Ах дүү Украйнаа өрөвдөөгүй Путин азийн сармагчин монголчуудыг гялайлгана гэж үү
“Хөршөө хөгжүүлдэггүй” гээд Оросоос Польш Чех Словак Унгар Румын Болгар болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурав зай барьж, Гүрж Украйн Молдав зугтааж буйг бид харж байна. Худал гэх арга алга. Зулрагчдыг муйхраар буруутгахын наана ултай тунгаах илүүдэхгүй биз. Тэсвэрлэшгүй дарамт байгаа ч юм билүү. Жишээ нь манай хөгжлийг хөтлөх мега төслүүд-цахилгаан станцууд, төмөр замыг 10-20 жил гацаасан шиг.
В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). Орос олигархиуд эрчим хүчээ өөрийндөө борлуулдгаас Буриадад 3, Монголд 9 дахин өсгөдөг гэх мэдээ өдөр тутмын сониноос уншив.
“Хөршөө хөгжүүлдэггүй” гээд Оросоос Польш Чех Словак Унгар Румын Болгар болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурав зай барьж, Гүрж Украйн Молдав зугтааж буйг бид харж байна. Худал гэх арга алга. Зулрагчдыг муйхраар буруутгахын наана ултай тунгаах илүүдэхгүй биз. Тэсвэрлэшгүй дарамт байгаа ч юм билүү. Жишээ нь манай хөгжлийг хөтлөх мега төслүүд-цахилгаан станцууд, төмөр замыг 10-20 жил гацаасан шиг.
Оросын телевизээр гарсан нэг мэтгэлцээнд Думын гишүүн Жириновский өөртэйгөө маргагч том генерлын хүүд ингэж хэлж байв: та нар хил дээр үй олноор хөнөөгч зэвсэг овоолчоод хөршүүд чинь айж чичрээд унтаж чадахгүй, хамгаалагч хайж байна. Натог гуйж байна. Энэ их зэвсгээс чинь болж Оросын хүн ам ядуурсан гэж тэр бээр бухимдаж харагдсан.
Ельцин Натод элсье гэж байсан тухай яриа чих дэлсэж байв. Орос элсвэл Натогийн хэрэг байх уу? Орос барууны баян гүрнүүдтэй тэрсэлдэж тамираа бараагүй бол наад зах нь өмнөд Солонгос, Финланд шиг хөгжилтэй, хүн ам нь чинээлэг-аядуу найрсаг гүрэн байна гэж би төсөөлдөг. Оросын оюуны ба байгалийн нөөц дэндүү. Аюулгүй тансаг Оросоос хөршүүд нь зугтахгүй, харин наалдах гэж тэмүүлнэ. Өдгөө Орос Украйн ах дүүс ийм гамшигт унаагүй. Оросоос зэвсэглэсэн салан тусгаарлагчид украйнчуудтай 8 жил буудалцаж 14 мянга орчим хүн хоёр талаас үрэгдсэнийг В.Путин геноцит гээд Натогийн тэлэлтийг зогсоохоор Украйнд арга буюу энхийг сахиулагчдаа оруулсан гэдэгт хэн ч итгээгүй. Худал ухуулга мэдээллийн зуунд ганцхан ч алхаж чадахаа больжээ. Украйнчуудыг нацист хар тамхичдын дэглэмээс хамгаалж, Оросыг Натогоос аврах энхийг сахиулагчдыг илгээсэн гээд байгаа. Нацист гэгдэгч В.Зеленский нь ард түмнийхээ 72 хувиар сонгогдсон ерөнхийлөгч. Украйн Оросын хямрал гээд байх юм. Цэргүүд үрэгдвэл тусгай ажиллагаа, иргэд үрэгдвэл дайн гэдэг.
Хөршдөө өөдлөх сэхээ олголгүй дорой байдалд уядаг-зууны аргамжаанаас мултарч, бие дааж хөгжихийг санаархсан Украйныг хашраахаар ОХУ довтолж хүн төрөлхтөнд 141:5-аар дүгнүүлж шившгээ дэлгэв. Путиныг хэмжээгүй эрхт мөнхийн хаанд хэн залсан билээ. Оросын масс. Монгол мэтийн буурай хөршүүдээ зоргоор дээрэлхэж амташсан иванууд дэлхийг жанжлах хоосон омгоо орхих янзгүй гээч. Олон улсын хоригт сөхөртлөө туйлдсанаар оросууд өөрсдийгөө, мөн өрөөлийг амраана гэх таамаг дэлхийд давамгайлж буй нь нэгийг хэлнэм бус уу.
Хөрөнгөтнийг үүрэнд нь булшилснаар дан ганц коммунизмд хүн төрөлхтөн жаргана гэж биднийг хүмүүжүүлсэн. Гар мухар сууж байгаад үүрэндээ булшлуулах капиталист гараагүй нь мэдээж. Ийм шалтгаанаас Нато үүссэн гэдэг. Ортой ч юм шиг. Би аливаа эргэлзээгээ нуусаар насыг элээсэн-хулчгар. Өршөөлгүй дэглэмд (эдүгээ Путины хүсээд буй) айхаас өөр аврал байгаагүй юм шүү хүүхэд минь.
1930 хэдэн оны хэлмэгдлийн ид үеэр орос сургагч манай урлагийн од бүсгүйг Пөмбөгөр театрт хүчинджээ. Айж мэгдсэн жүжигчин бүсгүй босоод юу гэж хэлж амь гарахаа олохгүй өмдөө татахдаа нагаан буу атгасан сургагчид чичирсэн аялгуугаар “Спасибо” гэх ганц мэддэг үгээ гүвтнээд гар барих ухаан сийлсэн гэдэг юм. Хүчингийнхээ мөрийг баллахад нэг муу монгол бүсгүйг хөнөөх орос сургагчид юу ч биш гэдгийг мэдсэнээр амиа мулталж буй нь тэр. Айсан бүсгүйн шившигтэй мэт үйлдэл надад олныг бодогдуулдаг. Ямар ч атугай орос соёлд нэвтэрч буй боловсон бүсгүй болох гээгүй байх. Цөөхөн монголчуудаас 40 мянгыг цаазалсан гэх тоо цочирдом. 40 мянга гэдэг улстөржсөн статистикаар их хасагдсан тоо гэдэг судлаачид бий.
Богдын хүрээ буюу тэр үеийн Улаанбаатар хэдхэн мянган хүнтэй тул их баривчилгааг чандлан нуувч “Өнөөдөр тэр тэр цаазлуулав. Маргааш хэн хэний ээлж ирэх бол” гэх ам дамжсан шивнээг бусдын адил сонсож, айдаст автсан жүжигчин бүсгүй ингэж өөрийгөө гутаахад хүрчээ. Ингэж дээрэлхдэг эрин зуун улирсныг өнөөдрийн Украйн харуулж байна.
Утга зохиолын нэрт судлаач СГЗ Ц.Хасбаатар, уулын спортын гавъяат Я.Зоригт, Дэмид жанжны дагавар хүү Элбэг нарыг эсэргүүний хүүхдүүд хэмээн сургуулиас хөөхөд үеийн бяцхан жаалууд тэднийг нулимаад түлхэн гаргаж байсныг сонсоход даанч дээ гэмээр. Гэвч энэ бол тухайн үедээ маш зөв сонголт байв. Доромжлогдож бузарлагдсан царайлаг жүжигчинд спасибо гэхээс өөр амиа аврах гарц байсангүй. Сэргэлэн бүсгүй үүнийг анзаарсныг дээр дурдсан. Харин бяцхан жаалуудын жүжиглэсэн заль эгдүүцэм атлаа хүүхдээс гарамгүй егзөр. Энэ нь зовлонд учирсан эмээ өвөө эцэг эхийн нөлөө. “Эсэргүүний хүүхэд” гэгдсэн үеийн найзуудаа жигшин доромжлохдоо гарамгайгаа яруу тод харуулж, улаан оросод үнэнчээ үзүүлж, хайр зарлахгүй аваас амьд явах өөр арга Монголд шавхагдсаныг тэд гадарласан нь бас ч овоо шүү. Улаан оросын аюулыг наян настай буурайгаас найман настай балчир нэвт мэдэрсний баримт энэ.
Монгол хүүхдүүдийг хувьсгалаар амьсгалуулж улаан Оросод үнэнч иргэд болгох зорилго-сургагчдынх. Бяцхан жаалууд эсэргүүний хүүхдийг дайснаа гэж үзэн ядсанаар оросуудад таалагдаж, Монголын өсвөр үед коммунист үзэл төлөвшиж эхэллээ гэж үнэмшүүлэхийг цаагуураа хичээжээ. Башир боловч бараг бүх хүн ийм сонголт хийснийг таахад түвэггүй. Хүүхдүүд сонгосон замналаараа пионер эвлэлээр боловсорч, дараа нь намд элсэж, Кремлийн дуулгавартай зарц болох албанд хүрнэ. Энэ сонголтыг шүүмжлэх зүрх надад алга. Давагдашгүй аюул нөмөрчээ гэхэд хилсдэхгүй. Ядуу монголчуудад шударга амь зуух зам үлдсэнгүй.
Ийм иргэд үржсэнээр Зөвлөлтөд үнэнч боолын арми бүрэлдсэн билээ. ХХ зууны хоцрогдлын ёроол-харанхуй Монголд, эрүүл ухаантан итгэмгүй, коммунизм сүндэрлүүлэх үлгэр сурталдсан хэнхгүүд оодорч, тэд нэгд хүчиндүүлсэн бүсгүйн овсгоогоор амиа баталгаажуулах, хоёрт бяцхан сурагчдын баашаар цалинтай албанд шургахаар нохойтжээ. Тийм цагт төрсөн хүмүүс өөр яалтай ч билээ. Муу нэрт монгол зоны зовлонгийн гүнд зөв юм бишгүй оршдог. Зөвийгөө дэлхий дахинд ойлгуулах чадваргүй бүрэг дорой амьтад юм бид. Доромжлуулснаа хав дарахаас өөр амьдрах сиймхий өнгөрөгч зуунд хумигджээ. Арчаагүй хөөрхийсийнхөө уйлам аргагүйдлыг троллуудад ойлгуулж чадахгүй новш юм даа би.
Коммунизм дампуурсанд хохироод бус гагцхүү ялагдсан хорсолдоо ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагчдын хяхуу арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус (одоо хэнз өвгөд) алдаа дутагдалд өртвөл дайсан дарагдаж буй мэт бөөн хөөр. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь баруунд мэргэжиж, нүд нь нээгдсэн ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргүүлсээр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу зөндөөн. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийгмийн өмчийн төлөө өлөн зэлмүүр шалдан нүцгэн зүтгэх-ясны коммунистууд юм уу тэд. Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд ардчилалд өширхөөд 30 жил хорсов уу. Өшөө авах коммунист хонзон үр хүүхдэд дамжвал гай салахгүй.
Хуучнаа өмөөрөгч хөөрхийс ХХI зууны сэтгэлгээний тэсрэлтийг дагахгүй, хүн төрөлхтөний урсгалын эсрэг хойд Солонгос шиг сөрж чадах уу. Хорь гаруй сая ажилсаг солонгос гурван сая залхуу монголтой адилгүй. Бид бол бүр баларна-тэр замд орвол. Хуучнаа өмөөрөгч анд минь хугацаа нь дууссан бүхнээ-гишигсэн мөр шигээ орхи. Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ баяжих эрхтэй малчин арай бололцоотой юм уу даа л гэж багцаалдаг.
Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах санаа өвөрлөгчдийн өдөлт ширүүсээд байвал би бичихээ болихгүй хүн болтой. Хүн сүрэг хөгжлийн чөдөр. Хүн амын дийлэнх-сүрэг тул тэднийг дөрөөлөгчид сонгуулиар дийлээд хуучин руугаа хөтлөв. Эрх чөлөөгүй нийгмийг туулж хаширсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний захиргаадалтад үр хүүхдээ дарлууламгүй байна. Хувийн өмчгүй дахиад гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо өндөлзөөд байдаг. Зарим нь социализмээ сэргээхээр уур хүргээд байдаг.
1990 онд сонгосон замыг саатуулагч нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амь зуусан нийгмээ муулахыг өмнөө барьдаггүй. Социализмээр зөнөг банхар болтлоо тэтгүүлчихээд өнгөрснөө шүүмжлэв гэж намайг загнах хүн олширч сүрхий ширүүсэв. Би нийтийн өмчөөс хүртэх ёстой хувиа (бусдыг монжилгүй) тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. Би “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн. Алдаанаасаа салъя гэж уриалсан зохиол минь гай тарина гэж үү.
Дарангуйлагч тогтолцоог би яагаад сөрөөгүй вэ? Даргаасаа айгаад! Хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд шат шатны дарга нарын оройд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Нэг үгээр миний дарга бол Цэдэнбал, миний дарга бол Кремль байв. Тэмцэх гарц байж уу? Даргаасаа айж явсны учир энэ. Тийм сүлжээнд татаастай хурган дарга нар дийлдэшгүй тийрэнд хувирна. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд ганц олдсон амьдрал минь таарчээ. Жагсаагүй шалтгаан минь энэ.
АН-ын даргын сунгаанд сүр дуулиантай өрсөлдөж яваа Х.Баттулгыг аймаг бүрийн АН-ын дарга нар сүржигнэн угтаж буйг хар. Баттулгыг АН-ын гишүүд үнэхээр ингэж дэмжиж буй аваас Путин Баттулга хоёрын хоршил хүчээ харин ч нэг авна вий. Путины үе өнгөрөгч зууны маниусын үеэс дээрдсэн юм уу. Ажил дээрээ “орос ах” гээд, гэртээ “улаан орос” гэж халаглан-хэдэн үеэрээ хоёр нүүрлэсэн монголчууд тэсэрч золигтох вий гэж айдаг болов бурхан минь. Бидэнд украйнууд шиг тийм их зориг, тийм нягт нэгдмэл ухаан байхгүй нь гутамшиг. (2022)
зочин
АГУУ.
Бузар Доржготовт хэлье
Равжаа
Зочин
Рс
Зочин
Зочин
Зочин
Оноч
Сэргэлэн
Зочин
Зочин
коммунист
Оноч
Сэргэлэн
оноч
оноч
Зочин
Сэргэлэн
Сэргэлэн
Сэргэлэн
Зочин
Сэргэлэн
onoch
Сэргэлэн
Зочин
Жинхэнэ Монгол хүн
Баабар болио. Түүхийг гуйвуулж чадахгүй
Оноч
Оноч мэргэнд
Оноч
Оночид
Оноч гуайд
Оноч
Тогтох
Зочин
Зочин
зочин
Оноч
Зочин
Зочин
Нагой
оноч
Оноч
Оноч
Монгол
Болдод
Болд
Ариун
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Би
Зочин
Зояин
Зочин
Зочин
Зочин
Сэргэлэн
Би
Ганөаатар
Зочин
Зочин
Тулгаа
ТТ
баабар
баабар
Тупин умри
ЦАХИУР ТӨМӨР
Зочин
Эрдэнэсайхан
Зочин
Зочин
Г. Цолмон
Зочин
Зочин
Зочин
Оноч
Түвшээ
Зочин
Zaluu
Оноч
Иргэн
Оноч
Зочин
Зочин
Оноч
Сэргэлэн
Зочин залуу
Туяа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Оноч
Галбадрах