Эдүгээ Монголоос хэт холгүй байршилтай,эх газартай холбогдсондэлхийнөндөр хөгжилтэй бүс бол Дорны сувд хэмээн алдаршсан Хонгконг хот болой. Монголчууд эдүгээ тээвэр жуулчлал хөгжсөн орчин цагт Хонконг явахыг хүсвэл тун амархан болжээ. БээжингээсШэнжэнь хот хүртэл хурдны галт тэрэгний тасалбар аваадөндөр хурдны галт тэргэнд суужнэг хоногийн доторХонконгийн зэргэлдээ хятадын Шэнжэнхотод оччихно, эсхүл Улаанбаатараас шууд нислэгээр хэдхэн цаг нисээд Хонгконгт буучихна. Эдүгээ Бээжингээс Хонгконг явах нь Улаанбаатараас Увс аймаг явахаас илүү хурдан хялбар, тав тухтай болжээ. Хонгконгд хийсэн миний ганцаарчилсан аяллын тухай өгүүлье. 

Нэг. Хонгконгийн тухай

Хонгконг бол өрнө,дорны хэв маяг хосолсон капитализмын хамгийн сонгодог шилдэг хэлбэр нь хөгжсөн онцгой газар.Хонгконгчууд бол 1842 оноос 1997 он хүртэл Британий улс төр, эдийн засгийн загвараар тэдэнтэй хамт 155 жил сонгодог капитализмын замаар хөгжсөн улс. 1840 онд 7 мянган хятад тариачин амьдарч байсан жижиг тосгон эдүгээ 7 сая хүн амьдардаг орчин үеийн супер хот болжээ.Дэлхийн банк санхүүгийн төв болжээ. Хонгконг буюу Хёнкон гэсэн кантон хятад үг нь “анхилуун үнэрт газар” гэсэн утгатай үг.Учир нь энд эрт дээр үед хятадууд арц, хүжхудалдаалдаг байжээ.Хонконг нь өмнөд хятадын Коулуны хойг дээр өрнө, өмнөд, дорно талаасаа өмнөд хятадын тэнгисээр хүрээлэгдсэн, Лантау, Ламма гэсэнтом арал болон 260 жижиг арлаас бүрдсэн газар. Хонгконг умарт талаараа хятадын эдийн засгийн тусгай бүс Гуандун мужийн Шэнжэнь хоттой хиллэдэг.Хонконгийг Хонконг, Коулун, Шинэ газар хэмээн гурав хуваадаг. Хамгийн том арал нь Лантау, хамгийн их хүнтэй нь Хонконг.Хонгконгийн 1104 хав.дөр. км газар нутгийн 25.0 хувийг эзэмшиж ашигладаг, үлдсэн ихэнхи газар нь ногоон байгууламж эзэлдэг,40.0 хувь нь амралт сувилал, дархан цаазат газар юм. Хонконг газар зүйн хамгийн ашигтай байрлалд , хамгийн таатай цаг агаартай орчинд оршдог. Хонконгт хавар, намар 22-25 хэм дулаан, зун 27-29 хэм дулаан, өвөл 16-17 хэм дулаан байдаг.

Хонгконгийн эрт, эдүгээгийн түүхийг товч өгүүлье. Энд эртний хятадын Тан, Сүн улсын үед худалдааны боомт, хятадын тэнгисийн цэргийн бааз байлаа.Энэ газарт анх 1513 онд ирсэн анхны европ хүн болПортугалийн иргэн Жорж Альварош гэгч байжээ.УдалгүйОст Индийн компани байгуулагдсны дараа энд англичууд олшрох болжээ.19-р зууны эхээр англичууд хятад руу хар тамхи зөөж эхлэв.1839 онд Манж Чин улсын эзэн хаан хар тамхи хятад руу зөөвөрлөхийг хориглосон зарлиг гаргалаа.Үүнийг үл тоож Британи Хятадын эсрэг хар тамхины дайн хийв. Британичууд Хонконгийг 1841 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эзэлж, 1842 онд дайны төгсгөлд Нанжингийн гэрээ байгуулж Хонконгийг өөрийн харьяат болгов.1898 онд Британи улс хятадын энэ газрыг 99 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ хийв. Британи хорьдугаар зууны эхэнд Хонгконгийг орчин үеийн хөгжилд татан оруулж, эхлээд 1910 онд Коулун-Кантоны төмөр замыг барьжКоулунг Гуанжоутай холбов. Удалгүй эх газрын Хятадад иргэний дайн болж улаантны хувьсгал ялж 1949 онд БНХАУ байгуулагдаж төрийн эрхэнд коммунистууд гарлаа. Хятадын коммунистууд бэл хөрөнгөтэй хүмүүсийн бүх эд хөрөнгийг хурааж, улааны үзлийг шүүмжилсэн хүмүүсийг буудан хөнөөж байсан тул хятадын олон зуун мянган хүнкоммунистуудаас зугатааж Хонгконг,Тайвань руудүрвэж байлаа. Хонконгийн хүн ам тэр үед маш түргэн өсөв. Хятадын Шанхай,Гаунжоугаас олон арван компаний эзэд Хонгконгт дүрвэнирж компаниа нээж байлаа. Жар,далаад онуудад Хонконгд үйлдвэрүүд олноор байгуулагдаж, үйлдвэрлэл өсөж экспорт нэмэгдэж эдийн засаг нь хурдан хөгжиж иргэдийнх нь амьдралын түвшин сайжрав. Жараад онуудад Хонкогт орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж айл бүр орон сууцтай болов. Эх газрын Хятад 1978 оноос эдийн засгийн нээлттэй бодлого зарлаж хөрөнгө оруулалтыг татаж эхэллээ. Хятадад хамгийн ихээр хөрөнгө оруулагч нь Хонгконг байлаа. Хонгконг сүүлийн 170 жил капитализмын замаар тогтвортой хөгжиж эдийн засгийн хүчирхэг бүс болсны нууц нь юунд байна вэ? Нэгд, Өрнөдийн Британий сонгодог капитализмыг хятадын уламжлалт аж ахуйтай хослуулан хөгжүүлсэн. Хоёрт, Эдийн засаг нь чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжсөн. Гуравт,Хамгийн бага татвартай, татварын хөнгөлөлт ихтэй.Дөрөвт, Хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлсэн.Тавд, Төрөөс эдийн засаг, тэр тусмаа хувийн хэвшлийн бизнест огт оролцдоггүй, саад болдоггүй. Зургаад, Газар зүйн хамгийн ашигтай байрлалтай далайн боомт. Долоод, Цаг агаарын таатай уур амьсгалтай. Наймд,Төр,эдийн засаг,хууль журам нь боловсронгуй,тогтвортой. Хонгконгод бизнесээ шинээр эхэлж буй хүнд амар хялбар байдаг. Яагаад? гэвэл тэнд ямар ч хүнд сурталгүй тул хялбархан бүртгүүлээд ажлаашууд эхлэх боломжтой. Хэрэв Хонконгд байгуулсан үйлдвэрээс ашгаа гадна нутагт олсон бол ашгаас нь ямар ч татвар авдаггүй. Үндсэн хөрөнгийн татвар, худалдааны татвар, нэмүү өртгийн татвар огт төлдөггүй. Банк санхүүгийн систем нь хамгийн найвартай,баталгаатай. Жар далаад онуудад Хонгконгийн хөгжлийг жижиг, дунд үйлдвэрийн эзэд, худалдаачид хийсэн байдаг.Хонконгийн нэхмэлийн үйлдвэржилтийг жараад онд хятадын улаантнуудаас зугтаж ирсэн Шанхайн үйлдвэрийн эзэд хийсэн байдаг. Хонконг жараад онуудад хувцас, электрон бараа, цаг, пластмасс бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортод гаргадаг байсан. Эх газрын Хятад эдийн засгаа нээлттэй болгосны дараа 1978-1997 онуудад Хонгконг -Хятадын бараа эргэлт жил бүр 28.0 хувь өсөж байлаа.Британи Хонгконгийг 99 жил түрээслэх хугацаа нь дууссан тул 1997 оны 7-р сарын 1-ний өдөрХонконг БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон. Нэгтгэхийн өмнөхөн Хонконгийн олон зуун баян хүмүүс Канад болон Тайваньд шилжсэн байдаг. БНХАУ Хонконгийг нэгтгэсний дараа эдийн засгийн чөлөөт байдлыг нь хэвээр хадгалсан. ”Нэг улс-хоёр систем” гэсэн зарчмыг баримталсан. 1997 он гэхэд Хонгконгоос хятадын хөрш зэргэлдээ Гуандун мужид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 48.0 тэрбум ам.доллар хүрч байв. Хонконгийн хөрөнгө оруулсан Гуандун мужийн үйлдвэрүүдэд эх газрын 5.0 сая хятад хүн ажилладаг.1980-1990 онуудад Хонконг ихэнхи үйлдвэрээ гадны нутагт байгуулж байв.1980-аад онд Хонконгд 50 000 үйлдвэр ажиллаж байлаа.Хонконгд голдуу хөлөг онгоц,түүний засварын үйлдвэр, нэхмэл,оёдол, электрон бараа, электрон техник, хими, хүнсний үйлдвэрүүд олноор ажилладаг. Хонконгд нэхмэл,арьс шир, гутал зэрэг 10 мянга гаруй үйлдвэрт 115.0 мянган ажилчин ажиллаж байна.Хонконгд цагны үйлдвэр гэхэд л 136 байдаг. Мебель, гоо сайхан, нүдний шилний үйлдвэрүүд хөгжиж бүтэээгдэхүүнээ экспортод гаргасаар байна.Хонгконгод тэнгэр баганадсан өндөр байшин олон буй. Хонконгд 8000 гаруй өндөр байшин байдгийн 250 нь 150 метрээс өндөр ажээ.Хамгийн өндөр байшин нь Олон улсын худалдааны төв 118 давхар буюу 484 метр өндөр, Олон улсын санхүүгийн төв нь 88 давхар буюу 415 метр өндөр ажээ. Хонгконг хүн амд ногдох тэрбумтны тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг бөгөөд энэ хотод өнөөдрийн байдлаар 36 тэрбумтан / ам.доллараар/ байдаг ажээ.Хонконгийнхамгийн баян хүнийг Ли Кашин гэдэг бөгөөд түүний хөрөнгө нь 26.0 тэрбум ам.доллар ажээ.Хонконгт ам.долларын саятан бол хэдэн зуугаараа байдаг ажээ. Хонгконг хамгийн чөлөөт эдийн засагтай гэдгээрээ 13 жил дараалан дэлхийд эхний байрт, хамгийн шилдэг санхүүгийн төвтэй гэдгээр азид эхний байрт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд тавд орж Япон, Швейцарь, Дани улсаас дээгүүрт бичигддэг. Хонгконгод төрийн 16яам ажилладаг бөгөөд соёл, урлаг, боловсрол, ахуй үйлчилгээ, дэд бүтэц, тээвэр холбоо, эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжсөн. Боловсролын систем нь Британи, АНУ-ын боловсролын системтэй адил тул дэлхийн хэмжээний стандартад нийцсэн боловсрол олгодог. Хонконгийн кино урлаг дэлхийд алдартай. Далаад онд Хонконгийн кино найруулагч Ремонд Чоу, Леонард Хо нар шинээр “Golden Harvest” студи байгуулж, 1971 онд “Том эзэн” кинонд Брюс Ли-г гол дүрд тоглуулсан нь Хонконгийн кино урлагийн дэлхийд хийсэн анхны том тэсрэлт болж байлаа. Хонгконгийн киног дэлхийд алдаршуулсан хүн бол Брюс Ли. Түүний гол дүрд тоглосон “Нударганы амт”, “Луугийн зам”-аас эхлээд олон кино дэлхийг байлдан дагуулсан. Брюс Лигийн дараа түүний халааг жүжигчин Жеки Чан, Жет Ли, Чой Юн Фат нар үргэлжлүүлэв. Хонгконгийн “Голден Харвест” болон ”Фильм воркшоп” студээс “Хятад сүнсний түүх”, Жо Вугийн “Алуурчин”,”Гал дуудах хот” зэрэг кино дэлхийд алдартай. БНХАУ Хонгконгтой нэгдэх үйл явцаас өмнө Хонгконгийн зарим кино найруулагчидХолливудад шилжин очив. Ялангуяа Жон Ву, Вонг Кар Вай, Цуй Харк, Ринго Ламм, Юань Хэдин нарХолливуудад амжилт олов. Хонгконг кино Холливудтай өрсөлдөж байна. Хонгконгд улсын 40 эмнэлэг, хувийн 10 эмнэлэг ажилладаг бөгөөдэрүүл мэндийн салбарт 12.8 мянган доктор, 41 мянган сувилагч, 6.4 мянган их эмч ажиллаж байна. Хонгконг хүний дундаж наслалт 81.6 байгаа нь дэлхийд тавд дээгүүрт орж байна.

Хонконгд аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн. Хонконг нь эх газрын Хятад, Монгол, Хойд Солонгос улс мэт коммунизмд өртөж сүйтгэгдээгүй тул архитектор, соёл, шашин, сүм хийд, уламжлал нь хэвээр хадгалагдсан, жуулчид үзэх үзмэр түүх, дурсгалын газар ихтэй. Хонконгод нэг жилд 25-27 сая жуулчин ирдэг. Хонконгод 612 тохилог зочид буудал зочдоо жил бүр хүлээн авдаг. Хонконгийн олон улсын нисэх буудал нь жилд 47 сая зорчигч хүлээн авч,3.7 сая тонн ачаа тээвэрлэдэг. Эдүгээ Хонгконгд 7.2 сая хүн амьдарч байгаагийн 95.0 хувь нь кантон нутгийн хятад гаралтай иргэд эзэлдэг. Хонгконгийн иргэдийн3.1 хувь нь англи хэлийг өдөр бүр хэрэглэдэг, 35.0 хувь нь англи хэлийг хоёр дахь хэлээ гэж үздэг ажээ. Хонгконгийн хүн амын 5.0 хувийг энэтхэг, пакистан, балба, вьетнам, филиппинчүүд эзэлдэг. Хонгконгод жил бүр эх газрын Хятадаас 45 000 хүн шилжин ирдэг ажээ.

Би Хонгконгийн хөгжлийг очиж үзэх юм сан хэмээн эртнээс боддог байсан. Монголоос хамгийн ойр, коммунизмд өртөөгүй,өрнөдийн загварыг өөрийн онцлогтой хослуулсан азийн өндөрхөгжсөнямар орон хаана байна вэ? гээд газрын зураг дээр судлаад үзсэн чинь яахын аргагүй Хонгконг тодорсон доо. 

Хоёр. Хонгконг, Макаод аялсан нь

2014 оны намар 10-р сарын дундуур би амралтаа аваад хувиараа бие дааж ганцаарчилсан аялал хийхээр шийдлээ. Өмнө нь би 2003 онд албан газрынхантайгаа хятадын Шанхай хот руу аялсан боловч аяллын бүрэлдэхүүнд ихэнхи нь эмэгтэйчүүд байсан тул зөвхөн дэлгүүрээр хэсээд миний үзнэ гэж төлөвлөсөн газраар огт ороогүй юм даг. Тэхлээр би өөрийн төлөвлөсөн газраар өөрөө ганцаараа аялах нь зөв юм байна хэмээн шийдсэн юм. Хонгконг руу хэрхэн аялах, юу үзэх, хаана очих, хаана буудалд байрлах, ямар дурсгалт газраар явах зэрэг бүх мэдээллийг интернетээр жилийн өмнө судалж видео үзэж, юү үзэхээ тэмдэглэчихсэн тул ганцаар явахад ямар ч саадгүй болов. Хонгконг явах хамгийн тохиромжтой цаг бол 10-р сарын сүүлч юм. Энэ үед тэнд цельсийн 27 градус дулаан, бороо татарчихсан цаг тохиож байлаа. Аялалын зардлын тооцоогоо хийчихсэн, мөнгө бэлэн, гадаад паспорт бэлэн, одоо явах л үлдлээ. Миний аялалын чиглэл: ”УБ-Замын Үүд-Эрээн-Бээжин- Шэнжэн-Хонгконг - Макао- Хонгконг- Бээжин- УБ”байлаа. Улаанбаатараас галт тэргээр гарч Замын Үүдэд очиж Эрээнээс автобусаар Бээжинд шөнийн 23 цагт ирээд маргааш өдөр нь Бээжингийн Баруун вокзал дээр очиж Шэнжэн явах суудлын хурдан галт тэрэгний билет 250 юанаар авч шөнийн 23.45 цагт хөдөллөө. Эргэн тойрон үй түмэн хятад хүмүүс хятадаар чанга чанга ярилцан шуугилдана. Тэнд монгол хэлтэй байтугай, англи хэлтэй амьтан нэг ч алга. Хурдан галт тэрэг 250 км/ цагийн хурдтай явж байлаа. Хятадууд галт тэргийг дүүргэж, суудалгүй зарим нь коридороор сууцгааж, зарим нь босоо зогсож чихэлдэн явцгаана. Тэд чанга чанга ярьцгааж, бэлэн хоолоо энд тэндгүй задлан байн байн идэцгээнэ. Замын хажуугаар хятадын хот тосгод, тариалангийн талбай жирэлзэн өнгөрнө. Би 28 цагийн турш даяанч мэт хөдлөлгүй сууж бүтэн хоёр шахам шөнийн турш нойргүй сууж явсаар хоёр өдрийн дараа өглөөний 04 цагт Шэнжэнд ирэв.Галт тэргэнд хөдлөлгүй олон цаг суудал дээрээ суусан тул бие ихэд чилсэн байлаа. “Энэхүү галт тэрэгний билетийг хямдаар авч нийтийн плацкартаар явах нь буруу шийдвэр байжээ. Буцахдаа купений тохилог билет авах юм байна” хэмээн бодлоо.Шэнжэнд газар дор байрлах төмөр зам, метроны хонгилоор чемоданаа чирч явсаар Хонгконг нэвтрэх хаалган дээр очиж хил нээгдэхийг хүлээлээ. Чемодан авч явсан нь алдаа болжээ. Нэг жижиг үүргэвчтэй л явдаг байж. Аян замд ачаа чирэх нь илүүц аж.

Өглөөний 07 цагт Хонгконгийн хил нээгдэхэд паспортоо үзүүлж хил нэвтэрлээ. Хонконгийн Ло Ву метроны өртөөнөөс метроны билет 35 хонгконг доллараар авч Хонгконг хотын төв зүүн Цим Ша Цуй руу метрогоор явлаа.Огт хүн танихгүй том хотод ганцаараа ийнхүү очиход эхлээд эвгүй байсан боловч удалгүй хотын цэмцгэр сүрлэг байдал, байгалийн сайхныг мэдэрч сэтгэгдэл өндөр болоод явчихлаа.Замын хажуугаар тарьсан цэцэг, ногоон байгууламж, зам,гүүр, 50-иас дээш давхар өндөр барилгууд , гудамж ,талбай үнэхээр супер хот гэдэг нь мэдэгдэж байлаа.Би метрогоор далайн усан доогуур дамжин явсаар Лантау арлын Тунг Чунгийн Ситигатед 58 давхар зочид буудалын 8 дугаар давхарт байрлав.

Энэ хотод юу үзэх вэ, ямар хаягаар очих вэ? гэдгээ тэмдэглэлийн дэвтрээсээ дахин нэг харав. ”Хонгконг арал дээр: 1.Виктория Пик, 2.Виктория Харбор, 3.Стар Ферри, 4.Далайн парк, 5.Тосон Лаанымузей-Мадам Тюсюгийн музей. 6.Сохо.Коулуунд:1.Оддын авеню, 2.Чункинг Мансион, 3.Коулун парк, 4.Стар Ферри, 5.Далайн Терминал. Шинэ газарт: 1.Лантау арал, 2.Диснейланд, 3.Тай О тосгон, 4.Том Будда 5. Тун Чунг форт, 6.Түмэн Бурхны сүм, 7. Далайн эрэг-Beach үзнэ” хэмээн тэмдэглэжээ.

Буудалд жаахан унтаж амраад эхлээд орчинтойгоо танилцаж үзлээ. Буудлын зохион байгуулалт, лифт, усан бассейн,цэцэрлэг,харуул хамгаалалт... энэ бүхэн тохилог, тав тухтай ажээ.Үнэхээр том сайхан хот аж. Буудалдаа жаахан амарсны дараа одоо энэ том хотод хаашаа яаж гарах вэ? хэмээн бодож , эргэн тойрон язганах үй олон хүн, үй олон барилга байгууламжийг хараад сүрдэж байв. Эхлээд метроны зураг, хотын зураг авч, метрогоор төөрөлгүй явж сурлаа. Очих газар руугаа явж байхдаа буцах замаа сайтар ажиглаж тогтоож байлаа. “Хүн танихгүй энэ том хотод хэн ч надад газарчилж туслахгүй, би өөрөө өөртөө газарчилж төөрөхгүй явах болж дээ” хэмээн бодож явлаа. Харийн том хотод ганцаараа явж байгаа монгол хүн их л сонор сэрэмжтэй болж , явсан газраа их сайн санадаг болж, хашир чоно шиг муу санаатай болчихдог юм байна лээ. Анх удаа энэ том хотод ирсэн тул төөрөх болов уу гэсэн айдас эхлээд байсан боловч удалгүй тун хурдан дасаж энд бүх хаяг нь англи хэл дээр ойлгомжтой байх тул төөрөхгүй байв. Хүмүүс нь бүгд англи хэлтэй тул зам асуухад ямар ч төвөггүй замаа заалгачихаж байлаа. Би эхний өдөр ганцаар явсаар долоон сая хүнтэй энэ том хотод төөрөлгүй явсаар буудалдаа эргэн ирэв. Эхний өдөр төөрөөгүй тул дараагийн өдрүүдэд төөрөхгүй нь тодорхой.Удалгүй би төрөлх хотдоо ирсэн мэт төөрөхгүй чөлөөтэй явж сурлаа. Хүмүүсийн соёл харилцаа, хотын цэмцгэр тохилог байдал, цэцэрлэг талбайн тохилог байдал, зам тээврийн соёл, метро, автобус, хотын соёл, үзэх зүйлс бүх юм сайхан байлаа. Маргааш өглөө нь би шууд Том Будда /Big Buddha/ хөшөөг үзэхээр явав.Энэхүү Буддагийн сэрэг дүр бүхийагуу том байгууламж ньминий байрласан буудлын хажууд холгүй орших өртөөнөөс агаарын дүүжин замаар кабинд суужявж хүрдэг ажээ. Би явах өртөөгөө олж тросс утаснаас дүүжилсэн кабинд сууж үлэмж өндөрт гарч далай, уулан дээгүүр нэг цаг шахам явлаа. Кабинд суусан нэгэн хятад эмэгтэй нөхрийнхөө гараас зуураастай нилээд айсан байдалтай байхад хүүхдүүд нь огт тоохгүй байх аж. Кабины цонхоор тээр дор далай, усан онгоц, уул үзэгдэнэ. Удалгүй уулан дундах 34 метр өндөр агуу том Будда харагдлаа. Энд бууж том Буддагүзлээ.Тэнд Бурхны сүм хийд, лам хуврагуудыг харлаа. Зураг авлаа. Дараа нь тэндээсээ хотын төв рүү очиж “Чунсинг Мансион” хэмээх худалдаа зах зээлийнтөвд очиж үзлээ.Тэнд энэтхэг, пакистан, непал, филиппин гэсэн зүсэн зүйлийн улс үндэстэнхөлхөлдсөнхудалдааны том төв зах байлаа. Орой нь метрогоор Лантау аралдаа буцаж буудлаа төвөггүйхэн олж амарлаа. Буудлын цонхоор шөнийн хотыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй гайхмаар. Энэ том хотод надад хотын зураг, метроны зураг, хотын бүх төрлийн тээврээр явах зориулалттай 150 хонгконг долларын үнэтэй “Октопус карт” гурав л их хэрэг болж байлаа. Картны үлдэгдэл багасвал картаа цэнэглээд яваад байлаа. Маргааш нь хотын төв явж “Централ” хэмээх хотын банк санхүүгийн төвөөр явж баахан фото зураг дарлаа.Эргэн ойрон тэнгэрт тулсан өндөр барилгууд, хотын төвийн цэцэрлэг, талбай нь бараг хүнгүй, бүгд ажилдаа оффистоо байгаа бололтой. Хотын төв нь хүнгүй шахам,7 сая хүн ам нь хаашаа алга болсон юм бол гэмээр эл хульхан байлаа.Харин тэнд гартаа гэрэл зургийн апппарат барьсан ганц монгол би л зураг дараад яваад байлаа. Цэцэрлэг нь ямар сайхан юм бэ. Цэцэг нь хүртэл тод улаан өнгөтэй. Сандал нь хүртэл гантиг.Офисс, үйлчилгээний газруудаар нь орлоо. Гайхамшиг. Ордон л гэсэн үг. Барилга байгууламжийн дизайн, тохилог байдал, үйлчилгээ хэлэх үг алга. Тэнд АНУ, Герман,Тайланд, Өмнөд Солонгос, Японоосирсэн жуулчид их тааралдаж байлаа. Тэнд хоёр давхар британи маягийн автобус, такси, метро, усан онгоцоор аялж, том дэлгүүрт байрладаг ресторанд “japan dampling shogun ramen”хэмээх япон зоог барьж, алим жимс авав. Тэнд үдийн япон зоог барихад 40 хонгконг долларын үнэтэй байв. Эхний өдрөөс л эхлээд л би тэндхийн хүн болов. Хонгконг хүмүүс надаас: “та Хангуг /солонгос/ хүн үү, Япон хүн үү?” хэмээн асуух аж. Толгой дохиод л,зураг аваад л яваад байлаа. Монгол гэж хэн ч таамаглахгүй байлаа. Маргааш нь алдарт Оддын бульвар үзэж Виктория Харбор руу явлаа.Оддын бульвар гайхалтай сайхан байлаа. Би өөрийн шүтэн биширдэг Брюс Лигийн хөшөөг олж зургаа татууллаа. Хөшөөн дээр “Брюс Ли 1940-1973” гэсэн үсэг харагдана. Жеткундог үндэслэгч, кунфугийн мастер, алдарт жүжигчин Брюс Ли өөрийн 33 жилийн охорхон амьдралдаа үлэмж ихийг бүтээж амьд домог болсон хүн дээ. Брюс Лигийн тоглосон бүх киног үзсэн бишрэн шүтэгч миний бие Брюс Лигийн нутагт ирээд баяртай байлаа. Бульвар дээрээс далайд яваа хөлөг онгоцууд, далайн цаанаас үзэгдэх үзэсгэлэнт хотын дүр зураг гайхамшигтай харагдана. Өдөр ньхамгийн өндөр уул Peak Victoria-даваачдаг “The Peak Tram” хэмээх зогсоолыг олоод тэндээс фуникер хэмээх канатан трамвайгаар өндөр уул руу өгсөжгарлаа. Тэндээс Хонгконг үлгэрийн хот мэт үзэсгэлэнтэй харагдана. Дэлхийнсупер модерн хот гэдэг үнэхээр агуу юм. Би өдөр бүр хэдэн зуун зураг дарсаар байлаа. Хүн ард нь тэнүүн, инээмсэглэсэн, нэг ч ууртай хүн харагдахгүй, нэг ч хэрүүл хийсэн хүнгүй, нэг ч хулгайч, гуйлгачин,согтуу хүн алга. Бүх юм тайван, дулаахан, сэтгэлд өег. Хүний төлөө нийгэм тэнд л байлаа. Өндөр хөгжил, өндөр соёл, тав тухтэнд л байлаа. Элбэг хангалуун, баталгаатай амьдрал тэнд л байлаа. Британий европ стандарт гэдэг тэнд л байлаа. 00-ийн өрөө нь хүртэл европ стандарт. Хонгконгдхууль журмаар хориглосон тул гудамж талбайд нэг ч хүн юм идэхгүй, юм уухгүй, хог хаядаггүй тул хот нь цэвэр цэмцгэр, тав тухтай тохилог ажээ. Далайн эрэг дээр хүртэл хүн юм идэхгүй, уухгүй, хог хаяхгүй. Зөвхөн зоогийн газарт л хүмүүс иднэ, ууна.

Дараагийн өдөр би шууд Макао явлаа. Тийшээ явахын тулд хотын төвд“China Ferri Terminal” хэмээх усан онгоцнызогсоолоо олж, нэг талын билетээ 175 хонгконг доллараар авч,”Turbojet” хэмээхусан онгоцоор өдрийн 12 цагт хөдөллөө.Эргэн тойрон Номхон далайн хязгааргүй усцэлэлзэн харагдана. Том том хөлөг онгоцууд хажууугаар хөвж яваа нь үзэгдэнэ.Усан онгоц дотор зорчигчид бүгд чимээгүй тайван,нэг ч хүн чанга ярихгүй, хэрэлдэхгүй, юм идэхгүй,уухгүй,хог хаяхгүй, цэвэр цэмцгэр явна. 

Макао гайхалтай сайхан хот юм. Макаод анх португальчууд 1513 онд ирж, 1557 онд боомт хот байгуулжээ. 1999 он хүртэл Макао Португалийн мэдэлд байв. Макао 30.8 квадрат км газар нутагтай, 653 000 хүн амтай. Макаогийн төвд 220 000 хүн амьдардаг аж. Макаод ажилгүй хүн бараг байхгүй гэдэг. Төв гудамжаар нь явахад ажилгүй, дэмий сэлгүүцсэн, ядуу хүн харагдахгүй байна лээ. Макао бол нэхмэлийн үйлдвэрлэл, загасны үйлдвэрлэл, тамхины үйлдвэрлэл хөгжсөн газар аж.Макаод эдийн засгийн хамгийн их орлого оруулдаг газар бол мэдээж казино. Энд 33 казино байдаг. Би хамгийн том казино болох Venetian, Grand, Galaxy-д орж үзлээ. Макаогийн бүх орлогын 70 хувийг эдгээр казино бүрдүүлдэг аж. Макао нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP нь 87 300 ам.доллар хүрсэн бөгөөд энэ амьжиргааны түвшинг харуулах чухал үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвт жагсаж байна. Энэ бол том амжилт шүү. Монголчууд бид энэ чухал үзүүлэлтээрээ дөнгөж 3000 ам доллар буюу дэлхийд 110 дугаар байранд гэлдэрч явна. Макаодби үдийн 13 цагаас 18 цаг хүртэл тавхан цаг байх хугацаандаа 160 зураг дарж амжлаа. Макао бол Португалийн соёл хятадын соёлтой холилдсон,католик шашин күнзийн сургаалтай сүлэлдсэн өвөрмэц соёлтой сайхан хот байлаа. 

Португалчууд нэгэн үе далайн их гүрэн байсан юм шүү. Тэд Америк төдийгүй, азийн Хятад, Филиппин, Япон хүртэл далайгаар аялж,дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддаг байлаа. Тэд латин америкийн Бразилийг нээж байгуулсан гээд бод доо.Макао хотод хятад залуус энд тэндгүй мотопед хөлөглөн давхих аж. Харин португал хүн тэнд үзэгдсэнгүй. Дэлгүүр, байгууллагын үүдэнд дүүрэн мотопед эгнүүлээд тавьчихсан байх аж. Хотын төвөөс казино оршдог Венециан хүртэл далай дээгүүр тавьсан гүүр бол гайхамштай том байгууламж байлаа. Далай дээгүүр ийм том сайхан гүүрийг яаж барьсан юм бол доо хэмээн өөрийн эрхгүй бодно. Гүүрийн зам нь олон эгнээ өргөн аж. 

Макаогийн “Венециан” хэмээх казиногийн газар бол үлгэрийн ордон гэсэн үг. Энд би үүдний хэсгээс нь эхлээд л алмайрав. Маш сонин гоё хүрхрээг байгууламж дотроо хийсэн байлаа. Тэнд казинод түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Үйлчэгч нар намайг тоглогч гэж бодсон бололтой , тоглоомын ширээнд дээр урьж байлаа. Би шатраас өөр тоглоом сонирхдоггүй тул энэхүү казиног нэвт шувт явж бүх өрөө тасалгааг нь сонирхож дуусгалаа. Агуу юм аа,агуу юм.Хотын төв бол их өвөрмэц газар байлаа. Маш олон гоё барилга байгууламжтай, худалдааны том төв байлаа. Макао хотын төв талбай Синадо нь зураг дээрээ том харагдаад байсан, очоод үзсэн чинь үнэхээр жаахан талбай байлаа.Манай нийслэл хот Улаанбаатарын Ялалтын талбайгаас чжижигхэн талбай байлаа. Удалгнүй би оройн 18 цагт буцах билетээ 185 хонгконг доллараар авч Макаогоос усан завиар хөвжХонгконгтоо шөнө буцажирлээ. Шөнийн Хонгконг энд тэндгүй солонгын долоон өнгөөр алаглаж ямар ч сайхан юм, диваажингийн үлгэрийн орон л гэсэн үг.

Намайг Хонгконгт байх үед тэнд ардчилал, хүний эрхийнтөлөө оюутны жагсаал цуглаан ид болж байсан. Цуглаан, суулт хийж байсан газар нь цэвэрхэн, дэг журамтай, хаалт хамгаалалттай байсан. Ямар нэгэн хүчирхийлэл, гэмт хэрэг огт гарч байгаагүй. Гудамжинд хог новш, шил огт хаяагүй байсан.

Маргааш нь би Номхон далайн эрэг явахаар шийдлээ.Талын монгол надад зах хязгааргүй далай ихэд сонин содон санагддаг юм. Далай руу өндөр уулсын зүг автобусаар явав. Далай, элс, өндөр уулс, битүү ой модүзэсгэлэнтэй харагдана. Автобусны жолоочид би англиар “Beach, beach” хэмээн сануулан хэлж байсны дүнд арай далайн наран шарлагын газар өнгөрчилгүй зөв буудал дээр нь буулаа. Битүү ойг жаахан нэвт явтал шууд далайн эрэг харагдлаа.Би далайн эрэг дээр 3 цаг байлаа. Номхон далайн зах хязгааргүй ус цэлэлзэн үзэгдэнэ. Эндээс Хонгконг дэлхийн бүх далайн боомттой холбогддог. Газар зүйн хамгийн ашигтай байрлал. Далайд олон давхар барилга босгосон мэт сүрлэг том хөлөг онгоцууд хөвнө. Хүмүүс далайн эрэг дээр тааваараа амарцгаана, усанд сэлнэ, англи, хонгконг хүүхдүүд элсээр тоглоно. Энэ хот надад яагаад чюм нэг л дотно санагдана. Бүх юм тайван амгалан, сүрлэг үзэсгэлэнтэй. Бүх юм цэвэр цэмцгэр, тохилогтав тухтай.Хүн ард нь эелдэг найрсаг, соёлтой, англи хэлтэй, хэл нэвтрэхэд хялбар, тусархаг. Орой нь хотын төв рүү Оддын бульвар дээр очиж, лазерийн тоглолтыг оройн 20 цагт үзлээ. Далайн цаанаас шөнийн үзэсгэлэнт хот өнгө өнгийн гэрлээр туяарч харагдана. Шөнийн тэнгэрт лазерийн ногоон гэрлэн туяа агаарт сүлжилдэн бүжиглэнэ. Дуу хөгжим хангинаж хүмүүс баярлалдан хөгжинө.Урлагийн хүмүүс таазан дээр гарчдуулж,бүжиглэнэ. Хүмүүс шөнийн үлгэрийн хотыг гайхан шагширч, зургаа татуулна, хөгжилдөнө, жуулчид усан онгоцоор олон өнгийн гэрэл татуулан аялна. Аз жаргалтай, амар амгалан, найрсаг сайхан хот байлаа. 

Шөнийн Хонгконг ямар үзэсгэлэнтэй юм бэ. Хонгконг бол Үлгэрийн хот ажээ. 11-р сар дөхөөд байхад энд зуны дулаахан шөнө болж байлаа.Би гадаададхол явж олон хотоор аялж байгаагүй, зөвхөн хоёр хөрш улсаа л үзэж байсан. Хэдэн жилийн өмнө би Монголд ойр хамгийн өндөр хөгжилтэй бүс хаана байна вэ хэмээнбодож газрын зураг дээр эрж энэ хотыг олж тогтоогоод юу үзэхээ урьдчилан төлөвлөж ирсэн маань үнэхээр оножээ. Би 4000 км газраар галт тэргээр явж энд иржээ. Ганц монгол гэхэд ганцаардахгүй,амар амгалан, баталгаатай, аюулгүй аялж байлаа. Би Хонгконгт6 хоноход нийт 1250 фото зураг авчээ. Миний “Фүжи” фото аппарат үзэсгэлэнт Хонгконгийн зургаар дүүрчээ. Буцахын өмнө Чункинг Мансионд дэлгүүрээр орж Хонгконгын сувенир дурсгалын зүйлс авлаа. Хонгконгт би хэд гурван үзэх газраа үзэж амжаагүй явах боллоо. Дараа ирж үзэхээс.

Би маргааш нь “Хонгконг-Бээжин”-гийн суман галт тэрэгний купений буцах билет 451 хонконг доллараар авч хотын төвөөс Бээжингийн зүг өдрийн 14 цагт хөдөллөө.Унтлагын хурдан галт тэрэгхүн цөөтэй, тохилог, тав тухтай байлаа. Би энэхүү үлгэрийн үзэсгэлэнт хотодгэр бүл, найз нартайгаа хамт дахин ирнэдээ гэсэн бодол тээжнутаг буцлаа.Суман галт тэрэг 350 км/цагийн хурдтай явахад өмнөд хятадын хот, тосгод кино шиг жирэлзэн өнгөрнө. Зам зуураа купенд хамт явсан Хонгконгоос Бээжин рүү явж байгаа нэгэн хятад өвгөнтэй танилцаж жаахан хууч хөөрлөө. Энэ хүн Хонгконг болон эх газрын Хятад хоёрын дунд бизнес хийдэг аж. Тэр бээр англиар ойр зуур дажгүй ярьж байлаа. Сүүлдээ бид хоёр жаахан улс төржиж би түүнд “Эх газрын Хятад улс Хонгонг шиг хөгжиж болох байлаа. Хятадын Коммунист нам бол тийм ч сайн нам биш. Олон сая хүн буудаж хөнөөсөн. Харин Гоминданы нам ялсан бол бүх Хятад даяараа хөгжих байлаа” гэсэн чинь мань хүн ихэд цочиж гайхаж байлаа. Миний энэ үгэнд тун таагүй хандаж байгаа энэ хүн Хятадын Коммунист намын гишүүн юм болов уу. Бүү мэд. Удалгүй манай галт тэрэг Бээжингийн Баруун вокзал дээрдараа өдрийн 15 цагт хүрэлцэн ирлээ. Бээжинд ирнэ гэдэг бараг Улаанбаатарт ирлээ гэсэн үг. 

Миний өмнөд хөршөөр хийсэн 17 хоногийн ганцаарчилсан аялал ийнхүү дууслаа. Монгол нутаг маань энэ үед цасанд дарагдчихсан, өвлийн сар эхэлж байхад Хонгконгт намрын бороо орж, зуны сар мэт ногооноороо цэлийж, улаан сарнай ургасан хэвээрээ намайг үдэж байлаа. Хонгконг ганц монгол намайг огт анзаараагүй, харин би Хонгконгийг ихэд анзаарч, хөгжлийг нь бахархаж явлаа. Эх газрын Хятад шиг коммунизмын аюулд өртөөгүй, соёлын хувьсгал болоогүй, Британий сонгодог капитализм, Хятадын күнзийн капитализм, соёл хоёр сүлэлдэн хөгжсөн Хонгконг гайхмаар сүрлэг гоё хот байлаа. Хонгконгчууд Бурханы шашин, Күнзийн соёл, хувийн өмч, ёс заншлаа олон зууны турш хадгалан үлдэж, орчин үеийн капитализмын эерэг чанарыг өөртөө шингээж дэлхийн өндөр хөгжилтэй супер модерн хот болж чаджээ. Энэ хот дэлхийн хамгийн үзэсгэлэнт сайхан хотын нэг болж хөгжжээ. Хонгконгд нэг жилд 25 сая гаруй жуулчид ирдэг бөгөөд ихэнхи нь эх газрын Хятад, АНУ,Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайланд, Филиппинээс ирдэг ажээ.

Эдүгээ Хонгконгийн дотоодын нийт бүтээгдэхүүн /2014 оны байдлаар/ 412.3 тэрбум ам.доллар болжээ.1 ам.доллар 7.7 хонгконг доллартай тэнцэнэ. Хонгконгт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 56 428 ам.долларт хүрсэн нь монголоос 22 дахин их буюу дэлхийд 6 дугаар байранд явж байна. Энэ бол эдийн засгийн гайхамшигт амжилт. 

Хонгконгчууд азтай хүмүүс. Тэд дэлхийн агуу үндэстэн Британий харъяалалд байхдаа “God and myright – Бурхан хийгээд миний эрх” гэсэн уриа,“ God Save the King, Queen - Бурхан минь, Эзэн хаан, Хатан хааныг миньивээг” гэсэн сүлд дуулалтайгаа гурван жарны туршидамар амгалан, элбэг хангалуун, нийгмийн баталгаатай амьдарч ирсэн хүмүүс ажээ.

Монголчууд бидэнд Хонгконгчуудаас суралцах зүйл арвин байна. Ялангуяа эдийн засаг, банк санхүү, хот байгуулалт, тохижилт, ногоон байгууламж, аюулгүй, тав тухтай эко орчин, бизнесийн салбарт олсон тэдний амжилт, туршлага, хөрөнгө оруулалт, хөгжлийн үсрэлт гээд монголчууд бидэнд сурах зүйл их байна даа. Монгол минь хорьдугаар зуунд улаан хувьсгал хэмээн хийрхэж, коммунизмд өртөж сүйрээгүй бол, далайд гарцтай эрх чөлөөтэй орон байсан бол эд нар шиг цаг алдалгүй таатай сайхан нөхцөлд хөгжих байж дээ гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирнэ. Дорны сувд болсон Хонконг, Макао хотоор явсан миний ганцаарчилсан аялал хамгийн сонирхолтой, сургамжтай, сайхан аялалын нэг байлаа. Баяртай, үлгэрийн үзэсгэлэнт хот Хонгконг минь.

                                                                                                                                                                                 Доржийн СҮХБААТАР   Хонгконг, Макао хот     2014.11.5