаандаа холбоонытэргүүн байх ёстой.

Нөгөө талаас Бат-Эрдэнэямар нэгмуу муухай юманд хутгалдаагүй муу муухай юм огт хийгээгүй нэр цэвэр, гар цэвэр хүн. Хайраараа бөөцийлж явах ёстой эхнэр хүүхдээ юман чинээнд бодохгүй хаяад явчихдаг, бусдыг гүтгэж гүжирддэг, худлаа ярьдаг, муу муухайг хийж чаддаг, өөрийнхөө өмнөөс эхнэрээ шоронд барьж өгөөд амь мултардаг бохирхүмүүс Бөхийн хобооны тэргүүнд болон холбооны удирдлагын бүрэлдэхүүнд яав ч байж болохгүй. Тэгвэл Монгол бөхийн хийморь уруудаж доройтно. Монголын заяа их гэдэг шиг Монгол бөхийн заяа их юм болохоор Монгол бөх авсаар муу хүний гарт орчихгүй байхаа гэж бодож байна. Монгол бөхийн дэвжээ, Бөхийн холбоо ёс зүйтэй эрчүүдийн нэгдэл байх ёстой болохоос, сайхан нэр хүнд, ард түмний хүндэтгэл дор нуугдах гэсэн ёс бус үйлдэлтнүүдийнхоргодох байр байх ёсгүй. 

-Энэ маргааны нөгөө талд байгаа “Гачуурт”-ын Чинбат таныхаар Бөхийн холбоог авч явах, Бөхийн өргөөг бөхчүүдийнх нь өмчид байлгаж чадах зөв хүн мөн үү. Та хоёр нэг нутаг усных, энэ талаар уулзаж ярилцаж байсан уу?

-“Гачуурт”-ын Чинбат манай зэргэлдээ Бигэр сумын хүн. Манай хоёр сумынхан холилдчихсон, их ойр дотно хүмүүс байдаг юм. Миний дээд өвгийн ах дүүсийн хүүхдүүд одоо Бигэрийн харьяатууд байна. Чинбатын тухайд Лхагва гэдэг 15 хүүхэдтэй айлын хүү гэдгийг мэднэ. Соёлын гавъяат зүтгэлтэн Р.Чулуун гуай 1990 онд ажлаар явж байгаад Лхагва гуайнд очсон юм байна. Тэгээд буцаж ирээд сонинд сурвалжлага нийтлүүлэхдээ “ 5 хүүхэдтэй ээжид алдарт эхийн одон өгдөг юм чинь 15 хүхэд төрүүлсэн ээжид Хөдөлмөрийн баатар өгвөл таарна” гэж бичсэн байсан. Би 10 хүүхэдтэй айлын 3 дахь нь. Олуулаа өсөх, хөдөө өсөхийн жаргал, зовлонг мэдэрч өссөний хувьд Чинбат, бидэнд сэтгэлгээний ижил зүйл их байгаа л даа. Чинбатыг би өмнө нь таньдаггүй байсан болохоор огт уулзаж ярилцаж байгаагүй. Харин энэ үйл явдал эхэлсэнтэй холбоотойгоор хоёр удаа уулзсан. Нэг нь 20 орчим минут, нөгөө нь 3 минут. Хөдөө, олуулаа өссөн хүний яриа хөөрөө, хүмүүжил нь эвдрээгүй хэвээрээбайна лээ. Харин үнэний талд биш, Баянмөнх, Сүхбат нарын үгэнд илүү орох ямар нэг учир шалтгаан цаана нь байгаа юм байна гэж ойлгосон. Чинбат өөрийг нь тэргүүнээр сонгосон гэж байгаа тэр хурлыг хурал биш, хууль бус цуглаан болсныг, МҮБХ-г хуйвалдаанаар булаан авч огт болохгүй гэдгийг ойлгож мэдэж байгаа байх аа.

-Одоо арай өөр зүйл асууя. Цолны найраа байна, байхгүй гэдэг. Энэ ер нь байх ёстой эд үү, байлаа гэхэд мөнгөн ханш нь хэт өндөр байна аа, энийг яаж зогсоох вэ. Цолонд хүргэх нь бөхийн уламжлал юм уу, эсвэл бөхчүүдийн хувьд бизнес байх ёстой юм уу?

-Бөхийн холбоог байгуулах үед биднийг угтаж авсан шийвэрлэвэл зохих төвөгтэйасуудлын нэг нь “начны найраа” байсан. Бид түүнтэй хатуу, тасралтгүй тэмцсэн, зохих үр дүнд хүрсэн. Дэвж чадахгүй шахам болчихсон өвгөчүүл 4 давчихдаг байсан, бараг зүс үзээгүй шахам хүн гэнэт гарч ирээд начин болчихдог, шинээр начин цол авсан бөхчүүд6-гийн даваанд юу болов гэмээр ханараад унацгаадаг байсан. Тэгвэл одоо 45 дээш насны бөхчүүд наадамд барилдахгүй болсон, наанадаж 5-8 жил сумын, аймгийн, улсын цолтны барилдаанд барилдаж, олонд нэгэнт танигдсан хойноо улсын цолонд хүрдэг болсон. 6-гийн даваа шинэ цолны төлөөх хамгийн өрсөлдөөнтэй даваа болж хувирсан. байна. Энэ бол амжилт. Энэ амжилт Монгол бөхөд хийсэн шинэчлэлийн үр дүн юм. Шинэчлэл гэдэг нь наадмын 6 ба 8-ийн давааг шинэ цолтой болгосон, 4-ийн давааг оноолтоор барилдуулах болсон, бөхчүүдийг амжилтаар эрэмбэлж ам авхуулдаг болсоныг хэлдэг.Энэ шинэчлэлээр улсын наадмын найраа 80 хувь буурсан гэж үздэг. Гэвч сумын наадам, аймгийн наадмын найраа цэцэглэсээр байна. Үүнийг яаж зогсоох вэ гэвэл сум аймаг улсын наадмыг бүгдийг нэг өдөр нэгэн зэрэг, нэгэн цаг үед явуулж байж багасгана, зогсооно. Ийм болгох асуудлаар бид Засгийн газар , наадам зохион байгуулах хороонд олон удаа бичсэн,шийдэх байхаа гэж найдаж байна.

-Гэхдээ улсын наадамд ч цолны найраа мөнгөөр авч өгөлцөх нь байсаар байна. Зарим том цолтон хуруугаа гозойлгон ханшаа тохирч байгаа нь зурагтаар ил тод гарсан?

-Улсын наадамд их мөнгө өгч цол авдаг өгдөг гэх яриа үнэнтэй гэж ойлгож явдаг. Үүнийг таслан зогсоох хоёр зам бий. Нэгдэх нь бөхчүүд өөрсдөө ухамсраараа найраа хийдгээ болих хэрэгтэй. Хамгийн бодитой бөгөөд зохистой арга бол бөхчүүд найраанаас татгалзах юм. Энэ тухай бид өмнө бөхчүүдэд их ухуулж байсан, соён гэгээрүүлэх ажил ч их явуулсан, үр дүн нь санасанд хүрээгүй. Гэхдээ найраа хийдэггүй бөхчүүд олон байгааг үгүйсгэж болохгүй. Хоёр дахь арга нь нутгийн зөвлөл, нутгийн компаниуд цолны найрааны төлбөрт мөнгө гаргадгааболих хэрэгтэй. Дөнгөж цол авах гэжяваа хорин хэдтэй хүүхдэд юуных нь тийм их мөнгө байх вэ дээ. Тэгэхээр компаниуд мөнгөө найраа хийхэд биш, залуу хүний бэлтгэлээ хангаж биеэ бэлдэх, ар гэртээ санаа зовохгүйгээр дасгал сургуулилтаа хийхэд нь зориулж, сайн бөх болгон өсгөж,найраагүйгээр цол авахад нь мөнгөөр тусалдаг сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Ингэснээр найраагүй болох боломжтой.

-Ер нь бөхчүүдийг Нутгийн зөвлөл, компаниуд нь хэт өндрөөр үнэлж хөөрөгддөг. Гэтэл оюуныг хэт үнэгүйдүүлж байх шиг санагддаг?

-Бөхчүүдийг өндрөөр үнэлж шагнаж байгаа нь буруу биш ээ. Энэ бол Бөхийн холбооны ажлын үр дүнгийн нэг нь юм. Бид Монгол бөхөд 60 шинэ зүйл хийсэн гэж ярьж бичсээр ирлээ. Энэ бүх ажлыг нэгтгээд нэг үгээр илэрхийл гэвэл “Бид Монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ дээд шатанд гаргасан” гэж хэлдэг. Үнэхээр тийм юм. Зөвхөн компани пүүс мөнгө өгөх сэдэлтэй болсон биш, төр засаг өндөр дээдээр үнэлдэг болсон. Үндэсний бөхөөр барилдсан амжилтаараа бөхчүүд гавъяат, хөдөлмөрийн баатрууд болж байна, үүнийг бид санаачилж, бид хөөцөлдөж байж төр засагт ойлгуулсан. Үүгээр зогсохгүй Монгол бөх гэдэг ойлголтонд хамаарагддаг бөхийн засуул, цэц, гарын даа, тайлбарлагчдыг одон медаль, гавъяат цолоор шагнуулдаг боллоо. Энэ бол зөв хандлага,зөв сэтгэлгээний үр дүн. Энэ бүгдээс юу хэлж болох вэ гэвэл өөрийн салбараа үнэлүүлье гэвэл түүнийг дээдлэх үзлийг шинэ дээд шатанд гаргах хэрэгтэй, үүний тулд чин шударгаар цуцалтгүй ажиллах ёстой. Өөрийн чинь асууж байгаагаар оюуныг үнэлүүлэхийн тулд юуны өмнө оюун ухаан гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл байдаг вэ гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэлоюун ухааныг дээдлэх үзлийг шинэ дээд шатанд гаргах хэрэгтэй. Оюуны бүтээл хийдэг хүмүүсийн үнэлэмж бага байна гээд бөхчүүдийн бай шагналыг захиргааны аргаар бууруулах боломжгүй. Харин эсрэгээрээ оюуны хөдөлмөрийг бөхчүүдийнхээс давуулж үнэлэх шинэ үзэл, шинэ хандлага, шинэ менежмент хэрэгтэй.Энэажлыг төр хийхгүй, чадварлаг төрийн бус байгууллага хийнэ.

-Гэхдээ л бай шагналын тухайд дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа оюуны болон бусад салбарын хүнийг үнэлэх үнэлэмж нь төрийн наадамд аймаг сум, компанийнхаа нэрийг гаргасан, бараг тав давсан бөхчүүд, эсвэл бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан морьдынхоос бага байгаа нь үнэн шүү дээ?

Тиймээ, тэр үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд сайн менежмент хэрэгтэй гэдэг дээр хоёулаа санал нэг байна, тиймээ. Менежмент хийхэд хүний нөөцийн асуудал шийдвэрлэх үүрэгтэй. Тухайн багийг авч яваа хүний манлайлал бүр ч чухал. Ер нь ТББ-ын ажил нь удирдагчийнхаа нэр хүнд дээр тулгуурлан явдаг юм байна лээ. Тийм болохоор ТББ-ууд дарга сайд нарыг удирдлагаа болгоод байдаг. Бас ажлын зөв хандлага, ажилдаа сэтгэлээ өгөх нь зорилгоо биелүүлэхэд чухал нөлөөтэй юм байна. Бидний хувийн туршлага гэвэл бид Монгол бөх хэмээх их өв соёлыг хувьдааалдар нэр олох, гавьяа шагнал хүртэх, амар хялбар амьдрах арга болгож, ашиг хонжоо завших шуналын сэтгэлгээгээравч яваагүй. Хэрэв тийм сэтгэлээр хандсан бол 28 жил ч, 60 шинэ зүйл ч, Монгол бөхийн өнөөгийн хөгжил дэвшил ч байхгүй байхбайсан. Иймээс оюуны үнэлэмжийг дээшлүүлэхэд түүний үнэ цэнийг нийгэмд ойлгуулах чиглэлээр идэвхтэй ажилладаг ТББ юуны түрүүнд хэрэгтэй. 

-Эцэст нь асуухад, энэ жилийн наадмын тухай Та ямар бодолтой байна, бөхчүүд талцаж хэрэлдээд, зарим нь барилдахгүй ч юм шиг нэг л таагүй байна?

-Тэр дэмий яриа. Төрийн наадмаас илүү чухал ТББ-ын хэрүүл талцал гэж байхгүй.Монголын төр, Монголын ард түмэн хэдэн зуун жил уламжилж ирсэн наадмаа хийдгээрээ хийж, наадам сайхан болноо.