Монголчууд “Тусгаар тогтнолынхоо баяярыг тэмдэглэх” дургүй юм уу
Жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлчээр олон баяр давхцдаг. Монголчуудын тусгаар тогтнолын баяр, христийн төрсөн өдөр буюу зул сарын баяр, нийтийн тооллын шинэ оны баяр гээд бүгд давхцдаг юм. Монголчуудын 90 гаруй хувь нь буддын шашинтай гэдэг боловч христийн шашинтай ард түмэн шиг ертөнцийн эзний төрсөн өдөрт хүүхэд багачуудаас эхлээд хөгшин хөвөөгүй бэлтгээд сүйд болдог уламжлалтай.
Дөнгөж гурван хувь нь тусгаар тогтнолын баяр билүү богдын төрсөн өдөр арванхоёрдугаар сарын сүүлээр бас болдог байх шүү гэж арай дөхүү хариулсан байх юм. Үнэхээр Монгол Улсын маань тусгаар тогтнолын эрхэм баяр христийн хөлд гишгүүлж бүдгэрээд байна. Энэ өдрүүдэд туурга тусгаар Монгол Улсын хамгийн том баяр болдог гэдгийг мэдэхгүй буюу мэдсэн ч ач холбогдол өгдөггүй нь хачин. Тусгаар тогтнолын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж бай гэсэн зарлиг гаргаснаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Богд хаант Монгол Улсын түүхийг судалж хоёр боть ном тууривснаараа, төрийн шагнал хүртсэн доктор О.Батсайхан хоёр л тусгаар тогтнолын өдөрт ач холбогдол өгч байгаа юм шиг ээ.
Тэгвэл бид тусгаар тогтнолдоо тэгтлээ дургүй болчихсон ард түмэн юм гэж үү. Үгүй баймаар юм аа. Иргэд ч, улс төрчид ч эх орон тусгаар тогтнолдоо хайртай гээд л хашгираад цээжээ дэлдээд байдаг биз дээ. Гэтэл тусгаар тогтнолынхоо баярыг хамгийн дорд үздэгийн учир юу юм бол. Үүнд олон тайлбар байж болно байх. Хуурамч зохиомол түүх, үзэл суртлын хар гайгаар Монгол Улс маань хэдийд, аль улсад эзлэгдсэн байснаа, тусгаар тогтносон юм бэ гэдгийнхээ учрыг олохоо больчихоод байх шиг. Монгол Улсын хувь заяаг Бээжин шийдэж Манжийн хаанд харъяалагдаж, Монголын хаадууд Манж чин улсаас цалин пүнлүү зэрэг дэвээ авч 200 гаруй жил болсон түүх бий. Тэгвэл 1911 оны энэ өдөр монголын хаад ноёд Манжийн эсрэг тэмцэж манжийн төрийн хараат байснаа салж тусгаар Монгол Улсыг зарласныг Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр гээд байгаа юм. Энэ тусгаар тогтнолыг авч ирэхэд хамгийн их гавъяа байгуулсан хүн бол монголын шашны тэргүүн Богд лам Жавзандамба байдаг. Тэгээд ч Монголын хаад богд ламыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн.Төр улсаа таван яамтайгаар төвхнөөж он тооллоо хүртэл сольж, богд хаант Монгол Улсын нэгдүгээр он гэж дэлхийд зарласан юм. Саяханыг хүртэл Богд хаант Монгол Улсын түүхийг ч жинхэнэ тусгаар тогтнолын энэ өдрийг бараг нуудаг байв шүү. Яагаад вэ гэвэл бидний туулж өнгөрүүлсэн нийгмийн түүхийг монголчууд биш орос зөвлөхүүд бичиж өгсөн юм. Харин 1921 онд Орос улаан цэрэг нийслэл хүрээг эзлэн, хууль ёсны эзэн хаан Богдын Засгийн газрыг унагасныг бид ардын хувьсгал гэж заалгаж өссөн байдаг. Албан ёсны эзэн хааныгаа харийн улаан оростой нийлэн ширээнээс нь түлхэн унагааж 1924 онд лам ноёдын сонгох сонгогдох эрхийг устгасан баримт бичиг гаргасан өдрийг Монгол Улсын тусгаар тогтнолын баяр гэж коммунист түүхчид хуурсаар ирсэн түүхтэй. Социализмын үеийн үзэл суртлын түүхчид ингэж түүхийг гуйвуулж бичдэгээс биш монголын ард түмэн үеэс үед эрх чөлөө тусгаар тогтнолдоо хайргүй байгаагүй ээ. Богд хаант их Монгол Улс Манжаас салж тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад тэр үеийн бүх монгол туургатан бидний зүг харж нэгэн зэрэг мөргөж байжээ. Тэр үеийн Монгол одоогийнх шиг ийм жижиг газар нутагтай биш байлаа. Урагшаа Цагаан хэрэм, хойшоо Байгаль нуур, зүүн тийшээ Харбин, баруун тийшээ Дундад ази хүртэлх монгол туургатан бүгд баярлан хөөрч тусгаар тогтнолоо гэж зарлан тунхаглажээ. Дараа нь бурхнаа бургасаар балбав гэгчээр коммунист түүхчид юун тусгаар тогтнолын баярыг хүлээн зөвшөөрөх, албан ёсны эзэн хаан богд ламыгаа элдвээр харлуулсан гүтгэн ширээнээс нь сэгсэрсээн.Тангад номонд тархи нь эргэсэн яр тэмбүүтэй, сохор төвд энэ тэр гээд ернь муулахын дээдээр муулсан нь даан ч аймаар. Тэгвэл ийм асуулт гарна. Монголчууд 1911 онд Манжаас салж тусгаар тогтнолоо олсон юм бол чухам хэзээ хэнд тусгаар тогтнолоо алдчихсан юм бэ гэж. Тэгвэл Монгол Улсын тусгаар тогтнолоо олоод ердөө 10 жил болоход л оросын большевикууд цэрэг оруулаад булаагаад авчихсан юм. Тэгээд Монголд тоглоомын Засгийн газар байгуулсан. Монголыг Манжийн үед Бээжин мэддэг байсан бол, Оросын большевик намын ноёрхолын үед Москва мэддэг болсон юм. Монголын түүх манжаас салж Оросын аманд ороход Оросууд богд эзэн хааныг унагаад зогсохгүй Богд ламын олон мянган шавь нарыг хядаж, сүм хийдүүдийг нурааж, монголын аавын хүүхдүүдийг Оросын хуулиар буудав. Алтан ургийн ноёдын үр садыг бүгдийг хүйс тэмтрэв. Социалист коммунист нийгэм гэдэг ингэж байгуулагдсан. Саяхан болтол Богд хаант Засгийн газар байгуулагдсаныг юун тусгаар тогтнолын баяр гэж тэмдэглэх. Монгол төрийн хаан байсан богдын хөшөөг босгох газар олдохгүй байлаа шүү дээ. Харин энэ тусгаар тогтнолын баярын өмнөхөн нийслэлийн удирдлагууд Богд хааныхаа хөшөөг босгох шийдвэр гаргасан байна гэж бодоход монголчууд тусгаар тогтнолын баярын үнэ цэнийг ойлгож байна гэлтэй.
Dorjsuren
Г. Хүрлээ
Зочин
Зочин
зочин
зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongolzuu
Зочин
Монгол
Монгол
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
МАН-ынханд түүхийг гуйвуулах эрх үгүй
Зочин
shagai
Зочин
Зочин
Гамингууд Ардчилсан хувьсгал хийсэн нь
Коминтернийхэн Ардын хувьсгал хийсэн нь
shine xuu
Shine xuu
522522j
бао бар
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
(103.26.194.74) turhuu ch geh shig gytad harh chin
assa
Зочин
Зочин
Зочин
Uuchlaarai...
Uuchlaarai...
Uuchlaarai...
ramzai
Зочин
Төрхүү
bkyukl
bkyukl
bat
Ах
20-той цасан охин
zochin
Зочин
Баясаа
Мөнхжаргал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Oyunbileg
Батнэрэн
Altan urag
Зочин
энхбат цааш бичив
Zochin
Zochin
Zochin
энхбат
түүх
иргэн баяа
Зочин
Зочин
Зочин
Хуяг
Хуяг
Монгол
зочин
Зочин
Анд
Зочин
Зочин
Зочин
энхмаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
ganbaatar
Зочин
182.160.42.230 мал аа, 1946, 1961 оныг яриагүй
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАН-ынхан Богд хаанд дургүй байдгийн учир
Баримтууд
Зочин
Монгол хүү
Зочин
Зочин
Зочин
ДҮҮ
Зочин
санта
"баяр" нэг я бичнэ шүү дээ
tomjaal
ГАЛИНА.
ГАЛИНА.
Баримтууд 1
Баримтууд 1
Баримтууд 1
Çî÷èí
Зочин
Дашрэнцэнд
өаөөө
өаөөө
vvvvvvvvvv
vvvvvvvvvv
vvvvvvvvvv
Өлзий
Өлзий
Залуу
дако
Зочин
Зочин
Зочин
Zochin
дако
хххх
Зочин
Зочин
Ажиглагч
Tolui
unshigch
Зочин
Agi
Зочин
Зочин
ыөыбө
судлаач
dulmangal
kkk
zzssssssssss
Батэрдэнэ
Зочин
1206 Их Монгол улсыгТунхагласан өдрийг тэмдэглэе.
Тэнэглээд байгаарай, гавьяат долдой гуай
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
хөөрхий ком вирусны хордлого
kk
Зочин
Зочин
Зочин
МАНгарууд
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
Зочин
bold