Сүүлийн үед би Чингис хааны Монголд сайтар судлагдаагүй алтан ургийн түүхийг ихэд сонирхож, энэ талаар зориглож судалж бичихээр шийдлээ. Энэ бол Дундад ази дахь Чингис хааны алтан ургийн хаадын түүх юм.Хорьдугаар зуунд дэлхий дахиндЧингис судлал хүчтэй хөгжөөд байхад Монголд бүхэл бүтэн жарны турш эх оронд нь Чингис хааны нэрийг хэлэхийг хориглож, Эзэн хааныг маань коммунистууд харгис феодал, эзлэн түрэмгийлэгч харгис хаан байсан мэтээр гүтгэж харааж доромжилж байсан юм. Чингис хааны түүхийг сургуулиудад огт заадаггүй байлаа. Үүний горыг би өөр дээрээ хүртэл амсаж байв. Зөвлөлт улсад их сургуулийн оюутан болоод хоёрдугаар курсад сурч байхад манай их сургуулийн хууль эрх зүйн доктор багш тэр курст сурч байсан 12 монгол оюутан биднээс Чингис хааны түүх, Их засаг хууль хоёрын тухай асуув. Нэг ч монгол оюутан хариулж чадахгүй байв. Зөвлөлтийн сургууль төгссөн, орос хэл сайтай монгол оюутнууд хүртэл юү ч хариулж чадахгүй байв. Тэр үеэс би дотроо Чингис хааны тухай заавал сайн мэддэг болно хэмээн өөртөө тангараглаж байж билээ. Түүнээс хойш Чингис хааны тухай олон арван ном уншжээ. Тэдгээр номыг уншиж байхад Чингис хааныг маань гадаадын түүхчид, зохиолчид ямаргүтгэдэг байсныг олж мэдэв. Яриагаа цааш нь үргэлжлүүлье.

Эзэн Богд Чингис хааны латн ургийн тухай ном зохиол үзэж байхад монголчууд өөрсдөө буюу монголын ойрдын зарим ноёд болонкоммунистууд Чингис хааны алтан ургийг хэдэн зууны турш мөшгиж гадуурхаж хөнөөж дуусгасан байх юм.Эдүгээ алтан ургийн амьд удмыг Монголд олоход бэрх болжээ. Монголд алтан ургийн амьд удмыголъя гэвэл Боржигин овогтой тайж язгууртай хүмүүсийн дундаас л эрэх хэрэгтэй болж байна. Гэтэл алс холын Перс, дундад азид Чингис хааны алтан ургийнхныг олон зууны турш ихэд хүндэлдэг нь ихэд гайхалтай бөгөөд эдүгээ цагт алтан ургийн удам нь амьдүргэлжилж байгаа нь үнэхээр санагдаж байлаа.

Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1]Y-хромосомтой гапло групптэйC-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ. 

Зүчи хаан гэхэд л гэхэд 40 гаруй хөвгүүнтэй байжээ. Их Монголын Юань гүрний Эзэн хаан Хубилай гэхэд л 22 хөвгүүнтэй байжээ. Зүчи хааны удам Персийн Ил хааны удмын хатадтай ураг барилдаж байв. Хүлэгү хааны үеэс Илханы удмын хаад алтан ургийн удам болсон түүхтэй. 

Чингис хааны алтан ургийн Зүчи хааны удам одооны Казахстан, Дундад ази, Оросын зүүн өмнөд нутаг, өмнөд Украин, Хойд Кавказын нугийг хамарсан Алтан Орд улсад, Алтан ургийн Хүлэгү хааны удам Персид, Алтан ургийн Гирейчүүд Крымд, Төглөг Төмөр хааны удам Могулид, Шейбани, Аштарханы удмынхан Бухар, Узбекд, Торечуудын удам Казахын хаант улсад хаанчилж тухайн улс орноо хөгжүүлж хүчирхэг болгож байлаа. 

Эдүгээ Чингис хааны Алтан ургийн удмыгулс үндэстнээр нь ангилж жагсаавал:

-Монголын алтан ураг / Боржигин /

- Казахын алтан ураг / Торе /

-Узбекийн алтан ураг / Шейбани /

-Татарын алтан ураг

- Ногайн алтан ураг

- Сибирийн алтан ураг /Шейбан /

-Гирей буюу Крымийн алтан ураг

-Оросын буюу Алтан ордын алтан ураг

-Их Юань гүрний алтан ураг / Хубилай хааны удам /

Энэ удаа би эдгээр алтан ургийн олон удмаас Узбекийн Шейбани, Казахын Торе, Персийн Хүлэгү удмынхныгбагахан ч гэсэнчадахынхаа хэрээр бичихээр шийдлээ. Монголчууд Перс, Дундад ази дахь эдгээр алтан ургийнудмын талаар судалгаа, тандалт бараг хийгээгүй бололтой. Монголчууд зөвхөн Монголын Алтан ураг, Их Юань улсын алтан ургийн талаар судалгаа хийсэн байдаг.

Нэг. Узбекийн алтан ургийн Шейбани угсааныхан

Эхлээд Узбекийн Шейбан гэдэг юү гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Shayboniylar гэдэг узбек үг бол Бухарын хаант улсын алтан ургийн эзэн хаан Мухаммед Шейбани гэсэн нэрнээс гаралтай үг. Шейбаныугсаа Мухаммед Шейбани /1451-1510 / бол Шахбудаг султаны хүү, Абулхайр хааны ач хүү юм.

Шейбани хааны алтан ургийн түүхийг жагсаавал:

-Чингис хаан

-Зүчи хан , Чингис хааны хүү 

-Бахадур хан, Зүчи ханы хүү

-Баниал хан , Бахадур ханы хүү

-ЕсуБух хан, Бахадурын хүү

- Зүчи Бух хан

-Бадагул хан

- Минг Тимур хан

-Булад султан

-Ибрахим султан

-Дуалет шах султан

- Абулхайр хан

-Шах Будаг султан

-Абул Фахт Мухаммед Шейбани хан /Эндээс алтан ургийн Шейбани удмынхан эхэлж байгаа юм/

Дундад азийн түүхээс үзэхэд энэхүү Шейбайны удмынхан Доголон Төмөр хааны удмынхантай хоорондоо нилээд дайтсан байдаг. Алдарт Төмөр хаан бол Чингис хааны Цагаадайн хан хүүгийн удам хэмээн өөрийгөө үздэг. Хэдийгээр түүхэнд Төмөр хааныг монголоор Чингис хааны “Хүргэн” , буюу турэгээр “Гургун” хэмээн бичдэг байсан ч Тимур хааны удмынхан өөрсдийгөө Чингис хааны удам хэмээн бахархдаг байсан. Тимур гэдэг нь түрэгээр төмөр гэсэн үг.Тэхлээр дундад азийн энэ хоёр чухал удмыг алтан ургийн удам хэмээнүзэх нь зүйтэй юм.

16 дугаар зуунд Мавераннахр, Самарканд, Бухар хотуудадМухаммад Шейбани ханы удам хаанчилж байлаа. Шейбани хаан 1499 онд Мавераннахр хот, дараа нь Хорасан хотыг эзэлж, 1501 онд Самарканд хотыг Доголон Төмөр хааны удмынхнаас булаан авав. Шейбани хаан үргэлж дайны байдалд байдаг байв. Шейбани хаан удалгүй казахын тал нутаг руу дорнод Дешт- и- Кипчак руу довтолж , Сефевид улстай байлдаж байлаа.

1510 онд Мухаммед Шейбани хаан ираны шах Исмайл Сефевитэй байлдаж ялагдлаа. Энэ тулаанд Шейбани хаан нас барав.Шейбани хааны удам 1540 он хүртэл хаанчлав. Абдуллы хан /1557-1598 /-ы үед хаант засаглал хүчтэй байв. Сүүлчийн Шейбани удмын Пирмухаммед ханы үед газар нутаг нь хумигдаж ах дүү хоорондын тэмцлээс болж энэ хаан нас эцэслэв. Дараа нь 1601 оноос Аштарханы удмынхаан хаанчилж эхлэв. 

Нэг онцлог зүйл бол Шейбани удмынхан дунд нэртэй яруу найрагчид төрөн гарч байлаа. Үүнд: Мухаммед Шейбани, Абу Сайд хан, Убайдулла хан, Абдалазиз хан, Абдулатиф хан, Абдулла хан нар орж байдаг.Шейбани угсааны хаад 1600 он хүртэл Мавераннахра, Бухар, Самарканд, Ташкент, Мианкала,Карши, Шахрисяб, Туркестан, Гиссары, Ферган, Балха хотуудад нийтдээ 49 султан,хаад хаанчилж байлаа.

Хоёр. Персийн алтан ургийн Ил хаадын угсааныхан

Алтан ургийн Хүлэгү хааны удмынхан 13,14 дүгээр зуунд Ойрхи дорнод болон Дундад азид ноёрхож байлаа. Хүлэгүгийн удмынхныг персээр “Иль хан” буюу “Ардын хаан” гэдэг байв. Хүлэгү Ил хааны нутагторчин үеийн Иран буюу эртний персийн бүх газар нутаг болон орчин үеийн Афганистан, Арран, Ширван, Азербайджан, Туркмен, Ирак, Курдистан, Кавказ, Жезиру, Месопотамия, Грузин, Коний, Кипр улсын нутаг, Бага Азийн нутаг, Герат, Мераг, Тебриз, Сольтани хотууд орж байлаа.

Иль хаадын улс бол Хүлэгү хааны1256-1260онуудад хийсэн ялгуусан тулааны үр дүнд буй болж Алтан ургийн Газан ил хааны /1295-1304 / үед улам хүчээ авч 1353 он хүртэл оршиж байв. 

Ил хаадын улс нь тухайн үедээ бүс нутагтаагар урлал, шинжлэх ухаан, анагаах ухаан, яруу найраг, газар тариалан, усжуулалт, худалдаа арилжаа, хот байгуулалтыг ихэд хөгжүүлж хүчирхэг болж байв. Алдарт түүхч Жувейний бичсэнээр Ил хаадын энэхүү гүрэнд монгол хэл төрийналбан ёсны хэл болж байжээ.

Ер нь Эзэн Богд Чингис хааны түүхийг Персийн эзэн хааны зөвлөх, их түүхч Рашид ад дин л маш үнэн зөв, тодорхой сайн бичсэн юм билээ. 

Персийн Алтан ургийн Иль хаадыг жагсаавал:

-Хүлэгү хаан / 1217-1265/, Чингис хааны ач хөвгүүн буюу Тулуй ханы хүү

- Абага хан /1234-1282/, Чингис хааны гуч,Хүлэгү ханы хүү

-Султан Ахмед Текудер хан , Хүлэгү ханы хүү/1282-1284/

-Аргун хан , Чингис хааны гучАбага ханы хүү /1284-1291/

-Ренчин Дорж Гайхату хан, Абага ханы хүү /1291-1295/

-Байду хан, Тарагай ханы хүү,Хүлэгү ханы хүү 1295

-Султан Махмуд Газан Ил хан /1271-1304/,Аргун ханы хүү

-Гиас ад Дуни Дин Султан Мухаммед Олжейту хан, Аргун ханы хүү /1304-1316/

-Изиз ад Дин Султан Абу Саид Мухаммед Бахадур хан, Олжейт хан хүү /1316-1335/ 

Персид дээр дурдсан Ил хаадын дараа1335 оноос эхэлж Чобани, Жалайр нарын удмынхны хаанчлал эхэлжээ.

Перс улсыг монголын алтан ургийн Хүлэгү хааны удам 17 монгол хаан 1272-1377 он хүртэл 105 жил захирч байв. Эдгээр хаад дотрооос хамгийн ухаантай,хамгийн их зүйл бүтээсэн нь алтан ургийн ГазанИл хаан /1271-1304/ байв. 

Газан Ил хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар хааны зөвлөх, түүхч Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтран “Судрын чуулган”-ыг бүтээсэн нь эдүгээ дэлхийн хамгийн ховор нандинүнэт оюуны өв болоод байна. Монголчууд бид Чингис хааны үеийн монголын бодит түүхийгзөвхөн “Нууц товчоо” -ноос мэддэг байсан бол одоо энэхүү алдарт “Сударын чуулган”-аас улам ихдэлгэрэнгүй бодитоор мэддэг болж байна.Түүх судлаачид"Газан хаан бол өргөн сэтгэлгээтэй, олон талт гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужилтай, дайсандаа хайр найргүй, нөхөртөө үнэнч шударга, улс гүрнээ захирахдаа ухаалаг, дайчин, цэргийн гарамгай жанжин, түүхэнд "шинэчлэгч" гэж алдаршсан хаан болой" хэмээн дүгнэжээ. Алтан ургийн Газан Ил хаан Перс улсад арван жил хаанчилж байхдаа богино хугацаандих шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыгхийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.


Гурав. Казахын алтан ургийн угсааныхан

Төв азийн улсуудад тэр үед зөвхөн Чингис хааны алтан ургийн удам л улсын хаан болдог ёс журамтай байв. Казахын нутагт Зүчи хааны удам , дараа нь Урус хааны удам л Казах улсын хаан болдог байв. Урус хаан бол Керей болон Жанибекийн удам байлаа. Тэдний удмыг эдүгээ хүртэл Торе гэдэг байлаа. 

Казах улс Оросын Эзэнт улсын хараат болсны дараа алтан ургийнхан султан , эсхүл цэргийн удирдагч болдог байлаа. 

Орчин үед алтан ургийнхан дундаас19 дүгээр зуунд казахын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, аялагч Чокан Валиханов төржээ.

Эдүгээ орчин үед Казахстаны алтан ургийн торе угсааны хүн бол орчин үеийн казахын нэрт яруу найрагч, зохиолч, дуун хөрвүүлэгч, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, ном зохиол нь дэлхийн хорь гаруй оронд хэвлэгдсэн, боксын спортын аварга , Казахын Зохиолчдын Холбооны гишүүн, их сургуулийн хүндэт профессорБахытжан Канапиянов болон орчин үеийн казахын нэрт уран барималч Ш. Валиханов нар юм.

Казахын Торе давхаргынхан бол казахын бусад жузаас дээгүүр зиндаанд байдаг байв. Хорьдугаар зууны эхээр Туркестан, Семипалатинский, Сыр Дарский, Тургайн мужийн 20 гаруй уездад нийтдээ 28 000 гаруй Торе удмын казах хүмүүс байжээ.

Торе удмаас олон алдартай хүмүүс төрж гарсан. Чокан Валиханов бол Абылай ханы удам байлаа. Орос- Туркийн дайны баатар, генерал, ноён Губайдулла Чингизхан бол Жангир ханы хүү байв.Казахын алдарт хөгжмийн зохиолч Даулеткерей, алдарт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Чингис хааны 24 дэх үеийн удам Алихан Бокейханов, Ермухан Бекмаханов нар бол алтан ургийн Торе угсааны казах хүмүүс юм. 

Казахын Торе угсааны хүмүүсийн 38 хувь нь галлогруппын С2 ДНК –тай буюу Чингис хааны алтан ургийн удмын хүмүүс ажээ. Эзэн Богд Чингис хааны Дундад ази дахь алтан ургийн түүхээс товч өгүүлэхэд ийм байна. 

Алс холын дундад азид
Алдар нэрээ өнөд мандуулсан
Алтан ургийн агуу хаадын алдрыг магтмой
Сайн үйлсийг олны төлөө бүтээж
Саруул ухаанаар улсыг удирдаж
Сав ертөнцөд алтан ургийн нэрээ мөнхөлжээ
Төр улсыг ньхүчирхэг өгөөмөр болгож
Түмэн олныг нь амар түвшин жаргуулж
Түүхийн хуудаснаа алтан ургийн нэрээ мандуулжээ
Их Монгол гүрнээ бид санан дурсаж байна
Ихэс дээдсээ бид хүндэтгэн дурсаж байна.


2015.05.15