ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШИВОЙ
Гаслал үгүй. Зовлон үгүй. Гутамшиг үгүй. Шунал үгүй. Мунхаг үгүй. ... Жаргал төгөлдөр. Амгалан төгөлдөр. Эд баялаг төгөлдөр. Энэ биеийг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан. Дияан тэргүүлсэн. Эрдэм ном, энэрэх ёс тэргүүлсэн. Номын ёсыг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан.
ГОЛ АГУУЛГА
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Ариун санваарт. Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан багш. Тэрбээр өнгөрсөн одоо ирээдүй цагийн бурхад бүгдийн сүр хүч, лагшин таалал, эрдэм үйлсийг яруу төгс сайхнаар болгоож магтан зарлигласан. Басхүү ийн магтаалын үрд гарах сайны үр ерөөл сэлтийг болгоон зарлигласан. Бурхан багш бээр“Бурханы олон шавь нараа” хэмээгээд. Бурхадын ном номлол хэнд боловч ялгарал үгүй хүрч тусалдаг. Тэд нар бүгдэд нэг адил нигүүсэх их сэтгэлийг барьдаг юм” хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
“Бурханы олон шавь нараа” хэмээн зарлигласан. Та нар Бурхад, бодьсадва нар хийгээд тэнгэр, газар, уул, ус, лусын эзэд бүгдэд өргөл хүндэтгэлийг чармайн үйлд. “Хутагт Алтангэрэлт” энэ номыг сонсож, уншиж, уншуулж, судлаж түгээж, хадгалж чармайж үйлд. Дээдийн ном үйлдэх тэрхэн мөчид буяны ёзоор эс төрөх аваас. Сүжиглэн залбирч үйлд. Ёсчилон болгоож дагаж үйлд. Эргэж буцах зам мөрийг хааж үйлд. Үнэнхүү их өгөөжит буяныг хураах болно. Эрдэм ном, буян хишиг нь арвидан дэлгэрэх болно хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Бурхан багш. Тэрбээр “Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан” хэмээх их хөлгөн судар номыг машид ихээр номлосон. Түүнийг сонсох, унших тэр цагт. “Миний буяны цогцос магад ихээр бүтэв” хэмээн санаж үйлд. Сүшиглэн зальбир. Тэр даруйд тань хилэнц түйтгэр үгүй болно. Тэр даруйд тань. Шившлэг хараал, муу үйлт бузар бүгдээр ирсэн зүгтээ буцаж одох болно. Эл номыг биширсэн, шүтсэн, мөргөсөн бүгдийг бурхад, бодьсадва, тэнгэр, газар, уул, ус, лусын эзэд бүгд сахин хамгаалж үйлдэх болно. Нигүүсэж уучлах болно хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Судар ном залагдсан тэр газар орон. Үлэмжит их ялгамжит хүчирхэг болно. Хүн ард нь бүгдээрээ энх амгалан болно хэмээн Судрын аймгийн дээд хаан Алтангэрэлт судрын ач тусыг болгоон зарлигласан.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Гаслал үгүй. Зовлон үгүй. Гутамшиг үгүй. Шунал үгүй. Мунхаг үгүй. ... Жаргал төгөлдөр. Амгалан төгөлдөр. Эд баялаг төгөлдөр. Энэ биеийг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан. Дияан тэргүүлсэн. Эрдэм ном, энэрэх ёс тэргүүлсэн. Номын ёсыг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.
ҮНЭН МӨНИЙ СУРГААЛЬ НОМЫГ СОНС УНШ.
ШҮТ БИШИР. ХАДГАЛ ТҮГЭЭ.
БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Заларсан бурхад, бодьсадва нар. Тэд нар. Тоо үгүй. Хязгаар үгүй их нигүүсэх сэтгэлд оршсон байдаг гэсэн үг. ... Тэд гасланг огоорч ирээдүйн ёсны хэмжээ үгүй их буян номын үйлсэд тангарагыг өргөсөн байдаг гэсэн үг. ... Энэ мэт. Амьтан бүхэн Бурхан Будда Шагжаамүни адил гэгээрлийн зүрхэнд орших болтугай. Энэ мэт. Амьтан бүхэн буян хийгээд өглөг буяны ач тус, сүшиг бишрэлийн агуу ихийг дотор сэтгэлдээ наминчилан залбирч үйлдэх болтугай. Энэ мэт. Бурханы билгүүн их номыг машид гүйцээн судлаж амьтан бүгдийн төлөө хэмээн залбиран бодож үйлдэх болтугай гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Дээдийн номыг ийн үйлд гэсэн үг. ... Бурхадын бясалгалд оршиж үйлд. Өргөл хүндэтгэлийг барьж чармайж үйлд гэсэн үг. ... Бодож үйлд. Мэдэж үйлд. Балмадыг жигшиж үйлд. Энэрэлийг ухаарч үйлд гэсэн үг. ... Хар ихт. Хор ихт. Хар муу нисваанисыг номхтгож үйлд. Барьж дарж үйлд гэсэн үг. ... Энэ мэт. Өөрөө чи өөрөөсөө эхэл гэсэн үг. Сэтгэл бодлоо ариусга. Тэвчээр төгс. Итгэл төгс. Төгс их нигүүсэх сэтгэлд оршиж үйлд гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Бодолтой бай. Болгоомжтой бай гэсэн үг. ... Башир сэтгэлийн эрхэнд орсоноор. Хүсэл шуналын эрхэнд орсоноор. Тоглоом баяслын эрхэнд орсоноор. Сэтгэл бодол, нисваанисын эрхэнд орсоноор. Өлсөх цангах. Өвдөх зовох. Хохирч үлдсэний эцэст байж үйлдэх муу үйлийн нүгэл хилэнцийг ухаарч бод. Мэдэр, тань гэсэн үг. ... Нигүүсэл их, төгөлдөр их сэтгэлээр эндүүрлийг болгоож үйлд гэсэн үг. ... Баян эс бөгөөс ядуу болсоноор. Эс бөгөөс мунхаг харанхуйн доройтлоос. Алжаахын аль бөгөөс цагийн доройтлоос. Хэл бие сэтгэлийн доройтлоос. Уур омог хилэнгийн доройтлоос цагдан үүсэх хилэнц нүглийг барьж, дарж, хорьж чад гэсэн үг. ... Тэр цагт зовлонгоос салах болно. Тэр цагт төгсөшгүй их, тэнцэшгүй их гэгээрлийн зам мөр үзэгдэх болно гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Жич: “Хутагт Алтангэрэлт судар”. Энэ судар. Бурхан багш. Тэрбээр өнгөрсөн, олоо, ирээдүй цагийн бурхад бүгдийн лагшин таалал, эрдэм үйлс, сүр хүчийг яруу төгс сайхнаар болгоож магтан зарлигласан байдаг. Басхүү энэ магтаал номын үрд гарах сайны ерөөл сэлтийг болгоон зарлигласан байдаг.
БАДАМХАНД МУЗЕЙ