"АЛХИМИЧ" номын товч агуулга
“Алхими гэдэг нь алив зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм.”
Пауло Коэльо гэх Бразилын зохиолч “Алхимич” хэмээх энэхүү алдартай номоо 1988 онд бичжээ.
“Алхими гэдэг нь алив зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм.”
Номын үйл явдалд гол дүрийн хоньчин хүү даанч их залхаг санж. Гэвч түүнд хэчнээн их зорилго бий гэж санана. Хүү зүгээр л хонио хариулаад явж болох л байсан. Гэтэл зүүд нь түүнд дохио өгснөөр тэр санасан хүслээ эрхшээх болно.
Алхимичийн гол сургаалууд:
1.Эр зоригдоо эрдэж жингийн цуваанд нэгдвээс аялал туйлын бэрх байх болно.
2.Зүрх сэтгэл чинь хаана байна тэнд чиний нууц эрдэнэс буй.
3.Хайр дурлал хэн нэгэн өөрийн хувь тавилангийн араас мөшгөхөд саад болж чаддаггүй. Хэрэв өөрийн зам мөрийг орхиж байна гэвэл энэ чинь жинхэнэ хайр хайр биш гэсэн үг... оршихуйн хэлээр ярьдаг тэр хайр биш байжээ гэсэн үг.
4.Ямар нэг зүйлийг маш ихээр хүсэн мөрөөдөж тэмүүлэх аваас түүндээ хүрэхэд чинь орчлон ертөнц чамд хамаг хүчээрээ туслах болно. Тиймээс өөрийн дуртай зүйлийг олох хэрэгтэй.
Эцэст нь хүү тэнгэр ширтэж суугаад лонх дарс гарган хүд хүд залгилан суухуй, хүн нэг л зүйлсээс урваж чаддаггүй. Тэр нь гагц хүсэл мөрөөдөл билээ.