Хоёр хөршид ардчилсан Монгол улс хэрэгтэй!
Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байгаа.
Хойд Солонгост Хойд Солонгосын гадаад бодлого гэж байхгүй. Ким Чен Уны гадаад бодлого л гэж бий. Хойд Солонгосын гадаад дотоод бодлого нь эцэстээ Кимийн династийн ашиг сонирхолд захирагдах ёстой. Аливаа дарангуйлагч дэглэмтэй улсад ийм байдаг зүй тогтолтой.
Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байгаа.
Их гүрнүүд гэдэг бол ямагт ил далд өрсөлдөж байдаг. Харин жижиг орны дарангуйлагч нар үүн дээр нь тоглож улсын гэхээсээ илүүтэй хувийн ашиг сонирхлоо хангаж авдаг.
Ким Чен Уны хувьд Кимийн династийг аварч үлдэхийг хүсэж байгаа. Уг зорилгоо болбол Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг рэкетэлж хөгжлийн дэмжлэг авах замаар хэрэгжүүлнэ хэмээн тооцсон байж магадгүй.
Ингэж чадвал ард түмэн нь Ким Чен Уны "суу билэг"-ийг жинхэнээсээ бишрэх болно. Хачирхалтай нь хойд солонгосчууд Америкийг хамгийн их дайсагнах атлаа чухам Америкийг хамгийн их үзэхийг хүсдэг аж. Дарангуйлал дор буй хүмүүс хоёр нүүртэй байдгийг бид мэднэ дээ.
Ким Чен Ун юу ч тооцдог байлаа, их гүрнүүдийн харилцаа улам түвэгтэй болж байна. Бие биедээ цэргийн сүр хүчээ үзүүлэхдээ тулж,алсын тусгалтай пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулжээ. Америк гэлтгүй хоёр хөрш маань хоорондоо "хар санаж" хил залгаа нутгийн дагуу пуужин байрлуулсан. Хүйтэн дайны үед ч ингэж байгаагүй ээ!
Жижиг орны дарангуйлагч, их гүрнүүдийн хоорондын харилцааг тоглолтоороо улам түвэгтэй түгшүүртэй болгодгийг Монголын дарангуйлагч ч бас үзүүлж байсан түүхтэй.
1949 онд БНХАУ байгуулагдаж,түүнээс хойш 60-аад оны эхэн хүртэл хоёр хөршийн маань харилцаа найрсаг сайн байлаа.Найрсаг сайнаар зогсохгүй ах дүүсэг байлаа.
Шинэ дутам байгуулагдсан БНХАУ анхнаасаа Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг нь бүр ч золтой хэрэг байв.
Тэр үед л хоёр хөрштэйгөө сайн хөршийн ёсоор "...эн тэргүүнд... тэнцвэртэй харилцах" гадаад харилцааны бодлогын чиглэл гарч ирсэн юм. Бодлогын энэ чиглэл өгөөжөө өгсний нэг жишээ гэхэд, орчин цагийн Улаанбаатар хотын эхлэл болсон 40, 50 мянгатын орон сууцны хорооллууд хоёр хөршийн тусламжаар зэрэгцэн боссон явдал болно.
Хоёр хөршийн маань ах дүүсэг найрсаг харилцаа тогтвортой үргэлжилж чадаагүй. 60 оны эхнээс хүйтэрч сүүлдээ дайсагнах болсон.
Их гүрнүүдийн харилцаа муудахтай зэрэг түүн дээр нь хожоо олох гэсэн дарангуйлагч гараад ирэлгүй яах вэ.
Цэдэнбалыг л Зөвлөлтийн талыг баримтлагч байсан мэтээр эндүүрч ойлгодог. Тэр үеийн удирдагч нар бүгдээрээ Зөвлөлтийн талыг баримтлагчид байсан. Цэдэнбал бол өөрийг нь сталинч этгээд гэж үзээд зайлуулах гэж байгаа Зөвлөлтийн удирдагчид Хятадын талтай муудалцаж эхлээд байгаа агшныг овсгоотой ашиглан тоглолт хийж чадсан нэгэн юм.
Цэдэнбал,өөрийнх нь хүссэн эрх мэдлийг өгч байвал Зөвлөлтийн талд морь нохой мэт зүтгэхэд бэлэн байв. Тэгж зулгуйдахдаа, 45 онд ард түмэн нь тусгаар тогтносон улс байна гэж саналаа өгч байсныг мэдсээр байж ард түмнээсээ асуух ч үгүй тусгаар тогтнолоо устган Зөвлөлт Холбоот Улсад нэгдэж орох тухай хүсэлт гаргах зэргээр хэтрүүлж байсан юм.
Цэдэнбал,Зөвлөлтийн талыг өөрөөс нь дутуугүй баримталчих боловчиг хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах нь зүйтэй хэмээн ам алдаж байсан өрсөлдөгч нараа Хятадын талын "нөлөөллийн төлөөлөгч" гэх зэргээр гүжирдэн зайлуулж нутаг цөлсөн.
Хятадын "нөлөөллийн төлөөлөгчид"-ыг цэвэрлээд зогсохгүй хятад ажилчид, цагаачдыг хөөх,иргэдийнхээ удам судрыг мөшгөж эрлийз, хурлийзаар нь нууцаар бүртгэх зэрэг арьс өнгөөр ялгаварлах бодлогыг явуулав.
"Харгис лам нарыг ангийн нь хувьд устгасан нь манай намын түүхэн гавьяа" хэмээн ямагт сайрхдаг Цэдэнбал Далай ламыг айлчлуулахдаа нүглээ наманчлах гээгүй нь ойлгомжтой, Хятадыг улам ихээр өдсөн хэрэг юм.
Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчийг зузаатгаад улмаар Хятадыг хашраах зорилготой Зөвлөлт-Монголын цэргийн,урьд хожид үзэгдээгүй том хээрийн хамтарсан сургуулийг урд хилийн дагуу 1979 онд хийжээ.
Цэдэнбал гар хөл нь болж байсан Хятадаар айлгах Зөвлөлт маягийн гадаад бодлого 30 гаруй жил хийрхэж улайрсан байдалтай явсаар 90 оны ардчилсан хувьсгалын ачаар сая нэг зогссон.
Гэхдээ өнөө хир хор уршиг нь арилаагүй байна. Хятадаас "айчихсан" масс байсаар байна. Эрлийз, хурлийз гэж дайрдаг коммунистуудын гаргасан элий балай "суртал" одоо хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдсаар байна.
Хоёр хөршийн "хүйтэн дайн"-аар Монголын дарангуйлагчийн тоглосон товч түүх ийм.
Их гүрнүүд муудалцахад "хаяа хатавч"-аар нь байдаг жижиг оронд дарангуйлагч гарч ирэн дарангуйлал тогтох магадлал нэмэгддэг. Цэрэг стратегийн байрлалтай бол улам нэмэгдэнэ. Юу гэвэл,талдаа татахыг хүсэж буй их гүрний хувьд ард түмнээсээ асуудаг ардчилсан төртэй ярихаас ард түмнээ дарангуйлдаг этгээдтэй тохирох нь хамаагүй хялбар бөгөөд өртөг багатай.
Хэдий тийм боловч дараа нь дарангуйлагчийн "шалиг занг маллах" нь амаргүй агаад бүр өндөр үнэтэй тусна.Ийм болохыг Ким Чен Уны тоглолт харуулж байна.
Жижиг улсын ардчилсан төр угаасаа гадаад дотоод бодлогоо нээлттэй хэлэлцэж явуулдаг тул их гүрнүүдийн хар сэрийг төрүүлэн шалиглаж чаддаггүй. Хэн нэгэнтэй нь "нууцаар явалдаж араар нь тавих" боломж хомстой.
Ардчилсан улсын гадаад бодлого нь олон ургалч болоод "чалчаа" авч, дарангуйлагч мэт улс үндэстнээ эрсдэлд оруулсан тэнэглэл хийхийг сонгогчид нь зөвшөөрдөггүй тул хамжааргатай. Жишээ нь Орос шатахуун өгөхөө болих, Хятад визтэй болоодохвол манай сонгогчид хэнд уураа гаргахаа агшин зуур мэднэ. Гэтэл Хойд Солонгост тултал нь хориг тавиад байхад "ажрахгүй" байна.
Зүүн хойд Азийн бүс нутаг нэг дарангуйлагчийн ааш авираас болоод дайн бүхий байдалд орчхоод байна. Энэ бүс нутагт ахиад нэг ийм дарангуйлагч хэрэггүй. Тэр тусмаа "цэрэг стратегийн"хамгийн урт хилээр хиллэдэг тийм улсад нь дарангуйлагч гарч ирэх нь хоёр хөршид эрсдэлтэй. Хоёр хөршид ардчилсан Монгол Улс хэрэгтэй!
Буриад чанар
Увс чанар
Togtokh
эээ
Хужаа
Ю.Цэдэнпил
ммм
unshigch
Uul dargaa
Адилхан сэтгэгч ах чинь
Зочин
зочин
Зочин
Зочин
шонх
Зочин
шонх
MENGET
Шалбааг
Зочин
Зочин
Зочин
хуульч
хгүй шүү. Үнэхээр хохирогчид байгаа бол хойд солонгос руу дүрвээч
дг
Зочин
зочин
Зочин
МУ л аварна
Зочин
Vaj
Зочин
АН анхдагч
МАНАЙ ҮҮЛ
Зочин
зочин
Хоёр төрийн нүүр үзэгч
Зочин