Дэлхийн 4-р дайн…
Гурванхан сая хүнтэй оронд энэ парламентын засаглал гэдэг ямар хүмүүсийг гаргаж ирдгийг 30 жил бид харсан, яг одоо тэднээ ой гутан харж л сууна даа. Зах зээл, ардчиллын нийгэм болохоор хэн ч гэсэн төр хэмээх хамгийн том зээлрүү зүтгэх нь маргаангүй үнэн юм.
Дэлхийн 3-р дайн эхэлсэн. Үүнийг Хятад эхлүүллээ гэж гаднын хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Зарим хэвлэлд энэ бол дэлхийн далд засгийн газар Масоны эхлүүлж буй дэлхийн дайн бөгөөд энэ дайн янз бүрийн вирусээр цааш үргэлжилэнэ, энэ ердөө эхлэл бөгөөд тэдэнд олон хүн огт хэрэггүй тул эхлээд хөгшин бие султай, өвчтэй хүмүүсээ ковидын дайнаар зайлуулахаас эхэлнэ. Энэ дайны дараа дэлхийн шинэ дэглэм тогтож хүмүүс чиптэй болж цахим засаглал, хиймэл оюун ухаан, дэлхийд тогтох бөгөөд үүнийг вакцин гэх зүйлээр шингэн чипээ бүх хүнд суулгаад 5 жи-гээр удирддаг болно ... гэх мэтээр бичсэн байна.
Энэтхэгийн Zee.news сайтад Хятад улс энэ дэлхийн дайны бэлтгэл ажлыг их эртнээс эхлүүлсэн. Гэхдээ өнөөдөр, Дэлхийн 2-р дайнаас хойш 75 жилийн дараа энэ дайныг ямар ч пуужин, атомын бөмбөг ашиглахгүйгээр короно вирус хэмээх үй олноор устгах хямдхан зэвсгээр эхэлж байна. 1945 онд Японы хоёр том хот болох Хиросима, Нагасаки хотыг устгасан атомын бөмбөгтэй харьцуулшгүй жижиг үй олноор устгах “бөмбөг” бол короно вирус юм.
Хятад улс дэлхийн 3-р дайнд зориулсан зэвсэг болох титэм вирусаар энэ дайны стратегиа баталж боловсруулжээ.
Эхний алхам дэлхийг айлгах бөгөөд хоёр дахь үе шат нь дэлхий даяар эмх замбараагүй байдал бий болгох, гурав дахь үе шат нь дэлхийг дарангуйлж, эзлэх явдал юм.
Дэлхий даяар эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн асар их дутагдалтай болж байгаа энэ үед Хятад улс одоо дэлхийн улс орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлжэнэхүү тахлын үеэр маш их ашиг олж байна.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) нөлөөлөхийг оролдож эхлэв. Дэлхий ертөнц үхлийн аюултай вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед Хятад улс эрх мэдлээ тэлэх бодлогоо хэрэгжүүлэх гээд завгүй байна.
Дэлхийн 3-р дайны үед Хятад улс төлөвлөгөөгөө гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх стратеги гаргаж ирсэн. Эхний алхам нь 1980-аад онд эдийн засгийнхаа либерализмыг эхлүүлж эдийн засгийнхаа хаалгаа нээсэн үе юм.
Хятад улс одоо дэлхий даяар эмх замбараагүй байдлыг бий болгох хоёр дахь үе шат руу шилжиж байна. Энэ эмх замбараагүй байдал Хятад улсад хамгийн их ашиг тусаа өгч байна. Одоо Америк шиг орнууд Хятадад өгсөн зээлээ эргүүлэн татвал АНУ-ын эдийн засаг томоохон хямралд орох нь тодорхой болж.
Хятад улс энэ дайныг ямар ч үнээр хамаагүй үргэлжлүүлж 2049 он гэхэд дэлхийг ялахаар төлөвлөж байжээ.
Алдарт улс төр судлаач Грэм Эллисонын хэлснээр Хятад улс өөрийгөө дэлхийн технологийн хүчирхэг гүрэн болгоход эхний үе шат 2025 онд дуусна. 2035 он гэхэд Хятад улс дэлхийн инновацийн удирдагч орон болохыг хүсэж, 2049 он гэхэд коммунист улс өөрийгөө дэлхийн хамгийн хүчирхэг улс болгохыг зорьж байгаа бөгөөд ийм дайныг эхлүүлээ гэжээ.
(эх сурвалж https://zeenews.india.com/tags/world-war-iii.html)
Мунхаг бичээч миний бодлоор бол энэ бол дэлхийн 4-р дайн байх магдалтай юм. Төмрөөр байлддаг дайн, дэлхийн 2-р дайнаар өндөрлөсөн. Төмөр онгоц, төмөр танк, төмөр буу зэрэг нь маш их өртөг өндөр учирхамаагүй хямдхан үзэл суртлын 3-р дайныг тэд эхлүүлж анхандаа Америк бол үлгэрийн орон гэсэн суртлыг киногоор хийж түүнийгээ хуурцгаар ЗХУ тэргүүтэй социалист лагерьт тарааж эхэлсэн үе бөгөөд бид үүнийг хүйтэн дайн хэмээн нэрлэж байсан юм. Тэр дайн тэдний ялалтаар 1990 ээд онд дууссан.
Хүйтэн дайны дараа тэд дэлхийн бүх улсад эрх чөлөө, зах зээл, парламентын тогтолцоо, ардчилал гэдэг замыг зааж өгөөд заасан замаар нь бид явж 30 жил болж байна. Ардчилал учир ард олны хэн ч төрд очиж болно. Өөрсдөө төрөө барих эрхээ ард түмэн чөлөөтэй эдэлнэ гэсэн. Гэхдээ тэр төр нь дөрөвхөн жилийн настай бөгөөд ардчилал юм чинь дөрвөн жилдээ дөрвөн засаг ч сольж болно гэсэн.
Бид ёсчлон дагасан бөгөөд өнөөдөр тэдний дүрмээр бүтээгдсэн 1992 оны Үндсэн хууль өөрчлөгдөж байгаа өдөр юм. Гэвч энэ шинэчлэл сайн болсон эсэх нь тун эргэлзээтэй бөгөөд ямар гажиг байгаа тухай би өмнө хэд хэдэн нийтлэл бичиж байсан учир энэ өдөр давтаж нуршаад яахав.
Товчхондоо бол ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг ялсан намын даргад өгсөн гэхэд болно. Төрийн дээр нам үндсэн хуулиар гарч ирж байгаа ч бас нэг сайн тал нь нэг хүний гарлуу засаглал явж буй нь бага ч гэсэн дэвшил юм. Гэвч үүнээс үүдсэн хямрал жилийн дараа УИХ-д очсон хүмүүс өөрсдөө биеэр мэдээд эхлэх л болов уу.
Гурванхан сая хүнтэй оронд энэ парламентын засаглал гэдэг ямар хүмүүсийг гаргаж ирдгийг 30 жил бид харсан, яг одоо тэднээ ой гутан харж л сууна даа. Зах зээл, ардчиллын нийгэм болохоор хэн ч гэсэн төр хэмээх хамгийн том зээлрүү зүтгэх нь маргаангүй үнэн юм. Зах зээл гэгч ганзагын үеэр эхэлж , өмч хувьчлалын үе залгаад, одоо төрд очиж эд хөрөнгө эрх мэдлээ олж авах бизнесийн үедээ явж байгаа юм. Уул уурхай ч адилхан хямдхан ухчихгүй болохоор гаднын хөрөнгө оруулалт гэх сайхан нэртэй хөрөнгийг татахгүй бол явдаггүйгбүгд харж байна. Хөрөнгө оруулагч өөрсдөдөө л хөрөнгө оруулж буй болохоос бидэнд хөрөнгө оруулсан зүйл огт байхгүй. Оюу толгойгоос эхлээд л өрөнд баригдаж төр нь хямарч буйг бид бүгд харж л сууна. Төрд очвол энэ бүхэнд хүрэх учраас л эрүүл галзуу бүгд үй олноороо төрлүү гарах гэж хичээнэ. Зах зээл юм чинь хамгийн том захруу хэн ч гүйх нь өөрөө ардчилал буюу эрх чөлөө юм чинь.
Гэтэл одоо Америк Хятадын аль нь гаргасан нь үл мэдэгдэх дэлхийн 4 -р дайн дэгдэж байх шиг. Энэ дайны дараа дэлхий дахин маш өөр болох тухай ч бичсээр л байна. Даяаршил гэдэг хумигдаж, дангааршил тогтох магадлал өндөр бөгөөд ийм үед парламент нь засгаа байгуулж унагаад байдаг үндсэн хууль өөрчлөгдөж нэг гарлуу орж буй нь тохиолдол ч гэлээ заяа түшсэн хэрэг байж мэдэх. Монгол улс түүхэндээ хэзээ ч олуулаа байгаагүй бөгөөд эзэн хааны туг дор нэгдэж явсаар 1924 он хүрсэн. Зарим хүмүүсийн ярьдагаар нэг хүний гарт орвол тусгаар тогтнолоо алдана гэдэг ч тусгаар тогтнолоо алдалгүй өнөөдрийг хүрсэн түүхтэйгч бүгд мэднэ.
Дэлхийн 4 -р дайн хэр удаан үргэлжлэхийг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй байгаа үед цөөхлүүлээ бид цомхон удирдлагатай, эв нэгдэлтэй монгол уламжлалаа даган нэг тугын дор эвсэж нягтарвал амьд гарах нигууртай бөлгөө!