ХҮНСНИЙ ШИНЭ КОНЦЕПЦ-ХҮНСНИЙ АЛТ
Хамгийн гол нь хүнс үйлдвэрлэгчдийн эр зориг, стратеги цоо шинэ концепцид суурилах болсныг та дэлгүүрийн лангуунаас хараарай. Тэр дунд удахгүй олон үрийн Лапша” гурил нэмэгдэх болно. Энэ бол ердийн гурилыг ХҮНСНИЙ АЛТ болгон өөрчилж, долоон үрийн гурилаар найрлагыг нь шинэчилсэн бүтээгдэхүүн байх юм.
Бараг байр, орц бүрийн дор 50 төгрөгийн ундааны цехтэй байсан тэр үед 500 төгрөгийн үнэтэй том савтай “Коко кола” өрсөлдөгч болон гарч ирэхэд “Яаж амжилт олно оо?” гэж та гайхаж байсан уу?! Өнөөдөр хар даа. Тавин төгрөгийн ундааны цаг үе үнэмшимгүй түүх болон ард үлдээд өдгөө мартагтах шахсан байгааг. Хүнс үйлдвэрлэгчид ХЯМД бөгөөд ХҮРТЭЭМЖТЭЙ гэсэн хуучин концепциэ эрс өөрчлөх эр зоригийг энэ жишээ монголчуудад харуулсан гэж би хувьдаа боддог юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хорин жилийн өмнө нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр энэ хэмжээ 10 дахин өсчээ. Цаашид тасралтгүй арифметик, эсвэл геометрийн прогрессоор өсөх болно. Харин энэхүү өсөлт айл бүрт амьдралын чанар болж хүрэх ёстой. Нэг үгээр бол оройн хоолны орц найрлага, сонголт өөрчлөгдөх нь ч бас хөгжил юм.
Хүнс, хоол хямд бөгөөд хүртээмжтэй байх ёстой гэсэн хандлага эдийн засгийн хэмжээ өнөөдрийнхөөс 10 дахин бага байх үед тохирч байсан байж болохыг үгүйсгэхгүй ч өнөөдөр монгол хүний өдрийн хоол хүнсний хэмжээ, түүний агууламж ямар байх ёстой тухай цоо шинэ концепцийг дэвшүүлэх цаг нь болсон. Төрөөс баримталж буй хүнсний бодлого, стратеги ч үүнийг ойлгож эхэлсэн нь баталж буй хууль, тогтоомжоос нь харагддаг.
Хамгийн гол нь хүнс үйлдвэрлэгчдийн эр зориг, стратеги цоо шинэ концепцид суурилах болсныг та дэлгүүрийн лангуунаас хараарай. Тэр дунд удахгүй Олон үрийн “Лапша” гурил нэмэгдэх болно. Энэ бол ердийн гурилыг ХҮНСНИЙ АЛТ болгон өөрчилж, долоон үрийн гурилаар найрлагыг нь шинэчилсэн бүтээгдэхүүн байх юм. Уламжлалт улаан буудайн гурил дээр хөх тарианы, бүхэл үрийн, гурвалжин будааны, хошуу тарианы, маалингийн болон вандуйн гурилыг нэмж буй болгосон ОЛОН ҮРИЙН гурил монголчуудын хүнсний хэрэглээнд шинээр орж ирэхээр боллоо.
Холестринд “баяртай” гэж хэл...
Сурталчилгаанд өргөн хэрэглэгддэг энэ үгийг дахиад давтахад хүрч байна. Учир нь олон үрийн гурилын найрлага нь зүгээр л хольц биш юм. Эдгээр нь хүний биед холестрины хэмжээг бууруулах, цусны эргэлтийг сайжруулах, ходоодны хавдраас сэргийлэх, зүрх судасны өвчлөлийг бууруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, өтгөн хаталтаас сэргийлэх,бодисын солилцоог сайжруулах, идээт үрэвслээс хамгаалах, биеийн жинг хадгалах, дархлааг дэмжих тархины үйл ажиллагааг дэмжих зэрэг үйлчилгээ үзүүлэхийг хүнсний технологичид тогтоожээ. Гэхдээ олон үрийн “Лапша” гурилыг үйлдвэрлэх технологийг гардаж буй “ТЭСО” компанийн хүнсний инженерүүд “Гурилыг үйлдвэрлэдэггүй, ургуулдаг” гэж хэлэв.
Ургуулсан олон үрийн “Лапша” гурил бол “ТЭСО”-гийн хувьд “Монголчуудын хүнсний хэрэглээнд шинэ үнэ цэн, шинэ соёл авчрах” концепцийнх нь нэг хэсэг. Уламжлалт сэтгэхүй, тогтсон соёл, хэвшмэл хэрэглээ, амьралын нормоо өөрчлөх нь өөрөө хөгжлийг бий болгодог хөшүүрэг. Энэ зүй тогтол дээр шинэ бүтээгдэхүүн бүхэн амжилт олж, дэвшил авчирч байгааг хүлээн зөвшөөрөх ёстой болов уу.