МАН-ын Үнсэлт
МАН-ы дарга сонгогджээ хөөрхий. Тэгтэл дарга хэн болсоноос илүү өрсөлдөгчөө үнсэж байгаа нь илүү сошлд явчихын.
МАН-ы дарга сонгогджээ хөөрхий. Тэгтэл дарга хэн болсоноос илүү өрсөлдөгчөө үнсэж байгаа нь илүү сошлд явчихын. Энд тэнд хүүхэд шуухадын дэргэд утас шөрмөсөө ухалтгүй боллоошд. Байс гээл хоёр настай эрийн нэгэндээ таашаал өгтөл үнсэж байгаа зураг мэлийтэл гарж ирээд байх ямар олиг байв гэж дээ. Хаянхярваа ч мэдрэмж гэдгийг дээд зэргээр мэдэрч нүд амаа аньж байгаад үнсүүлж байгаа харагдана. Зарим нэг охид хүүхнүүд өөрийн хуудаснаа “Энэ залуугын мэдэрч байгааг мэдэрмээр байна” гэсэн бол зарим нь “хүчирхэг эрийн гарт тэврүүлээд үнсүүлхээр ийм мэдрэмж аваогүй яахав дээ гэж” уулга алдсан байхын. Харин эрчүүд “Аа би ч ингэж үнсүүл үнсийшдээ” гэж фээсбүүкдээ бичсэн чинь эхнэрүүд нь доор нь “хнн худалч” гэж сэтгэгдэл бичэцгээсэн ч гэх шиг. Тэгсэн эхнэриййн сэтгэгдэлийн дор нэг хар юм “үнэн байлээ” гээд гэр бүлийн хэрүүлийг дээд цэгт тулгаж яс хаясан ч гэцгээж байна. Ёстой дуулиантай зураг юмаа.
Хэрэв Хаянхярваа сонгогдсон бол Хүрэлсүх ялагдсан хүн мэдээж тонгойж өгөхгүй цаадах нь бүсэлхийгээр тэвэрч байгаад цээжэн дээр нь үнсээд цусыг нь холих байсан гэхийн. Тэгсэн Хүрэлсүх нь Хаянхярваагын мөрөн дээр дарж түлхэж өмнөө өвдөглүүлээд тийм гэхийн тэмдэггүй +18 поозтой зурагаар сошл ертөнц дүүрэх байсан тухай алдартай экспэртүүд дүгнэлтээ хэлжээ. Минийхээр бол за дүүрчээ дүүрч ижил нуруутай ижил хүмүүс өрсөлдөөгүй нь их юм.Тэгсэн бол уруул уруул нийлж улаан озолт болж хэл мэлээ оролцуулж франч үнсэлтрүү чиглээд бүүр завхарсан юм орой тв бүрээр гараад залуучууд хүүхдүүд гайхан алмайрах байсан биз. Манай хөгшчүүд бол даанч тоохгүй аргагүй ингэх нь зөв угаасаа нам төрийн удирдагчид ингэж үнсэлддэг гээд сууж байх болуу. Манай комунист удирдагчид болох Брежнев дарга маань, Эрик Хоникэр дарга мааньгээд бүхий л дарга нар удаан гэгч нь уруул дээрээсээ үнсэлцэж мэнд мэддэг байсаныг хөгшчүүд гаргаахгүй сайн мэднэ дээ.
Тэгсэн одоо МАН бас гэнсэкээ солих гэж байгаа гэнээ. Улс төрч болж буй нэг найзтайгаа таарсан тэр Хүкийн фракц биш Цолмон сонгогдоосой. Тэгвэл намын дарга гэнсэк хоёр хоорондоо алалцаад 2020 оны сонгуулиар нам тавиулна даа. Тэр үед АН-аас ёстой надаас эхлээд бор халзан төлөгч байсан сонгогдох тухай нарийн юм ярьцан явж байхын. Надад бол тийм намчин өнцөг биш интэртаймэнт чухал тул хэн нь яахав сонгогдсоны дараах зураг л чухал. Амарбаясаглан ялахын бол Цолмон аниаг тайзан дээр озон үнсэж Цолмон аниа үл ялиг эсэргүүцэж хүмүүст их л таалагдах үзүүлбэр болох бол Цолмон ялвал Амарбаясагланг аягүү тийм сул үнсэж мэднээ. Тэр жил Гүндалай айхтар хэл амаар доромжлоод байсан одоо тэгэж айхтар хүн үнсэх нь юу л бол. За ямартаа ч намын даргын төлөөх хоёр хижээл эрийн үнсэлтийг бодуул хамаагүй үзүүштэй уулга алдуулсан үнсэлт болох нь тодорхой.
Гэснээс үнсэлттэй холбоотй шинэ саналууд гарсан байлээ шүү.
- Наадмаар давсан бөхчүүд унасныгаа гал халуунаар мэдрэмж төртөл нь үнсэжбайя гэнэ.
- Ямар ч сонгуульд ялагдсанаа бас таашаал автал нь үнсэж байя гэнэ. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэр сайжрах юм байхоо.
- Хурдан морьны уяачид түрүүлсэн нь айргын 4 морьны уяачаа үнсэж байя гэнэ. Морь унаач хүүхдүүдийн нүдийг халхалах юм бодож олох хэрэгтэй санагдсаан энд.
- Хурц, Нямдорж нарыг нэг үнсэлдэхээр ойрхон өрөөнд оруулцгаая гэхийн. Үхлийн үнсэлт болох вий гэж бодлоо. Уруул аманд түрхдэг хор мор энэ тагнуул хүчний байгууллагатай холбоотой улсуудын санаанд төрвөл яаана.
Зочин
Гомо нар
bayasaa
bayasaa
Зочин
Zochin
Beh
би
Бтнн
unshigch
Зочин
a
Kkk
Би