“Алтан өргөө” ба Үндэсний хөрөнгөтнүүд

 

Нэг. Тэгш гараа, тэгшитгэл хоёрын ялгаа

Ганцхан Мартин Лютер Кингд мєрєєдєл байсан юм биш. ХХ зууны Монголын социализм єєрєє агуу том vл биелэх, бас vл салах мєрєєдєл байлаа.

     Социализм бидэнд жигд гарааны тухай биш харин ижил барианы тухай, эцсийн дvнгээрээ бvгд адилхан байх тухай сайхан vлгэр ярьж vнэмшvvлсэн. Бид тэгш эрх, шударга ёс гэдгийг эцсийн дvндээ бvгдээрээ адилхан болох, єєрєєр хэлбэл барианы гайзар эгнээгээрээ нэгдvгээр байр эзэлнэ гэсэн vг хэмээн ойлгож явлаа. 

    Социализм байгуулахад гараа янз бvр байж болох ба тvрvvлж яваагийн жолоог татаж, хоцорсныгоо хvлээж зэрэгцэн явах дvрэмтэй. Чадал муутай нь замаас орж болно. Чадал ихтэй гээд ганцаараа тvрvvлэн одохыг хориглоно. 

     Тосон айсуй коммунист нийгмийн туган дээр “Хvн бvр чадлын хэрээр, хvн бvрт хэрэгцээний хэрээр” гэсэн сэтгэл татам уриа байлаа. Барианд орж коммунизмд хvрсэн хойно хvн бvр чадлынхаа хэрээр янз бvрийн хэмжээнд бvтээл хийж болох боловч нийгмийн баялгаас хэрэгцээний хэрээр хvртэнэ. Vйлдвэрийн захирал, менежер, ажилчид чадах чадах юмаа л хийнэ.

    Харин ашиг орлогоос хvссэнээрээ авна гэсэн vг л дээ. Гэхдээ энэ бол социализмын мєрєєдлийн сценари. Мєрєєдєхийн ємнє ирээдvйн их тэгшитгэлийн бэлтгэл болгон баян ядуугийн ялгааг арилгаж єглєє. Бvгдийг баян болгох арга vгvйгээс хойш баячуудыг нь устган жигд ядууруулав. Хvмvvс сэтгэл ханамж болон гутралаа их тєлєв бусадтай харьцуулж байж олж авдаг. Атаархал тєрvvлэх баячуул байхгvй учраас жигд ядуу нийгмийн гишvvдийн сэтгэл ханамж дээгvvр байлаа.

    Ядуу зvдvv байдлын шалтгаан эгнэгт устгагдсан гэж номлоно. Тэр шалтгаан гэдэг нь баячуудаа устгаж ядуу болгосноо хэлж байгаа юм. Уул нь ядуурлыг устгасан юм биш ядуугаа мэдэх, харьцуулах юмгvй л болгосон хэрэг л дээ. Хэрвээ зарим нэгэн маань баяжиж эхлээгvй бол ядуугаа мэдэхгvй хичнээн удах байсыг бvv мэд.

    Гэтэл тэгш эрх гэдэг нь тэгш гараа болохоос тэгш бариа биш байж. Бvгд нэг зурхайгаас гарна, замаас нь орж болохгvй, мєн тvрvvлж яваа нь хоцорсноо хvлээх албагvй, харин хэн тvрvvлснийг нь барианд оруулна. Хvн бvхэн шударгаар баяжих эрхтэй боловч эцсийн дvндээ жигд баяжсан байх албагvй. Гэхдээ ядуурал, ажилгvйдэлтэй тэмцэж доройгоо єєд татна.

     Дашрамд дурьдахад, социализмд ажилгүйдэл байгаагүй нь үнэн. Бүх иргэн нь “төрийн албан хаагч” болох тавилантай энэ нийгэмд ажилгүйдэхийг хориглодог бөгөөд ямар нэгэн ажил эрхлэхгүй байхыг “нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийсэн” зүйл ангиар шийтгэдэг байв. Иргэдээ “хөдөлмөрчин” гэж нэрлээд заавал хөдөлмөрлөх, гэхдээ томилсон газарт ажиллах үүрэг хүлээлгэдэг хуарангийн дэглэмийн зовлонг огоот амсаагүй шинэ үеийнхэн “Социализмд ард түмэн жаргаж байжээ” хэмээн санаа алдахыг сонсоод хэлэх үг олддоггүй юм.

Хоёр. Гурван сая захиралтай болох уу?

Баячуул гараад ирэхийн хэрээр олон хvн ядуугаа мэдлээ. Уур бухимдал тєрж байна. Тэр уур єєрийн ядуу байгаагаас бус єєрийг нь ядуу байсаар байхад хэн нэгэн баяжсанаас vvсчээ. Тэгшитгэлээ vгvйлж байна. Бvгдээрээ ядуу байж болоод байсан шигээ цємєєрєє ажил олгогч байхыг хvсч байна.

   Хvн болгон дуулах эрхтэй ба дуучин болох боломжийг нь хааж боодоггvй. Гэхдээ бvгд дуучин болдоггvй. Хэдхэн нь дуулж бусад нь чагнах ба vvнийг шударга бус явдал гэж хэзээ ч vздэггvй. Яг vvн шиг нэг нь ажил олгогч болж бусад нь тvvнд хєлслєгддєг ч нийтдээ боломжийн сайхан амьдарч бас болдог. Яг vvн шиг бизнесийн авьяастай нэг нь нэгийг хоёр, хоёрыг гурав болгох арга сэдэж, бусад нь тэр санааг хэрэгжvvлэлцэж, нєгєє хэсэг нь vйлчлvvлэгч болно.

    Манай баячуудын нэг хэсэг нь ємч хувьчлалаар єндийсєн. Мэдээж маапаан, гомдол зєндєєн байсан ч эцсийн зорилго нь ємчийг хувьд єгєх л байсан болохоор хэн нэгэн авсан. Тэр нь та бид хоёр биш байсан нь гомдолтой боловч єєр хvн авсан учраас хувьчлал буруу гэсэн vг биш. Хэрвээ та бид хоёр авсан бол тэр хvн мєн л гомдох байсан. Ингэлээ гэхэд бас л ємч хувьчлал буруу болно гэсэн vг биш.

     Нєгєє зарим нь бизнесийн ур ухаан, бусдаасаа тvрvvлж хєлжих, илvv алсыг харах чадвараараа биднээс хол тасарсан. Тэдний хєлжиж бэлжсэн замыг эргэн харахад ихэнхдээ “Би ч гэсэн ингэж болох байж дээ”, “надад ч гэсэн ийм боломж байсан ш дээ” гэсэн шvv юм бодогддог. Энэ нь бид гарааны тэгш нєхцєлтэй байсны баталгаа.

    Харин тєгсгєлийг нь хараад “ингэсэн бол балрах байж ээ” гэж олон тvмэн бодох цаг ирдэг нигууртай “буруугаар хєлжигсөд”-ийг энд ярих юм биш. Тэд тэртэй тэргүй сургамжаа үлдээгээд арилцгаана.

    Мєнгє хvн болгонд хэрэгтэй. Гэхдээ ихэнх нь мєнгийг vрэх авьяастай тєрдєг бол цєєхєн хэдэд нь мєнгє vржvvлэх ухаан заяаж нєгєє хэсгийнхээ цоорхойг нєхдєг. Нийгмийн тодорхой хэсэг нь баялаг бvтээх авьяасгvй ч баяжсан хvний хэтэвчийг саах авьяастай тєрнє. Бая­чуулд зориулсан тансаг vйлчилгээ, хэрэглээний том бизнес тэднийг даган єндийнє. 

    Бас л дашрамд дурьдахад, баячуудад зориулсан өндөр үнэтэй үйлчилгээ, тансаг дэлгүүрийг хараад зарим хүн бухимддаг. Учир нь өөрөө тэнд орох бэл бэнчингүйдээ гутардаг хэрэг. Гэтэл нөгөө зарим нь бах нь ханадаг. Тэд жирийн дэлгүүрийн жирийн барааг 100 хувь өсгөсөн үнээр зарахыг хараад “болж, муусайн баячуудыг ингэж саавал таарна” хэмээн тавладаг. Та аль нь болохыг би хэрхэн мэдэх ?

    Баячууд єєрийнхєє хєрєнгє баялгаар дэнчин тавин баялаг бvтээхдээ ажлын байр шинээр нээж, хvмvvсийг ажлаар хангаж, олсныхоо хэрээр єндєр татвар тєлдєг. Эндээс мєнгє vржvvлэх, баялаг бvтээх авьяас чадвар нь vндэстний гол амин зуулга болдог нь харагдана. Монголчууд сайн амьдарна. Гэхдээ бvгдээрээ компанийн захирал болж байж энэ сайн сайханд хvрэхгvй. Нэг хэсэг нь нэртэй, чадалтай, сайн компанийн єндєр цалинтай сайн ажилтан, ажилчин болно. Бас зарим нь баячуудын толгой эргим их мөнгөнөөс толгойгоо ажиллуулан саадаг гарууд ч болно.

Гурав. Vндэсний баячууд Vндэстний баялаг

Манай орны баялаг юу вэ? Олон хvн ашигт малтмал энээ тэрээг нэрлээд “алт сандайлсан гуйлгачин” хэмээх хоч-афоризмоо хэлэх байх. Хvн нь гуйлгачин л байх юм алт сандайлсан, аргал сандайлсан хоёр ив ижил. Латин Америкийн нефть ихтэй, тэр хэрээрээ “халтар царай”-лсан гуйлгачин олонтой орнуудын жишээ vvнийг хэлж байна.

    Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг  буруу ойлгосноо ихэд дөвийлгэн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа. 

    Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усёны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болноо доо. 

    Сонирхуулахад Сингапурт уух усаа бүгдийг нь гаднаас авдаг ш дээ. Тэд худаггүй, голгүй, гэхдээ маш их алт цуглуулсан учраас бүхнийг худалдан авч чадна, манай киноны хэдээс ялгаатай нь. Сандайлж суугаа хүн нь гуйлгачин байх юм бол дор нь алт ч байсан, алмааз ч байсан гуйлгачин хэвээрээ л үлдэнэ. Дахин дурьдахад манай “Алтан өргөөн”-ий хэд ус яагаад ирэхээ байсныг сонирхоод жаахан явсан бол шалтгааныг нь олчихоор байсан, булгийн ундрагыг том чулуу дарчихсан байдаг бил үү? Өндийгээд харчихын оронд “Алтыг ууж болохгүй” гэхчлэнгийн цэцэн цэцэн юм яриад хэвтэж байдаг алтан өргөөтэй гуйлгачин гэж...Ер нь бол “Алтгүй бол юу ч уухгүй”(алтан бөгж гэж ойлгоод дэмийрээд алга болчвоо). 

    Харин хvн нь бизнесмен байх юм бол аргалаа алт болгож, алтаа vржvvлж ургуулна. Ухсан газраас нь юу ч гарахгvй атлаа баян чинээлэг амьдардаг Сингапур, Япон энийг хэлээд байна. Тийм болохоор Монгол vндэстний баялаг нь манай бизнесменvvд, тэдний баялаг бvтээх чадвар юм. Монгол vндэстний баялаг нь хєрсєн доорхи баялаг алт эрдэнэс бус харин тэрхvv дуусдаг малтмалыг дуусашгvй баялаг болгон єсгєж ард тvмэндээ нялзаах чадвар юм.

   Манай орныг мал нь тэжээхгvй байгаа. Манай монголчуудыг улс нь тэжээхгvй байгаа. Vйлдвэрлэл vйлчилгээний салбарын 80 гаруй хувийг нь хувийн хэвшил бvрдvvлж байна. Тэр наян хувийн баялаг бvтээх чадвар улсаа тэжээж байна гэсэн vг. Манайхан vvнийг мєн л социалист маягаар тусгаж авдаг. Vндэсний хєрєнгєтєн, тэдний хєрєнгєє баялаг олгох чадвар нь улсын баялаг гэдгийг их явцуу ойлгодог. (Тэгээд vндэсний vйлдвэрлэл дэмжих нэрийн дор дотоодод найруулсан улаан ус уухыг шаардаад эхэлдэг...хэрвээ тэгдэг бол “эсгий таавчиг” манай үндэсний хамгийн том баялаг болох нь байна шүү)...

2009-2017