Доктор Петер Шаллер

МОНГОЛ УЛСЫН ГЕОСТРАТЕГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Берлин хот, 2020 оны 3 дугаар сарын 16

1990-ээд оны эхээр ЗХУ-ын тэргүүлсэн социалист тогтолцоо задарч, Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээл бүхий нийгэмд шилжсэнээр тус улсын гадаадбодлого, геостратегийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөв. Монгол Улс олон улсын нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалынхаа хүрээнд уян хатан, үр дүнтэй гадаад бодлого явуулснаар олон улсын хамтын нийгэмлэгт идэвхтэй, хүндтэй оролцогч болжээ. Гэвч нэн ач холбогдол бүхий нэгэн зүйлийг хараахан бүрдүүлж чадаагүй нь эдийн засгийн аюулгүй байдал юм. Эдийн засгийн хувьд Хятад улсаас хамааралтай байгаа нь монголын гадаад бодлогын томоохон сул тал болов. Зүүн Хойд Азийн геостратегийн нөхцөл байдлыг судлах явцад улс орны хүч чадлын бүх хэмжүүрээр сулхан үзүүлэлтэй Монгол Улсын хувьд бүрэн эрхт байдлаа хадгална гэдэг амаргүй даваа болох нь харагдаж байна.

1. Хүйтэн дайн: Барууны ертөнц, социалист лагерын зөрчил (хоёр туйлт дэлхий)

БНМАУ-ыг Социалист тогтолцооны нэг хэсэг, ЗХУ, БНХАУ-ын дунд “хавчуулагдсан” Зөвлөлтийн дагуул улс, Монгол Ардын Хувьсгалт Намыг Москвагийн заавраар хөдөлдөг хэмээдэг байв. Түүгээр ч үл барам ЗХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс хэмээн егөөдөж байлаа. Үнэхээр ч дотоод бодлогодоо зөвлөлт маягийн нийгэм, эдийн засгийн загварыг хуулбарлан дуурайж, эдийн засгийн хувьд тухайн үеийн ЭЗХТЗ-ийн салшгүй хэсэг болж байв. Гадаад бодлогоо бие даан эрхлэн явуулах бололцоо бараг байсангүй. 1960-аад оноос коммунист ертөнцөд өрнөсөн хуваагдлын нөлөөгөөр БНХАУ эхлээд үзэл суртлын хувьд, дараа нь 1970-аад оноос Дэн Сяопины шинэчлэлийн дор эдийн засгийн салбарт ч ЗХУ-аас зам буруулж одов. Иймд, БНМАУ нь ЗХУ-д өргөн уудам газар нутгийг хамарсан ”хамгаалалтын зурвас” (Puffer) болж байлаа. ЗХУ Монголын өмнөд говьд цэргийн хүч байрлуулсан нь тус улсыг Хятадын эсрэг бэхлэлт, далан байдлаар ашиглах зөвлөлтийн стратегийн сонирхлыг батална (Barkmann 2016: хуудас 23). ЗХУ-ын геостратегийн хоёр дахь бэхлэлт нь Зүүн европын социалист орнууд бөгөөд тэд Барууны ертөнцөөс хамгаалж байв. Тэр үед ЗХУ тал бүрээсээ “бүслэгдсэн” байв: Европ талд нь НАТО бүхэлдээ; баруун өмнөд талд нь мөн НАТО –гийн гишүүн Турк; Зүүн Ази, Номхон далай талд нь АНУ-тай холбоотны гэрээ байгуулж цэргийг нь байрлуулсан БНСУ, Япон, Филиппин; цаашилбал Номхон далайн төв хэсэгт ANZUSын гэрээний орнууд (ANZUS- буюу Австрали, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн Улсбайрлаж байв.)

НАТО-г сөргүүлэн байгуулсан тогтолцоо нь Варшавын гэрээний байгууллага юм. ЗХУ Варшавын гэрээний орнууд дотроо цэрэг, армийн хувьд тэргүүлж байсан ч АНУ шиг газар сайгүй түшиц газартай байсангүй. Ялангуяа байгаль, газарзүйннөхцлөөсөө шалтгаалан тэнгисийн цэргийн хүчнээ дорвитой хөгжүүлж чадаагүй. 

Тухайн үеийн хуваагдмал тогтолцооны гол эзэд үзэл суртлаар “дайтаж”байсан ч зэвсэг барин шууд тулгарсан нь үгүй. Харин Ази, Латин Америк, гуравдагч ертөнцийн бусад оронд “төлөөний дайн” хийж байлаа (Анголд болсон иргэнийдайныг жишээлэн дурдаж болно). Эдгээр орон ихэнхдээ ЗХУ, АНУ-ын аль нэгнийхнь талд орж, зарим тохиолдолд аль алинтай нь хамтарч байв.

2. Дэлхийн хоёр туйлт тогтолцооны задрал

Социалист систем задарснаар дэлхий дахины геостратегийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөв. Ардчилал, чөлөөт зах зээлийн загвар дэлхийг бүрхэн, ялахнь тодорхой мэт харагдаж байв. Хуучин социалист тогтолцооны улсуудыг“шилжилтийн” хэмээн нэрлэх болов. Учир нь эдгээр улс угаасаа л барууны хөгжлийнхандлагаар явах жамтай хэмээн тухайн үеийн ардчилсан орнууд бат итгэлтэйбайжээ. Хоёр туйлт ертөнцийн зөрчил тэмцэлд “ачааны хүндийг үүрсэн” АНУганцаараа супер гүрэн болон үлдсэн төдийгүй дэлхийн дахинд “дэг журамсахиулагч”, бусад орныг үлгэрлэн дагуулагч болов. Дэлхий дахины хуваагдмалбайдал, талцал тэмцэл нэгэнт ард үлдсэн мэт л байлаа.

3. Нөлөөллийн хүрээний сул орон зайд АНУ түрэн орж ирэв

ЗХУ-задарснаар түүний нөлөөний хүрээ хумигдаж, сул орон зай үүсэв. АНУэнэ боломжийг ашиглаж нөлөөгөө тэлэх, дэлхий дахинд ноёрхлоо тогтоохоор яаранухасхийв. Тэдний зорилго нь дэлхийн олон оронд өрнөсөн ардчилал, зах зээлийнэдийн засгийн шилжилтийг шуудруулж, болж өгвөл түргэтгэхэд оршиж байлаа.

Социалит тогтолцоо нурсны дараах үеийн АНУ-ын санаархлыг З.Бзежинский “Шатрын аварга хөлөг” номдоо тод томруун дүрсэлсэн байдаг. Тэрээр АНУ-ынгурван ерөнхийлөгчийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан, цагтаа Америкийн гадаад бодлогын “нууц ноёнтон” гэгдэх нэгэн билээ. Ном бичиж байхдаа тэрээр ямар нэг албан тушаал хашиж байгаагүй ч түүний үг АНУ-ын гадаад бодлогод жинтэй хэвээр байлаа. Түүний ном герман хэлнээ орчуулагдаж, “Дэлхийн ганц гүрэн” нэрээр гарсан нь утгын хувьд яг оносон юм (Brzezinski 1997).

З.Бжезинскийнхээр бол АНУ тухайн үед Европ, Ази, Ойрх Дорнодын зөрчил, олон улсын харилцааг удирдан чиглүүлж, гол нь өөртэй нь сөргөлдөж, “жаргах замд нь саад болох” аль нэг гүрэн дахин төрөхөөс сэргийлэх хэрэгтэй байв. Өөрөөр хэлбэл, АНУ-ын гол зорилго бол Евроазийн “тогтворжуулагч, шүүн таслагч” нь болоход орших учиртай (Brzezinski 1997: 209). Учир нь Евроази бол газар зүйн байрлал, хүний болон материаллаг нөөцийн өгөгдөхүүн талаасаа олон улсын харилцаанд хамгийн чухал бүс нутаг байсан, одоо ч тийм байна. Хятад улс огцом “өндийж” буйг ч үүнтэй холбон тайлбарладаг. Хэн Евроазийг нөлөөндөө байлгана, тэр дэлхийг эрхшээж чадна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, АНУ дэлхий даяар манлайллаа тогтоож, улам бататгахыг зорьсон гэсэн үг. Энэ манлайлал холбоотны харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлснээр улам баталгаажна. Үүний тод жишээ нь Транс-Евроазийн аюулгүй байдлын систем юм (гэвч энэ нь хэзээ ч хэрэгжээгүй). Иймэрхүү тогтолцоондоо Орос, Хятадыг ч татан оролцуулах хэрэгтэй байлаа. Европын Холбоо, НАТО энэ тогтолцоонд гол үүрэгтэй. Олон улсын байгууллагуудын 3“хүчийг ашиглах” энэ зарчимтай харьцуулбал одоогийн Ерөнхийлөгч Д.Трампын бодлого шал өөр. Гэхдээ Америкийн Ерөнхийлөгч нар үеийн үед улсынхаа ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж ирснийг мартах учиргүй. Д.Трампын хувьд үүнийгээ ил цагаан, шулуухан хэрэгжүүлж байгаа нь тэр.

АНУ тэргүүтэй барууныхан, Европын Холбооноос хөрөнгө санхүү, хүн хүчээр ихээхэн дэмжсэний хүчинд Зүүн Европын орнууд Барууны баримжаатай болов. 1991онд Варшавын гэрээний байгууллага задарч, Төв Европын орнууд ээлж дараагаар НАТО, Европын Холбооны гишүүн болцгоов. НАТО Дорно зүгт тэлж цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй, хамгийн гол нь газар нутаг, газар зүйн байрлалын давуу талтай болов. ОХУ зарим нэг “түшиц” газраа ийнхүү алдсан нь тийм ч“хотойхоор” зүйл байсангүй. Гэтэл Украин бас баруун тийш эргэв. Евроазийн орон зайг эзэгнэх, аюулгүй байдлыг хангахад энэ улс ихээхэн ач холбогдолтой, тэр тусмаа Орост бол бүр илүү чухал (Marshall 2016: 14ff.). Иймээс Украиныг баруун тийш “талийж”, Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болохыг нь болиулахын тулд оросууд интервенц хийхэд хүрчээ.

Варшавын гэрээний байгууллага алга болчихоод байхад НАТО оршсоор байсан нь сонирхол татна. Угтаа бол сөрөн зогсох тогтолцоо нь алга болчихоод байхад татан буугдмаар. Гэвч тэгээгүйн учир нь юуны өмнө АНУ, цаашилбал ЕХ-ны ихэнх нь ЗХУ-ын залгамжлагч ОХУ-ыг урьдын адил аюул занал хэмээн үзсээр байсанд оршино. Оросууд бусад улстай зэрэгцэн оршиж түншлэх чиг барьж байхад, харин Америкууд шинээр талцан хуваагдахыг илүүд үзэж байсан нь шинэ мянганы босгон дээр тодорхой болж эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн Орос улс В.Путины удирдлага дор барууны ардчилллын үзэл санаанаас бага багаар холдох болов. Чөлөөт зах зээлийг хөгжүүлэхийн оронд эдийн засгийн гол салбаруудад төрийн оролцоог нэмэгдүүлж (төрийн жолоодлоготой капитализм) байсан нь үүний нэг илрэл юм. Америкчууд Европын Холбоо, НАТО-г Европ тивд улс төрийн нөлөөллийн хязгаарыг Оросуудад харуулах хэрэгсэл мэтээр харж байв. Тиймдээ ч Оросуудыг хамтын аюулгүй байдлын аль нэг тогтолцооны гадна орхиж, харин Төв Европ,Балтийн орнуудыг оросын эсрэг бодлогоор “хөглөсөн” нь улс төрийн хувьд ухаалагбус, ойрыг харсан хэрэг байлаа. 

Америк, барууныхан социалист системийн задралаас үүссэн сул орон зайг эзлэх стратегиа гаргаж, үүний тулд интервенц хийх орнуудын жагсаалтынхаа эхэнд Оросыг оруулсан байсан талаар ОХУ-д АНУ-ын Элчин сайдаар сууж байсан нэгэн эрхэм саяхан хэвлүүлсэн номдоо бичжээ (McFaul 2018). Харин дараагийн бай нь Хаант засгийн үеэс л оросын эзэнт гүрний „зөөлөн хэвлий“ гэж нэрлэгдэж ирсэн Төв Ази, хаант засгийн үед ч, ЗХУ-ын үед ч “цэрвүү” явж ирсэн Кавказын орнууд ажээ.

4. Монгол Улсад өрнөсөн үйл явц

1990 онд өрнөсөн өөрчлөлтийн дүнд монголчууд анх удаа чөлөөт сонгуулиарпарламентаа байгуулж, улмаар 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиараа ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгож буйгаа тунхаглав. ЗХУ-тайхолбосон уяа тайларч, 1993 онд Зөвлөлтийн цэрэг Монголоос гарч, 1994 оноос зарим өр, төлбөрийг цайруулав. Ийнхүү Монголчууд улс төрийн тусгаар тогтнолоо 4олж авахтай зэрэгцэн ЗХУ-ын эдийн засгийн тусламж дэмжлэг үгүй болсноор дараагийн хоёр аравныг эдийн засгийн хүнд нөхцөлд туулсан юм.

Яг энэ үед АНУ тусламжийн гараа сунгав. 1990 оны парламентын сонгуулийн дараахан буюу 1990 оны 8 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монголд айлчилж, “Монгол Улс хоёр их хөршийнхөө зэрэгцээ АНУ-ыгоролцуулан, гурвуулантай нь найрсаг харилцаатай байж болох”-ыг онцлов (Ganbat2 2013: 207). Монгол Улс их гүрнүүдийн дунд “хавчигдмал” байрлалтай тул нэгнийх нь нөлөөнөөс гарсан ч нөгөөгөөс нь хараат болж болзошгүйг Америкчууд бүр тэр үед харж байсан хэрэг. Тиймээс Зүүн хойд Азийн өргөн уудам нутагтай энэ улсыг ардчиллын замд хөтлөх боломжийг ашиглаж, үүдийг нь тогшсон нь энэ байлаа. Монголд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн дүнд АНУ-ын гадаад бодлого дахь тусулсын үнэлэмж өссөнийг Ж.Бейкер дурдаж, энэ үйл явцыг эргэлт буцалтгүй болтолдэмжихээ илэрхийлсэн нь бас нэгэн чухал зүйл байв (Barkmann 2016: 38).

5. Өнөөгийн нөхцөл байдал: Авторитар дэглэм ардчилсан тогтолцооны эсрэг

Социализм нуран унаснаас хойш 30 шахам жил өнгөрөхөд “Түүхийн төгсгөл”, дэлхий даяарх ардчиллын давалгааны тухай хөөрөл дарагдаж, эргэцүүлэн бодох цаг үе иржээ. Ардчилал бүх дэлхийг бүрхэн давалгаалсангүй. Харин ч эсрэгээрээ, түүх давтагдав. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад авторитари засаглал нь эргэн ирэв. Төв Азийн орнуудыг сайтар мэддэг хүнд бол энэ нь гайхаад байхаар зүйл биш л дээ. Учир нь социализмын үед эдгээр улсад “коммунист намын диктатур, дорнын уламжлалт ноёрхлын хэлбэртэй ээнэгшсэн” байлаа (Halbach1992: 54). Төв Азид ардчилал давалгаалан ялна гэх бодол гэнэн төдийгүй энэ бүс нутгийн түүхийн талаар ихээхэн ташаа ойлголттойн илэрхийлэл юм (Schaller 2018:173ff.).

Дэлхийн олон газарт, тэр бүү хэл Европын Холбоонд хүртэл авторитари үзэл, хандлага газар авч байна. “Экономист” сэтгүүлээс 2018 онд гаргасан тооцоогоор 20 шахам улс л “бүрэн ардчилсан”, 57 улс “хагас ардчилсан”, бусад нь холимог болон авторитари засаглалтай байна (The Economist 2019). Өөрөөр хэлбэл, барууны ардчиллын загварыг дэлхий даяар, түүний дотор Азид (Төв Азид), ялангуяа Орост нэвтрүүлэх гэсэн АНУ, Барууныхны зорилго бүтэлгүйтлээ. Дэлхийн олон орон, түүний дотор Азийн орнууд барууны ардчиллын үзэл санааг нийтлэг үнэт зүйл хэмээн хүлээн авсангүй, нийгэм, улс төрийн хөгжилдөө тусгасангүй. Төр, нийгмийн зохион байгуулалтын үлгэр жишээ болсон “Ардчиллын төлөө тэмцэл” эрчимжив. Барууны ардчилсан орнууд дэлхий даяар газар авч буй авторитари, диктатур тогтолцооны эсрэг хамгаалан тэмцэж байна.

Яг энэ өнцгөөс харвал, дөнгөж 1992 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэн Монгол Улс Зүүн хойд болон Төв Азийн бүс нутаг дахь “онцгой тохиолдол” юм. Хөрших гүрнүүдийнх нь нөхцөл байдлыг нэмж тооцвол энэ дүр зураг бүр тодорно. Монголын ардчилал алдаатай, бүр ноцтой алдаа, асуудалтай ч тодорхой хэмжээнд ажиллагаатай байна. Монгол Улс Төв болон Зүүн хойд Азид ховор олдох “ардчиллын гэрэлт цамхаг”-ийн нэг юм. Энэ бол улс төрийн асар том капитал бөгөөдбарууны ардчилсан орнуудад багагүй хэмжээний улс төрийн „нааштай хандлага“үүсгэж байгаа билээ.5

6. Дэлхий дахинд өрнөсөн суурь өөрчлөлтийг Монголчууд хэрхэн хүлээн авав?

6.1. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

1990 онд өрнөсөн үйл явдал тус улсын цаашдын замыг тодорхойлох түүхэн эргэлтийн эхлэл байлаа. Энэхүү түүхэн өөрчлөлтийг монголчууд олон талаар зөв ашиглаж чадсан. Тухайлбал, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, нэр хүндтэй гишүүн, салшгүй хэсэг нь болов. Энэ үр дүнд хүрэх гол зарчим, чигийг 1994 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгаж, хожим цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулж ирэв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд баталсан билээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монгол Улсын гадаад бодлогын хамгийн суурь баримт бичиг мөн бөгөөд аюулгүй байдал, дипломат бодлогын уялдаа холбоог тод томруун тусгажээ. “Гуравдагч хөршийн бодлого”-ын зарчим, тус улсын газар зүйн бодит өгөгдөл буюу “далайд гарцгүй (land-locked) орны” статус тус улсын гадаад бодлогод чухал байр суурьтай. Эдгээр хүчин зүйл салшгүй уялдаатай тул миний бие гадаад бодлогыг тодорхойлогч “гурвалжин” хэмээн томъёолохыг хүсэж байна. 

”Гадаад бодлогын гурвалжин” 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 

Далайд гарцгүй газар зүйн байрлал 

"Гуравдагч хөрш"-ийн бодлого

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 

ҮАБҮБ-ын зорилго:

- Тусгаар тогтнол,

- Бүрэн эрхт байдал,

- Үндэсний эв нэгдэл. 

ҮАБҮБ-ын бүрэлдэхүүн хэсэг:

- Оршин тогтнохуйн аюулгүй байдал,

- Эдийн засгийн аюулгүй байдал,

- Дотоод аюулгүй байдал,

- Хүний аюулгүй байдал,

- Хүрээлэн буй орчны аюулгүй байдал,

- Мэдээллийн аюулгүй байдал.

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг ерөнхий хандлагаар нь хэд хэдэн үед шатанд хуваан үзэж болохоор байна. 1990-ээд оны дунд үеэс буюу 1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэлбаримтлалыг баталснаар суурь зарчмуудыг тодорхойлов (Dorijuder 2009).

1. 1990 оноос 1990-ээд оны дунд үе хүртэл: Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосноор аюулгүй байдлаа хангаж, энэхүү өөрчлөлтийг 1992 онд Үндсэн хуулиараа баталгаажуулав (Constitute Project 2019). Олон жил замнаж ирсэн социалист тогтолцооноосоо эргэлт буцалтгүйгээр, зүтгэн байж татгалзлаа. Ийнхүү эрс өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсууд, ялангуяа АНУ-ын итгэлийг хүлээж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа эзлэхээр зорьсныг харуулна.

2. 1990-ээд оны дунд үеэс 1990-ээд оны эцэс хүртэл: ҮАБҮБ-д тусгасан “олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх” заалтыг хэрэгжүүлэв: Монгол Улс бүс нутаг, олон улсын нөлөө бүхий байгууллагууд, Олон улсын валютын сан (IMF), Дэлхийн банк, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк(IBRD), Азийн хөгжлийн банк (ADB), Дэлхийн худалдааны байгууллага (WTO),АСЕАН, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-т нэгдэв.

3. Шинэ зуун (мянган)-ы эхэн үе: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэв. 2002 онд Монгол Улсын Их Хурлаас зэвсэгт хүчнээ НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хууль батлав. Үүний үндсэн дээр 2003 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, хожим Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа (гадаадын зарим орон цэргээ татсаны дараач үргэлжилсэн), Конго, Зүүн Сахар, Судан, Сьерра Лион улсад цэрийн ажиглагчилгээв. Ийнхүү НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцох шийдвэр нь АНУ, НАТО-той харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлсний дээр гадаад бодлогын чухал алхам байлаа. Энхийг сахиулсны бодит үр дүн ч гарч байв. 2005 онд Жорж Буш Монгол Улсад ирсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч анх удаа айлчилсан явдал болов. Тэрээр “АНУ нь Монголын Улсын Гуравдагч хөрш хэмээн дуудуулахдаа бахархалтай байдаг” гэв. (The United States is proud to be called the third neighbor of Mongolia.)

Энэ үеэс эхлэн НАТО-той хамтын ажиллагаа идэвхжиж 2012 онд тус байгууллагын Partner Across the Globe буюу Даяарын түнш нь болов. Мөн 2012 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэнбилээ.

4. Өнөө үе: Аюулгүй байдлаа эдийн засгийн ашиг сонирхлоор бататгах буюу “Баялагийн дипломат бодлого”. Байгалийн баялагийн дипломат бодлого, түүнтэй уялдсан эдийн засгийн аюулгүй байдлын асуудал Монголын гадаад бодлогын ихээхэн эмзэг цэг бөгөөд үүнд нь тус улсын геостратегийн байрлал шийдвэрлэх нөлөөтэй. Энэ талаар 6.4. дүгээр хэсэгт дэлгэрүүлэн өгүүлэх болно.

Эрдэмтэн У.Баркманн-ы үзэж буйгаар, 1990 оноос Монгол Улс өөрийн ашиг сонирхлыг урьтал болгосон, уян хатан гадаад бодлого баримталж эхэлсэн нь санаандгүй зүйл биш байлаа. Үүнд нөлөөлсөн гурван гол хүчин зүйл бий: ЗХУ-аас Монгол болон бусад социалист улсад ямар нэг болзолгүйгээр үзүүлдэг дэмжлэгээ шат дараатайгаар зогсоов; Аль нэг социалист орны бүрэн эрх нийт социалист тогтолцооны ашиг сонирхлоор хязгаарлагдах ёстой гэсэн “Брежневийн номлол” үйлчлэхээ болив. М.С.Горбачевын үед БНХАУ-тай харилцаагаа сайжруулахад анхаарч эхэлсэн. Ингэснээр шилжилтийн үеэс өмнө Монгол Улс бие даасан бодлого явуулах улс төрийн нөхцөл бүрдсэн байлаа (Barkmann 2016: 25ff.). 

Улмаар 1990 онд олдсон боломжийг монголчууд гадаад бодлогоороо ухаалаг ашигласан юм.

6.2. “Гуравдагч хөрш”-ийн бодлого

“Гуравдагч хөрш”-ийн бодлого бол Монголын гадаад бодлогын үндсэн зарчмуудаас хамгийн алдартай нь болов уу. Энэ бодлого бол Монгол Улсын талаар ярихад үргэлж дурдагддаг хоёр их гүрний дундах байрлал, 1991 оноос огцом өөрчлөгдсөн геополитикийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. ЗХУ задарсны дараа Монгол Улс 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнолыг нь “дааж” ирсэн “ах дүүгийн барилдлагат” социалист лагерын хэсэг байхаа болив. Өөрөөр хэлбэл, нэг өглөө сэрэхэд л хүчирхэг хоёр их гүрний дунд ганцаар торойж байлаа.

Ингээд түүхэн сургамжийн дагуу (ялангуяа социализмаас өмнөх үеийн монголын түүх) хоёр их хөршөөсөө “адилхан зай барих” зарчим хэрэгжиж эхлэв. Энэ үүднээс “гуравдагч хөрш”-ийн бодлогын утга учир тодорч харагдана. Нөгөө талаас нь авч үзвэл энэ бодлого хий хоосон зүйл мэт. Учир нь, нэгдүгээрт, бодит байдал дээр энэ хоёр их гүрнээс холдон “зай барьж” бараг чадахгүй. Хоёрдугаарт, эерэг, сөрөг аль ч утгаараа ямарваа улс газар зүйн байрлалаа сонгож, сольж чадахгүй нь тодорхой. Далайд гарцгүй, эх газрын гүнд байрлалтай Монголд энэ нь бүр тод тусна. Энэ улсын газар зүйн байрлал түүний улс төр, гадаад бодлогод ямар их нөлөөтэй болохыг дор өгүүлэх болно. 

“Гуравдагч хөрш”-ийн бодлогыг дараах 3 үе шатанд ангилж болно.

1. Шилжилтийн эхэн үед энэ бодлого АНУ-тай шууд хамаатай байлаа. АНУ-ын зүгээс тус улсыг ардчилал-зах зээлийн баримжаагаа олоход нь дэмжиж, хөгжлийн тусламж үзүүлж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байлаа. Монгол Улс 1993 онд ОХУ-тай, 1994 онд БНХАУ-тай Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар ямартай ч дипломатын түвшинд “замаа зассан”юм.

2. 1990-ээд оны дундуур эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй үед хөгжингүй орнуудын зүгээс Монгол Улсад дорвитой тусалсан нь энэ бодлогын цар хүрээг өргөжүүлжээ. “Гуравдагч хөрш”-ийн бодлого тухайн үеийн “хандивлагч” орнуудаар хүрээгээ тэлсний дотор АНУ, ХБНГУ, Япон улс санхүүгийн дэмжлэгээр тэргүүлж байв.

3. Эдүгээ тогтсон ойлголтоор “гуравдагч хөрш”-ийн бодлого нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсууд, олон улсын байгууллагатай улс төр, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ талаар тодорхой тусгажээ: “Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж,олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно (NSC: 3.1.1.5. und3.1.1.6).

6.3. Далайд гарцгүй Монгол

Олон улсад хэвшсэн хэллэгээр Монгол Улс далайд гарцгүй (land-lockedcountry-LLC) орон юм. Хамгийн ойрын боомтод хүрэхийн тулд хөрш ОХУ, эсвэл БНХАУ-аар дамжина. Ганц далай ч биш, хуурай газар, агаарын замаар ч энэ хоёр хөршөө давж байж л дэлхийн бусад улстай холбогдоно. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш нь тус улсын “дэлхийд гарах” гарцыг хязгаарлах, бүр таг хаах ч боломжтой гэсэн үг бөгөөд янз бүрийн байдлаар илэрч болно. Жишээ нь төмөр замын тээврийн зардлыг өсгөх, эсвэл бараа тээвэрлэхэд хүрэлцээтэй хөдлөх бүрэлдэхүүн гаргаж өгөхгүй байх нь тохиолдоно. Хятад улс гэхэд улс төрийн шалтгаанаар хилээ хаах явдал гарч байв. Монголчууд Далай ламыг нутагтаа урьж, Засгийн газрын түвшинд хүлээн авснаас болж хятадууд ийм хариу барьж байлаа. Далайд гарцгүй, түгжигдмэл байршил нь улс төрийн бодлогыг нь хязгаарлаж, стратегийн хувьд сул тал болж байна гэсэн үг. Цаашилбал, эдийн засгийн хувьд, тээврийн салбарт хүндрэл дагуулдаг. Далайд гарцгүй аль ч улсад тээврийн зардал өсөж, хугацаа алдах тул дэлхийндахины худалдааны сүлжээнд оролцоход хүнд бэрхшээл болдог. Далайд гарцгүй орнуудын бараа таваар хол зам туулахын зэрэгцээ бараг хоёр дахин их хугацаа зарцуулна. Чингэлэгээр бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох зардал далайд гарцгүй орнуудын хувьд бараг 3 дахин үнэтэй тусдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн нийт худалдааны эргэлтийн 90 хувийг чингэлэгээр тээвэрлэж байна (UN 2017). “Олон улсад бараа солилцооны 90 хувийг далайгаар явуулдаг бөгөөд чингэлэг тээвэрлэгчусан онгоцнуудыг “Даяаршлын тэрэгний морьд” хэмээдэг нь учиртай. Чингэлэгт тээвэр, логистикийн төгс тогтцолцооны ачаар тээврийн зардал үлэмж буурч, үйлдвэрлэгч, худалдан авагчид санаа зоволтгүй болжээ (Hecking 2019). Далайн тээвэртэй харьцуулбал төмөр зам, агаарын тээврийн дэд бүтцийн үүрэг, нөлөө нь “ёс төдий” харагдах ажээ.

6.4. Эмзэг цэг буюу “Эдийн засгийн аюулгүй байдал”

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүйбайдалтай холбоотой гурван чухал зарчим тусгажээ.

1. Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээггадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрүүлэхгүй байлгах,

2. Стратегийн ач холбогдолтой салбар (тухайлбал ашигт малтмал)-т хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах,

3. Монгол Улс дан ганц түүхий эдийн хавсарга болохоос сэргийлж, эдийн засгийг төрөлжүүлэн, уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж,байгаль орчноо хамгаалах, төмөр замын тээврийг хөгжүүлэхээр заажээ (NSC: 3.2).

Гэвч өнөөгийн байдлаар Монголд эдгээр заалтын аль нь ч хангалттай хэрэгжээгүй, эдийн засгийн нөхцөл байдал туйлын таагүй байна. Монголын эдийн засагт буй алдаа, дутагдал бүрийг нэг бүрчлэн тоочиж барагдахгүй тул тоймлон авч үзье. 

Монголын эдийн засагт гурван үндсэн бэрхшээл байна: Эхнийх нь, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай, нийт экспортын 91 хувийг түүхий эд эзэлнэ. Хоёрдугаарт, экспортын түүхий эд үндсэн 3 төрлөөс бүрдэж байна. Энэ нь, нүүрс (33%), зэсийн хүдэр (24%), алт (18%). Гуравдугаарт, гарч буй түүхий эдийн дйилэнх нь нэг л худалдан авагчтай. Нийт экспортын 76 хувь, үүний дотор нүүрсний 90 хувь Хятад руу гарч байна. Экспортын нийт хэмжээ 6,88 тэрбум ам.доллар байгаагаас 5,25 тэрбум нь Хятад руу гардаг (OEC 2019). Энэ байдлаас үүдэн дараах хоёр бэрхшээл үүсэж байна: Монголын эдийн засаг бүхэлдээ дэлхийн зах дээл дээрх түүхий эдийн үнийн савалгаанд нэн өртөмтгий, сүүлийн жилүүдэд энэ нь тод харагдаж байгаа. Түүхий эдийн зах зээл туйлын тогтворгүй, байнга хувирч байдаг. Түүхий эдийн үнэ өсөхөд орлого нэмэгдэж, ДНБ-ий хэмжээ өснө. Харин үнэ унахад эдийн засаг дагаад агшина. Сүүлд дурдаж буй сул тал Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд улбаатай. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн өсөлт саарахад Монголд шууд тусна. Хятадын эдийн засаг найтаахад Монголын эдийн засаг ханиад тусна гэвэл бараг таарна. Энэ хамаарлаасаа салж, Хятадаас өөр захзээл олох найдвар ойрын үед лав харагдахгүй байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ч ялгаагүй хэлбийсэн, хэвийн бус. Үндсэндээ стратегийн ач холбогдолтой ганц том хөрөнгө оруулалт байгаа нь Оюутолгойн алт, зэсийн ордыг англи-австралийн уул уурхайн концерн олборлож байгаа явдал юм. Энэ нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын тал нь болж байв (IMF 2019: 8). Харин нөгөө хагасыг Хятадын хөрөнгө оруулалт бүрдүүлнэ. Өнөөдөр Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай арван мянга орчим компани бүртгэлтэй байна (Montsame 2019). Аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан “тэнцвэртэй” байх зарчмаас зөрсөн гэсэн үг.

Түүхий эдээс хараат байдлаа багасгах ганц боломж нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал. Сүүлийн 10 орчим жилийн турш Засгийн газар болгон энэ талаар зарлан тунхаглаж, зорилт, хөтөлбөр гаргадаг ч дорвитой ахиц гарсангүй. Төрөлжсөн эдийн засгийн илэрхийлэл болдог жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хангалттай олон биш, үүнээс үүдэн нэмүү өртөг бүтээж чаддагүй. Нэг жишээ дурдахад, олборлосон газрын тосоо өөрсдөө боловсруулахгүй, Хятад руу гаргадаг байна. Монголын экспортын чухал бүтээгдэхүүн болох ноолуурынхаа ихэнхийг түүхийгээр нь экспортлодог нь боловсруулах үйлдвэрлэл дутагдалтай байгаагийн тод жишээ. Эцсийн бүтээгдэхүүн болговол илүү үнэ хүрэх боловч нийт ноолуурынхаа 10 хувийг л ингэж ашигладаг (Spina 2019).

Дараагийн чухал зүйл бол монголын гадаад өр ихээхэн хуримтлагдаж байгаа явдал. Сүүлийн жилүүдэд Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудаас ихээхэн хэмжээний зээл авлаа. 2019 оны 6 дугаар сарын байдлаар өрийн хэмжээбараг 30 тэрбум ам.доллар хүрч буйгаас 7 тэрбум нь Засгийн газарт, 2 тэрбум нь Монгол Банк-нд хамааралтай. Нийт өрийн хэмжээ 2017 оны ДНБ-ээс 3 дахин их гэсэн үг. ДНБ-ийхээ 180 хувьд хүрсэн зээл гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3 дахин их гэсэн үг. Үүнээс ойролцоогоор 14,5 тэрбум ам.долларын өрийг 2024 онд эргүүлэн төлөх учиртай (Mongol Bank 2019; Montsame 2019a). Энэ хугацаандаа төлж чадах эсэх нь нэн эргэлзээтэй юм. Зээлсэн хөрөнгөө эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулахад зарцуулаагүй нь ил харагддаг. Жишээлбэл, Засгийн газраас гаргасан бондууд, тухайлбал, 2012-2014 онд гаргасан 2 тэрбум гаруй долларын “Чингис”, ”Самурай” бондыг юунд зарцуулсан нь тодорхойгүй, маргаантай.

Эдгээр зээлийг хүү бага өөр зээлээр төлөх, хугацааг сунгах зэрэг олон хувилбар байж болох ч эцсийн эцэст төлж л таарна (IMF 2019). Өрийн эргэн төлөлт ойрын жилүүдийн түүхий эдийн үнэ, ханш, түүхий эдийн орлогыг Засгийн газар хэрхэн зарцуулах вэ гэдгээс хамаарна. Өрийн талаар тохиролцоход ихэвчлэн олон төрлийн болзол тавигдаж таарах ба энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа ихээхэн хязгаарлагдахад хүрдэг. Бүхэлд нь авч үзвэл өртэй холбоотой асуудал үнэхээр бүрхэг харагдаж байна.

Япон улсын зэрэгцээ бас нэг том санхүүжүүлэгч нь БНХАУ юм. Тэд 1950-иадонд Монголд дэд бүтцийн тусламж үзүүлж байсныхаа адилаар сүүлийн жилүүдэд ч нийгмийн болон дэд бүтцийн олон төслийг (сургууль, цэцэрлэг, орон сууц гэх мэт) санхүүгээр дэмжиж байна. БНХАУ-с олгосон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн дэд бүтцийн төслийн дүн 1,8 тэрбум ам.доллар хүрчээ (Montsame 2019). Энэ бүхнийг Хятадууд зүгээр өгөхгүй гэдгийг тайлбарлах нь илүүц биз ээ.

Эцэст нь, өнөөгийн Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болсон байгалийн баялгийн тухай зарим зүйлийг тэмдэглэн хэлье. Монголын газар доорх баялаг,түүний олборлолт, экспортыг дэлхийн хэмжээнд авч үзвэл тийм ч их ач холбогдолтой бус. Ямартай ч одоогоор ийм байна. Тус улс хамгийн их байгалийн баялагтай 10 орны нэг хэмээн байнга яригддаг. ХБНГУ-ын Геологи, түүхий эдийн газрын судалгаагаар тус улсын уул уурхайн салбар, тогтоогдсон түүхий эдийн нөөцийн хэмжээ дэлхийд эхний 15-д байхгүй, статистик мэдээлэл нь эхний 40 улсын дотор ч алга байна. Өнөөгийн байдлаар нийт нөөцийн хэмжээ нь 3 их наяд орчимам.доллар гэсэн тооцоо бий. Харьцуулалт хийхийн тулд ОХУ-ын талаар авч үзье. Тус улсын нийт нөөцийг ойролцоогоор 80 их наяд гэж тооцсон байдаг (Drobe u.Schwarz 2017). Дээрээс нь, дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж буй хандлага үргэлжилбэл Монголчуудын энэ баялгийн үнэ цэнэ бас буурах нь. Стратегийн хувьд Монгол Улс олон улсын түүхий эдийн зах зээлийн том тоглогч биш, тиймээс стратегийн ач холбогдлын хувьд ч хязгаарлагдмал юм. Өөрөөр хэлбэл, тус улс түүхий эд тойрсон ашиг сонирхлын төвд оршдоггүй. Тиймээс тэд түүхий эд нийлүүлэхээ болилоо гэхэд бусад улс, хэрэглэгчид нэг их “хотойхгүй”. Өөрсдийнх нь хувьд түүхий эд ямар их ач холбогдолтой байлаа ч бодит байдал ийм л байна. Онолын хувьд бол тус улс 10 жилийн өмнө төсөөлж байсан шигээ түүхий эддээ түшиглэн “Зүүн хойд Азийн Кувейт” болох боломж бий. Үүний тулд “сайн засаглал”-тай байх ёстой. Түүнчлэн, хамгийн чухал нь түүхий эддээ түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай. Гэвч одоогоор ийм зүйл харагдахгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл, Аюулгүй байдлын үзэл баримтлал, “Гуравдагч хөрш”-ийн бодлого улс төрийн хувьд амжилт олжээ. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн, идэвхтэй гишүүн болсон нь энэ зарчим хэрхэн хэрэгжсэнийг харуулна. Харин эдийн засгийн хувьд бүтсэнгүй. Ялангуяа “гуравдагч хөрш”-үүдтэй эдийн засгийн харилцааг хөгжүүлж, БНХАУ-ын нөлөөг тэнцвэржүүлж чадсангүй. Улс төр, эдийн засгийн нягт холбоонд авч үзвэл энэ бодлогын улс төрийн салбарын амжилт ч харьцангуй зүйл болж таарна. Урт хугацаанд Монголын гадаад бодлогод саад, тотгор их байна гэсэн үг.

7. Монгол Улс геостратегийн ашиг сонирхлын уулзварт

7.1. Жийргэвч байрлал

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2011 онд НҮБ-ын индэрдээрээс “Монгол бол хоёр том зааны дунд энхийг эрхэмлэсэн бяцхан морь (pony)” хэмээн улсынхаа геостратегийн гол асуудлыг тодорхой дүрсэлсэн байдаг (Presidentof Mongolia 2011).

ОХУ, БНХАУ газар зүйн байрлалаасаа үүдэн хамгийн гол нөлөөтэй их гүрнүүд бөгөөд ийм байх нь ч аргагүй юм. Угаасаа их гүрнүүдийн нөлөө хөрш зэргэлдээ жижиг улсуудад шууд тусдаг.

Үүнтэй холбоотой өөр нэг зүйл бол, алив улсын эдийн засгийн ашиг сонирхол улс төрийнхөөсөө давамгай байх тохиолдол бий. Зүүн хойд Азийн “шатрын хөлөг”дээр ОХУ, БНХАУ-аас гадна АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбоо болон энд онцгойлон авч үзэх ХБНГУ зэрэг зарим “гуравдагч хөрш” байдаг ч тэдний боломж дээрх хоёр гүрэнтэй харьцуулахад хязгаарлагдмал юм. “Гуравдагч хөрш”- үүдийн хамгийн жижгээс нь эхлээд “заанууд” хүртэл тус тусад нь авч үзье.3 BGR- Bundesanstalt für Geowissenschaften und Rohstoffe12

7.2. ХБНГУ болон Европын Холбоо

ХБНГУ бол Монгол Улсын хувьд эдийн засаг, улс төрийн жин нөлөө талаасаа ч, уламжлалт харилцаа талаасаа ч Европын Холбооны хамгийн чухал түнш. Хоёр орны хооронд ямар нэг асуудал байхгүй. Түүхэн ээдрээтэй өгөө аваа, ашиг сонирхлын зөрүү аль нь ч үгүй, харин олон улсын тавцанд бие биеэ дэмждэг. Ийнхүү сайн харилцаатай байхад олон хүчин зүйл нөлөөлж ирсэн: 1920-иод онд анхны цөөн монгол залуу Германд суралцахаар хөл тавьж байсан бол Зүүн Германы үед хоёр талын харилцаа гүнзгийрсэн, өнөөдөр герман хэлтэй монголчууд олон бий. Сүүлийн 30 шахам жилийн хөгжлийн тусламж, нэгдмэл үнэт зүйл, Афганистан дахь батлан хамгаалахын хамтын ажиллагаа, иргэний нийгмийн хэлхээ холбоо гээд сайн харилцааны хөрсийг бүрдүүлдэг олон зүйлийг нэрлэж болно (Schaller 2013). Герман, Монголын сайн харилцааны нэг онцгой илэрхийлэл нь монголын цэргийн албан хаагчид Афганистаны умард хэсэгт Германы командлалд орж, үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм. 2009 оноос хойш монголын дайчид Германы зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж, цэргийн баазын аюулгүй байдлыг хангаж байна. Үүрэг гүйцэтгэх монгол цэргүүдийг Холбооны зэвсэгт хүчний сургагчид жил бүр Улаанбаатарын ойролцоох сургалтын төвд урьдчилан бэлтгэж, сургаж байна.

Харин хоёр талын харилцаа эдийн засгийн салбарт учир дутагдалтай яваа бөгөөд сүүлийн жилүүдэд онцын ахиц дэвшил гарсангүй. 2018 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 145 сая евро байв. Үүнээс 134 сая нь монгол руу чиглэсэн урсгал, харин Монголоос Германд гаргаж буй бараа бүтээгдэхүүн ердөө 11 сая евро орчим байгаа нь германы гадаад худалдааны статистикт сүүл мушгих үзүүлэлт юм (Außenwirtschaftsportal Bayern 2019). Монгол дахь германы хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа чамлалттай ба ойрын үед ч дорвитой өөрчлөлт гарах магадлал багатай. Худалдаа, эдийн засгийн харилцаа энэ янзаараа сул байвал алсдаа хоёр талын харилцааг ерөнхийд нь доош татаж болзошгүй юм. Аль улстай эдийн засгийн харилцаа идэвхтэй явж, орлого олох боломж илүү байна, монголзалуус тэр чигт л ханарах нь мэдээж хэрэг.  Европын Холбоо 2017 он тус улстай Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн. Гэсэн ч талуудын хооронд эдийн засгийн дорвитой харилцаа мөн л үгүйлэгдэж байна.

7.3. Япон

Монгол руу чиглэсэн японы сонирхол олон талтай. Юуны өмнө Япон улс аж үйлдвэр өндөр хөгжсөн ч түүхий эдийн нөөц багатай тул монголын газрын баялгийг сонирхдог, бас тус улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй. Цаашилбал, Монгол Улс тогтвортой, эдийн засгийн хувьд хөгжилтэй байвал Зүүн Хойд Азийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Ихэвчлэн авторитар дэглэмтэй бүс нутгийн бусад орныг бодвол Монгол Улс ардчилсан төр, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой тул япончууд “үзэл санаа нэгтэй- like-minded country“ хэмээн үнэлж, хөршүүдийнхээ нөлөөнөөс ангид, тогтвортой хөгжихийг нь дэмждэг. Хоёр орон Стратегийн түншлэлээ эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж гэмээ нь Хятадаас эдийн засгийн хараат байдал нь багасаж, үүнийгээ дагаад илүү чөлөөтэй гадаад бодлого явуулах бололцоо бүрдэнэ (Jargalsaikhan 2014). Монгол Улсын газар зүйн өгөгдал өөрчлөгдөхгүй нь мэдээж. Тиймээс тус улсын бодлого хүчирхэг хоёр хөршийнхөө хоорондох талбарт л явагдах нь тодорхой. Япон бол тэрхүү бодлогын талбарыг бага боловч тэлэхэд нэмэр болох юм. Цаашилбал, Хятад улс далайн гүрэн болон өндийж, зэвсэг техникээ нэмэгдүүлж байгаа байдал, Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан зэргээс үүдэн япончууд аюулгүй байдлынсалбарт ч сайн түнштэй байхыг хүсэх нь дамжиггүй.

Хөгжлийн тусламж, дэмжлэг давамгайлж байсан харилцаа сүүлийн 10 гаруй жилд улам гүнзгийрч, улс төрийн нягт хамтын ажиллагаанд шилжиж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Хоёр тал 2010 онд Стратегийн түншлэл, 2015 онд Чөлөөт худалдааны хэлэлцээр (Economic Partnership Agreement – EPA) байгууллаа. Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк- JBIC” Монголд арилжааны хөнгөлөлттэй зээл олгодог, санхүүгийн чухал хөрөнгө оруулагч юм (InfoMongolia 2013). Гэвч Япон, Монголын эдийн засгийн харилцаа, Японы шууд хөрөнгө оруулалтын боломж бүрэн ашиглагддаггүй. Монголтой хийж буй худалдаа, эдийн засгийн харилцааны үзүүлэлт БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа 5 дугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээгээр түүнээс ч доогуур байна. Хоёр талын харилцаа эдийн засгийн агуулгаар “дүүрэхгүй” байгаа тул аюулгүй байдлын хамтын ажиллагаа голлох хүчин зүйл болж харагдана.

7.4. БНСУ болон БНАСАУ

Монгол Улс БНСУ-тай эдийн засгийн өргөн харилцаатай ч хөрш хоёр гүрнийхтэй нь харьцуулах хэмжээнд яаж хүрэх билээ. Монголчууд БНСУ-д гэхээсээ БНСУ Монголд илүү хэрэгтэй. БНСУ-д 40.000 шахам монгол хөдөлмөр эрхэлж, улсынхаа эдийн засагт чухал нэмэр болдог нь үүний нэг тод жишээ болно.

Харин БНАСАУ-тай харилцаж буй тухайд, бүс нутаг, Солонгосын хойгийн асуудлыг нааштай шийдвэрлэхэд Монгол Улсын зуучлагчийн үүрэг, оролцоог хэтрүүлэн үнэлэх гээд байдаг тал бий. Монгол Улс БНАСАУ-тай түүхэн найрсаг харилцаатайн дээр 1990-ээд оноос БНСУ-тай ч сайн харилцаа тогтоож чадсан. Тэд энэ давуу талдаа түшиглэн Зүүн Хойд Азид хурцадмал байдлыг намжаах, ингэхдээ хүйтэн дайны үед Европт өрнөсөн Аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлын жишээгээр яриа хэлэлцээний механизм бүрдүүлж, “Шинэ Хельсинк”-ийн загвараар хөгжүүлэхээр оролдсон юм. Үүний тод жишээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар эхлүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм (UB-Dialogue). Ээдрээтэй асуудлыг зуучлан зохицуулах талаар зарим нэг тодорхой амжилт гарсан бөгөөд талуудын эдийн засгийн ашиг сонирхол ч бодитоор оршиж байна (Жишээлбэл, Монголд ажиллаж буй БНАСАУ-ын иргэд). Гэвч бусад улс БНАСАУ-аас зайгаа барьж, НҮБ хориг тавьсан зэргээс үүдэн хоёр талын харилцаа тэр бүр дардан байж чадахгүй байна (Campi 2019). Эцсийн эцэст, БНАСАУ-д их бага хэмжээгээр нөлөөлж чадах ганц улс бол БНХАУ, тэдэнтэй яриа хэлэлцээ хийх гол харилцагч нь АНУ гэдэг ньтодорхой юм (Schaller 2018a: 169f.).

7.5. АНУ

АНУ-ын хувьд Монгол бол Зүүн Хойд Ази хэмээх стратегийн “шатрын хөлөгт” ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хөдөлгөдөг “хүү” юм. Тус улсад Ардчилсан тогтолцоог дэмжих нь хамгийн чухал. АНУ-ын Конгрессийн Эрдэм шинжилгээний албанаас 2014 онд гаргасан судалгаанд “Congressional interest in Mongolia hasfocused on the country’s story of democratic development“ хэмээн товч тодорхойлжээ(Lawrence 2014).

2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах үеэр Улаанбаатарт болсон хуралд миний бие оролцсон юм. Хатагтай Х.Клинтон ардчиллын төлөөх монголчуудын зүтгэлийг “гайхалтай (inspiring)” хэмээн үнэлээд, энэ бол Азийн соёл иргэншилд ардчилал тохирч болдгийн жишээ хэмээн онцлон тэмдэглэсэн. Энэ айлчлал Ерөнхийлөгч Б.Обамагийн “Ази руу чиглэсэн бодлого- pivot toward Asia”-н хүрээнд явуулсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан байв (U.S. Department of State 2012). Өнөө хүртэлх хоёр орны харилцааны оргил нь 2019 оны 7 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан үйл явдал байлаа (Montsame 2019a). 

АНУ ардчилсан тогтолцооны “амьдрах чадвар”, Ази дахь үзэл санааны хэлхээ холбоог Монголын жишээн дээр үзүүлж, авторитар дэглэмтэй бусад улс, ялангуяа гол өрсөлдөгч Орос, Хятадыг байнга “баалах” сонирхолтой байдаг (Даанч нөгөө хоёр нь үүнийг огтхон ч авч хэлцдэггүй билээ). 

Эдийн засгийн хувьд бол Монгол Улс Америкчуудад сонин биш: 2018 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 131 сая ам.доллар буюу Германтай хийж буйгаас ч бага байна. Монголын байгалийн баялгийг Америкт сонирхохгүй, тэдэнд хэрэг ч болохгүй. Мэдээж америкийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж, ашиг олно гэвэл болохгүй гэх зүйлгүй. Гэсэн ч америкийн компаниуд одоо хүртэл олигтой хөдлөхгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө уул уурхайн Peabody компани өндөр чанар, өгөөж бүхий нүүрстэй Тавантолгойн ордод ажиллахаар эхэлсэн ч өнөө хүртэл бүтсэнгүй. Америкчуудын сонирхлыг ихээр татдаг газрын тос Монголд байгаач нөөц нь төдий л их биш. 2017 оны байдлаар 8 сая баррел газрын тос олборлосон бөгөөд өөрсдөө боловсруулж чадахгүй тул Хятад руу экспортлож байна (Petro MatadLimited 2016).

Монголд урд хөршийнх нь нөлөө улам ихэссээр байгааг АНУ ч харж л байгаа. Гэсэн ч тунхаглал төдий тусламжаас илүү зүйл хийж чадахгүй л байна. Хэрэг гарвал Монголын тусгаар тогтнолыг АНУ зэвсгийн хүчээр хамгаална гэсэн хувилбар лав байхгүй (Green 2019).

Нэмж тэмдэглэхэд, АНУ-ын хувьд Монголтой харьцуулбал Япон, БНСУ илүү чухал. Энэ хоёр улс Зүүн Ази, Номхон далайд Оросыг, түүнээс ч илүүгээр Хятадыг сөрөхөд живдэггүй “нисэх онгоц тээгч”-ийн үүрэгтэй. Харин АНУ-ын аюулгүй байдлын стратегид Монгол Улс ямар нэг тодорхой ач холбогдолгүй юм. Жишээ нь, газар зүйн хувьд түгжигдмэл байрлалтай тул цэргийн түшиц газар байх боломжгүй. Тэгээд ч тус улс аль 1990-ээд оны эхээр гадаадын зэвсэгт хүчинд газар нутгаа ашиглуулах, дамжин өнгөрөөхийг хуулиараа хориглосон. Хятад улс өнөөдөр Азид хамгийн том хүч, АНУ-ын стратегийн өрсөлдөгч нь юм. АНУ-ын зүгээс Хятадтай “тулах” цэрэг, стратегийн халуун цэгүүд (өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой,Солонгосын хойг гэх мэт) Монгол Улстай шууд хамааралгүй. 

7.6. ОХУ

Өмнө нь ЗХУ-ын эрх мэдлийн дор байсан орнуудыг өнөөгийн Орос улс нөлөөний хүрээндээ хамааруулж үздэг. Америкууд НАТО болон ЕХ-ны хамтаар Оросын нөлөөг өрнө талд нь хязгаарлаж чадсан. Гэсэн ч Оросууд стратегийн чухал бүс нутаг болох Украинд “суусаар” байгаа төдийгүй тэнд нөлөөний хүрээгээ тогтоох тэмцэлд хожиж явна.

Төв Азид ардчилсан үзэл санаа олигтой түгсэнгүй. Орос, Хятад хоёр ШХАБ-аар дамжуулан Ази тивд АНУ-ын хүчийг тогтоон барих бүтэц бий болгов. Тус байгууллага дэлхийн хүн амын 40 хувийг хамарсан, бүс нутгийн хамгийн том бүтэц болоод байна. Монгол Улс одоогийн Ажиглагчийн статусаа өөрчилж, ШХАБ-ынгишүүн болох (Оросууд, мэдээж бас Хятадын хүсэж байгаачлан) эсэх талаар дотооддоо олон жил ярьж байгаа ч ямар нэг шийд гаргаагүй байна.

Үүнтэй холбогдуулаад Германы улс төрийн орчин дахь нэгэн сонирхолтой хандлагыг товч хөндье: Нөлөөний хүрээгээ тогтоох гэсэн Оросын үйлдлийг Германд байж болшгүй зүйл гэж үздэг. Сүүлийн үед Хятадыг ч ингэж буруутгаж байгаа. Тэгсэн атлаа, АНУ энд тэнд нөлөөгөө тогтоохыг хэвийн мэт хүлээж авдаг. Хэн нэгний юу гэж бодохоос үл хамааран их гүрнүүд нөлөөгөө тэлэхийг хүсдэг нь бодит зүйл. Үүндээ хүрэхийн тулд тэд цэрэг, эдийн засаг, стратегийн нөөц бололцоо, эдгээр хүчин зүйлд тулгуурласан улс төр-дипломатын бүхий л боломжийг ашигладаг.

ОХУ-ын хувьд Монгол Улс бол Хятадыг тусгаарлахад хэрэгтэй стратегийн “жийрэг” хэвээр байгаа. Өргөн уудам газар нутагтай, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй Монголыг хоёр их гүрнийг тусгаарласан “замган түгжээ”-тэй зүйрлэж болмоор. Монголын өргөн уудам нутгийг гаталж Орост довтолно гэдэг хятадуудын хувьд асар төвөгтэй байх болно. Нөгөө талаас, Хятадууд ч бас Монголыг “тусгаарлах бүс- cordon sanitaire“ гэж үздэг нь мэдээж.

Хятад, Орос хоёр дэлхий даяарх Америкийн манлайллыг (нэг туйлт ертөнц) эсэргүүцэх болохоороо нэг тал болдог. Харин Ази тивд, ялангуяа Зүүн Хойд Азид стратегийн өрсөлдөгчид. Гэхдээ энэ өрсөлдөөн Монголд шууд тусахгүй, ихэвчлэн Манжуур буюу хүн ам сийрэг Алс дорнодод төвлөрч байна. Хятадын хүч чадал улам бүр нэмэгдэж буйн дээр Оросын Алс Дорнодтой харьцуулахад хүн амын тоо илт илүү тул өрсөлдөөнийг өөрийн талд шийдэж байх шиг байна. Үүний тулд Хятадууд дотоод зөрчилдөө бүдэрчихгүй, хүч чадлаа хадгалж, улам хүчирхэгжих ёстой.

Монголчуудад нөлөөлөх олон хөшүүрэг Орост бий. Далайд гарцгүй, газарзүйн түгжигдмэл байрлалын тухай дээр өгүүлсэн: Монголоос Европ хүрэх хуурайгазрын, агаарын зам Оросын нутгаар дайрна. Номхон далайд хүрье гэвэл мөн л Оросын Алс Дорнодоор явна. Москвагаас Бээжин хүртэлх Транс Сибирийн төмөрзамын Монголоор дайрч өнгөрөх хэсгийн 50 хувийг ОХУ эзэмшдэг. Өөрөөр хэлбэл,энэ салбарт Москвагүйгээр ямар ч шийдвэр гарахгүй гэсэн үг. Тиймээс ч төмөрзамын энэ хэсгийг шинэчлэн сайжруулах ажил олон жил саатаж байгаа. Учир нь,Монголчууд төмөр замаа барууны техник, технологиор шинэчлэх хүсэлтэй байхадМосква заавал өөрсдийн техник, компаниудаа ашиглахыг бодно. 

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ бүгдийг гадаадаас импортоор авдаг. Нийт шатахуун, газрын тосны бусад бүтээгдэхүүний 90 хувийг ОХУ-аас, 4 хувийг  БНХАУ-аас, үлдсэн 1 хувийг бусад нийлүүлэгчээс авдаг (Petro Matad Limited 2016; Mongolian Energy Economics Institut 2018). Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний үнийг Оросууд тогтоодог гэсэн үг. Нүүрс шингэрүүлж, шатахуун үйлдвэрлэх талаар Германтай ярилцаж байсан боловч өнөө хүртэл ажил хэрэг болгож чадаагүй. 2012 оноос Энэтхэгийн зээлээр Дорноговьд нефть боловсруулах үйлдвэр байгуулж байгаа ба уг үйлдвэр 2022 онд ашиглалтад ормогц нефтийн импортоос хараат байхаа болино гэж тооцож байна. Энэ төсөл үнэхээр амжилттай хэрэгжвэл маш том алхам болж, ОХУ-аас хараат байдлаас гарч чадах юм (Reuters 2018). Хэрэглээний цахилгаан эрчим хүчний ¼ -ийг гадаадаас авч буйн 15 хувийг ОХУ, 85 хувийг БНХАУ-с нийлүүлж байна (Government of Mongolia. Ministry of Energy 2017; Mongolian Energy Economics Institut 2018). ОХУ өөрөө байгалийн баялаг хангалттай тул Монголын түүхий эдийг сонирхохгүй. Гэхдээ тэд түүхий эдээ борлуулахад Монгол Улс тодорхой хэмжээгээр ач холбогдолтой. Тухайлбал, ОХУ-ын Буриад, Тува зэрэг монгол үндэстэн бүхий автономит мужууд болон Монгол Улсын хооронд хил дамнасан худалдааны харилцаа багагүй хийгддэг. ЗХУ задарсны дараахан хоёр улсын харилцаа нэлээд хумигдсан байлаа. Монголын талаас ч хоёр талын харилцааг хойш тавьсан тал бий. Энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, хоёр талын харилцаа идэвхжиж эхэллээ. Монголчууд эдийн засгийн хувьд Хятадаас хараат байдалд орж буй нь Москвад ч түгшүүр төрүүлж эхэлсэн юм. Оросууд хятадтай өрсөлдөхүйц хэмжээнд биш ч гэлээ ядаж нөлөөг нь багасгах хэмжээнд байхаар оролдож байна. Үүнийг оросын нэгэн судлаач “хэрэв Монгол Хятадын эдийн засгийн нөлөөнд автвал Оросын хилийн 70 хувь Хятадтай залгасантай адил бөгөөд энэ нь бидний эдийн засгийн хараат байдлыг улам нэмэгдүүлнэ” хэмээжээ (Simes 2019). Оросын сонирхол эргэн сэргэж буйн илэрхийлэл нь (энэ нь Б.Обамагийн Ази руу чиглэсэн бодлоготой ч тодорхой хэмжээгээр холбоотой) 2019 оны 9 дүгээр сард Монголтой байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”, мөн тэр үеэр Монгол Улсаддэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын сан байгуулснаазарласан явдал юм. Түүнчлэн Эрхүүгээс Монголын нутгаар дайруулан БНХАУ хүртэл хийн хоолой тавих техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр тохирсон нь маш чухал төсөл болох юм (Simes 2019; Lelyveld 2019). Ийм хоолой баригдвал монголчуудын хувьд хий дамжуулсны төлбөр аваад зогсохгүй эдийн засаг стратегийн өндөр ач холбогдолтой болно.

7.7. БНХАУ

Хятад улс бол яах аргагүй гол тоглогч. Монголтой барьж буй харилцааг нь тодруулахын өмнө хятадын гадаад бодлогод шингэсэн түүхэн улбаатай гурван үндсэн зарчмыг авч үзэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, дотоод улс төрийн зорилт, бүс нутагтаа нөлөөгөө тогтоох санаагаа гүйцэлдүүлэхийн тулд тайван тогтвортой хөрштэй байх нь хятадын бодлогын нэг хэсэг юм. Хоёрдугаарт, алив зорилгодоо хүрэхэд шууд хүч хэрэглэх бус, харин дам, аажуу ханддаг нь хятадын уламжлалт стратеги билээ. Гуравдугаарт, сүүлийн 40 жилд хүрсэн ололт амжилтаа хятадууд бүр өмнөх түүхийн хүчирхэг үетэйгээ холбож үздэг. 19 дүгээр зуунаас хойш л Европын колоничлогч гүрнүүдэд 100 шахам жил дарлуулчихсан болохоос Европт аж үйлдвэр хөгжиж, хүчирхэгжихээс өмнөх 2000 жилд бол хятадууд технологиор тэргүүлэгчдийн нэг байлаа. Тэд нэг их дайн байлдаан хийлгүйгээр зөвхөн байгаа газар нутаг, худалдааны идэвхтэй үйл ажиллагааныхаа хүчинд Зүүн хойд, Зүүн өмнөд Ази төдийгүй Энэтхэг, Африкт хүртэл нөлөөтэй байлаа. Харин 18 дугаар зууны дунд үеэс 19 дүгээр зууны дунд хүртэл хагас колони маягтай явж ирсэн гашуун түүхээсээ сургамж авч, дахин хэзээ ч ийм байдалд орохгүй байхад гадаад бодлогоо чиглүүлдэг болсон юм.

Хятадын хүч чадал ийнхүү нэмэгдэнэ гэдгийг Бжезинский урьдчилан харж, энэ нь үндсэн хоёр түвшинд байхыг бичсэн. Эхнийх нь “бүс нутагтаа давамгайлагч”(regional dominant) Хятадын нөлөөнд түүнтэй шууд хил залгаа Монгол, Пакистанаас эхлээд Индонез, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Өмнөд Хятадын тэнгис, Хойд Солонгосыг багтаав. Удаахь нь буюу “Бүс нутгийн гүрэн- Их Хятад (Greater China as a regional power)”-ын нөлөөний бүсэд дээрхээс гадна Төв Азийн орнууд (ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан), Афганистан, Шинэ Гвеней болон Сахалиныг багтаана (Brzezinski 1997: 166). 

Гэхдээ түүний энэ төсөөлөл аль эрт хуучирсан. Учир нь, Хятад улс 1990-ээд онд төсөөлж байснаас илүү хурдан, эрчтэй хөгжиж, эдүгээ эдийн засаг, цэргийн хүчээр дэлхийд тэргүүлэгч гүрний нэг болов. Үүгээрээ тэд эдийн засгийн хүч чадлаа дэлхийн хаа ч хүрч чадах цэргийн хүчтэй хослуулсан Америкийн жишээг давтаж байна. Хятад улс орчин үеийн, довтолгооны өндөр чадвартай цэргийн хүч бүрдүүлж байгаа нь Номхон далайн баруун биед хуралдсан Америкийн хүчийг сөрөх зорилготой төдийгүй дэлхийн хаана ч ашигладаг болох давхар санаатай. Цаашилбал, Бүс ба зам (Belt and Road Initiative - BRI) санаачилгаараа Евроази, Африк, Латин Америкт улс төр, эдийн засгийн давамгайлал олж авах зорилготой юм (ZDFinfo 2019a).

Хятад улс Монголыг өөрийн нөлөөний бүсийн нэг хэсэг гэж үздэг нь тодорхой бөгөөд зүв зүгээр зэрэгцээд байж байхад ч “татах хүч” нь үйлчилж л байдаг. Эдийн засгийн хувьд Хятад улс Монголд хамгийн их нөлөөтэй, ойрын үед ч энэ хэвээрээ байх болно. Эдийн засгийн ноёрхлыг улс төрийн нөлөө дагалдана. Ингэхээр эцэстээ бүх л зүйл Хятадын талд ашигтайгаар эргэнэ гэсэн үг.

Монголчууд хагас дутуу хөгжилтэй төмөр замын салбараа сайжруулж, улмаар гадаадад гарах тээврийн дэд бүтцээ хөгжүүлэх төлөвлөгөөг олон жилийн өмнө боловсруулж байв. Гэлээ гээд хаашаа ч хөдөлсөн Орос, Хятадын аль нэгээр заавал дамжих тул ахисан зүйлгүй хэвээр, уг төлөвлөгөө цаасан дээрээ “царцав”. Ажил гацсан шалтгаан нь хөрөнгө санхүү дутсанаас гадна авлигатай ч холбоотой. Төмөр замаас үүдсэн энэ асуудал монголын улс төрд түгээмэл байгаа дутагдлын илрэл юм: Алив зүйлийг шийдвэрлэх гэж бөөн юм болно, арай гэж шийдсэн хойноо тууштай хэрэгжүүлдэггүй.

Төмөр замтай холбоотой Монголын бодлого өнөө хүртэл удаашрахад нөлөөлсөн өөр нэг асуудал бий. Тэр нь төмөр замын цариг. Анхнаасаа монголчууд Зөвлөлтийн үеийн стандарт буюу өргөн царигийн төмөр замтай, харин хятадын төмөр зам нарийн царигтай тул галт тэрэг монгол, хятадын хил дамнан нэвт явах аргагүй. Харин нарийн царигийн төмөр зам тавьчихвал Хятадууд довтолж ирэх үүдийг нээж өгсөн болчих гэнэ. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ хил дээр буулгаж, дахин ачих зардлыг хэмнэх “эдийн засагч” санаа нь геополитикийн зовнилоо “дийлэхгүй” байгаа гэсэн үг. Өргөн цариг сонговол “оросыг дэмжигч”, нарийн цариг сонговол “хятадыг дэмжигч” болох тул монголын бодлого алийг ч сонгож чадалгүй “илжрэхэд” хүрч байна. Аль нэг хөрштэйгөө асуудал үүсгэх шийдвэр гаргаад, түүнээ давах улс төрийн зориг, эрмэлзэл байхгүй тул асуудал ужгирч, “өрөг хойшлоод” байгаа билээ.

Төмөр замын хуучин, дан шугамаа сайжруулан хос болгох эрмэлзэл уг нь Хятадын Бүс ба зам санаачилгатай тохирч байгаа юм. 2018 онд ОХУ, Монгол Улс, БНХАУ Шинэ торгоны замын нэг гол чиглэл болохын хувьд Монголын нутгаар дайрч өнгөрөх тээврийн дэд бүтцийг шинэчлэх (үүнд төмөр замаас гадна авто зам ч орно) Гурван улсын эдийн засгийн корридор (China-Mongolia-Russia Economic Corridor:CMREC) төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон ч тодорхой дэвшил гараагүй байна (Judge 2018). Энэ хооронд Хятадууд бараа таваараа Чунчинаас эхлээд хятадын баруун хэсэг, Казахстанаар дамжуулан Герман, Европ хүргэх, заавал Монголоор дайруулахгүй байхаар болжээ. Тэгээд ч энэ нь илүү дөт юм (Wüst 2018). Тээврийн замын хувьд Хятадууд Монголыг царайчлахааргүй ажээ.

Ихэнх ажиглагч Монголын гол бэрхшээл нь түүний Хятадаас хараат байдал гэж үзэж байна. Тусгаар тогтнолоо алдаж, 20 дугаар зууны эхэн шиг хятадын сюзернитет болчих вий гэсэн айдас үүнтэй холбоотой. Монголчууд ерөнхийдөө хятадуудад төдий л дуртай биш байдгийг гадныхныг үзэн ядах үзлийн (Xenophobie) нэг хэлбэр ч гэж үзэж болохоор. Гэхдээ Хятадыг нааштайгаар хардаг нь ч бий. Тэднийхээр бол Хятад хэмээх 1,5 тэрбум хүнтэй том зах зээлд монголын түүхий эд байнга хэрэгцээтэй. Заримдаа их, заримдаа бага байж болох ч хэрэгцээ ямагт бий. Хэрэгцээ нь байгаа тохиолдолд монголчууд түүхий эдээ борлуулж чадна. Нөгөөтэйгүүр, Хятад улс ойр орчимдоо тайван байхыг хүсэх тул Монголыг эдийн засгийн хувьд “зөнд нь хаячихгүй” л болов уу.

8. Дотоод болон гадаад аюулгүй байдлын харилцан хамаарал

Алив улсын дотоод, гадаад аюулгүй байдал харилцан хамааралтай. Сулдорой улсын гадаад аюулгүй байдал ч баталгаагүй. 

Монгол Улс 30 шахам жилийн өмнө ардчилсан тогтолцоог сонгож, энэ хооронд авторитар замаар явчихаагүй нь нэг амжилт мөн. Гэхдээ сайтар ажиглавал монголын ардчилалд шүүмжлэх зүйл ихээхэн байна. Тус улсын дотоод дутагдал нь Монголыг сул дорой болгож байна. Экономист сэтгүүлээс тус улсыг “гажуудсан ардчилал”-тай орны тоонд оруулсан. Үүнийг цөөнгүй жишээ баталж байна: Засаглалын эрх мэдлийн хуваарилалт оновчгүй; улс төр-эдийн засгийн олигархуудын ноёрхол; засгийн газрын тогтворгүй байдал (18 сар тутам Засгийн газар солигдож ирсэн); Засгийн газрын үйл ажиллагаа тууштай бус; ядуурлын түвшин 30 хувь; Хүний хөгжлийн индексээр 92 дугаарт; Авлигын индексээр 180 улсаас 103 дугаарт; хот суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатарт өвлийн улиралд агаарын бохирдол их; түүхий эдийн талаар нэгдмэл, тууштай бодлогогүй; хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин хувирамтгай; гадаадын уул уурхайн компаниудын түүхий эд олборлох үйл ажиллагааны талаар байр суурь тодорхой „flawed democracies“ биш, энэ нь эргээд хятадаас бусад хөрөнгө оруулагч ирж, эдийн засгийг төрөлжүүлэх явцыг сааруулж байгаа зэргийг дурдаж болно (Schaller 2019).

Нийгэм, дотоод улс төрийн асуудлуудын гол шалтгаан бол, ер нь Монгол Улс нийгэм-эдийн засгийн хувьд ямар замаар хөгжих талаар үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй (улс төр, эдийн засгийн элитүүд нь ч ийм нэгдсэн ойлголт бий болгох, хэрэгжүүлэхээр оролдоогүй)-тэй холбоотой. Ерөнхийдөө, англи-америк маягийн “жолоогүй” капитализмын замаар явах уу, эсвэл, Умард Европ, Германы жишгээр нийгэм-улс төрийн асуудлыг шийдвэрлэхдээ нийгмийн бүхий л хэсгийн оролцоог хангаж, ашиг сонирхлыг нь тэнцүүлдэг замыг сонгох уу гэдэгт байгаа юм. Товчоор хэлбэл, монголчуудын дотооддоо байгаа байдал нь түүний эдийн засаг, улстөрийн үйл ажиллагааных нь чадварыг хязгаарлаад байна.

Төгсгөл

Бжезинский алив улсын хүч чадлын 4 хэлбэрийг тодорхойлсон нь: цэрэг, эдийн засаг, технологи болон соёл болно.

10.000 орчим байнгын албан хаагчтай, 140.000 орчим бэлтгэл хүчтэй Монгол Улсын зэвсэгт хүчин хөршүүдийнхээ хувьд ямар ч аюул занал биш төдийгүй өөрийгөө ч хамгаалж бараг чадахгүй (Global Firepower 2019). Гэсэн ч хөршүүд нь түүнийг цэрэг улс төрийн ашигтай бай гэж үзэхгүй. Энэ тал дээр Орос, Хятадын аль нь ч яг одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун.

Технологийн хувьд Монголын ач холбогдол, давуу тал гэх зүйл алга.

Орос, Хятад дахь монгол угсаатны цөөнх (Буриад болон Өвөр Монгол)-ийн хэмжээнд монголын соёлын нөлөө бий. Үүнийг хоёр их гүрний удирдлага анзаарч, “Пан- Монгол” үзэл санаа дэлгэрэхгүй байхад анхаардаг. Монголын Засгийн газарч ийм үзлийг дэмждэггүй. 

Дээр дурдсанчлан, эдийн засгийн хувьд Монгол Улс Хятадаас бараг бүрэн хамааралтай. Энэ байдлаас ойрын ирээдүйд гарч чадах шинж алга. 

Зүүн Хойд Азид стратегийн гол тэмцэл Америк, Хятадын хооронд болно. Монгол Улс дээр дурдсан хүч чадлын аль ч хэмжүүрээр нөлөөлөх хэмжээний биш тул үйл явдал энэ хоёр их гүрний хооронд Монголгүйгээр өрнөнө.

Монгол Улс газар зүйн таагүй байрлалд эдийн засаг, улс төрийн тусгаар тогтнолоо хадгалахаар “үзэж тарж” байна. Энэ явцад нэн бэрхшээлтэй дотоод асуудал, ялангуяа нийгэм-эдийн засгийн хурцадмал байдал нь гадаад бодлогынх нь орон зайг багасгаж байна. Монголын нөхцөл байдал амаргүй байна. Тэд тусгаар тогтнол бүрэн эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. 

Ашигласан эх сурвалж, тайлбар зүүлт

-Außenwirtschaftsportal Bayern 2019. https://www.auwibayern.de/Asien/Mongolei/export-import-statistik.html (19.05.2019).

-Barkmann, Udo B. (2016): Dokumente zur Sicherheits- und Außenpolitik derMongolei 1990-2015. Mit einer Einführung in die Geschichte der mongolischenAußen- und Sicherheitspolitik von 1990 - 2015. Köln-Weimar-Wien: Böhlau Verlag2016.

-Brzezinkski, Zbigniew (1997): The grand chessboard. American primacy and itsgeostrategic imperatives. Basic Books: New York 1997. Сүүлийн 20 жилд дэлхийдахины хөгжил, өөрчлөлт Бзежинскийн төсөөллийг хоцрогдууллаа. БНХАУ дэлхийн улс төрийн тавцанд үлэмж нөлөөтэй болсон ба “Шинэ торгоны замсанаачилгаа” эхлүүлж, цэрэг зэвсгийн хүчээ зузаатгаснаар АНУ-ыг шийдвэрлэхөрсөлдөөнд дуудлаа.

-Campi, Alice (2019): How North Korea-Mongolia Relations Have Jump-Started TheKorean Peninsula Peace Process. Asia Pacific Bulletin, No. 457.https://www.eastwestcenter.org/publications/how-north-korea-mongoliarelationshave-jump-started-the-korean-peninsula-peace-process (03.01.2020).

-Constitute Project (2019): Mongolia's Constitution of 1992 with Amendments through2001. https://www.constituteproject.org/ constitution/Mongolia_2001.pdf?lang=en(23.05.2019).

-Dorijuder, Munkh-Ochir (2009): Same Rules, New Dimensions For Mongolia’sNational Security: Adapting to the New Geo Economic Environment. Brookings.(20.10.2009). https://www.brookings.edu/opinions/same-rules-new-dimensions-formongolias-nationalsecurity-adapting-to-the-new-geo-economic-environment/(07.05.20 19).

-Drobe, Malte und Schwarz, Stefanie (2017): Vorkommen und Produktionmineralischer Rohstoffe - ein Ländervergleich. (Bundesanstalt fürGeowissenschaften und Rohstoffe-BGR). https://www.bgr.bund.de/DE/Themen/Min_rohstoffe/Downloads/studie_Laendervergleich_2017.pdf?__blob=publicationFile&v=7 (21.05.2019).

-Ganbat, Dambyn (2013): Außenpolitik der Mongolei - Die Politik des „DrittenNachbarn“. In: Barkmann, U. (Hrsg.): Mongolisch-deutsche Beziehungen.Gegenwärtiger Stand und Perspektiven. Referate der wissenschaftlichen Konferenz„Mongolisch-deutsche Beziehungen - gegenwärtiger Stand und Perspektiven.Ulaanbaatar 2013. S.a. Barkmann (2016: 38f.).

-Global Firepower (2019). Mongolia Military Strength.https://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=mongolia (24.11.2019).

- Government of Mongolia. Ministry of Energie (2017).https://eneken.ieej.or.jp/data/7391.pdf (21.11.2019).

-Green, Michael J. (2019): The United States Should Help Mongolia Stand Up toChina. https://foreignpolicy.com/2019/09/26/the-unitedstates-should-help-mongoliastand-up-to-china/ (08.01.2020).

- Halbach, Uwe (1992): Das sowjetische Vielvölkerimperium. Mannheim u.a.: B.I.Taschenbuchverlag (Meyers Forum, Bd. 3). 21

-Hecking, Claus (2019): Chinas Häfen dominieren den Welthandel. In: Spiegel online.11.05.2019. https://www.spiegel.de/wirtschaft/ unternehmen/china-so-dominierendie-haefen-der-volksrepublik-den-welthandel-a-1266435.html (12.05.2019).

-IMF - International Monetary Fund (2019): Mongolia. IMF Country Report No.19/297. September 2019.

-InfoMongolia (2013b). http://www.infomongolia.com/ct/ci/6909. (24.05.2019).Хамгийн сүүлийн жишээ гэхэд Улаанбаатар хотод Олон улсын нисэх онгоцныбуудал барихад зориулсан зээл юм. Зээлийн хүү 0,2 хувь, хугацаа 40 жил,зээлийг 10 жилийн дараа эргэн төлж эхлэх нөхцөлтэй.

- Jargalsaikhan, M. (2014): Caveats for the Mongolia-China Strategic Partnership. In:East West Center. Asia Pacific Bulletin. Number 272, July 22, 2014.http://www.eastwestcenter.org/sites/default/files/private/apb272.pdf (17.03.2015).

-Judge, Connor (2018): What does the China-Mongolia-Russia Economic Corridormean for Mongolia? (https://beltandroad.ventures/ beltandroadblog/china-mongoliarussia-economic-corridor. (19.11.2019).

- Lawrence, Susan V. (2014): Mongolia: Issues for Congress. CongressionalResearch Service 7-5700 www.crs.gov R41867. 03.09.2014.https://fas.org/sgp/crs/row/R41867.pdf (14.05.2019).

-Lelyveld, Michael (2019): China, Russia Pursue Mongolia Gas Project. (23.12.2019).https://www.rfa.org/english/commentaries/ energy_watch/pursue12232019103939.html (08.01.2020). Монголоор өнгөрөх хийн хоолойг 2019 онд барьж дуусгасан “Сибирийн хүч” шугамаас салбарлуулахаар төсөөлж байв. Угнь Оросууд хийн хоолойгоо Алтайн нуруу давуулж, Монголыг тойруулж тавихыгилүүд үзсэн. Гэвч Ази тив руу анхаарал түлхүү хандуулах зэрэг олоншаардлагаас үүдэн бодлоо өөрчиллөө. Хятадууд ч Монголоор дайруулантавихыг дэмжиж байсан юм. Монголчууд сүүлийн жилүүдэд нутгаараа хийнхоолой дамжуулахаар өндөр түвшинд хүртэл чадлаараа зүтгүүлж байна.

-Marshall, Tim (2016): Prisoners of geography. Ten maps that tell you everything youneed to know about global politics. London: Elliott & Thompson.

-Mongol Bank (Zentralbank der Mongolei) (2019).https://www.mongolbank.mn/eng/liststatistic.aspx?id=4_3 (12.12.2019).- Mongolian Energy Economics Institut. Current Status and Progress in Mongolia forPower Interconnection 2018.https://www.unescap.org/sites/default/files/Session%202-1.%20 Mongolian%20Energy%20 Economics%20Institute.pdf (26.11.2019).

-McFaul, Mike (2018): From cold war to hot peace. The inside story of Russia andAmerica. Allen Lane (Pinguin Random House UK).

-Montsame (2019): Mongolia-China relations at its historic peak. 18.10.2019.https://www.montsame.mn/en/read/204268.

-Montsame (2019a): Mongolia’s total external debt amounts to USD 29.7 billion.18.09.2019. https://www.montsame.mn/en/read/ 201055 (12.12.2019).

-Montsame (2019b): A 'victory' for Mongolian foreign policy. 09.09.2019.https://www.montsame.mn/en/read/197374 (04.01.2020.- NSC – National Security Concept of Mongolia. http://www.nsc.gov.mn/sites/default/files/images/National%20Security%20Concept%20of%20Mongolia%20EN.pdf (22.05.2019).22

-OEC  - Observatory of Economic Complexity (2019). https://oec.world/en/(20.05.2019).

-Petro Matad Limited (2016): Oil in Mongolia.https://www.petromatadgroup.com/mongolia/oil-in-mongolia/ (22.11.2019)

-President of Mongolia - The Office Of The President Of Mongolia, Public Relations &Communications Division. Mongolia's President Says Human Rights Universal.http://eng.president.mn/newsCenter/ viewEvent.php?cid=&newsId=596&newsEvent=(25.05.2019).

-Reuters (2018): Mongolia launches construction of first oil refinery with Indian aid.Reuters 22. Juni 2018. https://www.reuters.com/ article/mongolia-refinery/mongolialaunches-construction-of-first-oil-refinery-with-indian-aid-idUSL4N1TO1TO(12.12.2019).

-Schaller, Peter (2013): Freundschaft oder Interessen - Was bestimmt eigentlich dasdeutsch-mongolische Verhältnis? In: Barkmann, Udo. B. (Hrsg.): Mongolischdeutsche Beziehungen. Gegenwärtiger Stand und Perspektiven. Referate derwissenschaftlichen Konferenz „Mongolisch-deutsche Beziehungen - gegenwärtigerStand und Perspektiven“. Ulaanbaatar.

-Schaller, Peter (2018): Rückkehr der Geschichte: Turkmenistan - Aschgabat 1991-1993. In: ders.: Diplomatische Wege zwischen Havanna und Pjöngjang. Auch Hasenfliegen. Norderstedt: Books on Demand. 1990 –ээд онд Туркменистан улс тусгаар тогтносны дараахан ХБНГУ-ын анхны Элчин сайдаар томилогдон очиж, “Түүхийн эргэн ирэх”-ийг “ойроос харах” завшаан тохиож байв.

-Schaller, Peter (2018a): Hinter den sieben Bergen: Nordkorea - Pjöngjang 1991-1993. In: ders.: Diplomatische Wege zwischen Havanna und Pjöngjang. Auch Hasenfliegen. Norderstedt: Books on Demand.

-Schaller, Peter (2019): Монголын ардчиллын өнөөгийн байдлын талаар.02.02.2019. In: http://baabar.mn/article/ mongoliin-ardchillyn-unuugiin-baidal. UlanBator. Auf Deutsch: Bemerkungen zum Zustand der Demokratie in der Mongolei. In:Windwerk. Nachrichten für die Freunde des Altai. Blatt 15, Jahr 2019. Bremen:Freunde des Altai e.V.

-Simes, Dimitri (2019): Russia renews interest in Mongolia to counter Chineseinfluence. 03.10.2019. https://asia.nikkei.com/Politics/ International-relations/Russiarenews-interest-in-Mongolia-to-counter-Chinese-influence (09.01.2020)

-Spina, Marco (2019): 2018. Annual cashmere market report.https://www.gschneider.com/2019/03/01/annual-cashmeremarket-report/(08.01.2020)

-The Economist (2019): The retreat of global democracy stopped in 2018.https://www.economist.com/graphic-detail/2019/01/08/the-retreatof-globaldemocracy-stopped-in-2018 (22.05.2019).

-UN - United Nations (2017). Vienna Programm of Action for Landlocked DevelopingCountries for the decade 2014-2024: „Although the estimated time that landlockeddeveloping countries take to import goods has decreased from 57 days in 2006 to 47days in 2014 and to export from 49 to 42 days, that is still almost twice the timetaken by transit countries. The average cost of exporting a container for landlockeddeveloping countries is estimated at $3,204, compared with $1,268 for transitcountries, and $3,884 compared with $1,434 for importing a container.“ 23http://unohrlls.org/custom-content/uploads/2017/07/Vienna-booklet english-1.pdf(21.11.2019).

-U.S. Department of State (2012). Remarks to the International Women's LeadershipForum. Hillary Rodham Clinton, Secretary of State, Government House Ulaanbaatar, Mongolia, July 9, 2012. https://2009-2017.state.gov/secretary/20092013clinton/rm/2012/07/194696.htm (21.11.2019). Хатагтай Хилари Клинтоны хэлсэн онцлох зарим үг эхээрээ: „Mongolia is an inspiration and a model“ (…) „We have all cometo Mongolia to reaffirm our support from democracy in the region and the world“ (…)„The United States is making substantially increased investments – diplomatic,economic, strategic, and otherwise – in this part of the world. It’s what is called ourpivot toward Asia.“ „(…) Our strategy incorporates three broad dimensions ofAmerica’s engagement – security, economic, and common values (…) „Now I knowthere are some who will say that while democracy can work well elsewhere in theworld, it isn’t perfectly at home in Asia. They suggest that it is unsuited to thisregion’s history, maybe even antithetical to Asian values. Well, I think all we have todo is look at what is happening across Asia today, in countries large and small, torebut these notions.“ Өнөөдөр бүү хэл тухайн 2012 ондоо ч Хилари Клинтоны нэрлэсэн улсууд (Тайланд, Бирм, Филиппин) ардчиллын хөгжлийн зөв жишээ эсэх нь эргэлзээтэй байлаа. Түүний үг бодит байдлыг хэлэхээс илүүтэй өөрийнх нь л бодол мэт санагдаж байв.

-Wüst, Christian (2018): Warum Duisburg für China die wichtigste Stadt inDeutschland ist. Megaprojekt „Neue Seidenstraße“. In: Spiegel Online (SPON)22.06.2018. https://www.spiegel.de/plus/megaprojekt-neue-seidenstasse-warumduisburg-fuer-china-die-wichtigstedeutsche-stadt-ist-a-00000000-0002-0001-0000-000158024685 (21.05.2019).

-ZDFinfo (2019): Die Macht des Drachen: Chinas globale Militärstrategie 

-ZDFinfoHD Doku 09.2019 https://www.youtube.com/ watch?v=J5S3uep2UpI (24.11.2019).- ZDFinfo (2019a): Neue Seidenstraße - Chinas liebstes Vorzeigeprojekt | Doku |ARTE . 06.10.2019. https://www.youtube.com/ watch?v=7i-QNuLwWbU(24.11.2019).

Энэхүү нийтлэлийг бичих явцад санал бодлоо харамгүй хуваалцсан Профессор Удо Баркманн-д талархаж буйгаа илэрхийлье.