Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэдийн дунд тараасан энэ зар үр ашгаа өгч, сугалааны азтанууд хонжвороо авсан байгааг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” болж байна.
Амьд явахад юу эсэхийг үзэх. Хууль тогтоох үүрэгтэй парламентын гишүүн хүн худаг дээр сугалаа явуулаад зогсч байхыг харав. УИХ-ын гишүүн М.Билэгт гэдэг хүн (“Өвөл болохоор хүйтэн болдог” гэдэг алдарт афоризмын эзэн) тойргийнхоо иргэдтэй уулзахын тулд хонжворт сугалаа явуулсан байна. Өмнөх удаа зар тараахад сонгогчид нь цуглаагүй учраас арга ухаан сүвэгчилж, уулзалтанд ирсэн иргэдийн дунд азтан тодруулж, сугалаа явуулахаар зар түгээжээ. Хонжворт нь Эрдэнэт хивс, орос бакал, хувин данх, хичээлийн хэрэгсэл гэх мэт. Данх нь бүр зурагтай...
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэдийн дунд тараасан энэ зар үр ашгаа өгч, сугалааны азтанууд хонжвороо авсан байгааг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” болж байна. МАН-ыг сонгосон биш “мал” болов. Малчин хаана байна?
Өмнөх парламентын үед бас л Баянхонгороос сонгогдсон “бидон” Ганбат гэж нөхөр байлаа. Тэр хүн хоёр жил УИХ-ын Хууль зүйн байнгын хороог ахалсан гэдгийг хэн ч мэдээгүй боловч дөчийн бидон дээр зургаа хэвлээд сонгогчиддоо тарааснаас хойш монголчууд бүгдээрээ “Бидон ярьж байна”, “Бидон явж байна” хэмээн танимхайрах болсон билээ. Муу юм модон улаатай гэдэг болохоор энэ удаагийн их хуралд илүү олон “бидон” орж ирсэн байна.
Архангайгаас сонгогсдон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн (аав нь Ч.Ганзориг гэж “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, нөгөө Стандарт банкны 109 сая долларын зээл дээр баталгаа гаргасан хулгайч) шанаган дээр нэрээ бичээд сонгогчиддоо тараасан байна. Шанаганы ёроолд “Архангайн 1-р тойрог. Шинэ хөгжлийн Тэмүүлэл”... өөр юу юу ч гэнэ вэ. Нэрийн үсгийг нэг үсгээр зөрүүлснийг эс тооцвол парламентын гишүүний нэрийн хуудас бүтнээрээ явж байна. Ордны хаалгаар орохдоо ч гэсэн шанагаа үүрээд явах хэрэгтэй шт. Гадаад дотоодын зочин гийчинд дурсгал болгож өгөхгүй юу.
2000-аад оны дундуур Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа (тэр үед яг одоогийнх шиг жижиг 76 тойрогтой байлаа) гишүүн бүрт тойргийн мөнгө гэж 10 сая төгрөг өгдөг, түүгээр нь энэ мэтийн хог новш зах дээрээс худалдаж аваад тойргийнхондоо тараадаг байлаа, манай суу ухаантнууд. 2007 онд тойргийн мөнгийг шууд 100 сая, 2008 онд 250 сая болоход манай өдөр тутмын сонинууд гишүүдийн тойргийн мөнгийг эсэргүүцэж улс төрийн хоёр нүүрээ цагаанаар хэвлэж байв. Тойргийн мөнгө нэрээр төсвийн хулгай хийж, сонгогчдыг авлигадахыг эсэргүүцсэн хэрэг л дээ. Үндсэн хуулийн Цэц хүртэл заргалдаж, тойргийн мөнгийг зогсоосон боловч 2010 оны төсөвт шууд нэг тэрбум болж, 2011 онд гурван тэрбумд хүрсэн байна. Гэхдээ гишүүдийн гар дээр шууд өгдгөө болиод “Тойргийн сонгогчдоос санал авах” нэрээр тусгай жагсаалт гарган мөнгөө хуваарилуулдаг байлаа.
Тойргийн мөнгийг 2012 оны парламент зогсоосон боловч 2016 онд 65 суудал авсан МАН дахин хөгжүүлж эхэллээ. Ядаж л нэг удаад нь сонгогчиддоо хийсэн ажлынхаа тайланг гаргаж, сонин сэтгүүл тараадаг байснаа шууд өмд, гутал, данх, шанага руу уналаа. (Юу ч хийгээгүй улс юугаа ч тайлагнах билээ) Төгсөрнө гээч нь энэ.
Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, зам талбайгаа засах болохоор “мөнгөгүй” гээд духаараа хараад суучихдаг нөхөд цаг дээрээ төсвийн мөнгөөр ингэж л туйлж байна. Өмнөх жил Өмнөговиос сонгогдсон бас нэг "төлөг" өөрийнхөө зургийг жаазлаад тойргийнхоо бүх айлд тараасан байсан. Нэг нь ч нэгнээсээ дээр, доор орох юм алга.
Ийм л “мал”-ууд манай төрийг түймэрдэж байна. Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!
Зочин
pkxny
pkxny
зочин
Зочин
Amar
ИЧИГ ИЧИГ.
Бадарчин
зочин
hi
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Браво
Tugs