Хол явж сураагүй

Манай гишүүн

Ажил хийж үзээгүй 

Манай гишүүн

Ан авд явдаг 

Манай гишүүн


Оюутаны гурван жил

Илтгэгч болж

Аз дутаж 

Амжилт гаргаагүй

Манай гишүүн


Ганц нэг зуу татаад

Гадаад хэлээр ч ярих

Ганц төгссөн сургуулиа 

Гайхширч ярьдаг

Манай гишүүн


Эхнэрээ мэт 

Эмэгтэйчүүдийг бөгсдөж

Энд тэнд архи ууж

Эрхтэний зураг явуулж

Эд агуурсаа аривжуулж

Мөнгө тарааж сонгогдож

Мөнгө улсаас идэж ирсэн

Үхсэн ч мөнгөний төлөө үхэх

Манай гишүүн


ЖДҮ зэрэг сангын мөнгийг

Жинхэнэ хулгай гэж хүмүүс

Мэдсэн ч авдаг

Мэдээгүй ч авдаг

Авхаараа авгайгаараа 

Ааваараа ах дүүгийнхээ 

Нэрээр авдаг

Зартай томоос тэндер

Заргүй жижэг гэж

Архины мөнгө ч голж үзээгүй

Манай гишүүн.


Өмнөх жил сонгогдохдоо

Тэрбумтан болноо гэж ирээд

Эсрэг намын 

Эвгүй фракцад хулхидуулаап

Эх орон сүйрлээ гэж

Их том даргыг эсэргүүцэж

Зурагтаар ч нэг

Сониноор ч нэг

Ард түмний нүдэн дээр 

Айхтар шүүмжилсэний дараа

Албан тушаал аваад 

Ахиад дуграхаа больсон 

Манай гишүүн


Хүүхнийд бандагаа орхиж 

Хүрд эргүүлж ламд мөргөж

Намаа сольж

Нанчилдаан хийж

Тойрогтоо очоод 

Том том бидон, бакаал тарааж

Мөнгө ч олж

Мөнч олон залуусаар 

Бөгсөө долоолгож

Балай тэнэг ч гэсэн

Их хуралдаа л сонгогдож

Баяжсаар ирсэн

Манай гишүүн


Дээш ерөнхийлөгчид үзвэл

Дэмийртлээ шоолуулах

Манай гишүүн

Үүнээс цааш харин

Үргэлж сонгомооргүй 

Манай гишүүн


Бид иймийг нь мэддэг ч дахин дахин сонгосоор байдаг шинэ хүмүүс сонгож чаддаггүй нийт сонгогчиддоо зориулах цуврал нийтлэлийн 1 дүгээрх шүү