БУМАН ЛАГШИНТ ТҮВД ОРОНД ЗОРЧИХУЙ
Биамралтаа яаран авч наймдугаар сарын дэлгэр зуны цагаар алсын аянд мордлоо.Төрийн албан хаагчийн өмсдөг костюм, зүүдэг зангиагаа тайлж, ажлын байр хэмээх нисваанис буцалсан газраас холдож, мөргөлчний энгийнхувцас өмсөөд, сүм хийд хийгээд аглаг газар очиж судар номоо уншиж, амирлахуйн бясалгал хийх нь сүсэгтэн хүний жаргал буюу. Удахгүй бурханы буман лагшинт ариун орноо очно гэж бодохооссэтгэл нэнбаясалтай.
/ Аян замын тэмдэглэл /
Жилийн өмнөөс бэлтгэлээ базааж аян замын мөнгө хурааж Бурханы ариун дагшин газарт аялах миний бодол минь хэрэгжих цаг нэгэнт болжээ. Миний очих газар Түвдийн алдарт Гүмбум хийд. Гүнбум гэдэг түвд үгийг хөрвүүлвээс” Буман лагшин” гэсэн утгатай үг. Тэртээх 1357 оны өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны өлзийт сайн өдөр түвдийн уулархаг энэхүү Амдо нутгийн үзэсгэлэнт газар орноо Богд Зонхаба мэндэлж хүйг нь таслахад дусал унасан газарт нь цагаан зандан мод ургаж энэхүү зандан модны холтос бүр дээр бурхны үсэг тодорч, навч бүр дээр нь Сэнгэ Аро бурханы дүр тодрон гарсан нь замбуутивийн ховор гайхамшиг байлаа. Самгардиар “Сумадигирди”, түвдээр “Лувсандагва”, монголоор “Сайн оюут” хэмээн алдаршсан Богд лам ийнхүү Замбуутивд мэндэлсэн бөлгөө. Монголчуудын шүтэн биширдэг Зонхаба богдын сургаал номыг унших бүр, зандан цагаан модны тухай сонсох бүр энэхүү ариун газар очиж хамаг амьтны тусын тулд мөргөл, гороо үйлдэх юм сан гэсэн бодол эгэл сүсэгтэн миний сэтгэлдэргэлдсээр нилээд уджээ.
Биамралтаа яаран авч наймдугаар сарын дэлгэр зуны цагаар алсын аянд мордлоо.Төрийн албан хаагчийн өмсдөг костюм, зүүдэг зангиагаа тайлж, ажлын байр хэмээх нисваанис буцалсан газраас холдож, мөргөлчний энгийнхувцас өмсөөд, сүм хийд хийгээд аглаг газар очиж судар номоо уншиж, амирлахуйн бясалгал хийх нь сүсэгтэн хүний жаргал буюу. Удахгүй бурханы буман лагшинт ариун орноо очно гэж бодохооссэтгэл нэнбаясалтай.
Миний замд авч явах зүйл бол аяны үүргэвч, ноолууран болон даавуун цамц, дижитал аппарат, монгол-хятад ярианы дэвтэр, Нагаржунай гэгээнтний бичсэн “ Хаанд бичсэн захидал” хэмээх нэг жижиг судар , монгол боорцог, Гүмбум сүмд өргөх монгол шар тос, цөгц…энэ хэд л байлаа. Хамгийн хямд зардлаар хамгийн хол явах гэсэн бодол маань биелэх болов уу, урьдчилан хийсэн зардлын тооцоо маань таарах болов уу? гэсэн ахуй ертөнцийн бодол үе үе орж ирнэ. Ийнхүү Хятад,Түвдийг нар зөв тойроод ирэх аяллын цаг боллоо.
Аялалын чиглэл: “Хятад - Түвд”, хотуудын чиглэл: “ Улаанбаатар – Эрээн – Бээжин – Ланжоу - Шинин- Гүнбум – Ланжоу - Хөх хот- Эрээн - Улаанбаатар”. Аялалын бүрэлдэхүүн ердөө хоёр хүн. Нэг нь миний бие, нөгөө нь компьютерийн программист залуу Одгэрэл. Манай Одгэрэл бол нас дөнгөж хорь гарч яваа, их сургууль саяхан төгссөн, Бурханы шажинд сүжигтэйгээр барахгүй, бурханы сургаалийн талаар мэдлэгээ улам тэлж буй, Монголд анх удаа “Buddhism.mn”веб сайтыг үндэслэн байгуулсан ирээдүйтэй залуу буддист.
Монголчууд холын аялалд явбал цөөн тусмаа сайн байдаг.Таваас дээш олон монгол эрчүүд явах болвол архидана, зодолдоно, хулгайлна, бүтэлтэй юм байхгүй болдог. Монгол эмэгтэйчүүд аялалын бүрэлдэхүүнд олноор орвол юун гэгээрэл,юун буддын сүм үзэх, тэд нар маань өдөр шөнөгүй дэлгүүр хэсээдолон арван ачаа сав дүүргэнэ. Тэр нэгэн жил манай байгууллагаас ажлаараа шалгарсанхэдэн хүнийг шагналын журмаар БНХАУ-ын Бээжин, Шанхай хотаяллуулсан юм.Тэрхүү аялалын бүрэлдэхүүндхоёрхон эрэгтэй хүн, бусад арван хоёр нь эмэгтэй хүн байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд бүтэн 7 өдөр, 7 шөнө зөвхөн дэлгүүр хэсэж билээ.Цөөн эрчүүд нь ачаа бараа зөөгөөд сүүлдээ дэлгүүрийн бараа харахаас ой гутдаг болж билээ.
Одоо бол зөвхөн би өөрийн тааваар гэгээрлийн аялал хийх цаг болжээ.Гадаададявахад бүх юм нийслэл хот Улаанбаатараас эхэлдэг.Галт тэрэгний тасалбар авахаар өглөөний 07.00цагт вокзал дээр очиход өчнөөн хүн дугаарласан урт цуваа аль хэдийнэ үүсчихжээ.
Арайхийж дугаарлан бүтэн гурван цаг зогссоор тасалбар түгээх газар ойртох үед кассны эмэгтэй “өнөөдрийн бүх тасалбар дуусчихсан” хэмээн цонх хаагдах нь тэр.Хүмүүс өглөөний 05 цагт дугаарлаж байж тасалбар авдаг л гэнэ, эхний дугаар авахын тулд шөнө энд унтдаг л гэнэ, шагийн тасалбар авах уу ч гэх шиг бүтэлгүй зүйлүүд дуулдана. Улаанбаатарын галт тэрэгний буудлын ийм олхиогүй байдал хорь гучин жилийн өмнөх шигээ муухай царайлж биднийг угтана. Дэлхий бүхлээрээ хорин жилд өөрчлөгдөж хөгжчихсөн байхад эд нар хэвээрээ үлджээ.Арайхийж үд хүртэл сахиж байж маргааш өдрийн Замын Үүд явах галт тэрэгний тасалбарыгурьдчилан авлаа.
Явахын өмнө би харь газар хэрэг болж магадгүй гээд ердөө тавханхятад үг цээжлэв. “Ни хао –Сайн байна уу”, “Шишие – баярлала”а, “Таи ёр си заи на ли ?- Гумбум хийд хаана байдаг бэ?”,“Хө чиэ зан заи на ли?- Галт тэрэгний вокзал хаана байдаг юм бэ?”,“ Нэнси зай нал ли – 00-ийн өрөө хаана байдаг бэ?”.Харин өөр асуудлаар хятадаар асуух юм гарвал монгол - хятад ярианы дэвтэр дээрхи хятад ханз үсгийг заагаад яваад байна даа, болох л байлгүй хэмээн бодлоо. Миний хятад хэл гэж юү байхав дээ. Хятад, Түвдэдангли, оросоор ярьдаг хүн надтай таарах гэж юү байхав дээ хэмээн бодно.
Маргааш өдөр нь буюу 2008 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бид 276 дугаар галт тэргээр Улаанбаатараас16.30 цагт хөдөлжшөнөжин явж маргааш өглөө 07.30 цагт Замын Үүдэд ирлээ. Галт тэргээр замд явж байхад нэг таагүй байгалийн үзэгдэлгардаг болжээ. Өмнө нь ийм зүйл гардаггүй байсан юм.Галт тэрэг Сайншандаас Замын Үүд явж байх үед оройн 22 цагийн үед учиргүй их цагаан тоос шороо бужигнаж галт тэргэнд явж байсан хүмүүсийг бүчин авлаа. Ам хамраар дүүрэн говийн нарийн цагаан тоос чихэх аж. Цонхоо хаах нэг ч хүналга. Халуун бүгчимээс төвөгшөөж ганцхан цаг ч гэсэн цонхоо түр хаахгүйгээр говийн элс, тоосонд булуулан явж байгаа монголчуудаа харахад нэг бол хэнэггүй тэнэг, эсхүл залхуу хүн мэт өрөвдөлтэй харагдана.Ийнхүү дэлхийн дулаарал, говийн цөлжилт, говийн түйрэнгалт тэргэнд хүртэл нэвтэрчээ. Хажуугаар нь монголчуудын залхуурал.
Хорь, гучин жилийн өмнө монголынгалт тэргээр явж байхад архичин хөлчүү хүмүүс холхилдож купений хаалга бүрийг онголзуулж архины мөнгө нэхдэг, галт тэргэнд зорчигчид болон мөнгөгүй туулайчилж явдаг хүмүүс бөөнөөрөө архидан согтуурч зодолддог бүдүүлэг явдал гардаг байсан. Харин эдүгээ энэ байдал алга болжээ.
Дараа өглөөний 8.00 цагт бид Замын Үүдэд бууж Эрээн хот явах тасалбар,автобусаа олж авлаа.Манай улсын хилийн өмнөд боомт хот Замын Үүдийн байдлыг ажвалзуныдэлгэр цагт элсэнд даруулж ногоон байгууламж нэг ч харагдахгүй байгаа нь цаанаа нэг тохь муутай харагдана. Аян замд хамт явсан хүмүүс автобуснаас түр бууж Замын Үүдийн нэгэн байшингийн өмнө сууж байсан баргар хар царайтай хоёр монгол эртэй мэндэлж 00-ийн өрөө хаана байдгийг асуулаа. Тэд мэндийн хариу ч байдаггүй, бидний урдаас нүдээ эргэлдүүлэн муухай хараад юу ч дуугарахгүй суугаад байх аж. Монгол хэл мэддэггүй юм уу, эсхүл хэлгүй, дүлий юм болов уу,эсхүл уурлаад байгаа юм болов уу,эсхүл шараа тайлах гэтэл архины мөнгө дутаад байгаа юм болов уу, яагаад байгаа юм бол , хөөрхий.
Автобусандаа бид эргэн сууж нэг хэсэгхүлээгээд монголын болон хятадын хил нэвтрүүлэх газраар дамжин өнгөрлөө.Монголын өчнөөн” УАЗ- 469” автомашин хил дээр бөөгнөрөн дугаарлан зогсоно.Өчнөөн ачааны машин өндөрлөж ачсан бараагаа дэнхэлзүүлэн зөрөн өнгөрнө.Хятадын хил чангарсан байлаа. Энэ жил зуны 29 дүгээр олимп өмнөд хөршид эхэлж байгаа тулхяналт шалгалт тун хатуу болжээ. Бид гааль дээр гадаад паспортоо бэлтгэн дугаарлан зогсоцгоож урагшилсаар байв. Цүнх, гар тээшээ хяналтын машинд оруулж бичиг баримтаа шалгуулав.
Миний өмнө явсан нэгэн монгол залуугийн цүнхэнд нь байсан жижиг хутгыг хятадууд шууд хураан авав. Хамт явсан Одгэрэлийн маань уншиж явсан “Будда чухам юу сургасан бэ” хэмээх жижиг улаан номыг “Энэ чинь шашны ном байна ,хилээр оруулж болохгүй” хэмээн хятадууд хурааж авлаа.
Одооноос хэдхэн жилийн өмнө би “Бурхан- Хүмүүн ертөнц ” номоо хэвлүүлж болох эсэх, хэвлэлийн үнэ хямд эсэхийг мэдэхгэж Өвөр Монголын Хөх хот явах замдаахятадын хил дээр номоо хуулж бичсэн CD, номын эх хувиа шалгуулж хятадууд намайг бараг 3 цаг саатуулж билээ.Тэр үед хятадын хилийн албаны нэг өвөр монгол ажилтан: “Дундад улсын эсрэг, Хань үндэстний эсрэгэнэ номондоо элдэв зүйл бичсэн үү?” хэмээн сүртэй асууж байлаа. Бурхан багшийн өнгөт зургийг минь авч нэг хэсэг үзсэнээ “ Энэ юун хүний зураг вэ?” хэмээн асуухад би “Монголын ард түмний шүтдэг Бурхан багш “хэмээн хариулж билээ. Ийнхүү 3 цаг саатах хоорондавтобус маань намайг орхиод явчихжээ. Замд хамт явсан нөхдөөсөө хоцорч унаагүй үлдсэн би хилийн зурвасаас арайхийж Эрээн хот руу орж билээ. Коммунизм хэмээх өмнөх зууны энэхүү харгис нийгэмодоо болтол хорон санаагаа тавихгүй, хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад сөнөж өгдөггүй мангас аж.
Бид Эрээнд ирж шууд л Бээжин хот явах автобусны тасалбараа бичүүлж авлаа.Бээжин хүртэл талдаа 200 юань төлдөг аж.Ирэх очихын тасалбар авбал 350 юань гэнэ.Тэр өдрөө үдийн 14 цагт бид нэгэн том оврын шар автобусанд суулаа.Унтлагын уг автобус дотроо хүн бүрт ортой,орны цагаан хэрэглэл нь цэвэрцэмцгэр аж.Долоон жилийн өмнө би Бээжин явах үед унтлагын автобус нь тохь муутай, орны хэрэглэл нь тас хар ,сэжиг хүрмээр зүйл байсан бол эдүгээ өөр болж сайжирчээ. Автобус Эрээн хотоос гарч аварга том баримал динозавруудын хажуугаар өнгөрч хурдны сайхан замд гарлаа.Долоон жилийн өмнө Бээжин явах энэхүү замд бараг 200 км шороон замаар явдаг байсан бол одоо бүх зам нь хурдны сайхан өргөн замтайболжээ. Биднийг явж байхад оройн цагаарзамд таарсан хотуудад салют бууудаж олон өнгийн гэрэл цацруулж байгаа ньхарагдана.Өнөөдөр 2008 оны 8-р сарын 8-ны оройн 8 цаг 8 минутадхятадын бүх хотуудад салют буудаж байгаа нь энэ аж.
Автобус шөнөжин явж оройн 21 цагийн үед нэгэн буудалд ирж зогслоо.Буудлын зоогийн газрын эзэн нэгэн хятад эр бидний урд элдэв хоол дэлгэж түүний дотор баахан хонины мах чанаад тавьчихсан харагдана. Монголчуудыг бүгд маханд дуртай хүмүүс гэж бодсон бололтой. Одгэрэл бид хоёр юу ч авч идсэнгүй. Одгэрэл бол 3 жил мах идээгүй цагаан хоолтон залуу, би бол 22 нас хүртлээ цагаан хоолтон байсан хүн. Миний хувьд хятад хоолны үнэр авмагч бөөлжис хүрдэг, хятад хоол огт зохидоггүй нэгэн. Би зөвхөн монгол хоол, монгол тараг, монгол айраг, монгол цагаан идээг зооглох дуртай. Халуун ногоотой харийн хоолонд дургүй. Хавч загасны элдэв хоолонд дургүй. Монгол нутгаас авч гарсан АПУ-гийн цэвэр ус, монгол боорцог маань харь нутагт их хэрэг болсон доо.Тэр тусмаа замд дайралдах баталгаагүй хятад хоолны газрыг шагайхч хэрэггүй. Бээжин хотод бол өөр хэрэг.Тэнд монгол хоолны газар ч байдаг,эсхүл өрнөдийн “Макдональт” ч байдаг тул хоолны хувьд зовох зүйлгүй. Монгол борц, монгол шар тос хоёр байхад монгол хүн дэлхийн хязгаарыг ч хүрч дөнгөнө дөө.
Дундад улсын нийслэлд
Бид уг буудлаас гарч шөнөжин цааш явж өглөөний 04 цагт Бээжин хотын төвд орших нэгэн зочид буудлын гадаа ирлээ. Бид “Мо Со Ён” хэмээх бэлэн хувцасныхудалдааны төвийн хажууд байдаг “Хай Шин” хэмээх зочид буудлын гадаа ирсэн байлаа. Автобусаас буунгуут буузны жигнүүрт орсон мэт Бээжингийн бүгчим чийглэг агаар пүгхийн угтлаа. Бороо зүсрэн орж байв.
Хайшин*буудал бол монголчуудад зориулсан тухтай тохилог буудал байв. Буудлын ажилтан өвөр монгол охидууд биднийг угтан авч ямар өрөөнд орохыг асууж өрөөнүүдээ санал болгож эхлэв.Энд 100, 120, 180, 250 юаны үнэтэй тохилог өрөөнүүд байлаа.Бидэнтэй хамт ирсэн монголчууд маань өрөөндөө ороод нэн даруй Бээжин хотын зах орж худалдаа арилжааны ажилдаа орж,бараандаа явцгаав. Бид ч өрөөндөө орж дараагийн ажилдаа орлоо.Бээжин хотодбид хувийн хөтөлбөрийн дагуу түүх дурсгалын газар, үзвэр үзэхэдбэлэн боллоо.Эхний өдрийн үзвэр Дэлхийн парк. Бидэнд дэлхийн паркийг яаж олж очих вэ? гэдэг асуудал тулгарав.Өвөр Монголын Сөнөд хошууны Мөрөн хэмээх нэгэн өвөр монгол залуу бидэнд газарчлахаар боллоо. Мөрөн бол хятад хэл, хятад ханз үсэгсайн мэдддэг, хувийнсуудлын автомашинтай, 24 орчим насны тусархуу сайнзалуу байлаа. Газарч-хэлмэрчзалуугийн нэг өдрийн хөлс 50 юань аж. Мөрөнгөөс Бээжин дэх Дэлхийн парк хаана байдгийг асуувал бидний байрлаж буй буудлаас18 км хол, нийслэл хотын 4 дүгээр тойрогтбайдаг гэнэ. Бид зөвлөлдөж байгаад автобусаар явах боллоо.
Манай буудал Бээжингийн төвд Тянь Ань Миний талбайгаас нэг их холгүй оршдог аж.Бидний буусан буудлын хойгуур баруунаас зүүн тийш байгуулсан өргөн засмал зам нь шугам татсан мэт тэгш, хоёр талдаа нийт 10 эгнээтэй / дугуйны эгнээг оруулсан /, нэг талдаа 5 эгнээтэй,ногоон мод, цэцэг тарьсан, өргөн сайхан дардан зам харагдаж байлаа.Гудамжаар зорчих автобус, таксинууд ньшинэхэн, замын хөдөлгөөн нь дэг журамтай, ямар ч бөглөрөө байхгүйажээ. Автобусаар зорчиж буй, гудамжаар явж буй Бээжин хотын хятад хүмүүс нь даруухан, хувцаслалт нь энгийн байлаа. Согтуу, хэрэлдсэн хятад хүн алга. Бээжин хот хүмүүс шигээ тайван дөлгөөн хот юм.
Долоон жилийн өмнө би Бээжиндявж байхад такси нь бүдүүн монгол хүн ачаатай орвол багтахгүй жижигхэн, францын “Ситроена” хэмээх автомашин байсан бол эдүгээ германы “Фольсваген”, солонгосын “Елантра” маркийн багтаамж, үзэмж сайтай сүүлийн үеийн загварын шинэхэн машинууд таксинд хөлхөх болжээ. Бид буудлаасаа гарч нөгөө өргөн дардан замын автобусны буудал дээр очиж 996 дугаарын шинэ автобусанд сууж баруун зүг хөдөллөө.Автобус дотор чихэлдсэн хүн алга, бүгд суудалдаа суугаад чөлөөтэй явах аж.Очих газар ямар ч их хол юм бэ, автобус ямар ч их удаан явдаг юм бэ, нэг мэдэхэд бараг 2 цаг болсон байх шүү. Ийнхүү удаан давхисаар бараг хотын захд ирсэн байх гэж бодтол тийм биш байлаа.Урьдын адил өргөн гудамж, өндөр барилгууд, дарданзам үргэлжилсээр байв.Урьдын адил эргэн тойрон ногоон мод, цэцэрлэг үргэлжилсээр байв. Зам дагуу хориос гучин давхар өндөр сайхан барилгууд жигд үргэлжилнэ. Автобусны тасалбарын үнэ хятад хүн 1 юань, гадаадын хүн 2 юань ажээ. Заримдаа гадаадын хүнээс 4 юань авах аж. Хямд л юм байна.
Дэлхийн Паркны гадаа ирлээ. Дэлхийн паркны тасалбарын үнэ 65 юань аж. Паркны үүдээр оруут нэг заантай энэтхэг эр заанаа тоглуулж, хүмүүсийг заан дээрээ суулгаж хүн бүрээс 20 юань авч үзүүлэн тоглолтыг ёстой нэг хийж байлаа.Тэгж байтал нөгөө булангаас бас нэг том заан хөтөлсөн энэтхэг эр гарч ирлээ. Хоёр том заан нийлээд элдэв үзүүлбэр харуулах аж.Ийм том, ийм их хүчтэй заан ямар дөлгөөн юм бэ дээ.Тэмээ шигдөлгөөн амьтан аж.Дэлхийн парк гайхамшигтай юм. Энд францын Эйфелийн цамхаг, Оросын Улаан талбай, Германий шилтгээн, Францын Елисейн ордон, Египетийн пирамид,фароан, Америкийн индианчуудын Ацтекийн шүтээн, Америкийн Ниагарагийн хүрхрээ, Африкийн ширэнгэ овоохой, Энэтхэгийн Таж Махал зэрэг дэлхийн улс үндэстнүүдийн бүх гайхамшгийг хуулбарлан яг адилхан бүтээчихжээ. Бид эдгээр үзвэрийг маш хурдан үзээд гарлаа.Бүтэн өдөр зориулах ёстой юм байна.Тэндээс гараад баруун гар талаас хойшоо 967 дугаарын автобусанд сууж Дэлхийн Аквариум буюу Далайн парк үзэхээр явлаа.Хойд зүг рүү их ч удаан явлаа.Хотын захд очиж байгаа юм болов уу гэтэл нөгөөх өргөн дардан зам, өндөр барилгууд урьдын адил үргэлжилсээр Дэлхийн аквариум дээр ирлээ.Аквариумын үнэ 75 юань аж. Далайн дээрэмчний баримал дор зургаа авахуулж, ер бусын далайн ертөнцтэй танилцав.Далайн амьтад усандаа чөлөөтэй сэлгүүцнэ. Аймшигтай далайн амьтад ч байна, өхөөрдмөөр жижигхэн амьтад ч байна. Урьд өмнө огт харж байгаагүй элдэв өнгөт загаснууджирэлзэнхөвөрнө. Амьтны ертөнцөө гэж. Гурван муу заяаны нэг амьтны төрөл гэдэг ямар их зовлонтой юм бэ?Том нь жижгээ барьж иддэг зовлонтой аж.Хүмүүст бариулж идүүлдэг зовлонтой аж. Амьтны төрөлт бүхэн хүний төрөлд төрөх болтугай. Тэндээс бид гарч 103,108 дугаарын автобусаар дамжин буудалдаа эргэн ирлээ.Орой нь буудалд байдаг монгол хоолны газарт зоог бариад унтлаа. Монголчууд маань энэхүү буудалд тасралтгүй ирэх аж.Ирээд нэг хоноод буцна. Хүний их эмч,инженер,багш зэрэг мэргэжилтэй,дээд боловсролтой олон монгол бүсгүйчүүд аргагүйн эрхэнд ганзагын худалдаа эрхлэх болжээ.Тэд барагшөнө дөл хүртэл бараагаа боож өрөөнд нь скочны шархийх дуу тасралтгүй сонсогдоно.
Хоёр дахь өдөр нь бид Тянь Ань Миний талбай орж тэнд нэг хэсэг зураг авч байгаад дараа нь Манжийн эзэн хааны хориотой хотхонд орлоо. Эзэн хааны хориотой хотхоныг үзэхэд 60 юань төлдөг аж.Нэг гайхалтай зүйл бол уг хориотой хотыг үзэх гэждугаарласан үй олон хүндганц хятад эмэгтэй тасалбар түгээн хурдан шалмаг ажиллаж тасалбар,хариулт мөнгийг нэг хоромд зэрэг өгч байгаа нь гайхалтай санагдлаа. Ажилдаа дадлагажна гэдэг ийм л гайхамшитай аж.Би юаны нэг зуутын дэвсгэртийг касст өгөхөд нэг хоромд тасалбар,хариулт 40 юань тасхийгээдгарч ирж байлаа.Яг лробот шиг.Бид олны дунд хөвөрсөөр Манжийн эзэн Хаан Кансигийн үеийн алдартхориотой хотод орлоо. Өмнө нь миний толгойд Манжийн эзэн хааны ордон гэхэд нь монголын нийслэлд байдаг Богд хааны музей Чойжин ламын сүмсанаанд буудаг байв. Гэтэл агуу гүрний эзэн хааны ордон тэс өөр байлаа. Манжийн эзэн хааны ордон ямар их агуу юм бэ, ямар их далайцтай юм бэ?,ямар их нууцлаг юм бэ, ямар их сүрлэг юм бэ? Цэлийсэн том талбайд сүм хэлбэрийн том сүрлэгордонгууд сүндэрлэнэ. Эртний хийцтэй, ногоон дээвэртэй, дорно дахиныуран барилгууд ээлж дараалан өмнөөс үзэгдэнэ. Нэг барилга үзээд цааш гартал дахид нэг том талбайд дахиад нэг томордон үзэгдэнэ.Яваад байх тутам эртнийтом ордон, том талбай гараад ирнэ.
Монголын ихэс дээдэс ноёдууд Манжийн хаанд бараалхах гэж жил бүр нэг удаа энд ирж энэ шатаар өгсөж хүчирхэг төрт Манж Чин улсын нөмөр нөөлөгт багтаж явсан байх даа.Манжийн хаан Кансигийн эмэг ээж нь Өвөр Монголын Хорчин хошууны монгол хатан байсан тул Канси хаан монголчуудад ихэд элэгтэй хаан байсан гэдэг. Монголчууд гурван зууны туршдайн байлдаангүй, энх амгалан оршиж, бурхны шажнаа мандуулж байсан нь Манжийн хааныуян хатанбодлоготой холбоотой байлгүй гэсэн бодол зурсхийн орж ирнэ.Манжийн эзэн хаан Канси монголчуудыг хятадуудаас хамгаалдаг байсан гэдэг, хятадуудыг жанчхүүгийн даваанаас хойш гишгэж болохгүй гэсэн хааны зарлиг гаргаж байсан гэдэг.Манжийн эзэн хаан Канси буюу Энх Амгалан хаан бол авилга авдаг , ард түмнээ мөлждөг харгис шунахайтүшмэдийг цаазлан цээрлүүлж, төрийн өмнө гавьяа байгуулсан түшмэдийг хөхүүлэн дэмждэг байсан шударга хаан байжээ .Яг л эзэн богдЧингис хаан лугаа адил.Орчин цагийн монголчууд манжууд гэхлээр нанхиад хятад юм шиг буруу ойлголттой байдаг. Манжууд бол Буйр нуурын цаана нутаглаж байсан хамниганы нэг овог аймаг юм.Тэд бага наснаасаа морь унаж, ан гөрөө хийж, цэрэг дайнд мордож байсан хагас нүүдэлчин,хагас суурин, дайчин хүмүүс байжээ.Тэд монголтой төстэй нүүдэлчин дайчин хүмүүс байсан. Өөрийн бичиг үсэгтэй, өөрийн хүчирхэг төртэй хүмүүс байсан. 16-р зуунд Манжид Нурхац баатар төрж манжийг нэгтгэн улмаар хүчирхэг морьт армийг байгуулан агуу их Хятадыг ердөө 11 жилийн дотор эзэлжээ. Энх Амгалан хааны монголын талаархи бодлого бол монголчууд өөр хоорондоо эв найртай, дайн дажингүй амьдарчсоёл шажнаа хөгжүүлэн тайван амгалан амьдралыг баталгаатай хангахад чиглэгдэж байсан. Харамсалтай нь ойрд монголчууд Галдан бошигтын удирдлаган дор Халх Монголыг ар талаас нь уулгалан дайрч Өндөр гэгээн Занабазарын Шанх хийдийг шатааж, халх лам хуврагуудынхядаж, Халх монголын цэргийн хүчийг ихэд сулруулж байсан ажээ. Манжийн эзэн хаан Канси буюу Энх- Амгалан “Хятад хүн алт эрж Монгол газрыг ухаж төнхөж байна” гэсэн монгол ноёны захидлын дагуу арга хэмжээ авч “ Хятад иргэн Жанчхүүгийн даваанаас хойш Халх нутагт хөл гишгэж орохыг хориглоно” гэсэн хааны зарлиг гарган хэрэгжүүлж байжээ. Манжийн цэргийн албанд монголын ноёдыг цэргийн жанжнаар авч олон монголын ноёдыг өндөр цол хэргэмд дэвшүүлэн төрийн албанд ажиллуулж байжээ. 1868 онд Манж Чин улсБритани улсын далайн довтолгоог няцаахын тулдмонголын цэргийн жанжин Ринчиндоржийгманжийн морьт цэргийг удирдуулж, Их Британий тэнгисийн цэргийг хуурай газарт гишгүүлэхгүй хориглон байлдаж гавьяа байгуулж байжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлах тэр үед монголын газар нутагт манжийн амбан ердөө нийслэл Хүрээ, Улиастай, Ховд гэсэн гуравхан газар байдаг байжээ. Манжийн нэг ч цэрэгмонголын нутагт байсангүй, Монголоос ямар ч татвар авдаггүй байжээ.
Эдүгээ миний бие Бээжинд Манжийнэзэн хааныордоныг үзэж байхад ордон доторхи олон өрөөнүүд нь хов хоосон байгаа нь нэг л эвгүйхарагдах аж. Манж Чин улсын эзэн хааны эдэлж хэрэглэж байсан үнэт зүйлүүд болох төрийнтамга, ёслолын хувцас , эзэн хааны ширээ, суудал , сэлэм зэвсэг, сүйх тэрэг, туг хиур, эзэн хаанд гадаадын болон дотоодын ноёдоос өгсөн үй түмэнбэлэг дурсгалын зүйл энэ бүгд эдүгээ хаана байдаг юм бол? Үрэгдэж үгүй болсон уу ? тоногдож алга болсон уу? Соёлын хувьсгалын үедустгачихсан юм болов уу. Улаан хамгаалагчид шатаачихсан юмболов уу? Эсхүл 1949 онд улаантны хувьсгалаас дүрвэсэн гоминданыхан Хонконг,Тайвань руу эзэн хааны хамаг үнэт эдлэлийг зөөж аваачсанюм болов уу? Манжийн хааны ордон үнэхээр сүрлэг юм. Манж Чин улс 300 жил хятадад оршин тогтносон нь ямар нэг улс оршин тогтносныхамгийн дээдхугацаа юм байна шүү. . Монголчууд бидний хятадад тогтоосон ноёрхлоос чүлэмж илүү урт хугацаа. Монголчуудын Хятадад хамгийн удаан тогтносон улс бол Монголын Юань гүрэн. Хубилай сэцэн хааны байгуулсан энэхүү Монголын Юань гүрэн 100 жил цэцэглэн хөгжижоршин тогтносон билээ.Энэ Бээжин хотыг Хубилай хаан маань байгуулсан даа. Монголын Юань гүрэн 13.7 сая квадрат км газар нутагтай, 90.0 сая хүн амтай дорно дахины агуу гүрэн байлаа даа.Далайд гарцтай, дэлхийд хамгийн хүчирхэг усан флоттой гүрэн байв.Бид эзэн хааны хотыг үзчихээд хааны нууц хотоос гарч зуны Олимп болж буй “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн рүү явлаа.Тэнд очиход харуул хамгаалалт чангатай, дотогш хүн нэвтрүүлэхгүй,хүмүүс зөвхөн гадаа нь зураг авхуулж байв.
Бид энд нилээд зураг авлаа. Хятадууд өвөрмэц дизайнтай, гайхамшигтай, давтагдашгүй уран барилгабайгууламж барьжээ. Энэхүү олимпийн шинэ цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 100 000 хүн багтах ажээ.Тэндээс бид буцаж буудалдаа эргэн ирлээ.Бээжинд бороо шивэрч,өнөөх бүгчим агаар нь зөөлөрсөн байлаа.Оройн Бээжин,өглөөний Бээжингээр нэг хэсэг алхаж орчныг ажлаа. Олимпийг угтаж хятадын ард түмэн үнэхээр их зүйлийг бүтээн байгуулжээ.Бээжин хот 12 сая хүнтэй гэхэд хүн нь сэлүүхэн,машинууд нь чөлөөтэй, гудамж зам нь өргөн, хот нь цэвэрхэн, ногоон байгууламжийг газар сайгүй буй болгожээ. Мод, цэцэрлэг, өнгийн сайхан цэцгүүдийг алаглуулан тарьжээ. Автобусаар явж хотыг ажиглахад хорь, гучин давхар орчин үеийн барилгууд тасралтгүйсүндэрлэнэ.Заримдаа тавь,жаран давхар барилгууд үзэгдэнэ. Энэ хотод худалдаа арилжаа ихэд хөгжжээ.Өргөн гудамж, замын хажуугаар орших гоёмсог олон давхар барилгуудад голдуу худалдаа арилжааны төвүүд үйл ажиллагаа явуулах аж. Зарим газарт урт цуваагаар байрлах зоогийн газар илээр ажиллах аж. Хятад үндэсний хоол, бусад элдэв хоолоор тэнд үйлчлэх аж.
Мё Со Енээс баруун тийш холгүй орших нэгэн Макдональтс*-ын газарторлоо. Энд монголчуудын идэх дуртай шарсан тахиа, шарсан төмс бүхий зоог болох макдональтсаар үйлчилж байв. Энд Ар Монголоос ирсэн нутаг нэгтнүүдтэйгээ дайралдав. Монголчууд голдуу энд хооллодог аж.Тэд нар мааньөчигдөр Бээжингийн захаас бараагаа авчихаад өнөөдөр нутгийн зүг хөдлөх гэж байгаа хэмээж байв.”Бээжин хотод та нар Олимпболон түүх дурсгалын газарүзэв үү?” гэхэд тэд нар маань:“Юм үзэх манатай. Бараагаа аваачаад хурдан борлуулж хүүхдийн сургалтын төлбөрөө өгөх, хоол хувцасны тав арван мөнгө олохгээд бид завгүй явна.Хэзээ нэгэн цагт бид тань шиг эрх тааваараа юм үзээд аялалаар явах цаг ирэх байлгүй” гэцгээж байв.
8-р сарын 12-ны нарлаг сайхан өдөр. “Beijin West Railway Station”хэмээхБээжингийн баруун вокзал дээр бид очлоо. Өндөр барилгуудтай тохилог том вокзал аж. Үүргэвч цүнхээ шалгуулж хаалгаар орж галт тэрэгний тасалбараа авлаа. Өдрийн галт тэрэгний тасалбар дууссан байсан тулоройн 21.30 цагт хөдлөх Түвдийн Лхас хот явах Т- 27 дугаар галт тэрэгний тасалбарыг 238 юаниар авлаа.Энэ вокзал дээр ажилладаг Баатар хэмээх өвөр монгол залуутай таарав. Өөр монгол хэлтэй нэг ч хүн таарахаа болилоо.Баатар өвөр монголоос гараад таван жил болсон, монгол хэлээ их муу мэдэж байлаа.Хүний газар хоол олж идэх хэцүү аж. Шоргоолж шиг олон хятадын дунд ганц өвөр монгол хүн таарах ньөдрийн од шиг аж.Энэхүү вокзал дээр явах галт тэргээ өдөржин хүлээж орой болох үед5 дугаар хүлээх танхимд орж суулаа. Цаг болмогц олон хүн дугаарлан 2-р платформ дээр очиж“Бээжин – Лхаса” гэсэн “Т-27”-рхурдны галт тэргэнд сууцгаалаа.
Эргэн тойрон хятад хүмүүс, хятад яриа сонсогдоно. Хурдан галт тэрэг удалгүй Бээжинг орхиж баруун зүг хурдаллаа.Замын хажуугаар хотуудын гэрэл жирэлзэн өнгөрнө.Их хурдтай явж байлаа.Маргааш өглөө нь галт тэрэгний цонхоор харваас уулархаг нутгийн дундуур явж байлаа. Үдээс хойш уулнууд нь улам том болж өчнөөн олон уулыг нүхэлж барьсан туннель дундуур галт тэрэг хурдална. Бээжингээс Шинин хот хүртэл бараг тавь жар, магадгүй зуун уулыг нүхэлж төмөр замбарьжээ. Хажуу уулыг нүхэлж хатуу хучилттай замыг барьжээ.Шинин хотоос түвдийн нийслэл Лхас хот хүртэл хичнээн олон өндөр уулыг нүхэлж, өндөр уулын ширүүн урсгалт гол дээгүүр хичнээн олон гүүр барьж төмөр зам барьсан бол доо.Олон ч хүний амь үрэгдэж энэхүү аварга байгууламжийг босгосон байх.
Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэлхий дахиныг гайхшруулсаар байна. Ганц хоёр тоо баримт хэлэхэд БНХАУ-д сүүлийн 12 жил / 1995-2007 /нийтдээ 880 000 км хатуу хучилттай авто зам, 29 000 км төмөр зам тавьж, 7.0 тэрбум квадрат метр орон сууц барьжээ.Эдүгээ “Бээжин- Шанхай” чиглэлийнсуман галт тэрэг нэг цагт 300 км хурдалж байна. Атаархмаар амжилт.Гэтэл монголчууд бид төмөр замын хувьд онцлон яривал 1949 онд Власовын армийн хоригдол орос цэргүүдээрганц шугамт төмөр замыг Монголдбариулснаас өөр зүйлгүй, эдүгээ монголын галт тэрэг нэг цагт 37 км-ийн хурдаар сажилсаар хорин нэгдүгээр зуунд орж байна. Хятадууд үнэхээр агуу бүтээн байгуулалт хийжээ. Дэд бүтцээ гайхмаар сайн хөгжүүлжээ. Бахархмаар юм.Туршлага судалмаар юм.
Гэтэл монголчууд бид сүүлийн дөчин жилд юу бүтээсэн билээ, Төмөр зам барих бүү хэл, тэгш сайхан талд эсхүл хот дотроо чанартай сайн хатуу хучилттайзам барьж чаддаггүй хүмүүс шүү дээ. Хойд, өмнөд хилийг холбосон хурдны хатуу хучилттай зам ч барьж чадсангүй. Хурдны галт тэрэгний зам ч барьсангүй. Төмөр замаа цахилгаанжуулсангүй. Улаанбаатарын хотын зам ямар билээ. УБ-Налайх-Цонжин болдог”-ийн зам ямар билээ. Нидрүүлгэ гэсэн үг. Хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад манайх дэд бүтэц нь сайн хөгжөөгүй хэвээр үлджээ. Монголчууд “Бүтээн байгуулалт хийнэ, Улсаа хөгжүүлнэ, Аж үйлдвэржүүлнэ” гээд яриад л байдаг. Бараг зуун жил хоосон ярилаа, хоорондоо хэрэлдлээ.
Хурдан галт тэргээр хамт яваа хятадуудыг харвал гоймонтой бэлэнхоолыг ч ёстой нэг идэхийг үзүүлж өгч байна. Өглөөнөөс аваад орой болтол бэлэн гоймонтой хоолоо идээд л, чанга чанга яриад л байх аж. Нэг гайхалтай нь хятадууд ийм их иддэг байж яагаад туранхай байдаг юм бол?
Түвдийн Амдо нутагт
Бид замдаа баруун хойд хятадын хамгийн том хот Ганьсу мужийн Ланжоу хотоор дайран гарлаа. Уулан дунд байрладаг их л том хот ажээ. Бидний сууж яваа хурдан галт тэрэг нэг цагт 160 км хурдалж өчнөөн мянган км замыг ганцхан хоногийн дотор туулж 8-р сарын 13-ныоройн 18.30 цагт баруун хойд хятадын хамгийн захын хот, Цинхай мужийн Шинин хотод хүрэлцэн ирлээ.”Цинхай” гэдэг нь “Хөх нуур” гэсэн үг ажээ. Хөх нуурын орчим дээд монголчууд буюу ойрад монголчууд Гүүш хааны үеэс ирж суурьшжээ. Ер нь монгол нутаг байсан юм байна.
Миний очсон энэ нутаг бол эдүгээ Богд Зонхабагийн мэндэлсэн ариун Амдо нутаг юм.
Хамт явсан хятад хүмүүстээ “Зай жиан – Баяртай” гэж хэлээд бид үүргэвчээ үүрч галт тэрэгнээсээ буулаа. Огт танихгүй хот, огт танихгүй орчин, огт танихгүй харь хүмүүс, огт мэдэхгүй харь хэл биднийг угтаж аж. Вокзалаас гадагш гарч хотын байдлыг ажлаа. Ногоон модтой уулсын дунд орших амгалан хот аж. Тээвэр, худалдаа үйлчилгээ хөгжиж буй хот байлаа. Вокзалын хажууд цагаан тоорцог малгай өмссөн хар пижактай хотон үндэстэн хүмүүс ил лангуун дээр гадаа худалдаа арилжаа хийнэ. Хамгийн түрүүнд хоноглох буудлаа ольё хэмээн алхажвокзалын баруун талд байрлах нэгэн буудалд очлоо.
Төмөр замын буудал нь хямдавтар үнэтэй, өрөөнүүд нь дунд зэргийн тохилог, хамгийн гол нь буудлын хүлээн авах ажилтан нь англиар ярьдаг байсан нь хамгийн олзуурхууштай байв. Хятадад бүгд хятадаар ярих тул англи хэлтэй хүн олох нь өдрийн од шиг ховор, хятад нутгийн гүндорос, монгол хэлтэй хүн олно гэдэг Марс гаригаас хүн олохтой адил гэсэн үг. Буудал нь шүршүүртэй, телевизортой ,хоёр диван ортой тохилог өрөө байлаа. Үнэ нь нэг хоногт ердөө 60 юань. Замдаа нэг ч халуун хоол идээгүй миний бие халуун хоол идмээр санагдаж байлаа Хажууд байсан нэгэн хятад хоолны газар орж “Ла миа” хэмээх урт гоймонтой халуун шөл авлаа. Нэг ч махгүй, цэлэлзсэн шөл. Хятад хоол зохих шинж алга аа. Хятад хоол идэхээ больё хэмээн шийдээд нутгаасаа авч гарсан монгол боорцог, монгол байхуу цайгаа уугаад, шинэхэн алим авч идээд яваад байлаа.
Маргааш өглөө нь Одгэрэл бид хоёр Гүмбум явахаар шийдэж ямар автобус явдгийг эрж гарлаа.Вокзалын хажуугаас автобусны буудлаас хотын зах хүртэл 2 дугаарын автобус явдаг гэнэ.Тэндээсээ дахин нэг автобусанд дамжин суужГүмбум хүрдэг гэнэ. Төмөр замын буудлын хажууд байх тэрхүү автобусны буудал дээр зогсож байсангуч орчим насны нэгэн энгийн хятад бүсгүйгээс: ” Тай ёр си зай на ли? – Гүмбүм хаана байдаг вэ?” хэмээн асуухад тэр эмэгтэй биднийг нэгэн автобусанд суулгаж өгөөд бидний өмнөөс 16 юань төлөөд хаана буулгахыг нь хүртэл автобусны жолоочид захиж хэлээд явуулж билээ. Ямар сайхан сэтгэлтэй бүсгүйбэ? Хятад бүсгүйчүүд хүнд их тусархуу ажээ.Хэрэв Монголд “Гандантэгчлэн хийд хаана байдаг вэ?” хэмээн танихгүй хятад хүн асуувал тэдний өмнөөс таксинд мөнгийг нь төлөөд Гандан руу явуулж өгөх монгол хүн олдохболов уу?
Бид анхны тэрхүү автобусаар 7 буудал явсны дараа буугаад дахин нэг автобус хүлээлээ. Микро шиг нэгэн жижиг автобусанд сууж 5 юань төлөөд Гүмбүм рүүявлаа . Хотоос баруун урагш уул нуруу үргэлжилсэн ногоон модтойзамаар явсаар барагцаг хагас цаг шахам явж нэгэн толгод даваад хартал өмнө маань буддын сүм хийд , олон суваргууд цэлийн үзэгдэж, алтан ганжир нь гялалзан харагдах Гүмбум хийд цэлийн үзэгдлээ. Эргэн тойрон ногоон модтой уулнууд сүрлэг харагдана.Нартай цэлмэг, агаар нь сайхан, эргэн тойрон сүм хийд, арц хүж үнэртсэн ариун дагшин газар байлаа.Сэтгэл ихэд хөдөлж чухам энэ ариун газарт хоёрдугаар ялгуусан Бурхан Богд Зонхаба , Арван дөрөвдүгээр Далай лам Данзанжамц гэгээнтэн мэндэлж замбутивд шажин амьтны тусыг үлэмж ихээр бүтээсэн билээ гэсэн бодол төрж байв.Монголчууд бид түвдийн ард түмэнтэй түмэн шижмээр холбогдож бурхны номын ариун барилдлагатай болсон ард түмэн билээ.Эдүгээ цагт Далай лам багш маань Монголд арван удаа морилон ирж сүсэгтэн түмэнд сургаалиа айлдсан билээ. Далай лам баш маань монголчуудад хандаж “Үндэсний шашнаа дээдэл. Архиа багасгаж,айргаа уу. Боди сэтгэлийг бясалга. Бурханы шашныг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан сайн судал. Монголчууд маань адис авна гээд түвдчүүдийн адил дайраад байдаг. Хүний толгойн нэг газар үргэлж адис өгөөд байвал тэр хэсэгтээ толгой нь халцарч мэднэ. Тэхлээр хамгийн гол нь Бурханы сургаалийн мөн чанар, гүн ухаан, логикийг сайн судалж ойлгох хэрэгтэй. Энэрэхүй, асрахуй, төгс баясгалант, тэгш сэтгэлийг олж бусдын сайн сайхны төлөө буян номоо үйлдэх хэрэгтэй” хэмээн сургадаг юм. Энэ алт шиг сургаалийг амьдралд хэрэгжүүлж биелүүлж байгаа монгол хүн өнөөдөр хэд билээ.
Монголын Түмэдийн Алтан хан 1578 онд гелүгвагийн ёсны их багш Содномжамц ламтаныг Монголд урьж олон зуун лан алтаар бүтээсэн “Очирдар Далай лам” гэсэнүсэгт алтан тамгыг их ламд гардуулан өгсөн билээ.Ийнхүү Далай лам хэмээн алдарт цолыгмонголчууд анх Содномжамц их багшид өгч үүнээс хойш гуравдугаар Далай лам Содномжамц хэмээн алдаршсан билээ.
Гүмбүм нь Буддын сүм хийд олноор баригдсан сүм - хот байлаа. Засмал замтай,сүм хэлбэрийн буудлуудтай, олон дэлгүүртэй ,цэвэрхэн тохилог жижгхэн хот байлаа.Гүнбумын гадаа хийдийн өмнө талбайд хүмүүс түвд үндэсний хувцас өмч зураг авахуулж байлаа.Нэгэн өндөр түвд залуу ламээж ,аав садан төрөлтэйгээ уулзаж байгаа бололтой, түүнээс “Энэ сүмд монгол лам байдаг уу?” гэж монголоор асуухад тэр түвд лам монголоор “Та нар Хора Монгол уу? Энд 700 түвд лам, 4 монгол лам байна” гэлээ. Нэг мэдэхэдОдгэрэл маань алга, яасан юм бол? гэтэл гэнэт хажуунаас түвд үндэсний хувцас өмссөн нэгэн залуу гарч ирлээ. Юун түвд нөхөр гараад ирэв? гэтэл Одгэрэл байлаа.Манай хүн түвд үндэстний хувцастай зураг авахуулаад иржээ. Зураг нь гоё гарсан байна. 20 юань төлөөд ийм зурагтай болох ажээ.
Бид Гүмбумийн хийдийн тоосгон том хашаан дотор орлоо.Явган хүний замын хажуу талаар буддын сүм хийдүүд ярайж орхимж нөмөрсөн лам нар, аялагч жуулчин хятадууд цувцгаана. Уул өөдөө сунаж тогтсон чулуун замын хажуугаархи олон хийдүүд зуны сайхан өдөр ногоон модон дундчимээ аниргүй амгалан харагдана.
Бид замд дайралдсан түвд лам нараас “Та монголоор ярьдаг уу?” хэмээн асууж байлаа. Ихэнхи нь түвд лам тул мэдэхгүй гэж байлаа.Тэгтэл нэгэн өндөр залуу лам “Би монголоор ярьдаг” гэлээ.Түүний нэрийг Чи Ли гэдэг аж. Гүмбэмийн хийдэд 11 жил шавилан сууж байгаа юм байна. Монгол хэлээр чөлөөтэй сайн ярьж байлаа. Монголоор ярихаар барахгүй, эртний уйгуржин монгол бичгээр бичиж үзүүлж байв. Өөрийгөөтангуд хүн гэж байлаа. Эндхийн Амдо нутгийн хүн аж. Чи Ли надаас ямар хэргээр Гүмбумд ирсэн учрыг асуулаа. Би “Монгол нутгаас гарч Бээжингийн олимп, Бээжин хотыг үзээд танай нутгийг зорьж монголчуудын шүтдэг бурхан Богд лам Зонховынхаа мэндэлсэн Гүмбэмийг үзэхээр ирээд байна. Богд ламын энэхүүмэндэлсэн газар нь Богд лам мэндлэх үед хүйг нь таслахад нэг дусал унаснаас үүдэж нэгэн сайхан зандан цагаан мод ургаж навч бүр дээр нь Сэнгэ-Аро бурхны дүр тодорж, модны холтос бүрт нь бурхны үсэг тодорсон юм гэнэлээ.Үүнийг үзэх гэж ирлээ” хэмээлээ. Чи Ли лам биднийг дагуулан энэхүү зандан мод дээр суурилсан Богд ламын суварга бүхий Алтан сүмд орлоо.Хятадын олон жуулчид бүлэг бүлгээрээ тасралтгүй хөвөрнө.Тайлбарлагч хятад хэлээр тасралтгүй хөрвүүлнэ. Бидэнд Чи Ли монголоор тайлбар хийж энэхүү гайхамшигт алтан сүмийг үзүүллээ. Бид цааш нь өөрсдөө бусад сүм хийдүүдийг үзлээ.
Бид ийнхүү цааш явсаар нэгэн өвөр монгол залуу ламтай тааралдав. Түүний нэрийг Жигмэд гэдэг аж. Гүмбумээс холгүй орших Хөх нуурын буюу Дээд монголчуудын нэгэнаж. Жигмэд лам харин монголоор сайн ярьж байв. Бүр халх аялгаар ярьж байлаа. Жигмэд манай Монголд Улаанбаатарт 2 удаа очсон, Архангай,Өмнөговь аймгаар явж үзсэн байлаа.”Зэндмэнь” гэдэг суварга бүтээдэг компанид зааж сургах ажлаар Монголд очсон ажээ. Гүмбүмд нийтдээ 10 гэгээнтэн лам байдаг аж.Үүнээс Сэрэг гэгээн,Наншаа гэгээн, Ажаа гэгээн гээд 6 гэгээнтэн лам нь дээд монгол хүн аж.
Бидэнтэй тэнд тааралдсан нэгэн өндөр настан өвөр монгол сүсэгтний ярьснаар болАжаа гэгээн нэгэн гадаад хүний сүм хийдэд өгсөн өглөгөөр сүмийн орчинд шинэ чулуун зам тавьж сүмээ тохижуулж өөд татаж байтал хятадын орон нутгийн засаг захиргаа тэрхүү хөрөнгийн заримыгнь өөр зүйлд зарцуулсан байна.Хятадын коммунистууд Ажаа гэгээнийг “Банчин богдоор тодруулсан хүүхдийн багш нь болооч” хэмээн тулгажээ. Гэтэл энэ хүүхэд нь хятадын коммунистуудын тодруулсан хуурамч Банчин богд байсан ажээ.Үүнд Ажаа гэгээн сэтгэл дундуур болсон байна. Удалгүй Ажаа гэгээн АНУ-д дүрвэн очжээ.Эдүгээ Ажаа гэгээн АНУ-ын Блүүмингтон хотод амьдарч тэнд байдаг Монгол Түвдийн соёлын төвдбурхны номоо монгол, түвд болон америкхүмүүст айлдаж байгаа нь монголын АНУ-гаас бэлтгэсэн телевизийн нэгэн нэвтрүүлгээр харагдсан даа.
Их Богд лам
Түвдийн Амдо нутгийн алдарт Гумбум хийд анх 1379 онд байгуулагджээ. Монголчууд бидний үеийн үед шүтэж ирсэн Богд лам Зонхаба зургадугаар улаагчин тахиа жил доод Амдогийн Сонгинотын ам буюу Зонхаба хэмээх газарэцэг Лүвүнгэ, эх Шинса-Ачой хоёрын хөвгүүн болон 1357 ондмэндэлжээ. Нэр нь Лувсандагва, Жэ римбүүчий, Сумадигирди, Сайн оюунт хэмээн алдаршсан. Монголчууд Богд лам, түвдүүд Жэзүн лама хэмээн хүндэтгэн дууддаг болой.Богд Зонхаба олон галавын өмнөх нэгэн төрөлдөө Эрхт Охь хэмээх / түвдээр Ванбуй дог / бурхны өмнө ариун бус ертөнцийн оронд хоосон чанар, нууц тарний гүн номлолыг дэлгэрүүлэх тангараг өргөсөн,түүнчлэн ажирсан “Сэнгэй Аро – Арслангийн архиралтат” бурхан болохуйд эшийг үзүүлжээ. Бурхан багш Шагжаамуни энэ Замбуутивд заларч байх цагт Богд Зонхаба өмнөх төрөлдөө зуун найман болор эрхи өргөж, хожим Бурхан багшийн сургаал доройтох үед сэргээн бадраах ерөөл тавьжээ.
Эртний сударт бичсэн түүхийг үзвэл:Нэгэн удаа Бурхны номыг сонсож ихэд баяссан Лусын хаан Бурхан багшиднэгэн цагаан лавай өргөжээ. Бурхан багш энэхүү цагаан лавайг өөрийн дотны шавь Моудгальянд өгч Түвдийн нэгэн цаст ууланд нуулгажээ. Ингэхдээ Бурхан багш: “Ирээдүйд энэ цастын оронд Сумади / Сайн оюут / хэмээх гэлэн лам мэндэлж судар тарнийг хослуулсан ариун шажныг ихэд дэлгэрүүлэх болмой” хэмээн зөн бошиг айлджээ.Тэрхүү зөн бошгийн ёсоор энэ Замбуутивд хуврагийн дүрээр Богд лам морилон мэндэлж цаст Түвдийн оронд Төгс буянт хийдээ байгуулах үед хадан дороос мөнөөх цагаан лавайг гарган дөрвөн зүг, найман зовхист дуугаргаж гелүгвагийн ёсоо дэлгэрүүлэн хурал номоо эхэлсэн түүхтэй гэдэг.Богд лам замбуутивдмэндлэх үед нь олон гайхамшигт үйл явдал болсон байна. Хөвгүүнийг нярайлсан даруй хүйсийг таслах цагт нэгэн цусан дусал газарт унаснаас лавайн найлзуур мэт нэгэн үлэмж цагаан зандан мод ургасан ажээ.Модны ёзоор нь машид бүдүүн,урвуу гүн хатгасан,үзүүр дээш үлэмж хэтэрхий болоод зуу салаалан шүхэрлэсэн нь хот мандал босгосон лугаа адил,тотийн жигүүр мэт хөх гишүүн навчис бүр ньүзэсгэлэнтэй,анхилам үнэртэй, навч бүрийн дээр Сэнгэй-Аро бурхны буман лагшин дүр тэмдэг тодорсон гайхамшгийг үзүүлжээ. Сэнгэ Аро бурхны буман лагшин төгс их зандан найлзуур модоор амин мод үйлдээд лянх цогцолсон суваргыг бүтээжээ.Зандан модны ёзоороос нэгэн гишүүн салган ургуулсан нь их сүмийн урд буй зандан мод тэр мөн бөгөөд түүний хальс холтсон дээр бурхны номын үсэг олноор өөрөө гарч заларсан бас нэгэн гайхамшгийг үзүүлжээ.
Богд ламын аав, ээж хоёр нь гайхамшигт зүүд зүүдэлж, төрөх үед нь тэнгэрт солонго татах зэрэг олон үйл явдал болсон ажээ.Зонхаба богдын намтарыг уншихадБогд лам хамаг амьтны тусын тулд хэрхэн хувраг болж номд сурсан,хэрхэн сахил авсан,хэрхэн Багшийг шүтсэн,хэрхэн Ламримченмо алдарт судраа бүтээсэн, хэрхэн буян ном, бурхны хийд суваргыг бүтээсэн,хэрхэн гэлүгвагийн сургуулийг үндэслэсэн, хэрхэн таалал төгсөөд Гандан орноо төрсөн тухай гайхамшигтай өгүүлсэн байдаг.
Богд ламын алтан титэм малгайн орой нь шовх өндөр байдгийн учир нь Богд ламын үүсгэсэн гэлүгба буюу төгс буянт ёсны үзэлонол нь замбуутивд эн зэрэгцэх өрсөлдөгчгүй гэдгийг бэлгэдсэнажгуу.Ариун дээд багш буюу Жэ зүн лама гэдэг Богд ламыг нэрлэсэн гурван үг нь оюуны дотоод хөгжлийн гурван шат / бага,дунд,их төрөлхтөний зам /, авралын гурван эрдэнэ / Бурхан,ном, хувраг /, Бурханлиг оршихуйн гурван дүр / үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр,хувилгаан дүр /ийг бэлгэддэг ажээ. Богд лам 1419 онд таалал төгсч Гандангийн орноо заларчээ. Сударт “ Богд лам очирт завиллаар оршин хоёр мутраа тэгш агуулан бясалгал зохиохын агаараас хувилгаан лагшингийн байгуулалтаа хураан зохиов.Нэгэн хувилгаан лагшин нь олон дагинасаар хүрээлүүлэн” Төгс баясгалант”-ын оронд залран Жамбалнимбо хэмээн нэрлэгдэх Бодисатва боловой. Нөгөө хувилгаан лагшин нь” Үлэмж гайхамшигт” хэмээх оронд Сэнгэ-Аро бурхан болон мэндэлвэй. Богд гэгээний мандлын сүр улам дэлгэрэн солонго хийгээд цэцэгийн хур тэргүүтэн олон бэлгэс гарсан болой” хэмээн өгүүлжээ.
Эдүгээ 650 жилийн дараа дэлхийн олон сая буддистууд Богд ламын айлтгасан “Ламринченмо” судрыг шүтэж гэгээрлийн замд эргэлт буцалтгүй ороод байна. Өрнө дорны олон орны сүсэгтнүүд Богд Зонхабагийн ариун шашин номондчин сүжиглэн дээдэлж байна. Богд ламын айлдсан “ Сүсэгтэн, лам, хувраг бүхэн амьсгал бүхнээ орчлонгийн зовсон амьтдыг анагаах рашаан эм болговоос зохимой. Мөнх бус ба бодь сэтгэлийг бясалга. Хэзээ ч үхэж болзошгүй, Гэгээрлээс өөр юу ч хэрэггүй гэсэн энэ хоёр үндсэн утгыг ахин дахин бясалга. Мөнх бусын мангас үл идсэн амьтан тэр нь хаанаас байх билээ.Сүүдэр мэт дагах мөнх бусын мангас даран авахаас өмнө дээдийн номыг сонсох, санах, бясалгахыг үйлдэж, нийтийн болон нийтийн бус мөрийн эрдмээр сэтгэл оюунаа судлах нь амгалангаас амгаланд одохын сайн арга мөн болой. Үхлийн эзнийг хуурахуйд шамдах нь сүсгээр үйлдвээс чадмой. Иймд сүсгээ бататган үйлд. Бусдад алжаахын хэрэг үгүй болой.” хэмээсэн сургаалыг сүсэгтэн бид санаж явбаас зохимой.
Монголчууд бид Богд Зонхабагийн шажинд сүсэглэдэг хүмүүс.Үүгээрээ монголчууд бид азтай хүмүүс,их хувь ерөөлтэй хүмүүс. Гэвч эдүгээ азтайгаа мэдэхгүй, хувь ерөөлтөйгээ мэдэхгүй, сүжиггүй, номгүй хичнээн олон монгол хүн байна вэ? Хүний төрлийн чөлөө учрал болон Лам багшийн ач тусыг мэдэхгүй, Бурханы сургаалийг мэдэхгүй хичнээн олон монгол байна вэ? Цөвүүн цагаас болж Бурханы шажингүй хоосон хоцорсон хичнээн монгол байна вэ? Буруу тэрсүү номонд орсон хичнээн монгол байна вэ? Тоолохын аргагүй.
Богд ламын мэндэлсэн газар Монгол нутгаас холгүй оршдог нь монголчууд бидэнд аз хайрласан. Богд ламын мэндэлсэн газар нь Хөх нуурын буюу Дээд монголчуудын нутагтай хаяа дэрлэсэн байдаг. Богд ламын үндэслэсэн гелүгвагийн ёсны судар тарнийг харшуулалгүй хослуулсаншашин номийнхүү Монгол орноо ихэд дэлгэрсэн түүхтэй. Богд Зонхабагийн ариун шашныг Монгол орноо дэлгэрүүлэхэд монголын Түмэдийн Алтан хан, Гүүш хан нар чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.Богд Зонхабагийн шашин нь хүнийг 12 жилийн дотор Бурхан болгодог увдистай шашин гэгддэг. Эрдэмт лам багштай учирч, хичээл зүтгэлтэй сайн шавь нь болсон цагт Бурхан болоход ойрхон болох ажгуу. Үлэмж их ерөөл хувьтай хүн Богд ламын шашинтай учрах болой.Үлэмж их хувь ерөөлтэй хүн Богд ламын мэндэлсэн газар мөргөх болмой.
Гүнбум хийдэд
Гүмбум хийдэд эдүгээ 700 түвд лам байдаг бөгөөд 4 нь өвөр монгол лам аж. Хятадын орон нутгийн засаг захиргаа лам нарыгөглөө 06.00 цагаас09.00 цаг хүртэл хурал номоо хийхийг зөвшөөрсөн байгаа нь ажиглагдаж байлаа. Бусад цагт гадаадын болон хятадын жуулчид тус сүмийг үздэг юм байна. Би Гүмбумд нилээд олон зурагавлаа.Тэр өдөр сүмээс буцах үедээ бид Күмбүмийн шашныдэлгүүрүүдээр орж сонирхов.Түвд болон хятад худалдаачид бурхан, эрхи, дэлгэмэл зурагныхаа үнийг тэнгэрт хадааж байх аж. Ганц эрхийг 200 юань , ганц зургийг 200 юань, ганц жижиг бурхныг 150 юань гэж байна.Миний хувьд маргааш дахин энд ирэхдээ энэ дэлгүүрийн нөхдүүдтэй монгол маягаар үнэ хаялцаж ганц хоёр бурхны эдлэл дурсгал болгон авья гэсэн бодол төрөв. Гүмбэмд ирсэн хүн ядаж нэг сайхан үнэртэй зандан эрхи авах нь зөв биз дээ.
Хот руугаа бид хоёр цаг явж буцав. Эргэн тойрон модтой сайхан уулнууд, өргөн дардан зам. Маргааш өглөө нь Одгэрэлшинэ загварын компьютер үзэх ажилтай Шинин хотод үлдэж, би Гүмбум руугаа мөргөл гороо хийхээрявлаа.Автобус өөр замаар Гүмбумд орж ирлээ. Гүмбум орох замдаа харин англи хэл мэдддэг нэг хяиад залуу автобусанд тааралдаж надад зам зааж яриа өрнүүлж явлаа.Англи хэлээр сүрхий ярьдаг тэрхүүцовоо залууг Жао Хуй гэдэг юм байна. Сычуаны их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгсөөд одоо энд Шининд мэргэжлээрээ ажилладаг аж. Тэрвээр залуу эхнэр, долоон настай хөөрхөн охиноо дагуулаад явж байлаа.Тэд гэр бүлээрээ Гүмбум сүмийг үзэхээр яваа аж. Англи хэл мэддэг хятад хүнтэй таарсандаа би эрдэнэс олсон мэт ихэд олзуурхаж байлаа. Шинэ үеийн хятад сэхээтэн залуус зарим нь англи хэл сүрхий мэддэг болжээ. Энэ бол сайн хэрэг.Тэр өдөр өглөө нь бороо шивэрч байсан тул Гүмбумд хүн цөөхөн, сийрэг, сэлүүхэн байлаа. Би дахин Гүмбүм орж Алтан сүмээ тойрч гороо хийлээ.
Алтан сүмийн үүдэнд нэгэн өндөр настай лам залуу ламаар түшүүлэн сууж байлаа.Би тэр өндөр настай ламтай монголоор мэндлээд:“Та монголоор ярьдаг уу” гэхэд “Бага зэрэг ярьдаг” гэлээ.Өвгөн ламын нэрийг нь Лувсан гэдэг ажээ.Би ирсэн зорилгоо ярьж бага зэрэг хууч хөөрлөө. Намайг Ар Монголоос энд ирж Богд ламынхаа сүмд мөргөж байгаа ньсайн байна гэж байлаа.Хийдийн хамгийн цаад захад нэгэн шинээр барьсан сүмээр орлоо. Ганц лам сүмд бурхнаа хараад сууж байлаа. Би түүнээс энэ сайхан том бурхан ямар бурхан бэ хэмээн монголоор асуухал тэрвээр Энэ бол Манзушри бурхан гэснээ намайг Халх монгол уу? Өвөр монгол уу? хэмээн асууж байна.Би Халх монгол гэлээ.Тэр лам “Би тангуд хүн” гээд монголоор сайн ярьж байна лээ. Энд байдаг ихэнхи түвд лам нар монголоор бага сага ярьдаг ажээ.Түвд монголын харилцаа эртнээс улбаатай, түвд лам нар эдүгээ монголоор ярьж байгаа нь сайхан санагдаж байлаа.
Гэтэл шинэ цагийн монголчууд бид түвдээр нэг ч үг мэдэхгүй, түвдээр ганц судар ч уншиж чадахгүй байдаг.Бурханы шашныг маань улаантны төр устгачихсан юм чинь юүн судар, юүн гэгээрэл манатай болцгоосон доо.Бид эдүгээ бурхны номын хэдэн шад, хэдхэн маань,тарни түвд хэл дээр мэдэхээс өөр ямар ч үг мэдэхгүй аж.Уг нь зуун жилийн өмнө монголчууд түвд хэл, бичиг, манж хэл бичгийг монгол хэл шигээ сайн мэддэг байж дээ. Даанч буруу номтнууд монгол соёлыг минь ёс заншил, шашин, уйгуржин монгол бичигтэй маань оргүй болтол нь устгаж, одоо бид оюуны хоосролд орсон хүмүүс болжээ.Хагас хугас орос хэл мэдэхчээн болж, кирилл үсэг сурсныгаа ихэд том боловсролтой болсон мэтээр ташаа ойлгоно. Хамгийн харамсалтай нь өнөө цагийн монголчууд бид Бурхан багшийн сургаал Ганжуур, Данжуурыг уйгуржин монголоор хөрвүүлснийгээ ч уншиж чадахаа больжээ.Унаган соёлоос нь хүчээр таслан хаяна гэдэг ямар аймшигтай юм бэ? Саяхны 2008 оны сонгуулийн үеэр МАХН-ын сурталчилгаа явж байна:”Монгол орон 1921 онд 500 000 хүн амтай, бичиг үсэг мэддэггүй, өвчин зовлонд баригдсан, шашинд автсан, хамгийн бүдүүлэг харанхуй улс байсан. Манай МАХНамаар удирдуулсан ардын хувьсгал Монгол оронд ялж бид өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” хэмээн өнөөх 80 жилийн турш улигласан улаантны сурталчилгаагаа хорин нэгдүгээр зуун, шинэмянган гарчихаад байхадярьсаар байх аж. Монголчуудын буруу сэтгэлгээ нь ер өөрчлөгдөхгүй юм даа. Зуун жилийн өмнө манай Монгол ард түмнээрээ гэгээрсэн ард түмэн байсан. Монгол ёс заншлаа баримталсан, бурхны шашнаа дээдэлсэн, гэмт хэрэг гардаггүй, хулгай дээрэм, хүн амины хэрэг гардаггүй бурханлиг хүнлэг ард түмэн байсан. Харин сүүлийн 70 жил гэмт хэрэг хамгийн их гардаг, хулгай дээрэм нүүрлэсэн , нэг жилд гэмт хэргээс болж1000-2500 хүн үхэж үрэгддэг хамгийн харгис орон болжээ. Оюун санааны хувьд харанхуй, оюуны хоосролд орсон орон болжээ. Марксизмаар тархиа нүдүүлсээр байгаадмангардуухан мунхаг хүмүүс болцгоожээ.
Бурхан багшийн сургаалийг мэдэхгүй бол тэр чинь оюуны хоосрол шүү дээ.Гадаадад Харвардын их сургууль төгсөөд ч, гадаад, дотоодод цол хамгаалаад ч гэгээрэхгүй ш дээ.
Гүмбум хийдийг харахад цаанаа нэг дотно сайхан харагдана, цаанаа нэг амгалан сайхан харагдана. Гүмбумийн эргэн тойронд хятадын үй олон хотууд баригдаж, өчнөөн зам тавигдаж түм түжигнэж, бум бужигнаж байвч, орчин үеийн амьдралын галзуу хэмнэл хөвөрч байвч цаанаа нэг тайван ,цагийн урсгалыг ер ажрахгүй оршино.
Гүмбумд байхад сэтгэлд нэг л дотно, олон жилийн өмнөх дотно найзуудтайгаа уулзсан мэт, улаан орхимжоо дэврүүлэн гартаа судар барьсан лам нар дөлгөөхөн алхлах нь миний дотны нөхдүүд надтай мөр зэрэгцэн алхах мэт санагдана.Тэр өдөр Гүмбумээс буцахдаа хажууд байдаг түвдийн шашны дэлгүүрээр орж түвд, хятадын худалдаачин нартай монгол маягаар үнэ хаялцаж, үнийг нь сайн буулгаж байжанхилуун сайхан үнэртэй ногоон зандан эрхи, Богд лам Зонхабагийн дэлгэмэл наамал хөрөг зураг авч Шинин хот руубуцлаа. Маргааш нь буудалтайгаа тооцоо хийж Шинин хотын галт тэрэгний буудал дээр очиж үүргэвчээ шалгуулж билет авахаар орлоо. Галт тэрэгний буудал дээр буутай цэргүүд харуулд гарч хүн бүрийн ачааг нэг бүрчлэн нарийн шалгаж байлаа. Олимпийн өмнөхөн Шинжаанд орон нутгийн хэсэг бүлэг хүмүүс хятад цэргүүд рүү гэнэт гал нээж нилээд хүн алагдсан гэсэн мэдээ гарсан тул харуул хамгаалалт чангарчээ. Гэвч Шинин хот амгалан тайван хот байлаа. Бид Ланжоу хот руу өдрийн 12.30 цагт галт тэргээр хөдөллөө.Ланжоу хүртэл галт тэрэгний тасалбарын үнэ 33 юань , Ланжоугаас Хөх хот хүртэл 142 юань байгаа ньхямд ажээ. Хамт суудал таарсан хажуугийн хятад нөхдүүд хоорондоо бүтэн 3 цаг гаруй учиргүй чанга ярьсаар байлаа. Ялангуяа зөөврийн компьютертэй, нүдний шилтэй хятад залуу бусдаас чанга, тасралтгүй, зогсолтгүй ярих аж.Тэднөгөө бэлэн хоолоо тасралтгүй иднэ. Тасралтгүй ярих, идэх хоёрыг ч ёстой нэг үзүүлж өгч байв. Би тэдний чанга ярьсан хугацааг зориуд цаг харж тооцтол 3 цаг 30 минут гарч байв. Ам нь цангадаггүй юм байх даа. Рекорд гэсэн үг. Галт тэрэг 17.30 цагт баруун зүгийн том хот Ланжоу хотод ирэв.
Бид Ланжоугийн галт тэрэгний буудалд дээр бууж Хөх хот хүртэл галт тэрэгний тасалбар авах гэсэн боловчдуусчихсан байсан тул маргааш өглөөний тасалбар авч тэндхонох боллоо.
Ланжоугийн галт тэрэгний буудал нь том уужим, тохитой ажээ. Эргэн тойрон өндөр барилгууд, зочид буудлууд байх аж. Гадаадын хүнийг энгийн дотоодын зочид буудлууд авахгүй гэж байлаа.Тийм журамтай аж. Гадаадынхан буудаг тусгай буудал байдаг гэнэ.
Бид Ланжоуд нэг хоноод өглөө нь 09.50 цагт галт тэргэндээ сууж Хөх хотын зүг хөдөллөө. Нөгөө олон уулнууд, нөгөө олон туннеллүүд. Хурдан галт тэрэг хурдаа авч бүтэн өдөр,бүтэн шөнө явлаа. Өдөр, шөнөжин явсаар 8-р сарын 19-ний өглөөний 06.30 цагт Хөх хотод ирлээ. Хөх хот руу явах замдаа галт тэргэнд явж байхдаа галт тэрэгний хөтөч нартай англиар ярьж ойлголцох гэж бөөн хүндрэл боллоо. Би тэднээс: “Хөх хотын галт тэрэгний буудлаас автобусны буудал хэр хол бэ? Хаана байдаг юм бэ? Хөх хотоос Эрээн хот хүртэл хэдэн цагт автобус хөдөлдөг юм бэ?” гэжанглиар асуухад тэд хариулах гэж бүтэн цаг боллоо. Галт тэрэгний ажилтан хятад залуучууд англи хэлэнд маш муу байлаа. Дөрөв, таван эрэгтэй, эмэгтэй хятадзалуучууд англиар ярих гээд бардаггүй. Ойлгох янз алга, их ч удлаа, Тэгж тэгж тэдний нэг нь автобусны буудал вокзалаас ердөө 100 метр, Хөх хотоос Эрээн хот руу автобус өглөөний 08.00 цагт хөдөлнө гэж надад ойлгуулав. Өмнө нь тэдавтобусны буудал галт тэрэгний буудлаас 100 км холгэж цаасан дээр бичээд надад буруу ойлгуулаад би “ямар хол юм бэ?” гээд гайхаад байв. Метр, км хоёрын ялгааг тэд зөв бичиж мэдэхгүй байлаа. Тэданглиар бичих гэж ёстой холион бантан болгож байв.Ямар ч гэсэн ойлголцлоо. Хөх хотод вокзал дээр буунгуут автобусны буудал нь үнэхээр 100 метрийн зайд ойрхон байлаа. Хятадын бүх хотуудад вокзал, автобусны буудлуудыгзөв зохион байгуулалттай хийжээ. Галт тэрэгэний буудал дээр буунгуут яг хажууд нь автобусны буудал байгуулж шинэхэн тохилог автобуснууд хаашаа л бол хаашаа, бүх чиглэлээр хотууд руу явж байлаа.
Хятад улс том гүрэн гэдэг нь дэд бүтэц, барилга байгууламж, зам тээврээрээ мэдрэгдэх юм даа.Би 14 хоног хятадын нийслэлээс алс баруун хязгаар хүртэл төмөр замаар ямар ч саадгүй яваад ирсэн нь үнэхээр таатай байлаа.Монголын зам тээврийн яамны дарга түшмэдүүд өчнөөн удаа гадаад явж туршлага судлаад энүүхэнд байгаа хятадын туршлагыг амьдралд нэвтрүүлж чадахгүй улс юм даа. Монголын дарга нар бүтэн 60 жил гадаадын туршлага судлаад ямар ч ахиц алга. Хөх хотоос Эрээн явах автобусны тасалбар авлаа. Эрээн хүртэл автобусны тасалбарын үнэ ердөө 88 юань.
Таван жилийн өмнө намайг энд явж байхад “Хөх хот-Эрээн”-ий чиглэлийн автобусны тасалбар 66 юань байсан, эдүгээ бага зэрэг үнэ нь нэмэгдэж 88 юань болжээ. Хятадад бүх юм нь бэлэн, үнэхээр дэд бүтэц нь сайн хөгжжээ. Ямар ч саад алга,ямар ч хүлээлт алга. Анх удаа халх хүмүүстэй Хөх хотод тааралдав.Монгол үг яриа дуулдаад нутаг ойртож байгаа нь сайхан санагдаж байлаа. Автобус 8.00 цагт хөдөллөө.
Умар зүг явах тутам ногоон тал нутаг,адуу мал үзэгдээд монгол нутаг минь харагдаад нэг л сайхан.Өвөр монгол маань аргагүй л монголын тасархай юм даа. Өвөр монголын тал нутаг дээр бэлчиж байгаа мал сүрэг, хааяа нэг ховор үзэгдэхмонгол гэр сэтгэлд дотно харагдана.Хурдны дардан замаар ямар ч саадгүй явсаар удалгүй үдийн алдад хиймэл том үлэг гүрвэлүүд тал дүүрэн үзэгдэж бид Эрээн хот руу ойртлоо. Эрээн хотод бид 14.00 цагт ирлээ.Эрээнд автобуснаас буугаад шууд “Москва” хэмээх монгол зоогийн газар яаран оржамттай монгол хоолоо зооглож сүүтэй цайгаа ууж хөлс гарч сайхан боллоо. Надад хятад хоол зохихгүй тул бараг хоол идэхгүй зөвхөн монгол боорцог идэж, дүрдэг байхуу цай уунявсаар бараг бүтэн 7 хоножээ. Эрээн бол жижиг Монгол юм даа, Эрээнд бүгд монголоор ярьна, монгол хоол зооглоно, өсгөгчөөр монгол дуу эгшиглэнэ, дэлгүүр нь монгол бичигтэй ярайна. Эрээн хот ихэд хөгжжээ. Олон барилга, тэгш урт гудамж, шинэ зээл, хуучин зээл, дэлгүүр, буудлууд бүгд өнгө зүсээ сайжруулжээ. Энд бүх юм монголчуудад зориулагдаж монголчуудын мөнгийг бараагаар солин авах боомт хот болжээ. Шөнө буудалд хоноход монголганзагачдын бараагаа шархийлгэн скочоор ороох чимээ шөнөжин сонсогдоно.Эрээнд бараа дарах монголчуудын цуваа тасралтгүй хөвөрнө.Монгол минь хэзээ өөрсдөө бүх бараагаа үйлдвэрлэдэг хөгжсөн улс болох юм бол доо.
Ийнхүү хятад нутгийн гүнд очиж Дундад улсын нийслэлээс нар зөв тойрчТүвдийн Амдо нутаг хүртэл зорчсон түүх төгсөх ойртлоо. Гэтэл юу болсон гэж санана. Эх орондоо ирлээ хэмээн ихэд баярлаж байтал Замын Үүдээс эхлээд байдал хүндэрч эхэллээ. Арайхийж монголын хил гааль дээр бүтэн 4, 5 цаг хүлээж шалгуулаад өдрийн 15 цагт Замын Үүдэд иртэл аль өглөө 8 цагт галт тэрэгний тасалбар зарагдаад дуусчихжээ. Шагийн билет 25 000 төгрөгөөр авбал ав гэдэг байгаа. 6000 төгрөгийн билетийг өглөө нь шагийн хүмүүс дайрч аваад дамлан зардаг арав хорин жилийн өмнөх заваан зүйл одоо хүртэл хэвээр аж. Нөгөө олон хувийн автомашин, хувийн микроавтобус нэг нь ч хот руу явдаггүй, зөвшөөрөл олгодоггүй, УБ явах засмал зам ч байхгүй аж. Зөвхөн галт тэрэг УБ руу явдаг ажээ. Монополь болчихсон галт тэрэгний билетгүй хоцрох юм бол хохь нь болоод өнгөрөх ажээ. Огт хэл мэдэхгүй, харийнХятад оронд 14 хоног огт торохгүй, саатахгүй явсан би харин эх орондоо ирээд мухардалд ордог байна шүү. Замын Үүдэд хонолтой биш. Эндхийн буудалд хоновол 20 000 төгрөг төлөх ажил гарна. Аргагүйн эрхэнд нөгөө муу шагийн билетийг нь 25 000 төгрөгөөр авлаа даа. Шагчид 6000 төгрөгний билетийг ёстой нэг тэнгэрт гартал хөөрөгдөж байна даа. Эх орон маань хорин жилийн өмнө ийм л байсан, одоо ч хэвээрээ. Хоринэгдүгээр зуун гараад хурдны галт тэрэг, хурдны зам, хурдны автобус энд тэндгүй дэлхий даяар давхиж байхад монголчууд бид унаанд гачигдаад шагийн билет аваад явж байх ч гэж дээ.
Замын Үүдийн буудал дээр “Өвөрхангай аймгаас явж байна” гэсэн нэгэн эмэгтэй нийслэл хотод 2.0 сая төгрөгөө хулгайд алдаад гутруу явж байлаа. Галт тэрэгний буудал дээр хотод дугаарлаж түлхэлцэж байхад нь хулгайч нар тэр эмэгтэйн цүнхнээс нь бүх мөнгийг нь хулгайлжээ. Хулгайч Монгол,Согтуу Монгол хэзээ Хүнлэг Монгол болох юм бол доо.Эргэн тойрон хулгай, дээрэм, архидалт. Бид Хятад орноор өчнөөн хоног яваад ирэхэд эх орны улс төрчид нь ээлжитхэрүүлээ хийгээд одоо болтол Улсын Их хурлын шинэ гиишүүд нь тангарагаа өргөөгүй, Засгийн Газраа ч байгуулаагүй, хүнсний үнэ, шатахууны үнэ нэмэгдсэн хямралтай байдалтай эх орон угтав. “Олимпод монгол хүн анхны алтан медаль авчээ” гэсэн мэдээг бид Эрээнд анх сонсоод баярлаж байсан боловч Замын Үүдийн боомт дээр дугаарласан олон машин, олон арван ачаа зөөгөөд хөлсөө дуслуулан яваа ганзагачин олон монгол бүсгүйчүүд, хулгайд мөнгөө алдсан монгол эмэгтэй… энэ бүгдийг хараад харуусал төрнө. Замд яваа нэгэн сэтгүүлч мэргэжилтэй ганзагачин залуу бүсгүй: ”Мэрэгжил нэгт нөхдөө наадмаар аппарат камераа зүүгээд явж байгаатай нь тааралдаад би ингээд явж байх байсан даа” хэмээн би заримдаа боддог юм. Даан ч надад мөнгө хэрэгтэй болоод би мэргэжлээ орхисон. Заримдаа энэ олон бараа, лангуу хараад ой гутдаг юм” хэмээн ярьж байлаа. Энэ олон залуу бүсгүйчүүд, энэ олон мэргэжилтэй боловсон хүчнүүд аргагүйн эрхэндийнхүү арилжаа наймаа хийж амь зуун яваа ажээ.
Монгол орон зах зээлд шилжсэний дараах хориод жилМонгол хямралтай хэвээр үлджээ. Хориод жил гэдэг их хугацаа шүү .Монголын төр өнөөдөр арчаагүйдээ эх орныхооиргэдээ ийм байдалд хүргэжээ. Монгол иргэд өөрсдөө хүчээ дайчлан хөл дээрээ босохыг оролдож байгаа боловч амьдрал нь дээшлэх таатай нөхцөл бүрдсэнгүй. Монголын төр аж үйлдвэржүүлэлт хийж хөгжлийнхөө замд орж чадсангүй. Монголын төр ядуурал, ажилгүйдлийг бууруулж чадсангүй. Монголын төр иргэддээ ажил хөдөлмөр, амьдрах орон байр олгосонгүй. Эх орноо хайрлах, хамгаалах сэтгэл монгол хүнд дутжээ. Эх орноо хөгжүүлэх чадал монгол төрд дутжээ.
Энэхүү аялалаас эргээд ирэхэдэх орон минь зуны дэлгэр цагт сайхан налайж байлаа. Хөдөө нутагтаа очиход агаар нь цэвэр,ус нь тунгалаг,уулс нь дүнэгэр, анир чимээгүй талд нь адуун сүрэг бэлчиж, алсад монгол гэрүүд сувд асгасан мэт торойно. Монгол эх орон минь жаргал зовлонтойгоо хамт намайг хүлээнэ.
Гэртээ очоод танилуудтайгаа уулзаж алс холын Түвд нутаг явснаа ярьваас тэд нарын зарим нь:“ Чи ч ажлаа амжуулжээ, Чи Бурханд өөрийгөө сайн даатгуулжээ” хэмээн буруу ярьна.Би тэдэнд “Би өөрийнхөө төлөө явсангүй. Хамаг амьтны тусын тулд ариун дагшин газар эргэл мөргөл гороо хийгээд ирлээ. Хамаг амьтан гэдэгт чи ч гэсэн эхнэр, хүүхэдтэйгээ хамт багтана шүү дээ” хэмээн тайлбарлан хэлнэ. Зарим сүжигггүй нэг нь “Тэр хол газар хамаг мөнгөө барж ингэж дэмий явах ч гэж дээ” гэсэн мэт үл таашаасан байдлаар харна. Харин зарим танил сүсэгтнүүд маань энэ аялалын тухай дуулаад “Таны буянд даган баясъя” хэмээн таатай сайхан үг хэлэх аж.МинийТүвд орныг зорьсон аялал үнэхээр сайханбайлаа.
Түвдийн Амдо нутгийн Гүмбүмд мөргөл гороо хийж, ариун дагшин газарт олон сайхан гэрэл зураг татаж авсан нь утга учиртай, хувь ерөөлтэй үйл болжээ. Энэхүү аялал маань надад ихийг бодогдууллаа. Аялалын дараа төрийн албан хаагч, эгэл сүсэгтэн миний бие Замбуутивд орших таван ариун орон болох Ботала, Утай Гүмбум, Үржинханд, Дорждан, Шамбалын ариун орны нэгийг ньийнхүү үзсэндээ ихэд баясч,сүсэгтэн олондоо буян үйлдэхийг ихэд хүсч өөрийн цуглуулсан бурхны ном судар, лам багш нарын айлдварыг уншиж, сонсож тэмдэглэсэн бүхнийгээ түүвэрлэн “Лам багшийн айлдвар “хэмээх жижиг номоо бичиж өөрийн хандиваар хэвлүүлж, сүсэгтэн олондоо өглөг болгон өргөн барьж билээ.
Ариун Түвд, хөх Монголын шажин, соёл ашид түргэн сэргэн мандах болтугай.
Цастын орныБогд Зонхабагийн ариун шажин арван зүгтээ дэлгэрэх болтугай.
Хамаг амьтан авралт Бурханы шажинтай учирч Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР
2008.08.7 - 2008.08.21
Улаанбаатар – Бээжин – Шинин - Гүмбум.
SHINE
Иргэн
Зочин
Зочин