АН 60:40, МАН 50:50-ийн учир
Ямар ч байсан гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэг хүний шийдвэр дангаар хүчтэй байдгийг саармагжуулах сайн талтай. Төлөөллийн ардчиллын гол элемент нь парламент. Парламентаа илүү чадавхжуулах шаардлагаар тоог нэмэх гэсэн Амарбаясгалангийн тайлбар ч бас бодох л зүйл. Харин МАН-ын 50:50 гэсэн хувилбар уу, АН-ын 60:40 гэсэн хувилбар уу.
Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гишүүдийн тоог нэмэх талаар амтай болгон л санал хэлж байна. МАН 152, АН 108-126 гэсэн тоо ярьж байна. Аль аль намууд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Зарим нь “Одоо байгаа хэдээ яая гэж байхад, 100 ямаанд 60 ухна гэгчээряах гээд байгаа юм” гэж эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар үндэслэл, тайлбар цохон ярьж байна. Судлаачид ч үүн дээр байр сууриа илэрхийлэв.
Үндсэн хуулиабатлахдааУИХ-ын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлнө гэж үзэж76 гишүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна гэж үзэж байгаа.
Цаашлаад гишүүдийн тооцөөн байх ньпарламентын дархлаанд сайнгүй байна гэсэн тайлбар ч хөвөрч байна. Хууль тогтоомж цөөн хүний үзэмжээр батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн чанар муудах, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах эрсдэл үүсдэг тал бий талаар ажиглагчид мөн тайлбар хийлээ.
Гэвч УИХ-д суудалтай МАН, АН-ын байр суурь тоо нэмэх дээр санал нэгдэж байгаа, тогтолцоо өөрчлөх дээр ойлголцож байгаа ч чухам хэдэн гишүүнтэй байх тал дээр өөр байр суурьтайгаар байр сууриа илэрхийлж байна. Мөн хэлцлийн ширээний ард ч сууж, шийдэлд хүрэх гэж хэдэнтээ оролдлого хийлээ.
МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрУИХ-ын гишүүдийн 76-г мажоритараар, 76-г пропорционалиарсонгох буюу жагсаалтаар гэсэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа бөгөөд 152 гишүүнтэй байх хувилбар дэвшүүлсэн. АН-ын хувьд 60:40 гэсэн харьцааг санал болгосон. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж 76 гишүүнийг 152 болгохыг хэт олон байна гэж үзсэнээр 60:40 хувилбарыг илүү бодитой, зохимжот хувилбар хэмээн санал нэгдэж. Холимог тогтолцоог тэд үгүйсгэхгүй байгаа ч 60 хувь нь тойргоос, 40 хувь нь улсын хэмжээнд бодлого ярьдаг хэсэг болж орж ирэх нь зүйтэй гэв. 50:50 гэсэн МАН-ын саналаар явах гэхээр сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулах хүндрэл үүсээд энэ цаашдаа Үндсэн хуулийн хямралд ч хүргэж болзошгүй гэж АН-ын генсек Ч.Өнөрбаяр тайлбарлаж байна билээ. Хэт олон гишүүнтэй болохын сул тал нь Үндсэн хуулиа өөрчлөөд сайн тал руугаа явах гэсэн биш Засгийн газраа ч байгуулж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. Сахил хүртээд шал дордов гэгч болох вий л гэсэн санаа юм болов уу.
Одоогийн УИХ-ын гишүүд тойрог төлөөлж, жалга дов ярьдаг нь төсөв хэлэлцэх үед хамгийн тод харагддаг. Гэтэл төлөөллийн ардчилалтай оронд хүнээ, иргэнээ төлөөлдөг парламентын гишүүнтэй байх нь зүйтэй гэдгийг АН-ын Х.Тэмүүжин хэлсэн нь бодох л ёстой зүйл. Манай гишүүд ч засаг захиргааны нэгж төлөөлж суугаа аятай асуудалд хандаж ирсэн нь үнэн. Миний сонгогдсон аймгийн банкны зээлийг багасга гэчихсэн ярьж суух бол арай л хэтийдсэн хэрэг шүү дээ.
Ямар ч байсан гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэг хүний шийдвэр дангаар хүчтэй байдгийг саармагжуулах сайн талтай. Төлөөллийн ардчиллын гол элемент нь парламент. Парламентаа илүү чадавхжуулах шаардлагаар тоог нэмэх гэсэн Амарбаясгалангийн тайлбар ч бас бодох л зүйл. Харин МАН-ын 50:50 гэсэн хувилбар уу, АН-ын 60:40 гэсэн хувилбар уу.
Дахиад задалъя. ЗГ-ын болон УИХ-ын гишүүний ажлыг хавсарч байгаа гишүүний тоо хамгийн ихдээ 20 байна гэж тооцвол УИХ-ын нийт гишүүний тоо 124-126 орчим байхыг Ардчилсан нам байж болох хувилбар гэж үзэж байна. Жагсаалтаар сонгогдох гишүүний тоо 48-50 байх бөгөөд энэ нь нийт 126 гишүүний 40 хувьболно. Харин тойргоос сонгогдох гишүүний тоо 76 хэвээрээ үлдэх бөгөөд тойргийг Сонгуулийн хуулиар тогтоох нь зүйтэй юм.Мажоритар болон пропорциональ тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тооны харьцааг Үндсэн хуульд тусгах шаардлагатай бол АН-ын зүгээс 60:40 буюу 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгогдох хувилбарыг дэмжих юм.Жагсаалтаар сонгогдох, тойргоос сонгогдох хоёрт ялгаа бий. Тойргоос сонгогдож байгаа тохиолдолд парламентын гишүүн, сонгогч хоёрын хооронд шууд холбоо үүсдэг. Сонгуулиар нүүрээрээ очдог, ажлын тайлангаа тойрог дээрээ биечлэн очиж тавьдаг учраас УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхэх боломжтой. Тойргоос сонгох нь иргэд сонгосон төлөөлөгчидтэйгөө хариуцлага тооцох хэрэгсэл болдог. МАН-ындэвшүүлж буй намын жагсаалт, тойргийн харьцаа 50:50 болчихвол тойргийн сонгогчдын асуудал орхигдох эрсдэл бий. Улс төрийн намууд зүгээр нэг хувь яриад байгаа юм биш.Тиймээс бид тогтолцоон дээр гишүүдийн тооны харьцаан дээр маш анхааралтай, хянамгай хандах ёстой. Япон улс гэхэд сонгуулийн тогтолцоо нь бүсчлэх маягаар хувь тэнцүүлсэн тогтолцоотой. Тойргоос сонгогддог нь 60 хувь, жагсаалтаар сонгогддог нь 40 хувь байдаг юм билээ.
Намуудын санал болгоод байгаа гишүүдийн тооны талаархи байр суурь зүгээр нэг толгойдоо орсон тоог хэлээд байгаа юм биш. Олон улсын жишиг ямар байна, алдаа оноо нь юу байхав гэдгийг сайтар нягталж байж л гаргаж байгаа. Ямар ч байсан намууд ширээний ард суун сайтар хэлэлцсэний эцэст нэг тоон дээр тогтох нь ойлгомжтой. Гол нь олон гишүүнтэй болохдоо биш, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмаа гээхгүйхэн шиг л шийдэлд хүрээсэй дээ. УИХ-ын гишүүд гэдэг том дарга биш, та биднийг төлөөлөх хүмүүс гэдгийг сонгогчид ч бас мартчихаад байгаа шүү. Хэнээр төлөөлүүлэхээ сайтар нягталж сонголтоо хийхгүй бол дараа нь мянга гоншигоноод хожимдоно.