МАЛ ЗАЛГИСАН МАШИНЫ ТУХАЙ
Нэгнийгээ мал гэлээ гэж хүмүүс уурлах вий. Толгой холбочих өөр ойролцоо үг олдодгүй харин ийм зоримог гарчиг өгчлөө.
Жишээ нь одоо өнөөгийн Орос оронд цусан төрөл нь дIIд-нд амиа өгөөгүй айл өрх бараг байхгүй. Харин өнөөдрийн монголчуудад автозам дээр хамаатнаа биш гэхэд танилыгаа унагаагүй, эрсдүүлээгүй, тэргэнцэрдээр суулгаагүй хүн байхгүй байх. Дөнгөж өнөө өглөө хэн нэг нь хурдалснаас болж эрсэдсэн зам дээр араас нь бас хурдлаад үхээд байгаа биднийг... мөрөөрөө ч биш зүгээр явж байсан өөр машин очиж мөргөөд байгаа өөрснийгөө л малтай зүйрлэсэн юм. Хүн гэдэг чинь арай өөр, жоохон юм хум боддог амьтан байдаг санаж байна ☹.
Гэхдээ бичилтийн гол зорилго энэ биш, түгжрэлийн тухай юм. Ер нь тэр аймшигтай, аалзны хорт шүлсэнд ороолгосон мэт түгжрэлээс арай гэж мултарсан хүмүүс хөдөө зам дээр өөрийн мэдэлгүй хөлөө жийн нисдэг ч юм билүү.
Таны бөгсний тухай
Ханиад хүрсэн ч “энэ муу онгорхой цонхноос боллоо” гэцгээдэг бид түгжрэлд буруутан хайж, нэг нэр олж баахан харааж стрээсээ жоохон гаргачаад үргэлжлүүлэн түгжирсээр байна. Гэтэл ер нь таны бөгс яагаад заавал машины суудал дээр байх ёстой юм бэ? Үүнийг бодож үзмээр байна. Тийн, энийг уншиж байгаа таны бөгс? Энэ тухай жаахан бодоцгооё. Машинтай хүмүүсээ л бүлэглэх гээд байна лд.
- Зайлшгүй
Хүүхэд. Хүүхэд сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах бол хамгийн ариун, хөндөж ч үл болом шалтгаан. Хэн бяцхан охиноо, хүүгээ хөтлөөд хөхөө өвлөөр, утаан дунд алхаад явахав. Энэ эцэг эхчүүд бол 200 хувийн зөвтгөлөөр машин унах эрхтэй хүмүүс.
Ерөнхийлөгч. Болон бусад өндөрлөг мөндөрлөг, дарга нар одоо машин унахаас яахав дээ. Уучиллаа. Бас түгээлтийнхэн, түргэнийхэн, галынхан, цагдаа...
- Худлаа гарууд
Оюутнууд. Хамгийн хэрэггүй машинчид. Яг төмс. Ногоотой шөлийг дүүргэх гэж л төмс хийдэг. Том болж, жолооны эрхтэй, машинтай болчоод байхад хүнд харуулахгүй бол тэнэг л дээ. Гэхдээ бусад нь түгжрээд байна шдээ, эцэг эх нь хэлэлдээ ирээдүйн сэхээтнүүдэд.
Залхуучууд. Ажилдаа ирээд өдөржин ажлын гадаанаа машинаа тавигсад. Хамгийн хорлонтой бүлэг. Тавин машины зогсоолын бичлэг бий. Ажлын 8 цаг тасралтгүй бичсэн. Тэнд ердөө арваад машин л гарч орж сэлгэгдсэн. Бусад нь өглөө ирээ л орой хүртэл тэндээ таг. Аймар байгаа биз. Энэ баахан товэр, плазануудын гадаах зогсоолууд бүгдээрээ адилхан. Өглөө оройдоо бүүм болгож, таныг бүтэн цаг машинд чинь суулгадаг новшнууд бол тэд юм.
Худалдааныхан ч бас адилхан. Нарантуул, бөмбөгөр, хорооллын хоёр талын дэлгүүрийнхэн, бусад бүх худалдааны төвүүдийнхэн өглөө ирээ л машинаа өдөржин пялайтал тавиа л таг. Зах мах орох гэсэн хүмүүс эргэлдээ л вайна, эргэлдээ л вайна. Ажилдаа алхаад, автуусдаад, таксидаад ирчихэд яадым бэ!
Нөхцөл байдлын тухай тухай
Бэлгэвч гээд нэг модойсон хэлбэртэй зүйл бий. Харин дээр үед орос бэлгэвчинд гурван литр пиав хийгээд зөөдөг байсан тухайгаа хуучлагсад олон. Манай хот ч гэсэн бэлгэвч шиг юм. Яг одоо бол гурван литрийн коструулинд нэг шуудай төмс орчихоод буцалж байна. Бөгс эргэх ч зай алга. Хорлол, зүхэл болсон машины тоо өдөр бүр нэмэгдсээр байна.
Зам гүүр нэмээ л бариад байдаг. Замын цагдаа өдөр шөнө, өвөл зунгүй л зогсоод байдаг. Маниус тэднийг улам хараагаа л байдаг. Амар байнуу гэсэн биш гай биш болов гэж энэ байх. Хотын дарга нар, замын цагдаа нарыг ганц өдөр холдуулаад үзэх юмсан. Орой нь гэхэд бүгдээрээ иргэний дайн хийцэн байна гэж мөрийцсөн ч алзахгүй. Чингис хаан ч энэ түгжрэлийг дийлэхгүй.
Дээрх машинтай бүлгийн сүүлийн гурван ангилалд хамаардаг та өөрийгөө толинд хар даа. Алхаад явж чадахгүй та бид хоёрт түгжрэл ярих, “түгжрүүллээ” гэж хараах нүүр байхгүй юм шүү дээ. Наад бөгсөө л машинаас салгаад өг. Хүн юм бол машинаасаа буу. Машин ихэдчээд байна.
Машин цөөлөх тухай
Байгаануудаа ч яая гэхэв. Нэмэхээ л болий гэж байгаам. Хуучин, эвдэрхий болон буруу рультэй автомашинуудыг нэмэхээ болих цаг болсон. Үүнээс болж ямар асуудлууд үүсч байгаа гээч:
- Осол
Энэ ч ойлгомжтой. Эвдэрхий, зарим юм нь дутуу ажилладаг машинаар салхи татуулаад давхиад байдаг. Дугуй мугуй нь салаад явж байна зарим нь. Осолд ороод зүгээр дундуураа хуваагдцан приуснуудыг бид харсан. Энд хийсэн залгаасаараа салж байгаа юм.
Буруу руль ослын тоог үнэхээр бодитойгоор нэмж байна. Гүйцэж түрүүлж чадахгүй. Машин ирж байна уу гэж цухуйж харах зуур л осол гаргана. Хүнээ зам руу буулгаж суулгана. Осол биш гэхэд түгжрэлд ч үлэмж нөлөөлдөг. Ер нь баруун гарын дүрэмтэй байж яахаараа ч энэ олон баруун талын рультэй машинууд яаваад байдийн. Хоримоор байна. Машин цөөрөх бас нэг боломж
- Бохирдол.
Агаарын бохирдол аймшигтай. Хамар цоргиод замын хажуугаар алхаж явахад ч бэрхтэй байна. Үүнээс аймшигтай зүйл цаана нь хүлээж байгаа нь энэ олон приусны батареэйнууд. Дэлхий нийтийг айлгаж байна шүү дээ. Батерей залгисан хүн яадаг билээ дээ? Жинхэнэ цацрагийн хор, аюул энд байна. Өргөн уудам, эзэнгүй нутагтай юм болохоор одоохондоо энд тэндгүй гаргаж шидээд байгаа. Аймар байгаа биз?
- “Такси”-тайгаа мөхөж буй залуус.
Хүн яагаад хямд машин унаж болдоггүй юм? гэх гэж байгаа бол түр азнаад уншаарай.
Хуучин, хямд машинууд олширсноор ид хөдөлмөрийн насны залуус бүгдээрээ нэг нэг “юм” унаад явж байгаа. Тэрүүгээрээ халтуур хийгээд хоногийн хорь гучин цаасаа олоод “болоод” байгаа. Дээрээ даргагүй, дургүй нь хүрвэл суусан хүнээ өшиглөж буулгаад гэртээ хариад хэвтчиж чадна гэж омогшоод явж байгаа.
Зөрөөд бусад салбар хөдөлмөрийн хүчний хоосролд орцон. Барилга дээр ажиллах залуу хүн олдохгүй байна гэдэг үүнтэй холбоотой. Ирсэн ч архидаад, хулгайлаад хөөгддөг нь ч бас холбоотой. Хашаанд нь дөрвөн дугуйт нөхөр нь хэвтэж байхад тэр ажлын байр ямар үнэ цэнэтэй юм бэ!
Энэ залуус өөрснөө ч бас ямар хөгжил дэвшил байхгүй “таксиндаа” гаццан. Илүү зүйлд зарцуулах мөнгө олдохгүй тул таксин дотроо л мэдээлэл солилцож, тэндээ амьдралыг бүтээж, такси кабинаараа л ертөнцийг төсөөлж явна. Ийм л нийгмийн бүлэг үүсчихээд байна. Гэтэл дэлхий ертөнц ямар уудам билээ. Хүний бүхэл бүтэн үе, хөдөлмөрийн бүтээмж ийнхүү таксины кабинд булшлагдаж мөхөж байна.
Үнэндээ такси ч биш шүү дээ. Тэрнийх нь нөхцөл, дагалдаж гарч буй гэмт хэрэг зөрчлийн тоо тоймоо алдсан. Орон нутгаас орж ирж “таксиндаа” хонож өнжиж хэд хоног халтуурдаад харьдаг тул тэр “өмхий такси” чинь үүсч байгаа юм. Үүнийг үүсгэж буй органик орчин нь хэтэрхий хямд, хуучин автомашинууд.
- Харин машин зарагчид маань яах вэ.
Ерөөс манай улсад машин авах зарах нь гутал авахаас хөнгөн хийсвэр болоод буй. Үнээ дагаад унац нь ч унасан. Тэгвэл зарагчид маань жилд 100 биш, 20 машин зарая. Гэхдээ олох ашиг нь тийм ч буурахгүй. Машины үнэ өснө. Өсч л байг. Угаасаа хөгжилтэй гадаад оронд айл бүр машинтай байдаг ч тэрийгээ дандаа унадаггүй. Хотоос гарах, ачаа зөөхдөө л хэрэглэж байна. Бусад цагт явган, дугуй, ядаж мопед хөлөглөнө. Тэвчиж болох хэрэглээ юм, эсвэл ерөөс илүүдэл шинж чанартай юм гэдгийг үүнээс харж болно. Харин манайд бөгс болгон...
Дахиад таны бөгсний тухай
Гэхдээ эрүүл мэндийнх нь тухай ярих гэж байна. Нийтийн биеийн тамир гэдэг ойлголт бий. Хойд солонгос шиг өглөө босоод нэг хоёр гэх гэж байгаам биш. Биеийн тамир, хөдөлгөөнийг сурталчлах гэж байгаам. Эрүүл мэндийн яамны хамгийн сайн хийх ёстой ажил л даа. Зүгээр алхах, дугуй унах л хамгийн хангалттай. Нээх лаг хувц хунар аваа л фитнессд дөрөв тав хоног яваа л сүртэй амьсгаадаад байх хэрэггүй шдээ. Тэгвэл явган хүний зам, дугуйн зам хаана байгаам бэ гэж уурлах гэж байна уу? Түр хүлээж бай, арагшаа явахаар шийдэл рүү орно.
Манайхан зарим нь дөч гараад, зарим нь тавь гараад сонин өцөг өцөг гэсэн биетэй болчдог. Гүйж чадахгүй, гүйнгүүт элдэв өвдөг шагай нь хатгана. Шатнаас бууж суух гэж ёхх мохдоо тулна. Хэлбэр галбир алдагдана. Нэг баахан бакь бакь эрчүүд, авгайчууд. Тэгээ л пээсээр баахан гадаадын хүний зураг үзэж ваав тавьтай гэхэд, ваав жартай гэхэд.. гэж коммэнт бичээ л суугаад вайна. Кармаанд нь машины түлхүүр найдвартай. Машинаасаа буу л даа эмээ өвөө нар аа!
Таны бөгс таных л боловч том утгаараа энэ нь үндэстний доройтол, мөхөл рүү дуудаж байна даа. Эрүүл мэндээ алдвад бүхнийг алдсанд тооц. Хэдүүлээ машиндаа залгиулсан мал болсноо нэг ухаарая даа.
Тэдэнтэй хамтран ажиллая
Нийслэлийн оршин суугчид ба нийслэлийн удирдлагууд яг урд урдаасаа барьцаж үзэлцсээр олон жил боллоо. Дарга нар л болсон хойно, тэд шийдэмгий арга хэмжээ авч хараал зүхлийн бай болохоосоо бэргэнэ. Иргэд л болсон хойно, бид хоолоо халбагадуулах битий хэл зажлуулахыг хүснэ. Дундуур нь үлгэн салган байдлаар, асуудлууд нь бахь байдгаараа хөвөрсөөр, цаг өнгөрсөөр. Угаасаа дарга гэрт нь орж бөгсий нь арчиж өгвөл сая сэтгэл ханах улс шдээ бид.
Тэднээс нийтийн тээвэр сайжруулахыг шаардая. Харин эхлээд өөрснөө машинаасаа бууя. Тэртэй тэргүй хахсан зам дээр нийтийн тээвэр, сургуулийн автуус нэмээд улам л хахаж бөглөрнө. Машинаас буухад эвгүй байгаа бол замын төлбөр нэмэх, зогсоолын төлбөр ахиухан нэмэх, бүсчлэн хуваах, дугаар хязгаарлах бүх боломжуудаг шаардая. Хоолоо халбагадуулая гэж байна. Ерөөс нийтийн тээвэр сайжирчуул автуусаар явышдээ гэдэг улсууд толинд хараад ахиад нэг бод доо, та яг явах уу ккк. Эхлээд өөрснийхөө тархинд жоохон масааж хиймээр байна. Тэгвэл нийтийн тээвэр бодитой шаардлага болж харагдана.
Такси үйлчилгээ сайжруулахыг шаардая. Явган зам, дугуйн зам шаардая. Буруу үрүүлтэй машинуудыг хориглохыг шаардая. Хуучин машинуудын татварыг өшөө нэмээд өг. Бодитой зүйл шаардаад, дарга нь ч амлаад чадахгүй бол огцроод явдаг болоё л доо. Ёстой алалцая. Тэхгүй тэгээд шаардаж байгаа нь ч “амьдрал сайжрахгүй байна” гэсэн ерөнхий юм, амалж байгаа нь ч “амьдрал сайжруулна” гэсэн ерөнхий юм шидэлцсээр л ирлээшд.
зочин
Зочин
Зочин
Зочин
ааа
Иргэн
Монгол
Umshigch
Ганбаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Иргэн
Зочин
Зочин
аригуун
аригуун
Овоо
Зочин
бөгс
ЭДИЙН ЗАСГИЙН АРГА?
blabla
Приустэй Пүүжээгээс
Zochin
hmm