(Монголчууд гэрэл зурагт цувралаас)

Оросын засгийн газар1874-1875 онд Хятад руу судалгааны экспедици явуулжээ. Энэ аяллын багийнхан Монголоор дайрч өнгөрөхдөө Монгол, монголчуудын тухайболон Өргөө буюу Их Хүрээний зураг авсан ажээ. Экспедицийн бүрэлдэхүүнд багтсан Эмч Павел Яковлевич Пясецкий аян замын тэмдэглэл хөтөлж “Хятад орноор аялсан нь” хоёр боть ном хэвлүүлсэн байна . Энэ номд монголчуудын тухай бүтэн бүлэг бий бөгөөд маш сонирхолтой өгүүлсэн байдаг. 


П.Я. Пясецкий сайн эмч бас сайн зураач байсан бөгөөд түүний Монгол, Хятадад зурсан зураасан болон усан будгийн зургууд одоо болтол хадгалагдан үлджээ.

Хятад, Монголоор аялсан энэ аялалд Адолф Эразмович Боярский гэрэл зурагчнаар оролцсон бөгөөд нийт аяллын турш 200 орчим зураг авч үлдээжээ. Энэ зургуудын ихэнх нь одоо Бразилийн үндэсний номын санд хадгалагдаж байна. 

А.Э.Боярский энэ аялалд тохиолдлоор оролцох болсон юм. Аялалд явах байсан М. (Пясецкий тэмдэглэлдээ зурагчны бүтэн нэрийг бичсэнгүй, харин М. гэж товчилжээ) гэдэг зурагчин өвчний улмаас боломжгүй болж Oдесс хотоос гаралтай Омск хотоджил гаран гэрэл зургийн ажил эрхэлж байсан Боярскийд экспедицийн ахлагч Сосновский хамт аялах санал тавьжээ. Аялалд авч явах15 хайрцаг гэрэл зургийн хэрэгсэл бусад материалыг бүр Петер-Бургээс эхлэн бэлдсэн байсан бөгөөд харин холын аяны ая даах сайн сав баглаа боодлыг К.Н.Высоцкий тэргүүтэй Тюмений гэрэл зурагчид бэлдэж өгчээ.

Гэрэл зурагчин А.Э.Боярский (1873-1874)
Тобольск хотын музей.Н.Н.Юшковын авсан гэрэл зураг


Монголчууд анх хэрхэн гэрэл зураг авахуулсан тухай зураг П.Я.Пясецкийн тэмдэглэлээс товчлонорчуулснаа оруулья.

“1874 оны 7 сарын 13-ны өдөр. Ням гараг

... Ерөө голын эрэгт хоноглов. Маш сайхан өглөө байлаа. Ачаа хөсгөө эрт явуулчихаад бид хоёр цаг орчим саатан голын эрэгт амарч байлаа. Боярский хамт аян зам туулж буй морьтон монголчуудыгаа экспедицийнхэнтэй хамт зургийг нь авахаар бэлдэж эхлэв. Анх удаа гэрэл зургаа авхуулж буй хүмүүст хэсэг хугацаанд хөдлөхгүй томоотой сууж, зогсож байхыг ойлгуулах тун амаргүй байлаа . Орчуулагч тэдэнд тайлбарлаж ойлгуулах гэжбөөн ажил болов. Бүх хүмүүс байр байраа эзлэн зогсож гэрэл зурагчин маань шилэн хальсаа аппаратандаа хийн дурангийн таг аван гэрэл сүүдрээтохируулан тоолж эхлэх мөчид зургаа авхуулж байгаа хэдээс нэг нь босч аппаратны дуран дотор юу байгааг харахаар шагайна.

Босч явж болохгүй, хөдлөхгүй байх тухай хэчнээн яриад ч нэмэргүй. Хэн нэг нь гэнэт босно, морио давирч хөдөлгөнө эсвэл хөл гараа хөдөлгөж хоорондоо ярина. Таван удаагийноролдлого бүтэлтэй юм болсонгүй өнгөрлөө. Боярский цөхөрч бөөн ууртайхоцорсон билээ.... ” гэж бичжээ.

Монголчуудын анх гэрэл зураг авахуулсан тухай энэ тэмдэглэлхөгтэй бас дурсамжтай. Тэр үед таван шилэн негатив үр ашиггүй үрнэ гэдэг тун харамсалтай байсан нь гарцаагүй.

Боярский жил хагас аялсан ба аяллын турш авсан зургаас заримыг нь гол гаталж байхдаа алдаж үрэгдүүлсэн ч Петербургт 200 орчим зурагтай ирсэн ажээ.


Description: C:\Users\user\Desktop\2128.jpg

1874 оны 7 сарын 16-наас 24 хүртэл Өргөөд 9 хоносон бөгөөд энэ үеэр авсан Богдын Шар ордон Дэчингалав хийдийн зураг


Description: C:\Users\user\Desktop\zurag.jpg


Description: C:\Users\user\Desktop\мнглчууд боярский.jpg

Энэ зургуудаараа эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн мөнгөн медаль бас Станиславын одон хүртсэн байна.


Оросын газар зүйн нийгэмлэгийн мөнгөн медаль


Боярский эдгээр шагналаа гэрэл зургийн студиэ сурталчлах ажилдаа хэрэглэж байжээ.

Description: C:\Users\user\Desktop\сурталчилгаа.jpg


1878 онд Парисын дэлхийн үзэсгэлэнд гэрэл зургуудаарааа амжилттай оролцож, 1879 он хүртэл Москвад гэрэл зургийн газар ажиллуулж байгаад хувьсгалт үйл хэрэгт оролцсоны төлөө баривчлагдаж, Ростов хотод шилжин иржээ. Энд 20 орчим жилзургийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж хэд хэдэн хотод салбар нээн ажиллуулжээ. А.Э.Боярский 1907 он хүртэл нисэх загвар агаарын зураг сонирхонавч байгаад Ростовт бие барсан бололтой. 

Монголчуудын анхны байж болох гэрэл зургуудыг авсан гэрэл зурагчны тухай товч өгүүлэхэд ийм байна. П.Я.Пясецкийн аян замын тэмдэглэл тун сонирхолтой ба удахгүй уншигч олны гарт хүрнэ гэж найдаж байна. 

Интернетэд энэ ном дараах хаягаар байна:

https://www.litres.ru/pavel-pyaseckiy/puteshestvie-po-kitau-v-1874-1875-cherez-sibir-mongoliu-vostochnyy-sredniy-i-severo-zapadnyy-kitay-v-dvuh-tomah-toma-1-2/


2018.01.03