Төмөр урхи
Монгол Улсын эргэн тойрны газрын зургийг харвал их олон юм хэлдэг.
Монгол Улсын эргэн тойрны газрын зургийг харвал их олон юм хэлдэг. Ерөөсөө л тэр чигээрээ түүх бодлого бичсэн мэт... Олон зууны туршид Монголуудтай үйлээ үзэж, эзлэгдэж ч явсан шар луу, цагаан баавгай технологийн хөгжлийн ачаар гурван зуун жилийн өмнөөс өсөө ханатал авч шалбалзуур, догшин нүүдэлчдийг хашиж хөөрхий муу Монголыг тасчин хуваагаад, зүү шургах зайгүй бүслэн хаажээ. Оросод ч, Хятадад ч дотоод ба гадаад монголын асуудал бий.
Хамгийн сүүлийн хаалтыг ЗХУ задарсны дараа хийжээ. Уг нь Монголын өрөд хил лалын ертөнцийн дорнод хязгаартай нийлэх байлаа. Гэвч Казахстантай хил тогтоох явцад Оросууд Монгол Казахстаны хооронд 55 километр зурвас авч үлджээ. Хэдий Алтайн нурууны өндөрлөг хэсэг авч /Гурван улсын хил дээр Монгол Алтайн ноён оргил Таван богд байдаг/ Орос, Хятад хоёр яг энэ зурвасаар дайруулж автозам хоёр талаасаа тавьж байна. Хэрэв энэ зурвас байгаагүй бол Казахстанаар, эсвэл Монголоор дайруулж худалдааны гэхээсээ стратегийн ач холбогдолтой босоо тэнхлэгийн автозам тавихаас аргагүй болох байлаа. Ингээд манай баруун аймгуудын босоо тэнхлэгийн замын төсөл болсон юм.
Хойд хилээр Оросын харъяат Алтайн БНУ, Тува, Буриадын автономи бий. Байгалийн бэрх тогтоц, хаалтуудаас болоод энд байгаа Монголчууд олон зууны өмнөөс л өөр болчихсон юм. Алтайн ойрадуудыг Монголын ойрадуудаас казахууд тусгаарлана, Алтайн өврийн тэгш тал өрнө зүг үргэлжлэвч Хятадын Ойрад Орос Алтайн Ойрадын завсарт мөн л казах хавчуулагдчихжээ. Гурван улсын зүүн хилийн уулзвараас Говь-Алтай хүртэл Хятадын автономи Өвөр монголтой хиллэнэ. Гэхдээ Хятадууд өвөрлөгчид ба Шинжааны Ойрадуудыг хооронд нь бас л жархан километр зурвасаар тусгаарлажээ. Эртний хятадын баруун хязгаарын бэхлэлт Ланжоу төвтэй Ганьсу муж Өвөр монголыг Хөх нуур, Шинжаанаас бүрэн зааглаж шар мөрнөөс Монголын хил хүртэл хөндөлдсөн байдаг. Энэ нарийнхаан зурвасаас болоод л Ганьсугийн Монголчууд гэдэг ойлголт буй болсон байна. Харин Оросууд саяхан гурав хэсэглэсэн буриадаас автономит Буриад улсыг үлдээгээд нөгөө хоёрыг нь Оросын губернид нэгтгэв.
Хоёр хөрш мань өөрийн мэдэлд буй Монголчуудтай ингэж ноцолдохын ялдамд тусгаар Монголчуудыг өөрийн нөлөөнд байлгахыг үргэлж чармайж ирэв. Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан Оросуудын хүчин чармайлтаар Монголын тусгаар тогтнолыг дэлхий дахин хүлээн зөвшөөрчээ. Мао, Чанкайши хоёрт хоёуланд нь Зөвлөлтийн дэмжлэг хэрэгтэй байсан учраас аль аль нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросууд Манжуур дахь төмөр замын онцгой эрхээсээ татгалзаж, Шинжаанд байгуулсан Дорнод Түрэгстаны тоглоомын улсаа “татан буулгав”. Үүний дараа Чойбалсан зэвсэг, тагнуул сургагчаар дэмжиж байсан казахын босогч Оспаныг дэмжихээ болиод Дорнод хязгаараар цөөн өвөрлөгчдийг татаж авсан шигээ Шинжааны торгуудуудыг оруулж авахыг хичээх болов. Оспан гоминданыхантай нийлж Монголын хилийг түйвээгээд Монголын армид цохиулан баруун зүг зугтжээ. Хятадын коммунистууд түүнийг баривчлаад Үрүмчид буудчихсан юм. Дорнод Түрэгстан Улсын /Одоогийн Шинжаан/ Ерөнхийлөгч Алихан Турагийн сууж явсан онгоц Чита орчим осолдож нас баржээ.
Оросууд дайны дараа Солонгосын хойгийг холбоотнуудтайгаа хувааж авсандаа сэтгэл ханасангүй, хойд Солонгосыг турхирч Солонгосыг зэвсгийн хүчээр нэгтгэх гэжээ. Францын тагнуулынхан Хятадаас авсан мэдээгээр бол дайн эхлэхэд хойд Солонгосын армийн цэргийн зөвлөхүүд нь Монголчууд байжээ. Энэ тухай Аркадий Столыпины “Москва Бээжингийн завсар дахь Монгол” номонд буй. Хойд Солонгос Пусан хүртэл давшаад 14 улсын цэргийн эвсэлд цохигдон ухарч Түмэн голд тулжээ. Үүний дараа Хятадын хоёр сая сайн дурынхан дайнд оролцож давшаад Сөүлийг авсан ч дахин ухарч 38 дугаар өргөрөгөөр гал зогсоов. Хятадын сайн дурынхныг зэвсэглэхээс Орос татгалзжээ. Бас Монголын зөвлөхүүдийг буцаан татжээ. Хятадууд зэвсгийг зээлээр худалдаж авах болж, тэр өрөө ЗХУ нуран унахаас нэг жилийн өмнө төлж барагдуулжээ. Харилцаа чухам үүнээс болж хүйтэрснийг Дэн Сяопин М.Горбачевтай Бээжинд уулзахдаа сануулсан юм. Зөвлөлтийнхөн марксист догматизмаа тулгасныг Хятадууд хүлээн зөвшөөрсөнгүй, харилцаа хүйтэрсээр “ревизионист” болж социалист лагериас гуравдагч ертөнцөд төрөл олжээ. Хойд Солонгосчууд ч Оростой айхтар сүжрэхээ больсон байв. Унгарт 1956 онд, Чехэд 1968 онд эрх баригчидтайгаа эвсэн бослого гарсан ч коммунизмын савраас салж чадсангүй. Югослав аажимдаа гуравдагч орон болон баримжаагаа өөрчилжээ.
Зөвлөлт, Хятад хоёр Монголыг нөлөөндөө авахын тулд эдийн засгийн шаргуу өрсөлдөөнд оржээ. Тэр үед хятадууд дөч, тавь, 120 мянгат, их дэлгүүр, энх тайвны гүүр, Улаанбаатар–Налайхын засмал зам гэх мэт томоохон бүтээн байгуулалтаар Монголыг талдаа татахыг хичээжээ. Гэвч Зөвлөлтийн хүч нөлөөг ашиглан Хятад дахь Монголчуудыг татаж авах гэснээс хорлогдсон Х.Чойбалсанг залгамжлагч Ю.Цэдэнбал Оросыг дагахаар шийдсэн юм. Харин ЗХУ Хятадаас дутахгүй хөрөнгө оруулалт хийх ёстой болжээ.
Орос гогцоо
Оросууд ХХ зуунд Манжуур дахь төмөр замын онцгой эрхээ алджээ. Тиймээс Монголын зүүн хагаст уг замтай параллель өөрийн стандартын өргөн төмөр зам тавьж Хятадтай холбосон байна. Уг нь энэ замын төслийг бүр ХХ зууны эхээр буриадын Бадмаев, Агваан хамба нар Оросын хаанд өргөж байсан гэлцдэг.
Хагас зууны дараа буюу 1950-иад оны эхээр ашиглалтанд орж эхэлсэн энэ зам Ази Европыг холбосон хамгийн дөт, бодит байдлаараа “XXI зууны торгон зам” юм. Төмөр замын хувьцааны 51 хувийг ОХУ эзэмшдэг. Үүнээсээ харин яагаад ч салахгүй шинжтэй. Энэ замаар Оросууд хараат Монголоос хамаг баялгийг нь хуу сорж байлаа. Үндсэндээ энэ замд хоёрхон салаа бий. Төв шугамаас Эрдэнэтэд хүрдэг нэг салаа, нөгөө нь бүр тусдаа Транс-Сибирийн төмөр замаас Чойбалсан хүрчээ. Нэг нь зэсийн баяжмал, нөгөө нь ураны баяжмал зөөх зориулалттай.
Энэ зуур хятадууд зүгээр суусангүй, Өрөмчөөр дамжин Казахстан хүрсэн төмөр зам тавьчихаад байна. Зүүнгарын цөлийг гаталган, Тэнгэр уулыг нүхлэн эртний торгон замын дагуу тавьсан энэ зам Казахстаны төмөр замтай Зайсан нуурын баруун этгээдэд нийлдэг. Гэвч Хятадууд төмөр замаа Европтой холбохын тулд Оросуудыг царайчлахаас өөр гарцгүй. Энэ зам Монголын өмнөд хилд маш ойрхон эмжин өнгөрдөг ба Гашуун сухайт, Таван толгойн нүүрсийг хүнд даацын машины богино рейсээр зөөж төмөр замаар хэрэгтэй газраа аваачдаг байна.
Дэлхий дахин глобалчлагдахын хэрээр Монголын төмөр замын ач холбогдол нэмэгдэж буй. Эрдэнэтийн 51 хувийг мэдэлдээ авсан Монголчуудад энэ зам сайхан гарц юм. Энэ бол Монголыг өрнөтэй холбодог. Харин саяхнаас Хятад хөрш маань төмөр замаар Монголыг дорнотой холбох санал тавилаа. Гэхдээ Монголыг буцаагаад дорнын орон болгох гэж байгаа юм биш, зэсь нүүрс зөөх хэрэг байна. Ингэд Монгол дэлхийд магадгүй цорын ганц өргөн, нарийн хосолсон төмөр замтай улс болох байх.
Үүлэн чөлөөний наран доор
Хүйтэн дайн, Зөвлөлт Хятадын харилцааны хүйтрэлээс болж хаалттай орон байсан Монголчууд коммунист систем нуран унахад цус урсгалгүй, торгон хувьсгалаар нийгмийн улстөрийн тогтолцоогоо өөрчилж, ардчилсан улс болон хувираад, коммунизмын сурталчилгаа байснаа ардчилсан шилжилтийн үлгэр жишээ орон болон хувирсан юм.
Оросууд хүйтэн дайнд ялагдаж, дэлхий нийтийг хамарсан ардчилсан өөрчлөлтийн үеэр Монголоос их зүйл алдсан юм. Юуны өмнө Монголыг өөрийг нь алджээ. Хэдийгээр эдийн засгийн хоригоор боомилоод орхисон ч Монголчууд мултарчихжээ. Задрал бутрал, дайн самуун, шилжилт хүндрэлийг давж, хий, нефтийн үнийн өсөлтөөр эргэж аваад 20 жилийн дараа эргээд нэг хартал Монголыг нефть, цахилгаан хоёроор л торгоож байв. Бусдаар бол ямар ч арга хамаарал байхгүй болжээ. Мардайн ураны ордыг алджээ. Уран зөөхөөс өөрөөр ашигладаггүй төмөр замыг нь Монголын эрх мэдэлтнүүд нь эвдээд дэр модоор нь буриадууд байшин барьж суугаад зам төмрийг нь хаягдал болгоод Хятадад тушаачихсан байв. Консерваци хийж, усаар дүүргээд хаясан ураны уурхайг нь Канадууд сэргээхээр оролдож, болхи технологийн улмаас бүрэн аваагүй ураны баяжмалтай овоолгоос нь уран гаргаж байх нь тэр. Зүүнбаянд нефтийн цооног байсныг мартаагүй Монголчууд говь талдаа хайгуул хийсээр Тамсагаас нефть олборлож, шатахууны хараат байдлаасаа гарах гэж хичээж байх нь тэр.
Эрдэнэтийг бараг хөсөр хаяад явсанд Монголчууд өөрсдөө ажиллуулж чадсанаар барахгүй олборлож буй баяжмалаа дэлхийн зах зээлд хүргэж, катодын зэс үйлдвэрлэж, эдийн засгаа өөд нь татаад явж байв. Тэгээд Казахстанб Балхашт ачуулсан баяжмалынхаа үнийг нэхэж байжээ. Гайхаж хоцорсон Оросууд өрийн далд хэлэлцээрээр арай гэж Эрдэнэтийн 49 хувийг нь авч үлдэв. Ахиад жаахан л цаг алдсан бол Монголчууд төмөр замаа мэдэлдээ авах байв. АНУ-аас 200 сая орчим доларын тусламж аваад түүгээрээ “Монголын төмөр зам” гэгчийг байгуулаад төмөр замынхаа бүх зүтгүүрийг солих гэж байв. Бас төмөр замын зэрэгцээ шугам твихыг санаархаж байжээ. Ингэснээр Оросуудад зам төмөр нь л үлдэх байв. Бараг хүчээр зээлийг нь буцааж санаа амарчээ.
Гэтэл өнөөх Монголчууд нь Эрдэнэтээс том зэсийн орд нээж, агуу том нүүрсний орддоо түшиглэн эрчим хүч импортлогч биш экспортлогч болох шахсан байлаа. Юун Галуут. Донбасс, Кузбасстай эн зэрэгцэх Таван толгойн орд эрчим хүчний өлсгөлөнд нэрвэгдэх шахаж байгаа Хятадаас мөнгө суйлах асар үнэт баялаг болжээ. “Оюу толгой” Хятадын хилээс 80 километр, Таван толгой 100 гаруйхан километр. ЭЗХТЗ-ийн шугамаар хийгээд хав дарсан хайгуулын баримт материалуудыг нь үл тооцон хайгуул хийсээр хоёр ч том ордынроо нөөцийг тогтоочихсон байлаа.
Оюу толгойг өрнөдийнхөнтэй хамтарч, Таван толгойг бие даан ашиглах бэлтгэл хийж байлаа. Тоталитаризмаас салсан олонх орны адил ардчиллын гажуудал бараг жам ёсоор нүүрэлсэнд түүнийгээ засах гэж бужигнаж байв. Эдийн засаг нь жил бүр дунджаар 6-7 хувь тогтвортой өсөж байхад түүнийгээ чамлаж, тэртээ 1960-1970 онд Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар эдийн засгаа 10 жил тутамд нэг нугалж өсгөж байсан тэр хэмжээндээ хүрэхийг эрмэлзэж байлаа. Энэ бол бар болно гэсэн үг. Хэрэв тогтолцооны гажуудлаа засаад эдийн засгаа бүрэн либералчилбал Монгол хэнээс ч үл хамаарах эдийн засгийн хүчирхэг улс болон хувирахад бэлэн болчихоод байжээ. Тиймээс аль нэг ордыг нь авбаас ямар...?
ХХI зууны геополитикийн нүүдэл, монгол, хятад жүүд.
Үнэндээ бол тулаан болсон юм. Дэлхийн аварга “ВНР” компани 1998 оны Азийн эдийн засгийн хямралын үед бруу шидвэр гаргаж, хоёр толгойн ордын хайгуулын лицензийг тушаагаад гарсны дараа “Оюу толгой”-н лицензийг “Айвенхоу майнз”, Таван толгойн лицензийг “Майн инфо” компани авчээ. Р.Фрийдланд зэсийн ордод хайгуул хийж нөөцийг нь тогтоогоод дэлхий дахинд рекламдаж мөнгө босгохоор гүйжээ.
Харин таван толгойн ордыг аль 1968 онд нээгээд байсан ба ЗХУ ашиглах шаардлагагүй гэж “социализмын материал техникийн бааз”-ын нөөцөд үлдээгээд байв. Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ялангуяа хөгжлийг зүүн өмнөд мужаас төв рүүгээ татах Засгийн газрынх нь бодлого нь шороо байсан нүүрсийг алт болгожээ. Таван толгойн ордыг Монголын хамгийн том 10 компанийн консорциум мэдэлдээ аваад байлаа. Гэхдээ ордыг ашиглах тэдний хүсэл хэд хэдэн хүчин зүйлээс болж биелээгүй юм.
Монголд нэвшсэн авилга хээл хахууль, хуучин коммунист лагерийн орнууд ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан “стан”-уудыг нэрвээд байгаа олигополь эдийн засаг, авторитар маягийн дарангуйллаас болгоомжилсон Монголын шинэ үеийнхэн эрх баригч улстөрчидтэй нягт холбогдсон томоохон компаниуддаа итгээгүй юм. Хэрэв эдгээр компаниуд ордыг ашиглаж эхэлбэл тэднээс санхүүжээд хариуд нь татварын болоод хөрөнгө оруулалтын хэт таатай нөхцөл олгодог болох нь илэрсэн эрх баригчид эрх мэдлээ үүрд бататгаж, дарангуйлалд эргэлт буцалтгүй нэрвэгдэнэ гэж үздэг байв. Тиймээс нийгмийн шинэчлэлийн төлөөх хөдөлгөөнүүд ба улстөрийн сөрөг бүлэглэлүүд хамтран Таван толгойн төслийг зогсоохоор хүчтэй шахалт үзүүлсэн юм. Оюу толгой, Таван толгой хоёр ордод хоюуланд нь дарангуйлагч болох гээд байгаа Н.Энхбаярын нэр холбогдоод байв. Үйл явцын өрнөл дунд улстөрийн систем хүчтэй хямарснаас болсон эрх баригч бүлэглэлийн задрал нь “Энэржи ресурс” консорциумыг ч задлав.
Үүн дээр нүүрсний томоохон ордод хөрөнгө оруулагч нь Хятадууд байж болзошгүй гэх хардлага нэрмэв. Оюу толгойн ордын хайгуулын лицензийг богино хугацаанд ашиглалтын лиценз болгож чадсан овсгоотой Роберт Фрийдланд Монголчуудын сэтгэл зүйг мэддэггүйгээс алдаа гаргаж, мөнгө босгохын тулд “Зэсээ Хятадад худалдана, би Вэн Зябаотой найз, би эзэмшиж буй орд газартаа бараг л эзэн нь, Монголчууд бол урцанд амьдардаг бүдүүлэг хоцрогдсон нүүдэлчид” гэх мэтээр буу халсныг нь Монголчууд сонсоод хоёр ордыг ашиглах ажил сүрхий тотгор болжээ. Ам алдвал гэж энэ. Монголд эзэн нь юмаа мэддэг гэж нэг үг бий. Ялангуяа Оросоос хараат байх жилүүдэд Хятадыг үзэн ядах үзлээр хангалттай цэнэглэгдсэн Монголчуудад энэ үг нь тун таагүй сэтгэгдэл төрүүлжээ. Бас орон нутгийн чанартай “Таван толгой” нэртэй уурхайгаас Хятадад нүүрс экспортлохдоо дураар дургиж байсан нь андуурагдсан Монгол консорциумыг хүнд байдалд оруулжээ.
Тэр үед Монголын төмөр, цайр, алтны ордуудаас ашигт малтмал олборлож байсан хятад болон бусад орны компаниудын зарим булхай, эрх баригчидтай сүлбэлдсэн хэлэлцээрүүд ил болсон нь эдгээр ордуудыг ашиглахын тулд туулж гарамгүй тээг болжээ. Ялангуяа “Энержи ресурс”-ыг толгойлж байсан “Алтай трейдинг” компанийн эзэн Сү.Батболдын “Бороо гоулд”-тай хийсэн тогтвортой байдлын гэрээний булхай нь энэ консорциумын хувь заяаг шийдчихсэн юм. Н.Энхбаярын бүлэглэл задарсны дараа консорциум энэ алдаагаа ухаарч удирдлагыг шилжүүлсэн боловч хожимджээ. Консорциумыг “MCS” толгойлох болов. Гэвч байдал дээрдээгүй ба энэ компани Н.Энхбаяртай нэр холбогдсоноороо Сү.Батболдоос нэг их дутахааргүй байв. Гэтэл энэ үед Хятадууд огт өөр ордыг тухайлбал Гашуун сухайт, Шивээ овоогийн ордуудыг сонирхож, хөрөнгө оруулах хэлэлцээр хийж байсныг олон хүн мэдээгүй юм.
Гэв гэнэт гуравдагч этгээд тоглоомонд оролцож эхэллээ. Орос эргэж ирэв. Монголчууд таатай хүлээн авлаа. Гэхдээ Оросууд бас дотроо Таван толгойн төлөө алалдаж байв. Нэг дэхь Оросын олигархуудын консорциум, нөгөөх нь Оросын төрийн компаниудын консорциум. В.Путин өөрийн “алтаар өндөглөдөг тахиа” Олег Дерипаског бүх талаар дэмжлээ. Харин Оросын төрийн мэдлийн консорциум Таван толгойг хяналтандаа авах нь гео-эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байв. Тэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд ороод байгаа Хятадын хөгжиж буй зүүн хойд дөрвөн мужийн эрчим хүчний эх үүсвэр, Таван толгойн ордын эрчим хүчний нүүрсийг хянах ёстой гэж байжээ. Бас төмөрлөгийн үйлдвэрүүдэд чухал хэрэгцээтэй коксжих нүүрсийг нь Өмнөд Солонгос, Японы зах зээлд нийлүүлэх нь илүү ашигтай гэж байв. Оросын Төмөр зам, “Внешторг” банк, Оросын стратегийн компанийн жагсаалтанд орсон “Внизарубежгеология” компанийн консорциум одоо энэ Хятадуудын яриад байгаа төмөр замын төслийг анх санал болгоод үүнийхээ төлөө Таван толгойн ордын 51 хувийг эзэмших санал тавьж байв.
Гэтэл тэр төслийг нь гуравхан жилийн дараа Хятадууд бариад ирэх юм гэж хэн саналаа? Ах дүүгийн харилцаа үлгэр болжээ, Монголчууд ч дүү биш болсныг Оросуудад хангалттай ойлгуулсан, харин Оросууд Иван биш багшийгаа ч зарчихаж чаддаг Иуда болчихож. Олег Дерипаско хэд хэдэн албан болон хувийн айлчлалын дараа ордыг Монголын консорциумаас салгаж дөнгөсөн юм. Консорциумыг толгойлж байсан Сү.Батболд, Ж.Оджаргал нарыг хуулиас гадуур дарамтлахын зэрэгцээ В.Путины нөлөө, монголын шинэ тодорсон улстөрчдийн дэмжлэгээр ордыг Монголын консорциумын мэдлээс салгаж авчээ. Энэ зуур анх Таван толгойн төлөө өрсөлдөж байсан Оросын консорциумууд задраад огт өөр эвсэл болчихсон байв. Тэд хоорондоо алалцаад хэрэггүйг ойлгосон, эсвэл хэрэггүйг нь замаасаа зайлуулсан. Гурван жилийн дотор Оросууд дотроо учраа ололцож хоёр талаас Дерипаско /Базэл/, Якунин /Оросын төмөр зам/ нар эвсчихжээ. Монголчууд Таван толгойн төлөө гурвалжин дөрвөлжин хэрүүл хийж байх завсар Р.Фрийдландаас ч овсгоотой О.Дерипаско ордыг шүүрчихсэн байна. Тэр хуучин Оросуудын зөвлөгөөгөөр Монголчуудыг илүү сайн мэддэгээрээ Р.Фрийдландаас илүү байв. Үүнийг бид цаг тухайд нь мэдэж эсэргүүцэхийг завдсан ч яалт ч үгүй алдсан юм.