Орчин үед технологи хөгжөөд кино сонирхогч жирийн хүмүүс бид интернеээр гэртээ суугаад дэлхийн хамгийн том онлайн кино компани “Netflix”-ийн сайтаар дэлхийн шилдэг бүтээлүүдийгчанарын өндөр түвшиндүзэх боломжтой болжээ. Том дэлгэцтэй, өндөр хүчин чадалтай суурин компьютер аваад сайн чанарын хүчин чадалтай стерео өсгөгчтэй холбоод л гэрийн кинотеатртай боллоо гэсэн үг. Энэхүү сайтаар сар бүр “Netflix”-т 10 доллар төлөөд дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг олон сериалуудыг гэртээ үзэх боломжтой болжээ. Энэ бол том дэвшил шүү. Би 2018 оноос эхлэн“Netflix” сайтаар дэлхийн хамгийн сүүлийн үед гарсан англи, орос хэл дээр хадмал бичгээр хөрвүүлсэн олон сонирхолтой сериалуудыг үзэж байна даа. Энэ сайтын “movie” буланд “Hollywood”-ын алдарт жүжигчин Кевин Костнер, Роберт де Ниро нарын тоглосон “The Untouchables”-аас эхлээд “Lawrence Arabia”,“The Irishman” хүртэлхи дэлхийн олон шилдэг кинонуудыг байршуулжээ. Саяхан л нэг үзэл сурталтай, хаалттай социалист орон гэгдэж байсан монголын хувьд энэ бол огт өөр шинэ ертөнц юм. Орчин үед түүх, адал явдал, уран зөгнөл, драм, триллер, гэмт хэрэг, сэтгэл зүйн сэдэвтэй кино сериалуудыг АНУ, Өмнөд Солонгос, Испани, Турк зэрэг улс хамгийн дээд түвшинд сайн хийж байна. Кино зохиол нь маш сайн, өргөн далайцтай, адал явдалтай, сонирхолтой, логиктой, уялдаатай, үйлийн үртэй, тулаантай, эр зоригтой, урвалттай, ялалт, ялагдалтай, хайр дурлалтай, хардалттай, хар нүгэлтэй, цагаан буянтай, өшөө хорсолтой, авралтай, хорлолтой, энэрэлтэй сериалууд энэ сайтаар гарах аж. Кино бол зохиол нь маш сайн, үнэхээр үнэмшилтэй,сонирхолтой хийгдсэн бол амжилт олдог юм. 

Америкийн” Black Sails”буюу “Хар дарвуул” хэмээх арван наймдугаар зууны үеийн далайн дээрэмчдийн тухай онц сонирхолтой олон ангит кино үзлээ.Энэ кинонд домог болсон пират буюу далайн сайн эрийн тухай гардаг. Эхлээд Британий далайн флотын офицер байж байгаад дараа ньалдартай далайн дээрэмчин болсон Флинт хэмээх англи эрийн тухай адал явдалт кино юм. Энэ кино АНУ-д 2014 оноос эхлэн 2017 он хүртэл гурван жилийн турш 38 сери кино гарчээ.Үнэхээр гайхалтай сайхан кино.Америкийн “Frontier” хэмээх сериалыг үзлээ. Канадын анхны монопол компаниудын тухай, канадад үнэт үслэг арьсны төлөө хэрхэн тэмцэл явуулж байгаа тухай онц сонирхолтой кино байлаа. АНУ-ын хар тамхины наймааг атгасан нэгэн мексик босс эмэгтэйн тухай олон ангит “Queen of the South”, сэтгэл зүйн мелодрамын сэдэвтэй олон ангит “Sinner”,гэмт хэрэгтнүүдийн тухай олон ангит “Black list” зэрэг кинонуудыг англи эсхүл орос хадмал орчуулгатай үзэв. Мөн АНУ-ын олон ангит “Troy”, “Bodyguard”,“Salvation”, “Reign”, “Vikings”, “Outlander”, The King зэрэг хамгийн сүүлийн үеийн кино сериалуудыг үзэв. Үнэхээр сонирхолтой юм. АНУ-ын телевизийн “Marcos” хэмээн олон ангит кино их сонирхолтой юм байна. Энэ киног 1980 –аад оны сүүлчээр америкийг донсолгож байсан Колумбын хар тамхины зартай наймаачин, тэрбумтан Пабло Эскаборын үнэн түүхээссэдэвлэж бүтээжээ. Америкийннэгэн мэргэжлийн алуурчин тэтгэвэрт гарах гэтэл түүний 8.0 сая долларын тэтгэврийг төлөх үүрэгтэйтэтгэврийн компани өөрт нь төлөх мөнгийг өгөхгүйгээр, өөрийг нь алахаар шийдэж байгаа тухай “Polar” гэдэг кино их сонирхолтой юм. Америкийн хар арьст мафийн толгойлогчдын тухай америкийн сериал “Luke Cage”, “Tidelands”, америкийн орчин үеийн баячуудын гэмт хэргийн тухай “Dynasty” сериал, нэгэн зовлон туулсан эмэгтэй худалдагдсан харгис цагдаагийн даргаас зугатаж хэрхэн баатарлагаар тэднийг ялан давж байгаа тухай“Wanted” сериалсонирхолтой кино байна лээ. Монголын Хубилай хаан болон өрнөдийн аялагч Марко Пологийн тухай хийсэн америкийн “Marco Polo” хэмээх олон ангит сериал их сонирхолтой юм. Даанч их хааныг маань хүчирхийлэгч, хүүхэд хөнөөгч, сексийн донтон мэтээр гүтгэж хийсэн эпизодууд нь миний санаанд огт таарахгүй байлаа. Тэр сериалд манай монголын жүжигчид тоглосон мөртлөө америк найруулагчийн эзэн хааныг минь гүтгэсэн хэсгийг нь хасуулах талаар хуруугаа ч огт хөдөлгөөгүй нь харамсалтай. Манай эриний 9 дүгээр зуунд скандинавын викингүүд болон Британий эртний вант улсын хооронд хэрхэн тулаан өрнөж байгаа тухай онц сонирхолтой америкийн “The Last Kingdom- Сүүлчийн хаант улс”“хэмээхарван ангит сериал үзлээ. Маш сайн кино байлаа. Америкийн “Damnation” сайн кино байлаа. Америкийн“The Affair”хэмээх сериал онц сонирхолтой мелодрам, детектив хосолсон кино юм. Энэ кинонд нэгэн баян амьдралтай зохиолч эр эхнэр, 4 хүүхдийн хамт нэгэн жижиг хотод өвөө эмээ дээрээ ирж зуны амралтаа өнгөрүүлж байхдаа энэ нутгийн зоогийн газрын нэгэн жирийн бүсгүйд дурлаж цаашдаа маш том драм болон үргэлжилж байгаа тухай юм. Зохиол нь маш сайн, жүжигчид нь маш сайн тогложээ. Америкийн “The Good wife” хэмээх сериалдпрокурор нөхөр нь шоронд орсон ч гэсэн ажил амьдралаа авч үнэн шударгын төлөө зүтгэж яваа хуульч өмгөөлөгч бүсгүйн тухай онц сонирхолтой кино байлаа. Америкийн “Triple Frontier” хэмээх олон ангит киног их сайн бүтэээжээ. Гол дүрд нь Бен Аффлек тогложээ. Энэ кинонд тусгай хүчний ажилгүй болсон 5 хуучин цэрэг эрс мөнгөгүйдээд амьдрал нь хүнд болсон тул Бразил явж тэндэхийн хар тамхины баян эрийг дээрэмдэхээр шийдэж тэнд нарийн төлөвлөөний дагуу ажиллаж 30 сая доллар дээрэмдэнэ гэж бодож байсан чинь 200 сая доллар гэрийнхээ хананд нуусан байсныг нь олж тэр их мөнгийг машинд дараа нь нисдэг тэргээр Андын нуруу давж нисч байтал жин нь ихэдсэн онгоц осол гаргаж унав. Тэд буцах замдаа Томыг буудуулан амь насыг нь алдаж бараг мөнгөгүй буцав. Үлдсэн 5 сая доллараа Томын ар гэрийнхэнд хандивлав.200 сая доллартай цүнхнүүдээ Андын нуруунд доош гүн хавцалд шидэв. Нэг ч мөнгөгүй үлдэв.Тэд зүгээр л амар тайванамьдрахаар шийдэв. Мөн америкийн “Салхи хөлөглөсөн хөвгүүн” гэдэг их сайн кино үзлээ. Африкийн нэгэн ядуу орны бяцхан сурагч хөвгүүн өлсгөлөн ган болсон тосгоноо салхин сэнс хийж цахилгаан динамо машин хийж худгаас ус татаж хэрхэн тосгоноо аварч байгаа тухай бодит явлдыг үндэслэсэн гайхалтай кино.Америкийн “Highwaymen” хэмээх сериалд Кевин Костнер гол дүрд тоглосон бөгөөд америкийн алдартай хоёр эр, эм дээрэмчнийг нэгэн сайн дурын ахмад ренжер хэрхэн устгаж байгаа тухай онц сонирхолтой кино байлаа. Харин америкийн“Traitors” сериал Их Британий нэгэн үзэсгэлэнт эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны дараа хэрхэн сайн тагнуулч болж байгаа тухай онц сонирхолтой кино байлаа. АНУ-ын “Murder Mystery” киног сонирхолтой бүтээжээ. Америкийн“Line of Duty” хэмээх сериал нь америкийн авилгалд автсан гэмт хэрэгтэн цагдаа нарыг цагдаагийн авилгалтай тэмцэх тасгийн нэгэн эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа хэрхэн баатарлагаар үзэлцэж, хэрхэнадармаатай аймшигт хэргүүдийг илрүүлж барьж байгаа тухай үнэхээр тасархай кино байна лээ. Кино зохиол, үйл явц, өрнөл, тайлал, жүжигчдын ур чадвар агуу юм. АНУ-ын “When They See Us”, “Black Mirror” сериалуудыг гайхалтай сайн бүтээжээ. Америкийн “Queen Gambit” хэмээх шатарчин эрчүүдийг хождог америкийн шатрын гроссмастер бүсгүйн тухай сериал, “Sandman” сериал, “Alive” хэмээх Андын нуруунд гарсан нисэх онгоцны ослоос амьд үлдсэн хэсэг залуус маш их бэрхшээлийг даван өндөр уулын цас, хүйтэн, өлсгөлөнтэй 68 хоног хэрхэн тэмцэж амьд гарч байгаа тухай кино их сонин онцлог санагдав.

Туркийн кино, сериалуудыг тухай товчхон өгүүлье. Монголчууд сүүлийн үедтуркийн олон ангит телевизийн кино “Агуу зуун” болон “Кесем хатан”-ийг орой бүр зурагтаараа гэртээ үзсэн дээ. “Агуу зуун” бол түүхийн үнэн бодит үйл явдлын үндэслэж гайхалтай сайн бүтээсэн сериал юм даа.Энэ турк сериалын нэрийг монголчууд буруу хөрвүүлжээ.Энэ киноны нэр нь туркээр “Muhtesen Yuzyil”, англиар “Magnificent Centure”, орос хэл дээр “Великолепный век” хэмээн нэрлэгдсэн байна.Гэтэл энэ нэр нь монголоор “Гайхалтай зуун”, “Гайхамшигт зуун” гэсэн утгатай бөгөөд ингэж хөрвүүлсэн бол зөв оновчтой болох байлаа.Энэ сериалийн зохиогч нь Мерал Окай, нийт сери нь 139 ангитай, Туркд анх 2011-2014 онд дэлгэцээр гарсан, эдүгээ дэлхийн 58 улсын дэлгэцэнд гараад байгаа алдартай бүтээл юм.Энэ сериал болтуркийн агуу хаан Сулейман болон европ гаралтай татвар бүсгүй Роксана буюу Хюрем хоёрын хайр сэтгэлийн тухайих сонирхолтой сериал юм. Энэ сериалд бүтээсэн бүх дүрүүд нь гайхалтай тод томруун мартагдашгүй болж чаджээ. Энэ сериалд Туркийн султан хааны хатан Хюремийн дүрд турк эцэгтэй, герман эхтэй залуу жүжигчин Мерем Узерли их сайн тогложээ.Харин султан Сулейманыих сайд Ибрагим пашагийн дүрдтуркийн жүжигчин Окан Ялабик гайхалтай сайн тоглосон байна. Дүрдээ гүнзгий орж чадсан байна лээ.Туркийн “Paramparga” буюу “Аз жаргалын хэлтэрхий” гэдэгсериалыг үзлээ. Сонирхолтой юм байна. Paramparga” гэдэг энэ сериал дээр Гюлсерений дүрд тоглосон жүжигчин их сайн тоглож байлаа.Энэ жүжигчинг Нургюль Ешилчэй гэдэг юм байна.Туркийнкино жүжигчин Нургюль Ешилчэй 1976 онд Афьонкарахисар хотод төржээ. Анатолийн их сургуулийг олон улсын урлаг судлалаар төгсчээ. Их сургуулиа төгсөөд театрт ажиллаж “Гамлет”, “Хүслийн трамвай” жүжгийн дүрүүдэд тогложээ. Гурван жил ажиллаад театраа орхижтелевизийн жүжгүүдэд тоглож эхлэв. 2001 онд анхныхаа киноны дүрд тоглосон аж.Эдүгээ уран сайхны 15 кино, телевизийн олон ангит арав гаруй киноны гол дүрд тоглоод байна. Тэр бээр Анталийн олон улсын кино фестивальд шилдэг эмэгтэй дүрийн“Алтан жүрж” тэргүүн шагнал авчээ.Саяхан би Интернетээр түүний тоглосон “Гюлпери”, “Хайр ба шийтгэл” хэмээх туркийн телевизийн олон ангит кино, “Диваажингийн хязгаарт” хэмээх киног нь гадаад хэл дээр үзлээ. Жүжигчин Нургюль бол тоглосон кино бүртээ хатан хаан, хайртай ээж, зовлон туулсан, тэвчээртэй, зоригтой,дайчин турк бүсгүйн дүрийг гайхалтай сайн харуулж чадсан дэлгэцийн том мастер ажээ. Туркийн “Paramparga” сериал дээр Жаханы дүрд тоглосон Эркан Петаккаяа бас л сайн жүжигчин юм байна. Эрканы тоглосон туркийн “Истанбулын нууц” гэдэг сериал эдүгээ Монголд гарч дууслаа. 

Интернетийн “Netflix” сайтаар үзсэн “The Protector” буюу “Хамгаалагч” гэдэгтуркийн нэгэн домгоос сэдэвлэж хийсэн сериал орчин үеийн сайн кино болсон байна лээ. Мөн“Netflix” сайтаар туркийн нэгэн мөрдөгч өөрийн төрөлх тосгоны бага насны найз болон найзынх нь сэтгэцийн өвчтэй дүү залуухэрхэн хүн аминыгэмт хэрэг үйлдсэнийг аажмаарилрүүлж хэргийн учрыг тайлж байгаа онц сонирхолтой “Innocent” гэдэг туркийн детектив сериалыгүзлээ. Энэ киноны сэтгэцийн өвчтэй залуугийндүрд туркийн жүжигчин Окан Ялабик /нөгөө туркийн алдарт “Кесем хатан”сериалын Ибрагим пашагийн дүрд тоглодог/ үнэхээр гайхалтай тогложээ. Зохиол нь сайн, жүжигчид нь сайн тоглосон сериал болсон байна лээ. Санамсаргүй гүтгэгдэн шоронд орсон нэгэн баатарлаг эмэгтэйн тухай туркийн “The Yard” сериал,алан хядагчидтай тэмцэж байгаа тусгай хүчний тухай туркийн “Wolf- Чоно” хэмээх сериал онц сонирхолтой юм байна лээ.Туркийн кино, телевизийнсериалууд жилээс жилд улам сайжирсаар аж.

Францын “Lupin” сериал ч маш сайн кино байна лээ.Францын бусад детектив сериалууд ч сайн юм. Польшийн детектив сериалууд тун давгүй аж. Польшийн “1983” зэрэг нийгэм улс төр, гэмт хэргийнсэдэвтэй сериалууд сонирхолтой люм байна лээ. 

Германий сериалууд сайн юм байна.Хүний сэтгэцийг өөрчилдөг хүчтэй үнэртэй ус хийх зорилгоор олон цуврал аллага хийсэн гэмт хэрэгтнүүдийн тухай германий олон ангит “Ferfume” сериал,Берлин хотодхөл бөмбөгийн нэгэн алдартай турк гаралтай тамирчин учир битүүлгээр алагдсанаар эхэлдэгмафитай хутгалдсан нэгэн мөрдөгчийн тухай“Dogs of Berlin” гэдэг германий сериал их сонирхолтой кино байна лээ.Саяхан гарсан Соцын үеийн Зүүн германий КГБ-ын ажилтан залуу бүсгүйн амьдралыг харуулсан “Клео” сериал маш сайн кино байна лээ. Баруун германд тагнуулын үүргээ сайн гүйцэтгэсэн Клео хэмээх нууц нэртэй зүүн германий КГБ-ын ажилтан бүсгүйг зүүн германий КГБбуруутган гүтгэж шоронд хийдэг.Шоронгоос гараад Клео бүсгүй зүүн Германий урвагч нараас өшөөгөө авна гээд зүүн Германий КГБ 1989 онд нурж эхлэх үед генералуудыг нь хүртэл урвагч гэдгийг мэдээд устгаж эхэлдэг. Түүний өвөө зүүн германий КГБ-ийн генерал ач охиноо хүртэл хөнөөх гэхэд нь тэр өөрийгөө хамгаалж өвөөгөө хүртэл бууддаг. Их л сонин сериал байна лээ.

Өмнөд солонгосын алдарт жүжигчин Ли Буан-хунийтоглосон“ Sunshine” хэмээх солонгосын сериал бол америкийн сериалуудаас дутахгүй онц сонирхолтой кино байлаа. Энэ сериалд хорьдугаар зууны эхээр солонгосын нэгэн ядуу боолынхүү багадаа АНУ-д дүрвэн очиж тэнд өсөж том эр болж АНУ-ын цэргийн мэргэжилтэн болоод эргэн Солонгост ирж дипломат албанд ажиллаж хэрхэн солонгосын болон японы харгисуудтай тэмцэж байгаа,Айсин хэмээх солонгосын язгууртан гаралтай баатарлаг бүсгүйтэй хэрхэн танилцаж хайр сэтгэлтэй болж байгаа, хэрхэн хуучны харгисхоцрогдсон нийгэмтэй тэмцэж байгаатухай онц сонирхолтой олон ангит кино байлаа. Өмнөд Солонгосын нэгэн цагдаагийн ажилтан гэмт хэрэгтнийг цөлдөг азийн нэгэн арал дээр цөлөгдөж, тэр арал дээр өөрийнх нь гэр бүлийг хөнөөсөн алуурчидтай хэрхэн тулалдаж ялж байгаа тухай “Reverge- Өшөө авалт” гэдэг олон ангит кино их сайн кино байлаа. 

Хамгийн сүүлийн үед гарсан Өмнөд Солонгосын “My country”, “Chief of Staff”,“Taxi Driver”, “My name”, “Prison playbook, ” “Money Heist Korea”, “Time to Hunt” зэрэг сериалуудсайн кино болжээ. Солонгос кино, сериалуудын зохиол, жүжигчид нь дэлхийд аргагүй л шилдэгүүдийн нэг ньюм даа. Солонгосын сериалын талаар олон юм бичээд яахав. Тэртэй тэргүй монголын үзэгчид солонгосын монгол хэлээр хөрвүүлсэн бүх сериалыгүздэг юм чинь.

Японы “Rurouri Kenshin” гэх мэтийн самурай, якузатай сериалууд бас л сонин шүү.

Израйлийн “When heroes fly” хэмээх 10 ангитай сериал үзлээ. Израйлийн дөрвөн найз цэрэг өмнөд Ливандарабуудтай хэрхэн тулалдсан, дайны дараа 2006 онд тэд нэгэн найз бүсгүйгээ аврахын тулд Колумбид очиж хар тамхины гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж байгаа тухай , үхэл амьдралынзааг дээр үй зайгүй найзуудамь өрссөн хүнд байдлаас хэрхэнгарч байгаа тухай онц сонирхолтойжинхэнэ сайн мелодрам кино байна лээ. Зохиол нь үнэхээр мундаг юм. Израйлийн“Fauda” хэмээх сериал нь израйл- арабын зөрчил, зэвсэгтмөргөлдөөн, алан хядах ажиллагаа, түүнтэй хэрхэн тэмцэж ялж буйг бодит амьдрал дээр болж буй мэт үнэмшилтэй сайн үзүүлж чадсан гайхалтай кино байлаа.

Монголчууд бид Испани болон Латин америкийн киног сүүлийн үед бараг мэддэггүй болсон.Ерээд онд монголчууд Венесуэлийн “Халтар царайт” мэтийн ганц хоёр сериал үзээд таг зогссон. Netflix-ээр Испани болон Латин америкийн сериалуудыг үзсэн чинь үнэхээр гайхалтай байлаа. Испаний “Unauthorizad Living” сериалыг үзлээ. Испаний нэгэн том баян бизнесмен нас жар дөхөж гэнэт алцгеймер гэдэг өвчин тусч түүнийгээ гэр бүлээсээ нууж амьдарч байгаа, түүний хуулийн зөвлөх өмгөөлөгч залуу компанийг нь булаан авах гэж оролдож байгаа тухай сонирхолтой кино байна лээ. Испаний “The Tree of Blood”хэмээх сериал жинхэнэ онц сонирхолтой мелодрамкинобайна лээ. Испанид үйл ажиллагаа явуулж байсан орос грузиний мафитай холбоотой испаний нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлсэн онц сонирхолтой кино байна лээ. Испаний “ Money Heist “ сериалд Испаний мөнгө үйлдвэрлэдэг зоосны ордоныг ажилтнуудтай нь хэсэг дээрэмчид барьцаалан эзлэн авч цаг удах тутам олон сая евро үйлдвэрлэж ашиг олж энэ хооронд барьцаалагдсан зарим хүмүүс зугтаж дээрэмчдийн нэг нь үхэж зарим нь шархдаж, байдал ээдрээтэй болдог. Уг нь нэг ч цагдаа алахгүй хэмээн энэ бүлэглэл төлөвлөдөг. ТөлөвлөгөөгПрофессор хэмээх хочит Серхо хэмээх нэгэн боловсролтой, ухаалаг эр маш сайн боловсруулж, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхи талаар машчадмаг удирдаж цагдаагийн газрыгмухардуулж чаддаг. Гэмт хэрэгтнүүдийг мөрдөж байсан цагдаагийн мөрдөгч эмэгтэй өөрөө ч мэдэлгүй уг дээрмийн ажиллагааг гаднаас удирдаж байсан Серхо гэгч эртэй танилцаж хайр сэтгэлийн холбоотой болдог.Эцэстээ мөрдөгч эмэгтэйг ажлаас нь халж Серхо цагдаагийн бараг хамар дороос ухсан туннелийн ачаар амьд үлдсэн нөхдийн хамт зугтаж чаддаг. Амьд гарсан энэ бүлэглэлийн цөөхөн хүмүүс нэг тэрбум еврог амжилттай тээвэрлэн авч зугтаж чаддаг. Хамгийн сүүлд цагдаагийн мөрдөгч эмэгтэй асан болон Серхо хоёр азийн нэгэн улсын арал дээр уулзсанаар энэ гайхалтай кино төгсдөг. Испаний энэ сериал үнэхээр сонирхолтой, үзүүштэй кино юм байна. Би бүр Испаний сериалын фэн болчихлоо.Мөн латин америкийн“Playng with Fire”, “The Mechanism”, “Locked Up”, “Elisa and Marchela”, “Hashe” зэрэг сериалуудыг гайхалтай сайн бүтээжээ. Латин америкийн сериалууд дотор Мексикийн сериал бүр гайхалтай байлаа. Мексикийн “Ingobernable” хэмээх шинэ сериал дээр Мексикийн ерөнхийлөгч цэрэг улс төрийн хуйвалдааны дүнд алагдаж, түүний гэргийг ерөнхийлөгч нөхрөө хөнөөсөн болгон харагдуулж, аргагүйн эрхэнд төрийн ордоноос зугтааж гарсан ерөнхийлөгчийн гэргий хэрхэн үнэний төлөө, хуйвалдааныг илчлэх гэж ямар хүнд сорилтуудыг баатарлагаар туулж байгаа тухай гайхалтай сериал байлаа. Мексикийн” Monarca” сериал нь Мексикийн нэгэн том компаний захирлын хүүхдүүд аав нь алагдсаны дараа компаниа аврахын тулд хэрхэн хүнд сорилтуудыг туулж байгаа тухай өгүүлнэ. Компаний захиралаар томилогдсон бүсгүй өөрийнтөрсөн ах нь оролцсонтом хуйвалдааны эсрэг хэрхэн зоригтой тэмцэж байгаа тухай өгүүлнэ. Мексикийн сериалын зохиол, жүжигчдийн ур чадвар гоц сайн юм. 

2020 онд гарсан Британийхатан хаан хоёрдугаар Елизаветагийн тухай "Crown-Титэм" хэмээх сонирхолтой сериалыг “Netflix”-ээр үзлээ.Олон ч ангитай юм, гайхалтай сайн сериал аж. Елизаветагийн аав Георг хааны тухай, эхийнх нь тухай, дүү Маргарита гүнжийн тухай, дайны дараах тавиад оноос өдгөө хүртэлхи Британий улс төр, хааны Букенгемийн ордоны амьдрал, Черчиллээс эхлээд төмөр хатагтай Маргарит Тетчерийн үе хүртэлхи Британий бүх Ерөнхий сайдуудын тухай өгүүлжээ. Елизавета хатан хааны өөрийнх нь амьдрал, хайр дурлал, үр хүүхдүүд, нөхөр Филипп гээд бүх ойр дотны хүнийх нь тухай өгүүлжээ. Түүний хүү Чарльз, Диана гүнжийн хоорондын зөрчилтэй харилцааг хүртэл өгүүлжээ. Елизавета бол тэвчээртэй, юмыг сэтгэлийн хөдлөлөөр шийддэггүй, ухаанаар шийддэг, уламжлал, ёс заншил, ордны дэг жаягаа сайн баримталдаг,орчин үеийн сэтгэлгээтэй, ард түмэндээ элэгтэй, энэрэлтэй, бүх асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийддэг, улс төрждөггүй, улс төрийн асуудалд төрд хөндлөнгөөс шууд оролцдоггүй,агуу удирдагч, сайн эх, сайн хань байсан юм байна. Хатан хаан долоо хоногт нэгээс доошгүй удаа морь унадаг аж. Хатан хаан английн 600 гаруй буяны байгууллагын ажилд идэвхтэй оролцдог . Нөхөр Филипп нь бол их зоригтой, тэвчээртэй, бага нас нь Грект их хүнд байдалд өнгөрсөн, дайны үед усан флотод цэргийн алба хаасан эрэлхэг зоригтой хүн юм байна. Усан цэргийн залуухан дэслэгч байхдаа Елизаветтай танилцаж гэрлэсэн аж. Сүүлдээ нисэх онгоцоор нисч сураад нисгэгч болсон. Ер нь англо сакс үндэстэн бол үнэхээр дэлхийн хамгийн супер үндэстний нэг юм байна. Английн Ерөнхий сайд нараас хамгийн агуу нь Уинстон Черчилль, Маргарит Тетчер хоёр юм байна. Яривал их юм байна.Елизавета хатан хааны ээж нь 101 насалсан ажээ. Елизавета хатан хаан 1926 онд төрсөн, нөхөр Филипп нь 1921 онд төрсөн өндөр настай хүмүүс байсан ч хааны ордоны дэг журам жаяг, хуулиа дээдэлдэг буянтай хүмүүс байжээ. Энэ сериал хатан хааны ойр дотны хүмүүсийн амьдралыг маш сонирхолтой үзүүлжээ.Гайхалтай уран сайхны түүхэн сериал байна.

2020 онд америкийн “The Eagle”, “ Beast nation”, “La Revolution”, “El Chapo”, “Cobra Kai”, “War Mashine”, “Mirage”, “Boliva”r, “King”, “Sand Castle” зэрэг сериалуудыг үзлээ. Бүгд л сайн сериалууд байв.

Нэг жилийн өмнө би Netflix-ээр АНУ-д 2021 онд бүтээгдсэн "The White Tiger-Цагаан бар” гэдэг нэгэн шинэ кино үзсэн юм. Үнэхээр сонирхолтой кино. Энэтхэгийн сэдвээр хийсэн кино голдуудуу хөгжим, бүжиг гараад л ямар ч сонирхолгүй байдаг даа. Гэтэл энэ кино огт өөр. Гэмт хэрэг, драмын жанрын кино л доо. Энэ киног энэтхэгийн зохиолч Арвинд Адигагийн “Цагаан бар” гэдэг романаас сэдэвлэн хийжээ. Энэ киног Ramin Bahrani найруулж, гол дүрд нь Adarsh Gourav тогложээ. Ашокийн сүйт бүсгүйн дүрд Priyanke Chopre тогложээ. 125 минут үргэлжилдэг кино. Энэтхэгийн орчин үеийн баян ядуугийн туйл болсон ялзарсан нийгмийг яг үнэнээр нь үзүүлчихсэн кино. Энэ кино бол энэтхэг стилээр хийгдээгүй, америкт бүтээгдсэн яг холливудийн драм стилээр хийгдсэн кино юм байна лээ. Тийм учраас л энэ кино дэлхийд амжилт олж байгаа юм. Энэтхэгт хэдэн мянган жил оршсон кастын ялгаа гэж байдаг даа. Хамгийн доод кастад төрсөн хүн бүх насаараа л ядуу байсаар үхдэг. Энэ кастын ялгаа орчин үед хэрхэн хэвээр байгааг үзүүлсэн кино доо. Түүх ингэж эхэлдэг. Энэтхэгийн нэгэн ядуу тосгонд төрсөн Балрам хэмээх хөвгүүн их ядуу гэр бүлд төрж ядуугаасаа болж сургуулийн төлбөр төлж чадахгүй сургуулиа орхидог. Эмээ, эх, ах дүүгээ тэжээхийн тулд тэр тосгонд ажилладаг нүүрсний магнат Айстийн харьяа цайны газарт ажилладаг. Дараа нь Балрам насанд хүрсэн залуу болж хот газар энэ Айстын гэр бүлд жолоочоор ажилд ордог. Гэхдээ хоёрдугаар жолоочоор ажилладаг. Нэгдүгээр жолооч нь исламын шашин нууцаар шүтдэгийг нь Балрам олж мэдээд энэ тухай эзэндээ хэлж түүнийг ажлаас нь халуулж тэр өөрөө нэгдүгээр жолооч болдог. Цалин нь жаахан нэмэгдэж Балрам хөдөө тосгонд байдаг эмээ рүүгээ олсон жаахан мөнгөө сар бүр явуулдаг байлаа. Түүний эзэн бол Айстын том хүү Ашок. Ашок дөнгөж АНУ-д их сургууль төгсөөд Энэтхэгт гэртээ ирж том компани байгуулахын мөрөөдөж явдаг залуу юм. Түүний сүйт бүсгүй Пинки мөн л АНУ-д их сургууль төгссөн, боловсролтой, үзэсгэлэнт энэтхэг бүсгүй. Балрам бол эзнийхээ үнэнч зарц, дуулгавартай сайн жолооч залуу байлаа. Гэвч нэгэн удаа эзний ах дүү нар хичнээн аюултай, шуналтай, хүн алахаас буцахгүй хүмүүс гэдгийг мэднэ. Нэгэн удаа Ашок, Пинки нар оройн үдэшлэгэнд дарс ууж согтууран буцах замдаа Ашокийн сүйт бүсгүй Пинки Баламыг “жолоогоо өг, би жолоодно” хэмээн тушааж машин жолоодож согтуугаар шөнийн цагаар хотын гудамжаар хурдтай давхиж яваад нэгэн хүүхдийг машинаараа дайрч амь насыг нь хөнөөдөг. Бүгд айж машинтайгаа зугтааж гэртээ очдог.Энэ явдлыг мэдсэн Ашокийн ах дүү нар Балрамыг “Чи энэ хэргийг хүлээ. Чи л би машин жолоодож яваад ийм хэрэг хийсэн гэж хүлээ” хэмээн бурууг түүнд чихдэг. Балрам зөвшөөрч хэргийг хүлээдэг. Гэвч гэрч байгаагүй тул хэргийг хааж Балрам шоронд ороогүй үлддэг. Цаашид ажлаа үргэлжлүүлэн жолоочоо хийсээр байгаад нэгэн удаа Балрам түүний бүх насаараа ажиллаад олохгүй их мөнгийг Ашок ганц удаагийн авилгалд өгч байгааг хардаг. Балрам өөрийн амьдралыг хараад гутарна. Олсон мөнгөө гэр лүүгээ явуулах тутам тэд улам их мөнгө шаардана. Балрамыг тосгондоо машинтайгаа очиход тэд Бурхан ирсэн мэт хүндэлнэ. Улам их мөнгө олохыг зөвлөнө. Мөнгөтэй хүн л тэдэнд Бурхан мэт санагдана. Энэ бүгд түүнд утгагүй санагдана. Балрамын олдог мөнгө баячуудын олдог мөнгөний дэргэд өчүүхэн жижиг шалбааг ус л гэдгийг тэр ухаарна.Балрам баячууд ямар их мөнгийг лиценз, тендер авахдаа төрийн түшмэдэд авилгал болгон өгч байгааг хардаг. Машиныхаа арын суудалд Ашок явах болгондоо нэгэн улаан цүнх авч явдагийг Балрам анзаарна.Тэр улаан цүнхэнд үлэмж их мөнгө хийж явдагийг Балрам мэддэг. Нэгэн их бороотой өдөр Ашок Балрамыг дуудаж авч явдаг. Эзэн нь нөгөө мөнгөтэй улаан цүнхээ авч явахыг Балрам хараад эзнээ хөнөөж мөнгийг нь авч зугатаагаад хаа нэгтээ өөрийнхөө компанийг нээж хамгийн баян хүн болно доо гэсэн шуналт сэдэл түүнд төрнө. Балрам нэгэн бороотой оройхорт бодлоо хэрэгжүүлж эзнээ хөнөөгөөд нэгэн алслагдсан хотод зүс нэрээ хувирган очиж шинээр таксины компани нээж баян хүн болоод кино төгсөх аж.

Сүүлийн үеийн энэтхэг сэдэвтэй кинонууд драм, гэмт хэрэг, түүхийн төрлөөр сайн хийсэн байна лээ.“Дели дахь гэмт хэрэг” гэдэг сериал бол Дели хотын нэгэн дүүргийн цагдаагийн дарга бүсгүйн тухай сонирхолтой сериал байсан. Энэтхэгийн сериалуудаас миний бодлоор хамгийн агуу нь “Будда” болон “Ашока” хэмээх түүхэн сериал юм даа.Эдгээр сериалуудаас авралтбурхан Буддагийн амьдралын тухай, буянт хаанАшокийнүйл амьдралыг үзнэ гэдэг их зол завшаан шүү.”Будда” сериал 55 ангитай. Буддагийн амьдралыг Жатак хэмээн судраас сэдэвлэн бүтээсэн маш сайн сериал байв. Харин ганц хоёр эпизод нь жатакийн судраас өөр болчихсон байсан. Жишээлвэл Буддагийн дайсан түүний үеэл ах Девадатта Буддаг хорлох гэж олон удаа амь насанд нь халддаг. Нэгэн удаа Девадатта Буддаг уулын бэлд ганцаар явж байхад нь дээрээс нь том хад чулуу нурааж Буддаг хөнөөхөөр шийддэг. Кинон дээр Девадатта том чулуу доош нь өнхрүүлсэн мөртлөө өөрөө тэр чулуунд дайруулж үхэхэд хүрдэг.Энэ ньдэлгэц дээр тун үнэмшилгүй харагдана лээ. Гэтэл Жатак судар дээр Буддаг уулын бэлд ганцаар бясалгаж суухад нь Девадатте дээрээс нь маш том чулуу өнхрүүлдэг. Тэр чулуу нь Буддагийн толгой дээр буухын өмнө 2 хэсэг болж хагараад Будда амьд үлддэг хэмээн бичсэн байдаг юм л даа. ”Будда” киноны найруулагч киноны энэ хэсгийг нь дэгсдүүлчихсэн тул үнэмшилгүй болсон байна лээ. 

“NETFLIX”-ээр гардаг америкийн баримтат сериалууд их сонирхолтой юм байна. Америкийн хамгийн баян хүн Билл Гейт болон Элон Маскийнтухай баримтат кино сайн болжээ. “Tramp - an American dream” ч сайн баримтат кино байна лээ. Мөн дэлхийн хоёрдугаар дайны тухай “Greatest events of WW II ”хэмээх сонирхолтой баримтат сериал үзлээ. Дэлхийн хоёрдугаар дайны тухай худал үзэл суртлаар хүмүүжсэн бидэнд энэ сериал нүд нээсэн бүтээл болжээ. Куба улсын тухай, Фидель Кастрогийн тухай үнэн бодит мэдээллийг хүргэсэн нэгэн сериал гарсан байна лээ. Фидель Кастро бол Зөвлөлт улсын цөмийн пуужингуудыг эх орондоо нууцаар байрлуулчихаад “Америкийг цөмийн зэвсгээр устга” хэмээн зөвлөлтийн талд тулгалт хийж байсан дайны хэнээтэн байжээ. “Hitlers circle of evi” хэмээх баримтат сериал Гитлерийн тухай бидний мэддэггүй олон баримтуудыг дэлгэжээ. 

“NETFLIX”-ээр би “Daughters of FOUND” – “Олдмол охид” хэмээх америкийн баримтат сериал үзлээ. Нийгмийн асуудлыг хөндсөн маш сонирхолтойсериал байв.1999-2000 онд хятадын Гуанжоу мужид төрсөн хаягдмал 3 нялх охидыг америкийн гурван өөр гэр бүл үрчлэн авч хүмүүжүүлэн өсгөсөн тухай баримтат кино юм л даа. Тэр үед Хятадад “нэг гэр бүл - нэг хүүхэд” гэсэн төрийн хатуу бодлого явагдаж хэрэв зөрчвөл тухай гэр бүлийг цалин орлогынх нь хэмжээнээс 8 дахин өндөр үнээр торгууль ногдуулдаг байж. Тэр үед хятадын гэр бүл хоёр дахь хүүхэд төрвөл эсхүл охин хүүхэд төрвөл шууд л хөнжилд боогоод эсхүл цув хувцасанд боогоод олон хүнтэй гудамжинд хаячихдаг байжээ.Тэр хаягдсан нялхасыг зарим хүн олоод хүүхэд асрах газар аваачдаг байв. Зарим нялх хүүхэд гудамжинд хөлдөөд үхдэг байв. Тэр гурван охиныг хүүхэд асрах газар хэн нэгэн нь олоод өгчээ. Тэнд байхад нь америк гэр бүл үрчлэн авч байгаа юм. Тэр гурван хятад охин америкийн сайхан гэр бүлд бүх юмаар гачигдахгүй сайхан өсөж сургууль соёлд орж боловсрол эзэмшээд 15, 16 нас хүрдэг. Тэр үед Бээжин хотын их сургуулийн англи хэлтэй нэгэн оюутан хятад охин Америкад байгаа тэдний хаягийг олж тэдэнтэй холбоо тогтоож тэдгээр охидын төрсөн эх эцгийг Хятадад олох талаар хөөцөлдөж эхэлдэг. Тэдгээр гурван охиноос төрсөн эх эцгийг нь хайх уу гэж зөвшөөрөл хүсэхэд хоёр нь зөвшөөрч, нэг охин “Намайг төрөөд ганц сартай байхад гудамжинд хаясан эх эцгээ одоо би хайгаад яах юм. Хайгаад хэрэггүй” гээд зөвшөөрдөггүй. Тэдгээр хоёр охины зургийг нь хуудас дээр тавьж хятад даяар хайх ажил явуулдаг. Зарим хятад эх эцэг манай хүүхэд байж магадгүй гээд ДНК –гаа өгдөг. Гэвч ДНК нь таарахгүй байсан тул эрлийн ажил үр дүн муутай төгсдөг. Нэг хятад охин эрүүний төрөлхийн гажигтай тул сургуулийнх нь хүүхдүүд дооглоод хэцүү байсан. Харин америк эх эцэг нь тэр хятад охиноо өндөр үнэтэй мэс засалд оруулж эрүүний гажигийг нь засуулдаг. Эдгээр 3 охин Хятад эх орондоо ирж эх эцгээ эрж хятадын цагаан Хэрэм үзэж би хятад хүн гэдгээ мэдэрдэг. Тэднийг хятадад ирэхэд нөгөө хүүхэд асрах газрын сайхан сэтгэлт хятад асрагч яг хэвээрээ олон хүүхдийг асраад тэндээ ажиллаж байгаатай тааралддаг. 2000 онд хүүхэд асрах газар үнэхээр хүнд хэцүү байдаг байжээ.Тэр асрагч хятад эмэгтэй ярьж байна. Тэр үед 200 хүүхэд асардаг байж. Өглөө бүр хаясан хүүхэд хэд хэдээрээ олдож тэр бүгдийг авч асардаг байж. Тэр асрах газар хоёрхон асрагчтай, хоёр зуугаад нялх хүүхэдтэй байж. Асрах газар хүүхдийн эмч огт байдаггүй байжээ. Хүүхэд өвдвөл эм, тариа ч хүүхдэд олдоггүй байж. Хүүхдээ хаясан нэгэн хятад гэр бүлтэй уулзахад тэднийх найман хүүхэд төрүүлснээс гурван охин хүүхдээ жил дараалан төрөнгүүт нь шууд гудамжинд гаргаж хаясан байгаа юм. Үнэхээр уйлмаар кино. Эдгээр хятад охидыг Америкад сургуульд байхад нь бусад хүүхдүүд “Чи бол гудамжинд хаягдсан ази хүүхэд” хэмээн доромжилоход үнэхээр хэцүү байдаг байв. Гэвч өргөж авсан америк эх эцэг нь эдгээр хүүхдийг католик шашны боловсрол олгож, сургууль төгсгөж анхаарал халамж тавьсны дүнд өндөр боловсролтой ухаалаг охид болж чаджээ.Тэдгээр хятад охидыг яг л өөрийн хүүхэд мэт төрсөн өдрийг нь тэмдэглэж, бэлэг өгч хайрлан хамгаалж өсгөжээ. Тэд хятадаар нэг ч үг мэдэхгүй, хятад соёл огт мэддэггүй өссөн. Сэтгэлд нь заримдаа төрсөн эх эцэг минь ямар хүн байдаг бол гэсэн бодол эргэлддэг. Тэр тусалсан Бээжингийн их сургуулийн англи хэлтэй охин ч гэсэн их зовлон үзсэн байгаа юм. Тэр охиныг эцэг нь гадуурхаж зөвхөн хүүгээ анхааран халамжилдаг байжээ. Нэгэн удаа тэр охин эцгээ дагаж хүүхдийн парк орж тоглох гэсэн боловч эцэг нь түүнийг лифтнээс түлхэн буулгаж “Чи явж болохгүй. Зөвхөн миний хүү явна” гээд хүүгээ дагуулан явдаг байжээ. Хятадад охин хүүхэд багаасаа л гадуурхагддаг аж. Төрсөн эцэг нь охин хүүхдээ их гадуурхаж ,илүүдэл хүүхэд гээд үзэн яддаг байж. Ийм л их юм бодогдуулсан сонирхолтой кино байлаа. Энэ киног үзэж байхад эрс тэс ялгаатай хоёр нийгэм харагдаж байна.Нэг нь хүүхдийг багаас нь ихэд анхааран халамжилдаг хүнлэг баталгаатай америк нийгэмНөгөө нь охин хүүхдийг багаас нь гадуурхаж харгисладаг хятадын харгис хатуу коммунист нийгэм. Уг нь эртний хятад нийгэм бол Күнзийн сургаал дээр үндэслэсэн хүнлэг ёс зүйт нийгэм байсан. Гэвч улаан хувьсгалын балгаар эдүгээ Хятадад харгис нийгэм далан жил оршиж байна. Хятадад нэг жилд эх эцэг нь150 000 нялх хүүхэд буюу голдуу охин хүүхдийг голж “илүүдэл хүүхэд” хэмээн үзэж гудамжинд хаядаг аж. Хятад улс 1979-2013 он хүртэл “нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн төрийн хатуу бодлого явуулж энэ буруу бодлогын балгаар тоо томшгүй олон нялх хүүхэд, саяхан төрсөн охин хүүхэд гадуурхагдаж, хаягдаж, хэлмэгддэг байж. Хичнээн олон зуун мянган нялх охин хүүхэд үхэж үрэгдсэнийг хэн ч үл мэднэ. Тоолж баршгүй биз. 2013 оноос хятадын төр засаг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч саяхнаас 2021 оноос гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Охин хүүхэд төрвөл илүүдэл хүүхэд, хэнд ч хэрэггүй хүүхэд хэмээн үздэг хятад нийгэм үнэхээр харгис нийгэм аж. Төр нь харгис бол нийгэм нь харгис байдаг юм байна. Харин Америкад үрчлэгдсэн тэдгээр хятад охидууд азтай хүүхдүүд байв. Учир нь тэд сайн ээжтэй, сайхан баталгаат нийгэмд өсөж өндийж байгаа нь их зол завшаан шүү.


Хамгийн сүүлд 2022 онд миний үзсэн “NETFLIX”-ийн сериалуудаас хоёр сериал сэтгэлд гүн шингэж үлджээ. “Өрнөд фронтод өөрчлөгдсөн зүйлгүй хэвээр байна “ хэмээх дайны тухай сериал үнэхээр гайхалтай. Зохиол нь маш сайн. Энэ сериалд Австрийн нэгэн залуу дунд сургуулиа дөнгөж төгсөөд дэлхийн нэгдүгээр дайнд Герман Австрийн төлөө тулалдахаар фронт явдаг юм.Сериал эхлэхдээ л амь үрэгдсэн цэргүүдийн шинель, цамц, гутлыг хэрхэн цусыг нь цэвэрлэж янзлаад шинээр цэрэгт татагдсан залууст өгч байгаагаар эхэлдэг. Юугаа ч мэдэхгүй нэг сургуулийн залуус амь үрэгдсэн тэрхүү цэргүүдийн хувцасыг хүлээн авч Германий армийн цэрэг боллоо хэмээн ихэд баярлаж байдаг.Гэвч Францтай хийсэн тулаанууд,дайн гэдэг ямар хэцүү аймшигтай зүйл вэ гэдгийг залуус хожуу ухаардаг.Өрнөд фронтын байдал өөрчлөгдөөгүй гэсэн мэдээ сонинд гардагч гэсэн түүний цаана ямар аймшигтай дайн болж байсныг энэ сериалд тодорхой харуулжээ. Шавар шавхайтай окоп дотор байлдаж, их буу, пулемётны галын эсрэг довтолгоонд орж суманд өртөцгөөж үхэлтэй олон удаа нүүр тулдаг. Түүний хамт армид явсан сургуулийн найзууд бүгд л дайнд үрэгдэж үхдэг.Францын арми Германий армийг зогсоо зайгүй их буу болон нисэх онгоцоор бөмбөгдөж, танкаар дайрч Германий талд маш их хохирол учруулдаг. Германий засгийн газар дахин дайныг үргэлжлүүлжцэргээ алдахгүй хэмээн үзэж Францтай хэлэлцээр хийж буулт хийдэг. Гэтэл Австрийн генерал, дайны хэнээтэн Фридрихс Францтай энхийн хэлэлцээр хийсэн өөрийн засгийн газрын шийдвэрийг үл тоож энхийн хэлэлцээр хүчинтэй болоход 15 минут дутуу байхад цэргүүдээ дайны талбар руу хөөж тулалдуулдаг. Дайныг эсэргүүцсэн, байлдахгүй гэсэн өөрийн цэргүүдийг шууд бууддаг. Зохиолын баатар залуу маань сүүлчийн 15 дахь минутад францын цэрэгтэйтулалдаж байгаад дайн дуусахад ганц минут үлдэж байхад зүрхэндээ араасаа жадлууланүхдэг. Энэ сериал дайны аймшгийг харуулсан шилдэг бүтээл болжээ.

2022 оны 9-р сард гарсан Өмнөд Солонгосын “Narco- Saints- Хар тамхины гэгээнтэн” хэмээх шинэ сериалыг үнэхээр тасархай бүтээжээ. Зохиолыг нь Yoon Jong-bin ,гол дүрд ньHa Jung-woo тоглож, “Moonlight Film inc” продакшн 35 тэрбум воны зардлаарбүтээжээ. Зохиолыг нь маш сонирхолтой уран бичиж,гол дүрийг нь маш чадварлаг тогложээ. Жанр нь триллер, гэмт хэрэг, драм. Үйл явдал нь бодит явдлаас сэдэвлэж бүтээсэн. Солонгосын нэгэн залуу гоонь эр Сөүлд амьдардаг байв. Тэр гэрлэхийг хүсч сонинд зар өгч нэгэн эхнэр авч гэр бүл, үр хүүхэдтэй болдог.Залуу эр гэр бүлээ тэжээхийн тулд Сөүлд элдэв ажил давхар хийдэг. Гэвч мөнгө нь амьдралд хүрдэггүй. Нэгэн удаа Латин америкийн Суринама хэмээх хэн ч мэддэгүй жижиг улсадажиллаж амьдардаг найз нь Сөүлд ирж “Чи Суринамад ирж надтай хамт хамгийн ашигтай бизнес хий. Тэнддалайд их хэмжээний загас үнэгүй барьж их хэмжээгээр Сөүлийн ресторануудад зарж их ашиг олох боломж байна ” хэмээн ятгаж найзаа дагуулж тэр оронд очдог. Мань эрхамаг ажлын байраа зарж нилээд мөнгө хуримтлуулаад мөнгөө авч эргэлтэнд оруулахаар Суринамад очоод ёстой нэг тамд очсон юм шиг л болдог. Тэнд түүний найзыг нь хар тамхины дээрэмчид амь насыг нь хөнөөдөг. Мань эр өөрөө ч хар тамхины мафийнханд баригдаж хэд хэдэн удаа үхэх нь дөхдөг. Тэндэхийн хар тамхины босс, “Христийн гэгээнтэн”гэгддэг солонгос эр түүнийг хар тамхины хэрэгт гүтгэн шоронд оруулж байдал маш хүнд болдог. Яг тэр эгзэгтэй үед түүнд Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын ажилтан мафитай тэмцэхэд нь тусалдаг. Мафийн хамгийн том босс “Гэгээнтэн” гэгддэг солонгос эрийн баруун гар нь Солонгосын нууц албаны тусгай ажилтан гэдгийг тэр мэддэг. Хамаг хөрөнгөө алдсан солонгос бизнесмэн эр солонгосын нууц албаны хоёр ажилтантай хамтарч мафийн эсрэг баатарлагаар тэмцсээрхэрхэн ялж байгаа тухай маш сонирхолтой шилдэг сериал юм байна шүү. 

Эцэст нь дүгнэхэд эдүгээ дэлхийд тулаан, гэмтхэрэг, драм, адал явдал, уран зөгнөлын жанраар бүтээсэн “action” чиглэлийн кинонууд л алдартай болж үзэгчдийн таашаалыг хүртэж, зардлаа нөхөж, ашиг олж түргэн борлогдож байна даа.

Үүгээр “NETFLIX”-ийн сериалын тухай яриагаа өндөрлөе.

Доржийн СҮХБААТАР

2022.11.17