АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД СУНАГЧДЫГ АЖИГЛАЛАА
Сунгаанд явагчид хос ёсны онол гэдэг шиг л байна
Ардчилсан намд даргынх нь сунгаа болж байна. Хаашдаа юу болж байгаа нь, бүр хуйвалдаан нь хүртэл харагдаад байж байдаг нам.
Сунгаанд дөрвөн гар үзэлцэхээр болжээ. Хоёр өндөр, хоёр намхан. Хоёр далаад оныхон, хоёр наяад оныхон. Хоёр бизнесмэн, хоёр улстөрч. Хоёр нам, хоёр дарга. Эднүүс одоо хосоор ургадаг вансэмбэрүүнүүд үү кк.
Нээлтийнх нь видеог хайж үзлээ. Нэр дэвшигчид бүгдээрээ л эв нэгдлийн тухай ярьцгааж байна. Өөр ч юу ярихав дээ. Бас шинэчлэл, шинэ гэсэн үгийг ихэнх нь хэллээ. Утгынхаа эсрэг болсон хув хуучин үг дээ. Урагшлая гэдгийг ч зарим нь хэлж байна. Ингэж хэлсэн хүн ухардаг болчоод байгаа. За эдгээр жижүүрийн үгүүдийг шууд хаяад ярианых нь гол агуулга, хүмүүсийнх нь тухай жаал илүү гушуулая.
Уриа нь юу юу гэчихэв?
- Урианы хувьд Эрдэнэболд нь “Шинэ Ардчилсан нам” гэсэн уриатай аж. Бүх гишүүдэд нь таалагдах нь юу л бол. Ардчилсан намчууд нь ухамсартаа чухам хуучин мэдрэмж, гэрэлтэй гэгээтэй асан түүхээ эргүүлж авчрахыг хүсэж байгаа болов уу даа гэж санагдсан.
- Амартүвшин нь “Таван ялалт” гэсэн уриаг дэвшүүлжээ. Ялагдлаар амьсгалж, бараг дасаад байгаа энэ намд уг нь бүгдээрээ л ялалтын тухай санах ёстой байж. Харин мань эр ганцаараа эзэмшиж амжлаа. Гэхдээ яаж ялахыгаа хэлсэнгүй. “Цаг нь болохоор” хэлнэ биз.
- Цогтгэрэл “Цуг урагшлая” гэжээ. Хамгийн ерөнхий, хуучинсаг, асар жижүүрийн үг. Хамт гэдгийг цуг гэснээрээ л өвөрмөц юмуу даа.
- Харин Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн уриатай. Сонгууль болгоноор л АН-ын хэрэглэдэг үг, аясыг хэрэглэжээ. Зөвхөн мөнгө биш санааг дахин хэрэглэж хэмнэдэг тохиолдол байдаг байх нь.
Эндээс бид (сонгогчид, хэрэглэгчид) нэр дэвшигчдийн насыг ч, характерийг ч гадарлаж, намын даргын сунгаандаа хэрхэн бэлдсэнийг ч ажиж болохоор байна:
- Хамгийн эктсрим, тэр хэрээрээ хамгийн хөнгөмсөнг нь Эрдэнэболд байна. Насны залуутай нь ч холбоотой биз. Өөртөө илүү итгэж, буурь суумаар байна
- Хамгийн прагматик нь Амартүвшин. Нэлээн шулуудцан, нухацтай маягтай байна.
- Хамгийн үг олдоогүй тэгсгээд хусчихсан нь Цогтгэрэл юмуу даа. Сунгааг нэг их чухалд тооцохгүй байгаа юмуу гэхээр сошл мэдиад баг ажиллуулаад байхыг бодоход бас үгүй ч юм шиг.
- Хамгийн хайрцагт баглагдсан уриатай нь Пүрэвдаваа гэж харагдаж байна. Тиймдээ ч намдаа ямар нэг зоримог, шинэлэг зүйл хийнэ гэж харагдахааргүй найс гай байна.
Юу юу ярив?
- Цогтгэрэл Тэсо-гоо ямар ч асуудалгүй сайхан компани болохыг индэр дээрээс баталсан. Эмзэглээд байгаа газар нь бололтой. Батлаад байгаа зүйлүүдийнх нь эсрэг ямар нэг баримт гараад ирвэл эвгүй байдалд орно гэдгийг бодвол эрсдэлтэй л юм. Анхнаасаа заавал компаниа дурдах хэрэг байсан уу, гүй юу.
- Эрдэнэболд нэг ч цаас харсангүй, үгийн өргөлт тод, дикц нь хурц. Тэрээр илтгэлдээ ялагч 24 гэдэг санааг дурдсан нь оноо авчрахаар боловч сөрөг хүчин байх тухай удтал ярьсан нь намаа Монголдоо ганц мэргэжлийн бөгөөд мөнхийн сөрөг хүчин болгох гэж байгаа мэт санагдлаа. Өнөөдрийн видеог дээрээ ч эрх баригчдын тухай лярьж байна. Энэнээс болоод үгийн сүүлд нь хэлсэн “ялагч” гэдэг үг нь онцтой цохиж чадаагүэг.
- Амартүвшин цаас их харсан нь сул тал болчлоо. Үг болгоноо нухацтай бодоод байгаа юмуу гэмээр хөшүүн яриатай хүн байна. Хаа очиж бусад шигээ хорвоогийн бүх сэдвийг хамж ярьсангүй. Гэхдээ л яаж дутагдалгүй байхав,ярианд нь уянгын халил шааж явах юм аа. Тэрийгээ авмаар байна.
- Пүрэвдаваагийн яриа хамгийн их гайхшрууллаа. Гарч ирэнгүүтээ МАН-аас болж бид доройтчоод байна, ер нь МАН бол гэж баахан ярив. Ардчилсан нам даргын сунгаан дээрээ ингэж доошоо орж болохгүй байхаа арай. Сонгуульд намаа ялагдуулсан хүний комплексоо ил тодоор зарлаж байгаам байх.
Яадаг хүмүүс вэ?
- О.Цогтгэрэл. УИХ-ын гишүүн гэдгээрээ түрүү барин сунгаанд оролцож буй. Бусдыгаа гудамжных гээд байгаа нь лав олон хүнд таалагдахгүй ээ. Насаар хамгийн хөгшин буюу 75 оных. Увс хэмээх Монголын хамгийн олон хүнтэй, хүчирхэг фракцад харьяалагддаг.
Үгийн баялаг арвин, дуу хоолой нь тээргүй ч түгдэчсэн пулемёт шиг яриатай хүн байна. Тэсо хэмээх аварга том айлыг хөл дээр нь босгож чадсан. Түүнийг Ардчилсан намын гишүүн гэдгийг нь Увсад бол 2016 оноос мэдэх ч нийт хүмүүс нодлин л мэдсэн.
- 1983 онд төрсөн, хамгийн нялх С.Эрдэнэболд гайхалтай илтгэх ур чадвартай болохоо гайхуулсан. Энэ нь нэгэн цагийн “Эбигийн бэлдсэн гэдэг лектор залуус” гэдэг хуучин яриаг толгой руу шууд орууллаа.
Марс гаригийн бэлтгэлийн талбай бэлдэх санаагаа ажил хэрэг болгохоор яваа гэлцдэг. “Амбицаа том тавь. Тэгээд наана нь л хүрчих” гэдэг үг бий. Мань хүн амбицаа том тавьдаг бололтой.
Түүнийг Ардчилсан намын гишүүн гэдгийг нь хүмүүс мэдэх нь мэднэ. Ардчилсан залуучуудын холбоогоороо сонгуульд бас л хангалтгүй оролцож ялагдсан.
- 1980 онд төрсөн ч наснаасаа эрт буурь суусан, дүнсгэр төрхтэй О.Амартүвшин өдгөө Худалдаа аж үйлдвэрийг танхимыг толгойлж буй.
Ардчилсан намын гишүүн гэдгийг хүмүүс 2016 онд мэдсэн. Учир нь UFC группээр овоглогдож, Увсынх гэж бодож явсан тэрээр Булганых байж таарсан нь сонирхолтой байсан юм.
Танхимыг гайгүй авч яваа, коронагийн үед бизнесүүдийг хааж боох бодлогыг эсэргүүцэж байгаа гол субьектийн хувьд бизнесмэнүүд түүнд талтай байж мэдэх.
- Д.Пүрэвдаваа 1978 онд төрсөн. Үгийнхээ төгсгөлд “гэнэт нэг хүн гарч ирээд сонгуульд дэвшээд баймааргүй байна” гэж дурдсан нь өөрийн гол давуу тал болох намдаа хэр удсаныгаа гайхуулсан явдал боллоо. Хэлэх л үг. Гэхдээ Ардчилсан намд ийм хүн байдгийг хүмүүс тэр нэг зодооны бичлэгээр нь л анх мэдсэн түүхтэй. Харин царайг нь өнгөрсөн УИХ сонгуулийн нээлтийн видеоноос анх харсан нь олон байх. Аа Баянзүрхдээ бол ч хуучны л хүн.
~үргэлжлэл бий
ЗОЧИН